ХААН Банкны харилцагчид захиалсан картаа хүссэн газраа хүргүүлэн авна

Түгээх    
2017-09-21 17:46:23 - Эдийн засаг

ХААН Банкнаас харилцагчдын захиалсан төлбөрийн картыг баталгаат шуудангаар Монгол орны аль ч цэгт хүссэн газарт нь түргэн шуурхай хүргэх үйлчилгээг нэвтрүүллээ. Уг үйлчилгээ нэвтэрснээр ХААН Банкны харилцагчид захиалсан төлбөрийн картаа өөрийн хүссэн газраа хүргүүлэн авах төдийгүй, ATM машин дээр шууд идэвхжүүлэх боломжтой болж байгаа юм. Энэхүү карт шуудангаар хүргэх үйлчилгээг “Монгол Шуудан” ХК хэрэгжүүлэх бөгөөд талууд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Захиалсан төлбөрийн картыг хэвлэгдэн бэлэн болмогц баталгаат шуудангаар улс дотор тухайн харилцагчийн хүссэн газарт түргэн шуурхай, найдвартай, нэмэлт үнэ төлбөргүйгээр Улаанбаатар хот дотор 3-5 хоногт, орон нутагт аймгийн төвүүдэд 5-7 хоногт багтаан харилцагчийн гарт хүргэх юм. Та захиалсан картаа хүргүүлж авахын тулд заавал шуудангийн хайрцагтай байх шаардлагагүй бөгөөд гэрийн эсхүл ажлын хаягаа өгч болно. Мөн гурван үгт хаягаа бичээд ч  картаа хүргүүлэх боломжтой.

Санамж бичигт гарын үсэг зурах үеэр ХААН Банкны Гүйцэтгэх захирал Жон Белл:  “ХААН Банкнаас бүх төвшинд харилцагчийн үйлчилгээг сайжруулах, түргэн шуурхай тав тухтай үйлчлэх чиглэлээр онцгой анхаарч байна. Үүний нэг жишээ нь өнөөдөр эхлүүлж буй карт шуудангаар хүргэх үйлчилгээ юм. Үүнээс хойш ХААН Банкны харилцагчид захиалсан картаа хүссэн хаягтаа хүлээн авах төдийгүй өөрт ойр АТМ машин дээр шууд идэвхжүүлэн хэрэглэх боломжтой боллоо. Ялангуяа захиалсан картыг зөвхөн салбарт хандан идэвхжүүлдэг байсан бол Монголд анх удаа харилцагч өөрөө АТМ машин дээр картаа идэвхжүүлэх технологийг нэвтрүүллээ. Энэ бүх шинэ санаачлагууд нь ХААН Банкны үйлчилгээг сайжруулах, харилцагчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхэд томоохон хувь нэмэр оруулна гэж найдаж байна” хэмээн онцоллоо.  “Монгол шуудан” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Анхбаатар: “ХААН Банк, Монгол шуудан ХК хамтран карт шуудангаар хүргэх үйлчилгээг Монгол орон даяар нэвтрүүлэх болсондоо баяртай байна. “Монгол шуудан”  ХК нь ХААН Банкны харилцагч бүрийн захиалсан картыг баталгаат шуудангаар түргэн шуурхай хүргэх болно” хэмээн хэллээ.

Банкны үйлчилгээ өдөр ирэх  бүр хялбар болж, харилцагчид банкны салбарт биечлэн ирэх шаардлагагүй болж байна. Тэр ч үүднээс ХААН Банк орчин цагийн завгүй харилцагчдын хэрэгцээ шаардлагад нийцүүлэн бүх төрлийн төлбөрийн картыг шуудангаар хүргэх, улмаар картаа өөрөө ATM машин дээр идэвхжүүлэх үйлчилгээг ийнхүү нэвтрүүллээ. Харилцагчид шуудангаар хүлээн авсан шинэхэн картаа АТМ машинд идэвхжүүлэхэд банкнаас  бүртгэлтэй гар утас руу нь илгээсэн  нэг удаагийн кодыг хийхэд л болох юм. Цахим банкаар тэргүүлэгч ХААН Банк ийнхүү харилцагчдын сэтгэлд нийцсэн нэгэн үйлчилгээг улс орон даяар хэрэгжүүллээ.

 Н.БАЯР



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Шинэ мэдээ
2018-07-23 17:34:37 - Нийслэл
Тэрэлжид ой гарантай хүүхдээ машинд цоожлоод орхисон байжээ
2018-07-23 17:03:47 - Нийслэл
Үхрийн цул махны үнэ 3.3 хувиар өсчээ
2018-07-23 16:53:19 - Нийслэл
Согтууруулах ундаагүй амьд хөгжмийн тоглолт болно
2018-07-23 16:27:10 - Спорт
Э.Дөлгөөн "3х3" сагсан бөмбөгийн дэлхийн онцлох 10 тамирчны нэгээр нэрлэгджээ
2018-07-23 16:09:00 - Нийслэл
Маргааш нийслэлийн таван дүүрэгт цахилгаан хязгаарлана
2018-07-23 16:04:54 - Нийслэл
“Таван богд” группийн барилгад гарсан галыг бүрэн унтраалаа
2018-07-23 15:58:48 - Шар
БНСУ-ын Их хурлын гишүүн өндөр барилгаас үсэрч амиа хорлов
2018-07-23 15:56:17 - Хууль
Зам дээр дрифтлэж байгаад автобустай мөргөлджээ
2018-07-23 14:51:34 - Нийслэл
С.Ишцог: Дөрөв дэх жилдээ Хүй долоон худагт “Даншиг наадам-Хүрээ цам 2018” наадмыг зохион байгуулна
2018-07-23 14:49:17 - Нийслэл
Сонгинохайрхан дүүрэгт айлын гэр шатжээ
2018-07-23 14:41:54 - Хууль
Хууль бусаар тарвага агнах зөрчил буурахгүй байна
2018-07-23 14:36:43 - Орон нутаг
Баянхонгор аймгийн эмч нарт 113 мотоцикль бэлэглэжээ
2018-07-23 14:27:17 - Спорт
Монгол залуу сумо бөхийн ДАШТ-д түрүүлэв
2018-07-23 14:06:54 - Гадаад
Торонтод гал нээж, нэг эмэгтэйн аминд хүрсэн гэмт этгээд амиа алджээ
2018-07-23 13:53:53 - Энтертайнмент
Монголд анх удаа электроник хѳгжмийн фестиваль ирэх сарын 4-нд болно
2018-07-23 13:45:59 - Эдийн засаг
Ч.Хүрэлбаатар: Дөрөв орчим их наяд төгрөгийн өр төлөөд байна
2018-07-23 13:40:24 - Хууль
Иргэдэд хууль эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө
2018-07-23 13:39:49 - Орон нутаг
Баян-Өлгийчүүдэд туслах нэрээр хуурамч данс нээж, залилан хийх тохиолдол гарч байна гэв
2018-07-23 13:25:51 - Эрүүл мэнд
Эмчлэх эрхгүй эмч шүдний эмнэлэгт ажиллаж байсныг тогтоож, арга хэмжээ авчээ
2018-07-23 13:11:34 - Нийслэл
Дарханы замыг шинэчлэх 60 сая ам.долларын гэрээ байгуулав
2018-07-23 13:03:28 - Боловсрол
Ж.Гантулга: Цэцэрлэгт 2-5 насны бүх хүүхдийг энэ сарын 25-наас цахимаар бүртгэж эхэлнэ
2018-07-23 13:03:17 - Хууль
Он гарсаар 465 хүнийг хорих ял эдлэхээс хугацааны өмнө суллажээ
2018-07-23 12:51:14 - Орон нутаг
Говь-Алтай аймгийн Чандмань суманд цасаар шуурчээ
2018-07-23 12:45:15 - Нийслэл
Цахилгаан шугам сүлжээний ноцтой аваараас урьдчилан сэргийллээ
2018-07-23 12:37:50 - Орон нутаг
Архангай аймгийн дөрвөн сумын хорио цээрийг цуцаллаа
2018-07-23 12:29:50 - Орон нутаг
Найман аймгийн 58 сумыг эрчим хүчээр бүрэн хангажээ
2018-07-23 11:44:46 - Нийслэл
Зөвшөөрөлгүй самар жимс түүж, ан ав хийхгүй байхыг сануулж байна
2018-07-23 11:44:43 - Орон нутаг
Булган аймагт хоёр хүүхэд аянгад цохиулжээ
2018-07-23 11:24:44 - Нийслэл
"Таван богд" компанийн галерейн байранд гал гарчээ
2018-07-23 10:49:38 - Эдийн засаг
НӨАТ: 10 сая төгрөгийн гурван азтан тодорлоо
2018-07-23 10:42:31 - Спорт
МУГТ Г.Өсөхбаяр тэргүүтэй уулчид Хан Тэнгэр ууланд авирна
2018-07-23 10:06:51 - Улс төр
“Төвийн бүсийн чуулга уулзалт-2018” эхэллээ
2018-07-23 10:03:45 - Байгаль Орчин
Түгээмэл тархацтай ашигт малтмал олборлож байсныг иргэдийн хүсэлтээр зогсоожээ
2018-07-23 10:01:24 - Эдийн засаг
ТӨРИЙН БАНК: Монголд анх удаа РЕПО хэлцэл хийж, валютын эх үүсвэр татаж чадлаа
2018-07-23 09:35:08 - Байгаль Орчин
Улаанбаатарт 26 хэм дулаан байна
2018-07-23 09:14:05 - Спорт
О.Мөнхзолбоо: Сүүлийн нэг секундэд өрсөлдөгчөө ялж, Оюутны дэлхийн аварга болсон
2018-07-23 09:07:06 - Энтертайнмент
Жүжигчин У.Цогтбаяр: Би өрөмний өт шиг л “амьтан” байсан
2018-07-23 09:06:06 - Хууль
Ерөнхий сайд аа, Засаг дарга нар НИНЖА нарын амиа алдсан хэргийг хав дараад байна
2018-07-23 09:01:03 - Улс төр
Б.Цогтгэрэл: Зам засварын ажилд 60 тэрбум төгрөг шаардлагатай ч 20 тэрбумыг баталж өгсөн
2018-07-23 08:57:33 - Хууль
Тэрбум гаруй төгрөгийн хахуулийн хэрэгт холбогдсон байцаагчийг цагаатгах тогтоол гаргажээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй