Хосолсон тээврийн системийг уурхайдаа нэвтрүүлнэ

Түгээх    
2017-09-22 13:22:02 - Эдийн засаг

Эрдэнэт үйлдвэрийн Ил уурхайн нөөцийг өсгөх, Мөчлөгт урсгалт тээврийн технологийг нэвтрүүлэх төслийн ажлуудыг Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын ажлын албаны зөвлөх, Техникийн ухааны доктор,  Дэлхийн уул уурхайн конгрессийн гишүүн, Монгол улсын гавьяат уурхайчин,  Н.Бямбадорж хариуцан ажиллаж байгаа юм. Төслийн ажлууд ямар шатанд явж байгаа тухай тодрууллаа.

-Ил уурхайн нөөцийг өсгөх, Мөчлөгт урсгалт тээврийн технологийг нэвтрүүлэх төслийн ажлууд хэрхэн үргэлжилж байна?

-Хүдрийн нөөцийг өсгөх, хүдрийн биетийн хил хязгаарыг нарийвчлан тогтоох зэрэг геологи хайгуулын ажлууд, график төлөвлөгөөний дагуу тасралтгүй хийгдэж байна. 2017 оны бизнес төлөвлөгөөний дагуу энэ онд 5,6 сая ам долларын өртгөөр нийт 30 мянган уртааш метр хайгуулын өрөмдлөг хийхээс эхний найман сарын байдлаар ажлын гүйцэтгэл 70 хувьтай байна.  Ил уурхайд Мөчлөгт урсгалт тээврийн технологийг хөрс болон хүдэр дээр нэвтрүүлснээр хүдэр олборлолтын өөрийн өртгийг 20 хувь бууруулна, жилд дунджаар 20 сая доллар хэмнэгдэх тооцоо гарсан.  Төслийн ажлын төлөвлөгөө, техник эдийн засгийн үндэслэлээ  Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд, Төлөөлөн удирдах зөвлөлд  танилцуулсан. Зөвшөөрөл авсан тохиолдолд тендер зарлах ажил хийгдэнэ.

-2005 оноос энэ төслийн ажлыг эхлүүлэхээр ярьж хэлэлцэж байсан, та Ил уурхайн дарга байх тэр цагаас л яригдсан асуудал, өнөөдөр биеллээ олж байгаа нь талархалтай хэрэг ээ ?

-Олон жил энэ ажлыг хийхээр төлөвлөн судлаж, хэлэлцсэн дээ. 2005 он  цаг хугацааны хувьд арай эрт байсан юм. 2010 оноос судалгааны ажлаа хийж, ярилцаж, 2014 онд нэг удаа тендер зарласан юм. Тэр нь тал талдаа л зөрчилтэй байсан учир хүчингүй болсон л доо. Ажил үргэлжилсээр, нэмэлт судалгаа хийж, сайтар боловсруулан цаасан дээр бэлэн болгосон. Энэ онд багтаж тендер зарлан 2018 оноос хэрэгжүүлж эхлэхэд 15 жилийн дотор 218 сая доллар хэмнэх урьдчилсан тооцоо гарсан.

-Мөчлөгт урсгалт тээврийн технологийг эхний ээлжинд хөрсөнд нь суулгана гэхээр яг яах юм бэ?

-Бид Мөчлөгт урсгалт тээврийн технологийг гүйцэтгэхдээ  хоёр үе шаттай тавих юм. Эхний ээлжинд хөрсөнд нь тавих юм. Хөрсний овоолгон дээр одоо тээвэрлэж байгаа авто тээврийн зайнаас 2,5 км багасгаж туузан дамжлага оруулж байгаа юм. Ингэсний дараа нөөцөө ахиулан хил хязгаарыг нь тодорхой болгосон тохиолдолд  хүдэр дээр тавихад систем бүрэн ажиллаж эхлэнэ.

-Тэгэхээр уурхайн нөөцийг техник эдийн засгийн үндэслэлээр нарийвчлан тогтоох нь чухал болох нь ээ ?

-Эрдэнэтийн уурхайн биет дээр судалгаа хийхэд ашиглаж болох хүдрийн нөөц өсөж дунджаар 40 жил биш 60 жил байж болох нь гэсэн таамагтай байна.  Өрөмдлөг, хайгуулын ажил хийгдэх явцад энэ тоо ер нь батлагдаж байна. Эрдэнэт үйлдвэрийн уурхайн Баруун-Хойд болон Төвийн ордын хүдрийн нөөц, баялгийн хэмжээг өсгөх, уурхайн оновчлолыг сайжруулахын тулд стратеги хөгжлийн бодлогыг цогцоор нь авч хэрэгжүүлэх шаардлагатай. Энэ нь дутуу судлагдсан хүдрийн биетүүдийг нарийвчлан нөөц баялгийг өсгөн нэмэгдүүлэх, хэтийн төлөвтэй зэс молибдений хүдрийн зангилаа, геологийн тогтоц бүхий талбай,стратегийн ордын хил хязгаарыг шинэчлэн тогтоох шаардлагатай гэсэн үг. Ингэснээр илрүүлсэн болон таамагласан баялгийг тодотгох хайгуулын ажлыг эрчимтэй үргэлжлүүлэх юм. Нөөцийн ангилал, зэрэглэлийг ахиулж, түүхий эдийн хэмжээг нэмэгдүүлэн үйлдвэрийн насжилтыг 20 жилээр нэмэгдүүлж, нийтдээ 60 орчим жил тогтвортой ажиллах боломжийг бүрдүүлэх юм.

 -Уурхайн гүн доошлох тусам хүдрийн агуулга буурдаг. Уурхайчин хүний хувьд энэ асуудалд та санаа зовдог уу?

-Хүдрийн агуулга хэтэрхий их огцом буурвал үр ашиггүй зардал нэмэгдэнэ. Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ ханшийн хэлбэлзлээс бас шалтгаална л даа. Зарим газраас ядуу, заримаас нь баян хүдэр гарч ирнэ. Иймээс л уурхайн хил хязгаарыг оновчтойгоор дахин тогтоох, техник эдийн засгийн үндэслэлээ нарийвчлан тогтоох ажил чухал байгаа юм.

-Мөчлөгт урсгалт тээврийн технологийг нэвтрүүлнэ гэхээр яг ямар ямар техник, технологи суурилуулах юм бэ?

-Мөчлөгт урсгалт тээврийн технологийг уурхайн бутлуур, туузан дамжлагын систем гэлцдэг. Манай улсын уул уурхайн хүрээлэн, их сургуулиуд “Мөчлөгт урсгалт тээврийн технологи” гэж нэрлэдэг.  Самосвалаар ачиж ирсэн хүдрийг бутлуураар бутлан, бутлагдсан хүдрийг туузан дамжлагаар зөөж буулгахыг л “Мөчлөгт урсгалт тээврийн технологи” гэж хэлж байгаа юм. Уулын цул тээвэрлэлтэд Мөчлөгт урсгалт тээврийн технологийг авто тээвэртэй  хосолсон системийг нэвтрүүлнэ. Ингэснээр л хүдэр олборлолтын өөрийг өртгийг дунджаар 20 хувиар  бууруулна. Жилд дунджаар 20 гаруй сая ам.доллар хэмнэгдэх юм.

-Та Эрдэнэт үйлдвэрт анх хэдэн онд ямар ажлаар орж байсан бэ. Үйлдвэрт олон жил ажилласан туршлагатай хүмүүсийг зөвлөхөөр ажиллуулж, та нарын мэдлэг чадвараас залуучууд нь өвлөж авах боломжтой нь их сайхан санагддаг.

-Би Эрдэнэт үйлдвэрт 1980 онд Уулын инженер, маркшейдерээр Ил уурхайд ажилд орж байсан. Ил уурхайн даргаар 1999-2016 он хүртэл ажилласан.  Одоо Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын Үйлдвэрлэл, шинэ техник технологи хариуцсан зөвлөхөөр ажиллаж байна. Надад энэ хоёр төслийг хянаж, төслийн зөвлөхөөр ажиллах боломжийг олгосонд баярлаж явдаг. Эхлүүлсэн ажлаа дуусгаж үр дүнг нь үзэх боломжтой болсон. 2017-2019 онд буюу хоёр жилийн хугацаанд багтаан Мөчлөгт урсгалт тээврийн технологийг Ил уурхайд нэвтрүүлэхээр ажиллаж байна.  Дээрх яригдаж байгаа хоёр төсөл манай үйлдвэрийн бүтээн байгуулалтын нэг хэсэг болно. Манай  багт мэргэжлийн, чадварлаг олон залуус хамтарч ажиллаж байгаа.

-Цаг зав гаргаж, шинээр нэвтрүүлэх үр ашиг бүхий төслийнхөө талаар мэдээлэл өгсөн танд баярлалаа.

-Та бүхэнд ч гэсэн баярлалаа.

Ярилцсан сэтгүүлч А.Бямбамаа



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 3

Зочин (66.181.*.*)
2017-10-06 22:29:34
Эрдэнэт үйлдвэрийг тэтгэврийн хэдэн өвгөн насаараа идчээд одоо сайхан амрахгүй шунаад байдаг байнаа. Бүлэглэлийн гишүүд татвараа өгөхгүй бол болдоггүй байх аа

zochin (103.212.*.*)
2017-09-22 16:06:31
hahaha

Зочин (139.5.*.*)
2017-09-22 13:38:48
Tetgebriin hugshin yun zublukh be

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2017-12-16 15:51:36 - Шар
68-тай Ричард Гир 34-тэй дурлалт бүсгүйдээ гэрлэх санал тавив
2017-12-16 15:18:19 - Шар
Канадын тэрбумтан, түүний эхнэрийн цогцсыг байрных нь хонгилоос олжээ
2017-12-16 14:12:20 - Хууль
Чингис хааныг доромжилсон залууд Хятадын шүүх нэг жил хорих ял оноожээ
2017-12-16 13:56:42 - Спорт
“World masters” тэмцээн өнөөдөр 16:00 цагаас эхэлнэ
2017-12-16 13:51:42 - Хууль
Хар тамхичдыг баривчиллаа
2017-12-16 13:11:27 - Нийслэл
Төв талбайн сүлд модны гэрлийг асаав
2017-12-16 12:52:06 - Байгаль Орчин
БОАЖЯ-ны 30 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлж буй бүтээлч 30 ажил
2017-12-16 12:42:36 - Улс төр
Ардчилсан залуучууд чуулж байна
2017-12-16 12:33:27 - Улс төр
Ерөнхийлөгч үндэсний аюулгүй байдлын асуудлаар мэдээлэл хийлээ
2017-12-16 12:18:22 - Хууль
АТГ-аас Зам, тээврийн хөгжлийн сайдад зөвлөмж өглөө
2017-12-16 12:14:40 - Эрүүл мэнд
Өрхийн эмнэлгүүд ажиллаж байна
2017-12-16 12:09:25 - Орон нутаг
ОХУ-ын шилдэг компаниуд Монголын газар тариалангийн салбарт техник, тоног төхөөрөмж нийлүүлэх сонирхолтой байна
2017-12-16 11:38:11 - Улс төр
Тавантолгойн бүлэг ордоос нүүрс ачилтыг түр зогсоож, газрын тосны үйлдвэр барих асуудлаар уулзалт зохион байгуулав
2017-12-16 11:32:41 - Эрүүл мэнд
Б.Сэргэлэн: Эх үрийн амийг аварч бүтэн 49 цаг 33 минут зогссоны төлөө 18 мянган төгрөг авсан
2017-12-16 11:26:39 - Гадаад
Япон улс Монголоос ажиллах хүч авах бүрэн боломж бий
2017-12-16 11:11:37 - Энтертайнмент
Ордуудын 2018 оны зурхай
2017-12-16 10:56:22 - Нийслэл
АТГ байгуулагдсанаасаа хойш 127 хэрэг шийдвэрлэж, 80-аад тэрбум төгрөг зарцуулжээ
2017-12-15 21:33:34 - Энтертайнмент
“Болор цом 35”-ын тэргүүн байрын шүлэг: ИЖИЙДЭЭ НАС ГУЙЛАА
2017-12-15 21:25:00 - Энтертайнмент
“Болор цом 35”-ын эзнээр яруу найрагч М.Отгонбаяр тодорлоо
2017-12-15 19:53:31 - Улс төр
Чуулганы хаалттай хуралдаан үргэлжилж байна
2017-12-15 18:41:36 - Орон нутаг
Гашуун сухайт – Ганц модны хилийн боомтод тээвэр төлөвлөлтийг хэрэгжүүлж байна
2017-12-15 18:01:01 - Орон нутаг
Цагдаагийн гэр бүл галын аюулаас хүний амь аварлаа
2017-12-15 17:59:56 - Хууль
“Цалинтай ээж” хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй эхчүүд дараах материалыг бүрдүүлнэ
2017-12-15 17:45:41 - Хууль
Аравтай охиныг явган хүний гарц дээр мөргөсөн өвөөг 100 мянгаар торгожээ
2017-12-15 17:34:54 - Боловсрол
Гурван ээлжээр хичээллэдэг сургуулиудын багш, ажилчдын илүү цагийн мөнгийг олгоно
2017-12-15 17:13:58 - Шар
Ц.Элбэгдорж: Миний ард түмэн надад хайртай. Би ард түмэндээ хайртай
2017-12-15 16:53:39 - Хууль
Шүүхийн шилдэг тамгын газруудыг шалгарууллаа
2017-12-15 16:36:05 - Хууль
“Тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх" журмыг шинэчлэн баталжээ
2017-12-15 16:28:26 - Хууль
Монгол Улсын нийт шүүх энэ оны ажлаа үнэлүүлж, 2018 оны үр дүнгийн гэрээ байгуулав
2017-12-15 16:14:56 - Эрүүл мэнд
Манай улсад жилд 4,000 гаруй сүрьеэгийн тохиолдол бүртгэгддэг гэв
2017-12-15 16:10:08 - Улс төр
Сүлжээ унагагч ашиглан хаалттай хуралдаж байна
2017-12-15 15:33:38 - Технологи
Ирэх оноос их, дээд сургуулийн дипломын лавлагааг ТҮЦ машинаас авдаг болно
2017-12-15 15:30:51 - Нийслэл
Эрчим хүчний сайд асан Д.Зоригт, С.Отгонбаяр нарыг шалгаж эхэлжээ
2017-12-15 15:17:55 - Байгаль Орчин
Амьтанд ээлтэй иргэд, хамт олон тодорлоо
2017-12-15 15:12:52 - Эрүүл мэнд
Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг Чингэлтэйн иргэдэд үйлчлэхээр боллоо
2017-12-15 15:04:36 - Нийслэл
Авто тээврийн салбарт инноваци нэвтрүүлнэ
2017-12-15 14:39:54 - Шар
Трамп Путинд талархав
2017-12-15 14:31:25 - Орон нутаг
“Шилдэг хэсгийн төлөөлөгч” анхдугаар уралдааны ялагч “УАЗ-469” автомашинаар шагнууллаа
2017-12-15 14:27:14 - Хууль
Гадаадын иргэн харьяатын газарт прокурорын шаардлага, ШӨХТГ-т хугацаатай албан бичиг хүргүүлэхээр болжээ
2017-12-15 14:18:03 - Шар
Хууль зүйн сайд Ц.Нямдорж урсгал сөрөн давхиж хууль зөрчжээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2017-12-14 08:44:37 - Хууль
ШӨНИЙН СУРВАЛЖЛАГА: Зөвшөөрөлгүй зочид буудлуудыг хааж лацадлаа
2017-12-15 11:40:56 - Улс төр
Б.Содномдаржаагийн ээж: С.Зоригийг алсан болгох ажлыг тагнуулын байгууллага хийсэн
2017-12-14 13:29:58 - Нийслэл
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: "Би шүүхийн шийдвэрийн дагуу мөнгөө төлөөч гэсэн шаардлага тавьж байна"
2017-12-15 17:59:56 - Хууль
“Цалинтай ээж” хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй эхчүүд дараах материалыг бүрдүүлнэ
2017-12-13 08:19:38 - Эрүүл мэнд
Монгол бадарчин Амай: Өвчтэй байгаа хэдий ч зовлон яримааргүй байна
2017-12-15 07:40:32 - Хууль
Уул уурхайн сайд асны охин баячуудын хүүхдүүдийн хар тамхи, хүчингийн хэргийг илчлэв үү
2017-12-14 09:38:28 - Улс төр
С.Баярыг Элчин сайдаас эгүүлэн татахаар болжээ
2017-12-14 08:31:16 - Эдийн засаг
Хятад улс Монголоос мах импортлохыг хоригложээ
2017-12-14 08:52:05 - Улс төр
О.Баасанхүүгээр МАХН-ыг “самруулах” төлөвлөгөө хэнийх байв
2017-12-15 14:18:03 - Шар
Хууль зүйн сайд Ц.Нямдорж урсгал сөрөн давхиж хууль зөрчжээ