“Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээ нээлтээ хийлээ

Түгээх    
2017-09-22 11:51:53 - Эдийн засаг

Хүн амын хүнсний хангамжийг тогтворжуулах, үндэсний үйлдвэрлэгчдийн шилдэг бүтээгдэхүүн, эх орны хөрсөнд ургасан шинэ ургацын дээжийг хэрэглэгчдэд шууд нийлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 12 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулдаг "Намрын ногоон өдрүүд" нэгдсэн арга хэмжээний нээлт өнөөдөр/2017.09.21/ Мишээл экспо төвд боллоо. Нэгдсэн арга хэмжээний нээлтэд ХХААХҮ-ийн сайдын үүрэг гүйцэтгэгч П.Сэргэлэн, НҮБ-ын ХХААБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Аднан Куэрэши болон бусад албаны төлөөлөл оролцлоо. Үйл ажиллагааг нээж ХХААХҮ-ийн сайдын үүрэг гүйцэтгэгч П.Сэргэлэн үг хэллээ. Тэрээр "Хүнс, хөдөө аж ахуйн салбарынхан бид “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээг 2006 оноос уламжлал болгон зохион байгуулж энэ жил 12 дахь намартайгаа золгож байна. Дотоодын хүнс үйлдвэрлэгчдийн шилдэг бүтээгдэхүүн, тариаланчдын шинэ ургацын дээжийг хэрэглэгч түмэнд хүргэх боломжийг олгодог тус арга хэмжээ манай салбарын хамгийн нэр хүндтэй үзэсгэлэн худалдаа болоод байна.

Хүнсний салбарын хөгжлийн чиг хандлагыг илтгэдэг, хүнс үйлдвэрлэгчдийн борлуулалтыг дэмжиж хэрэглэгчдэд дундын зуучлагчгүйгээр бүтээгдэхүүнээ хүргэх нөхцөлийг бүрдүүлдэг үзэсгэлэн худалдааны цар хүрээ цаашид улам өргөжин тэлэх болно" гэв. Мөн Засгийн газраас “Эрүүл хүнс – Эрүүл Монгол хүн” зорилтыг дэвшүүлж, хүнсний салбарт эрх зүй, эдийн засгийн таатай орчныг бүрдүүлэх, боловсруулах үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, хүний нөөцийн чадавхийг сайжруулах, импортыг орлох, экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр олон арга хэмжээг шат дараатайгаар авч хэрэгжүүлж байгаа билээ.

Тодруулбал, “Мах, сүүний анхдугаар аян”-ыг шинээр, “Атрын гуравдугаар аян”-ыг үргэлжлүүлэн зохион байгуулж, “Жимс, жимсгэнэ” үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байна. Хүнсний нэр төрлийг нэмэгдүүлж, хүнсний хангамж, шим тэжээллэг чанар болон аюулгүй байдлыг сайжруулахад чиглэсэн “Хүнсний ногоо”, “Малын эрүүл мэнд”, “Эрчимжсэн аж ахуйг төрөлжүүлэн хөгжүүлэх” үндэсний хөтөлбөрүүдийг боловсруулаад байгааг дуулгахад таатай байна” гэдгийг онцлон тэмдэглэв.

Нэгдсэн арга хэмжээнд “Эрүүл Монгол хүнс” үзэсгэлэн худалдаанд хүнсний боловсруулах салбарын 140 гаруй аж ахуйн нэгж, иргэн, хоршоо, “Алтан намар” үзэсгэлэн худалдаанд төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ тариалагч 200 гаруй иргэн, хоршоо, аж ахуйн нэгж оролцож байна. Мөн  “Эх орны сүү – эрүүл хүнс”, “Монгол махаар дэлхийг дайлна”, “Давс багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжье”, “Амтат балны ашиг тус”, “Органик хөдөө аж ахуй”, “Ногоон хүнс – эрүүл амьдрал” зэрэг өдөрлөгүүд зохион байгуулагдсан юм.
Г.ИТГЭЛ


Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 3

irgen (202.9.*.*)
2017-09-22 16:44:09
Mongold tarisan nogoo saihaan.Gachuurt nogoogo nomingoor zarj bga n irged abch chadahgui Nomin kampanii baraan deer ender huvi nemdeg.Nomingoos barag hun uom avch chadadgui sju

irgen (202.9.*.*)
2017-09-22 16:44:09
Mongold tarisan nogoo saihaan.Gachuurt nogoogo nomingoor zarj bga n irged abch chadahgui Nomin kampanii baraan deer ender huvi nemdeg.Nomingoos barag hun uom avch chadadgui sju

irgen (202.9.*.*)
2017-09-22 16:44:08
Mongold tarisan nogoo saihaan.Gachuurt nogoogo nomingoor zarj bga n irged abch chadahgui Nomin kampanii baraan deer ender huvi nemdeg.Nomingoos barag hun uom avch chadadgui sju

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2017-10-19 18:26:40 - Хууль
Хүчирхийлэлд өртсөн таван настай охиныг төрийн хамгаалалтад авч магадгүй гэв
2017-10-19 17:32:44 - Эрүүл мэнд
Баянгол дүүргийн эмнэлэг найман төрлийн хагалгаа хийдэг болжээ
2017-10-19 17:10:24 - Шар
Гавьяат тамирчин Д.Мөнхбаяр Энэтхэгийн шигшээ багийг дасгалжуулахаар болжээ
2017-10-19 17:02:03 - Хууль
Автомашины хулгайн хэргийг 24 цагийн дотор илрүүлжээ
2017-10-19 16:54:29 - Эдийн засаг
Суудлын автомашины импортын татвар улсын төсөвт 56.9 сая төгрөг төвлөрүүлжээ
2017-10-19 15:58:49 - Нийслэл
БНСУ-д хөдөлмөр эрхлэх иргэдээс ур чадварын шалгалт заавал авна гэв
2017-10-19 15:43:54 - Энтертайнмент
Г.Ундармаа: Эмэгтэйчүүд нулимстай биш, инээдээр дүүрэн байгаасай
2017-10-19 15:41:42 - Энтертайнмент
"Алтан залаат азарган тахиа" жүжгийг амралтын өдөр дахин тоглохоор болжээ
2017-10-19 15:25:00 - Хууль
Амиа алдсан монгол иргэний ар гэртэй холбоо тогтоосон гэв
2017-10-19 15:01:08 - Эрүүл мэнд
Иргэдийг урьдчилан сэргийлэх, оношилгоо, шинжилгээнд үнэгүй хамруулна
2017-10-19 14:39:45 - Спорт
Монголд ФИБА 3х3 насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болно
2017-10-19 14:24:25 - Орон нутаг
Булган аймагт хонины цэцэг өвчний вакцин хийж байна
2017-10-19 14:22:09 - Улс төр
Г.Хонгор: Баянзүрх дүүрэгт засаглалын хямрал нүүрлээд байна
2017-10-19 14:10:15 - Спорт
Монголын боулинг сонирхогчдын холбооноос аваргуудаа шалгарууллаа
2017-10-19 13:27:09 - Нийслэл
Паспортын үйлчилгээнд пос машин ашиглаж байна
2017-10-19 13:16:49 - Гадаад
АНУ-д монгол иргэн гэмт этгээдийн суманд өртөн амиа алджээ
2017-10-19 13:01:00 - Гадаад
НҮБ-ын Ерөнхий Ассамблей хүнсний аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэв
2017-10-19 12:50:47 - Эрүүл мэнд
Зүрхний гажиг өвчтэй 41 хүүхэд Бээжинд эмчлүүлэхээр явлаа
2017-10-19 12:43:16 - Нийслэл
БНСУ-д хөдөлмөр эрхлэх хүсэлтэй иргэдийг сонгон шалгаруулах журамд өөрчлөлт орно
2017-10-19 12:18:22 - Энтертайнмент
СТА Ч.Бадралыг Литвийн Кальнусын дуурийн театрт урьжээ
2017-10-19 11:57:29 - Спорт
Б.Өнөболд, Ж.Амарболд нар хүрэл медаль хүртэв
2017-10-19 11:45:38 - Шар
Өдөр бүр утсаараа тасралтгүй тоглодог эмэгтэйн баруун нүд хараагүй болжээ
2017-10-19 11:42:25 - Хууль
Хилээр хавх оруулахыг хориглоё
2017-10-19 11:20:32 - Эдийн засаг
Үндэсний гэх нэртэй компаниудын цаана хэн байдаг вэ
2017-10-19 11:06:35 - Шар
АНУ-д гал нээж, гурван хүний аминд хүрсэн этгээдийг баривчлав
2017-10-19 11:00:57 - Хууль
Аккумулятор хулгайлж, хоёрдогч түүхий эд авдаг цэгүүдэд зардаг байжээ
2017-10-19 11:00:29 - Эрүүл мэнд
Томуугийн эсрэг вакцинаасаа хоцорсон хүүхдүүдийг дархлаажуулалтад нөхөн хамруулна
2017-10-19 10:53:19 - Байгаль Орчин
Утааны эсрэг мэдээллийн төв ажиллана
2017-10-19 10:47:00 - Хууль
Мансууруулах өвс татаж, тээвэрлэж явсан этгээдүүдийг саатууллаа
2017-10-19 09:53:28 - Орон нутаг
Сэлэнгэ, Дархан-Уул аймагт урд шөнө 5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2017-10-19 09:45:53 - Хууль
Хулгайн хэргээр шалгагдаж байхдаа оргож дахин хулгай хийжээ
2017-10-19 09:39:49 - Улс төр
Ц.Даваасүрэнг Эрчим хүчний сайдаар томилуулахыг дэмжлээ
2017-10-19 07:58:00 - Байгаль Орчин
Улаанбаатарт 10 хэм дулаан байна
2017-10-19 07:48:03 - Улс төр
Л.Болд: Наймааны, тохиролцооны, эвлүүлгийн Засгийн газар бүрдлээ
2017-10-19 07:44:19 - Хууль
Ж.Бямбадорж: Бүх насаараа хоригдоно гэдэг цааз юм
2017-10-19 07:44:12 - Хууль
“Тамхи татаж, ах захаа хүндлээгүй учраас доод ангийн хөвгүүдээ зодсон” гэж мэдүүлжээ
2017-10-19 07:44:09 - Эдийн засаг
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: Та өвлийн гангараагаа бэлдэж амжсан уу
2017-10-19 07:37:24 - Энтертайнмент
Өнөөдөр туулай өдөр
2017-10-18 18:06:52 - Нийслэл
Турк улсад зарласан онц байдал монголчуудад нөлөөлөхгүй гэв
2017-10-18 17:50:22 - Шар
Алтайн нуруунаас 2000 орчим жилийн настай эрэгтэй хүний мумми олджээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2017-10-18 07:25:59 - Хууль
Ч.Саранзаяа: Д.Гантулгатай холбоотой хүчингийн хэргээр кино хийж, орлогоо сайн үйлсэд зарцуулна
2017-10-17 07:43:11 - Хууль
СУРВАЛЖЛАГА: Хойд эцэгтээ хүчирхийлүүлсэн охин эмнэлэгт хэвтжээ
2017-10-18 17:02:28 - Байгаль Орчин
Нойтон цас орж сэрүүснэ
2017-10-18 16:25:49 - Орон нутаг
Зодоон гарсан сургуулийн захирал халагдах өргөдлөө өгчээ
2017-10-18 07:25:55 - Энтертайнмент
А.Өсөх-Ирээдүй: Хүмүүс намайг булдруу, булдруу л гээд байгаа
2017-10-18 14:38:39 - Хууль
Цагдаа руу салаавч гаргасан Ц.Баярцогтыг суллалаа
2017-10-17 13:29:45 - Улс төр
Х.Баттулга: Ц.Нямдорж та 5 настай охин, 13 настай охины асуудлыг анхааралдаа аваарай
2017-10-17 10:19:44 - Хууль
Хөдөлгөөн зохицуулж байсан цагдаагийн алба хаагчийг мөргөжээ
2017-10-18 07:25:49 - Гадаад
Өмнөд Судан дахь НҮБ-ын байранд халдлага гарч, монгол цэргүүд амжилттай хамгаалжээ
2017-10-17 15:31:58 - Хууль
Халаасны хулгайч эмэгтэйчүүдийг баривчиллаа