Нийтийн тээврийн автобуснаас ялгарч буй хорт утааг шүүх технологи нэвтрүүлнэ

Түгээх    
2017-09-22 12:04:29 - Улс төр

Зам, тээврийн хөгжлийн яамнаас санаачлан Японы техник технологийг хувийн салбарт нэвтрүүлэх чиглэлээр Улаанбаатар хотын нийтийн тээврийн автобусны дизель хөдөлгүүрээс ялгарах хөө тортогжилтын ялгарлыг бууруулахаар ажиллаж байна. Энэ хүрээнд Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага “ЖАЙКА”, Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар болон Комотек корпораци нартай хамтран ажиллах Санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа.

PM буюу агаар бохирдуулагч тоосонцрын асуудал нийслэл хотод тулгараад байгаа шийдвэрлэх ёстой гол асуудлын нэг. Нийтийн тээврийн үйлчилгээнд ашиглагдаж буй автобуснууд тээврийн хэрэгслээс ялгарч буй хорт утааны дийлэнх хувийг эзэлж байгаа бөгөөд хүний амьсгалах түвшинд ялгардагаараа хор хохиролтой гэдгийг албаныхан хэлж байна.

Зам, тээврийн хөгжлийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон ЖАЙКА-ийн төлөөллүүд өмнө нь хэд хэдэн удаагийн уулзалт, хэлэлцүүлгээр санал солилцож, үйл ажиллагаа, арга хэмжээний талаар нарийвчлан судалсан байна. Үүний үр дүнд дизель автобусны хөө тортогын ялгаралтыг бууруулахын тулд тус байгууллагаас буцалтгүй тусламжийн шугамаар энэхүү технологийг нэвтрүүлэхээр болжээ.

Энэхүү төхөөрөмж нь Улаанбаатар хотод хийгдсэн туршилтаар РМ хөө болон хүхэр ихтэй түлшний тортогийг 80-аас дээш хувиар бууруулж байсан нь судалгаагаар тогтоогдсон бөгөөд хүйтний улиралд тэсвэртэй, элэгдэл багатай, олон жилийн туршид ашиглах боломжтой зэргээрээ давуу талтай аж.

Ирэх сараас эхний ээлжинд 20-30 нийтийн тээврийн автобусанд суурилуулж, цаашид үе шаттайгаар хэрэгжүүлж төрийн өмчит компанийн автобуснуудад нэвтрүүлэхээс гадна энэ төрлийн төхөөрөмжийг эх орондоо үйлдвэрлэх боломжийг судалж үзэхээр ажиллаж байгаа талаар Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 9

Irgen (202.70.*.*)
2017-09-24 11:56:40
Utaa bnA yndan n shoroo uleej shoroo bosgoh n bas hestuu

тэг (202.21.*.*)
2017-09-23 10:27:55
Номингийн ЭКО үйлдвэр шинэ автобус угсарч байгаа гэсэн түүнийг яагаад авдаггүй юм бэ.Авах гэхээр найрааны мөнгөгүй болчих гээд байгаа сурагтай.Тэгээд хар утаа гаргадаг автобусуудыг хямд үнээр авч өндөр үнээр шахаж мөнгөтэй болдог зам тээврийн яамны нөхдийн хийж байгаа ажил шүү дээ.Хамгийн гол нь ард иргэд авчирсан хар утаайтай автобусанд нь хордож байгаа гэдгийг мэдсээр байгааг гэмт хэрэг гэж үзэхээс өөр юу гэж үзэх вэ

яах вэ (202.21.*.*)
2017-09-23 10:20:36
Замын хөдөлгөөнөөс хасагдсан утаа их гаргадаг автобусуудыг хямд үнээр монголд авчирч хүүхэд хөгшидийг хордуулж алж ,хорт хавдартай болгож үхүүлж байгаа нь эрүүгийн ноцтой хүнд гэмт хэрэг мөн билээ.Шугамд явж байгаа хар утаа гаргаж байгаа автобусуудыг жагсаалтаас гаргаж хор хохирлыг нь тухайн крмпани болон зам тээврийн яамаар гаргуулж хорт хавдар тусаж байгаа хүмүүсийн хохирлыг барагдуулар хэрэгтэй байна.Болохгүй бол олон улсын хчналтын газарт өгөх цаг хугацаа нь болсон байна.

Зочин (27.123.*.*)
2017-09-22 17:58:00
Утаа гаргадаг хуучин автобусыг төрд шахчихаад араас нь агаар шүүгч шахах ариун явдал уу

bayaraa (203.91.*.*)
2017-09-22 14:34:20
Үнэ нь хэд юм бол. Мөнгө л угааж байгаа биз дээ, эднүүс

Zochin (172.58.*.*)
2017-09-22 14:09:46
zugeer l yandang n hajuu baganatai n zeregtsuuleed deesh n haydag bolgoochee delkhiin buh ornii bus nuud tiim shuu dee

Tulga (122.201.*.*)
2017-09-22 13:12:09
Тэр төххөрөмж надаа байгаа. Миний портерт байдгийн.

Зочин (103.212.*.*)
2017-09-22 12:46:48
BUH YUMS AMITAI YARIJ BOLNO

иргэн (202.5.*.*)
2017-09-22 12:39:02
ашгүй дээ, яаралтай нэвтрүүлээсэй дээ, их муухай утаа ялгараад ард нь явж байгаа машин их хэцүү байдаг

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2017-12-18 10:54:08 - Эрүүл мэнд
М.Даваабат: Ниргэсэн хойно нь хашгирах биш эрсдэлээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэхэд анхаарч ажиллаж байна
2017-12-18 10:35:04 - Хууль
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Он гарсаар зам тээврийн ослоор 58 хүүхэд амиа алджээ
2017-12-18 10:27:23 - Хууль
АТГ-аас төрийн албаны сонгон шалгаруулалтын явцыг хянажээ
2017-12-18 09:41:53 - Байгаль Орчин
Монголын ой өвчин, хортон шавжид улам бүр өртөмтгий, эмзэг болж байна
2017-12-18 09:26:20 - Хууль
Г.Номуундарь охины бичлэгтэй холбогдуулан Эрүүгийн цагдаагаас шалгалт хийж эхэлжээ
2017-12-18 09:22:55 - Улс төр
УИХ дахь АН-ын бүлэг хуралдана
2017-12-18 09:20:00 - Байгаль Орчин
Улаанбаатарт өнөөдөр 10-12 хэм хүйтэн
2017-12-18 07:18:01 - Улс төр
С.Жавхлан: 2020 онд сонгууль болохгүй, наана нь том өөрчлөлт болж ч мэднэ
2017-12-18 07:09:11 - Улс төр
С.Батболд: Энэ хотод амьдрах гэж байгаа бол хууль, дүрэмд захирагдах ёстой
2017-12-18 07:01:53 - Нийслэл
З.Ундармаа: Ядруухан л амьдарч байна. Гэхдээ хүний өмнөөс гурван ихэр хүүхэд төрүүлсэн биш дээ
2017-12-18 07:00:52 - Эдийн засаг
Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ирэх онд ямар байх вэ
2017-12-18 06:57:25 - Хууль
Монголд сурдаг гадаад оюутнууд нэгнээ зүсч сийчсэн хэрэг гарчээ
2017-12-18 06:55:42 - Энтертайнмент
Өнөөдөр туулай өдөр
2017-12-17 13:16:29 - Улс төр
АЗХ-ны ерөнхийлөгчөөр С.Эрдэнэболдыг батламжиллаа
2017-12-17 13:07:38 - Энтертайнмент
“Зуун дамнасан өв” үзэсгэлэн олны хүртээл боллоо
2017-12-17 13:07:01 - Нийслэл
Тэрэлжид мөсөнд авиралтын тэмцээн болж байна
2017-12-17 12:59:03 - Спорт
Богдхан уулын хишиг Улс аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаантай
2017-12-17 12:52:30 - Улс төр
Шадар сайд Стандарт, Хэмжил зүйн газарт ажиллав
2017-12-17 12:47:31 - Байгаль Орчин
Бага зэргийн цас орж, явган шуурга шуурна
2017-12-17 12:41:16 - Спорт
Д.Сумъяа "World Masters"-д завсаргүй дөрөв түрүүлсэн дэлхийн анхны бөх боллоо
2017-12-16 15:51:36 - Шар
68-тай Ричард Гир 34-тэй дурлалт бүсгүйдээ гэрлэх санал тавив
2017-12-16 15:18:19 - Шар
Канадын тэрбумтан, түүний эхнэрийн цогцсыг байрных нь хонгилоос олжээ
2017-12-16 14:12:20 - Хууль
Чингис хааныг доромжилсон залууд Хятадын шүүх нэг жил хорих ял оноожээ
2017-12-16 13:56:42 - Спорт
“World masters” тэмцээн өнөөдөр 16:00 цагаас эхэлнэ
2017-12-16 13:51:42 - Хууль
Хар тамхичдыг баривчиллаа
2017-12-16 13:11:27 - Нийслэл
Төв талбайн сүлд модны гэрлийг асаав
2017-12-16 12:52:06 - Байгаль Орчин
БОАЖЯ-ны 30 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлж буй бүтээлч 30 ажил
2017-12-16 12:42:36 - Улс төр
Ардчилсан залуучууд чуулж байна
2017-12-16 12:33:27 - Улс төр
Ерөнхийлөгч үндэсний аюулгүй байдлын асуудлаар мэдээлэл хийлээ
2017-12-16 12:18:22 - Хууль
АТГ-аас Зам, тээврийн хөгжлийн сайдад зөвлөмж өглөө
2017-12-16 12:14:40 - Эрүүл мэнд
Өрхийн эмнэлгүүд ажиллаж байна
2017-12-16 12:09:25 - Орон нутаг
ОХУ-ын шилдэг компаниуд Монголын газар тариалангийн салбарт техник, тоног төхөөрөмж нийлүүлэх сонирхолтой байна
2017-12-16 11:38:11 - Улс төр
Тавантолгойн бүлэг ордоос нүүрс ачилтыг түр зогсоож, газрын тосны үйлдвэр барих асуудлаар уулзалт зохион байгуулав
2017-12-16 11:32:41 - Эрүүл мэнд
Б.Сэргэлэн: Эх үрийн амийг аварч бүтэн 49 цаг 33 минут зогссоны төлөө 18 мянган төгрөг авсан
2017-12-16 11:26:39 - Гадаад
Япон улс Монголоос ажиллах хүч авах бүрэн боломж бий
2017-12-16 11:11:37 - Энтертайнмент
Ордуудын 2018 оны зурхай
2017-12-16 10:56:22 - Нийслэл
АТГ байгуулагдсанаасаа хойш 127 хэрэг шийдвэрлэж, 80-аад тэрбум төгрөг зарцуулжээ
2017-12-15 21:33:34 - Энтертайнмент
“Болор цом 35”-ын тэргүүн байрын шүлэг: ИЖИЙДЭЭ НАС ГУЙЛАА
2017-12-15 21:25:00 - Энтертайнмент
“Болор цом 35”-ын эзнээр яруу найрагч М.Отгонбаяр тодорлоо
2017-12-15 19:53:31 - Улс төр
Чуулганы хаалттай хуралдаан үргэлжилж байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй