Монгол оронд Дүйнхорын уламжлал сэргэсээр байна гэв

Түгээх    
2017-10-10 11:59:52 - Нийслэл

Өнөөдөр Дорноговь аймгийн Олонхүрээ Дэчинчойнхорлин хийдийн хамба лам Ж.Болор-Эрдэнэ, Гандантэгчэнлин хийдийн тамгын газрын боловсон хүчин С.Даваапүрэв нар мэдээлэл хийлээ. Тэд Монголд Дүйнхорын уламжлал сэргэсээр байгаа талаар мэдээлэв. 

XIII жарны эхэн үе, одоогоос 295 гаруй жилийн өмнө Монголд цагийн хүрдний номлол сургаалийг дэлгэрүүлж дацан, зан үйлийг байгуулахад голлон зүтгэсэн хүн бол Монголын IV Богд Жэвзүндамба хутагт юм. Тухайн үед Богд Бурханы шашин ялангуяа Цагийн хүрдний номлолыг нийт Монгодчуудад дэлгэрүүлэх зорилгоор Цаст Төвдийн орныг зорьж Лхаст Далай лам, Банчэн богд нарт айлтгал соёрхлыг олсон байна.

Богд бээр 1804 онд Лхаст байхдаа Лхова Жалсрай ламаас Дүйнхорын авшгийг хүртэж мөн Дашлхүмбэ хийдэд суух үедээ Банчэн Богдод айлтган Монголд Дүйнхорын дацанг байгуулахаар болжээ. Ийнхүү Монголын 10 гаруй лам нарт Дүйнхорын уншлагыг бүрэн цээжлүүлэн Банчэн Богд, Далай лам нарт жүг өргүүлж байсан түүхтэй.

IV Богд нутагтаа буцаж ирээд 1805 онд Их хүрээнд Дүйнхорын уншлага, Сагар Чогарыг дэглэн байгуулж,1806 онд гурван давхар Дүйнхор дацангийн дуганыг шинээр босгоод “Дэчэнгалба гүндү гэвий новрон” хэмээх нэр хайрласан байна. Мөн энэ ондоо Дүйнхорын аймгийн лам хувраг шавь нараар Сагар, Чогар эхлэн байгуулж Дүйнхорын бүрэн ном уншлагыг гуч гаруй лам нараар цээжпүүлэн, Төвдийн Гачэн Лувсаншарав, гавж Ишдондов хоёрыг цагийн хүрдний номлолын цогломд босгож байжээ.

Дүйнхорын дүлцон жинхорыг бүрэн гүйцэд бүтээгээд дүлцэнгээ Туулын Хар усан тохой хэмээх гүн усанд залж байсан байна. Дүйнхор дацангийн дуган барих ажпыг Эрдэнэ шанзав Дамчойравжай биечлэн удирдаад, дуган барих газар Дашсожин номыг хуруулж байжээ.Тэр үеийн Сайн ноён хан тэргүүтэн зарим ноёдууд сүсэгтэн олон Дүйнхор дацан барих ажилд өглөгийн эзэд болж байв.

IV Богд 1807 оны цагаан сарын шинийн нэгний ёслолыг Дэчингалавын дуганд ёслон өнгөрүүлж, үүнээс хойш Их хүрээний Дүйнхорын дацан нь Богдын ордонд хамаарагдах болсон юм. Ийнхүү IV Богдоос хойш дараа дараагийн Богдууд энэ дацанд морилон саатдаг нандин холбоотой газар нь болжээ.

VIII Богд Жэвзүндамба нь Дүйнхор дацанд удаа дараа морилж дацангийн дэг журмыг нарийн тогтоож, лам нарыг ном эрдэмтэй болгоход ихэд анхаарч байлаа. Энэхүү Дүйнхор дацан нь одоогийн МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Дүйнхор дацан юм.

Их хүрээнд Дүйнхорын дацан байгуулагдсанаас хойш Монголын хөдөө орон нутгийн сүм хийдүүдэд Дүйнхорын дацан олноор байгуулагдаж, Дүйнхорын номлол өргөжин дэлгэрэхийн сацуу тухайн чиглэлийн эрдэм ухааныг төгс эзэмшсэн олон эрдэмтэй лам нар гарч Дүйнхорын авшгийг сүсэпгэн олонд тавьдаг уламжлалтай болсон юм.

1938 оноос хойш Монголд Дүйнхорын хурал, ном тавих уламжпалт ёс хоригдож үгүй болсон ч 1944 онд дахин сэргэсэн Гандантэгчэнлин хийд 1966 оноос Дүйнхорын хурлыг сэргээн хурж эхэлсэн байна. Түүнээс хойш 1992 онд Дүйнхорын уламжлалыг хадгалж байсан Д.Данзан, Н.Сэрээтэр зэрэг хуучны гярган лам нар дээрхийн гэгээнтэн XIV Далай лам болон Гандан хийдийн дэмжилгээр шинээр дацан байгуулж, лам нараа бэлтгэн хурал номоо бүрэн хурж эхэлсэн түүхтэй.

Тэрээр 1995 оны 8 дугаар сард Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам Монголд заларч олон нийтэд Дүйнхорын авшгийг хайрласан нь Монголын бурханы шашин номын түүхэнд гарсан онцгой үйл явдал болсон байна. Ийнхүү Монголд Дүйнхорын номлол дэлгэрэх хөрөнгө бүрэлдсэн бөгөөд өнөөдөр Дорноговь аймгийн Олонхүрээ Дэчинчойнхорлин хийдэд аг тарнийн ёсны хуралтай Дүйнхор дацан шинээр байгуулагдлаа. Хуучны Олонхүрээ хийд нь Дүйнхор дацантай, уг дацанд 50 гаруй лам аг тарнийн нууцын номыг бүрэн дүүрэн хурдаг байжээ.

Уг дацан МБШТөв Гандантэгчэнлин хийдийн тамгын газрын дарга Б.Эрдэнэхүү лам, “СоаГ компаний захирал Б.Балдорж нарын санаачлагаар байгуулагдаж байгаа бөгөөд 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр нээлтээ хийхээр болжээ. Олонхүрээ Дэчинчойнхорлин хийдийг 1666 онд Говь мэргэн вангийн хошууны Сономдайчин хун тайжийн хүү анхдугаар Ноён хутагт Агваангончиг лам байгуулсан байна. Тэр цагаас хойш хийдийн хурал ном тасралтгүй үргэлжилсээр 1937 онд хураагдаж байжээ.

Гол шүтээн нь Одсэргочоо бурхан бөгөөд Агваангончиг лам Төвдөд 30 гаруй жил ном үзээд, нутагтаа буцах үед багш нь түүнд хайрласан гэдэг. Түүнээс хойш Олонхүрээ хийдийн гол шүтээнээр тахигдаж байгаад хийд хураагдах үеэр сураггүй болсон байна. Харин 1990 ээд оны эхээр МБШТөв Гандантэгчэнлин хийдийн унзад асан М.Нацагдорж ламтанд нэгэн хүн авчирч өгсөн нь хуучны Одсэргочоо бурхан байжээ.

М.Нацагдорж лам хуучны Олонхүрээ хийдэд сууж байсан байна. Тэрээр М.Нацагдорж ламын санаачлагаар хийд дахин сэргэж, 50 гаруй хуучны лам нартай анхны хурлаа хурж байсан түүхтэй. Өнөөдөр энэ сайхан буурлын шавь нар болох тус хийдийн хамба лам Ж.Болор-Эрдэнэ, ловон лам Б.Сэнгээ тэргүүтэй 30 гаруй лам нар хуучны дэг хаягаар хурал номоо хурж, хамаг амьтны сайн сайхны төлөө буян номын үйлээ үргэлжлүүлсээр байна.

Н.БАЯР



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 6

zochin (37.220.*.*)
2017-10-10 14:51:02
Ingetlee sashing shuteed baibal setgehuin doroitold gunzgii orno shuu.

Зочин (188.110.*.*)
2017-10-10 14:50:46
Хогийн лам нар шунал дураа тэвчэж аятай байгаарай.

Зочин (202.9.*.*)
2017-10-10 13:44:32
АГЛАГТ ГАРЦГАА.

Pee (202.131.*.*)
2017-10-10 13:00:38
Ediin zasag ni ene shashin nom shigee hugjoosoi doo.

Зочин (139.5.*.*)
2017-10-10 12:21:35
Монголчууд хөгжих биш улам л ухраад байх юмаа, ямар заяа нь харьчихсан түмэн гэж ийм байдаг байнааа

Зочин (66.181.*.*)
2017-10-10 12:02:36
лам нар ажлаа сайн хийгээрэй.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2017-10-18 09:01:59 - Эдийн засаг
“GLOBAL FINANCE” сэтгүүл Хасбанкийг Монгол Улсын шилдэг банкаар дахин өргөмжиллөө
2017-10-18 08:54:54 - Улс төр
Сайд нарыг өнөөдөр томилно
2017-10-18 08:45:24 - Нийслэл
Хоёр дүүрэгт цахилгаан хязгаарлана
2017-10-18 07:27:36 - Байгаль Орчин
Улаанбаатарт 9 хэм дулаан байна
2017-10-18 07:25:59 - Хууль
Ч.Саранзаяа: УИХ-ын гишүүн Д.Гантулгатай холбоотой хүчингийн хэргээр кино хийж, орлогоо сайн үйлсэд зарцуулна
2017-10-18 07:25:55 - Энтертайнмент
А.Өсөх-Ирээдүй: Хүмүүс намайг булдруу, булдруу л гээд байгаа
2017-10-18 07:25:52 - Эдийн засаг
ШИНЭ БОНД: “Хуралдай”-гаас хүү нь доогуур гарах хүлээлттэй байна
2017-10-18 07:25:49 - Гадаад
Өмнөд Судан дахь НҮБ-ын байранд халдлага гарч, монгол цэргүүд амжилттай хамгаалжээ
2017-10-18 07:25:47 - Улс төр
Давхар иргэншилтэй төрийн түшээдийг О.Баасанхүү гишүүнээр нэрлүүлэх гэж “чичрэх” хэрэггүй
2017-10-18 07:25:15 - Энтертайнмент
Өнөөдөр бар өдөр
2017-10-17 18:01:30 - Гадаад
Каталоний тусгаар тогтнолын төлөөх хөдөлгөөний хоёр удирдагчийг баривчилжээ
2017-10-17 17:30:00 - Энтертайнмент
Богд Хааны Ордон Музей бямба гаригт иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ
2017-10-17 17:26:38 - Гадаад
Хойд Солонгос цөмийн зэвсгээсээ татгалзах болзлоо мэдэгдэв
2017-10-17 17:24:34 - Улс төр
Ц.Нямдорж: Би С.Зоригийн хэргийн захилагчийг ил болгоно
2017-10-17 16:35:19 - Хууль
Ажлаасаа хууль бусаар халагдсан иргэд Ерөнхий сайдад хандав
2017-10-17 16:29:48 - Шар
Трамп ирэх сарын 7, 8-ны өдрүүдэд Өмнөд Солонгост айлчилна
2017-10-17 16:26:26 - Энтертайнмент
Энэ сарын 21-нд Богд хааны ордон музей иргэдэд үнэгүй үйлчилнэ
2017-10-17 15:50:19 - Гадаад
БНАСАУ-ын дипломат: Солонгосын хойгт хэзээ ч "цөмийн дайн" дэгдэж болзошгүй
2017-10-17 15:49:19 - Нийслэл
Ирэх сарын 1-нээс цахилгааны шөнийн тарифыг 50-100 хувь хөнгөлнө
2017-10-17 15:31:58 - Хууль
Халаасны хулгайч эмэгтэйчүүдийг баривчиллаа
2017-10-17 15:25:54 - Орон нутаг
Хэнтий аймагт малчдад долоон худаг ашиглалтанд оруулж, хүлээлгэн өгчээ
2017-10-17 15:11:03 - Улс төр
У.Хүрэлсүх: Надад улс орныг аваад явчих "бяртай" сайд нар хэрэгтэй
2017-10-17 15:06:01 - Энтертайнмент
Дуучин Д.Болд уянгын дууны шүлэг хайж байна
2017-10-17 14:55:32 - Хууль
Үндсэн хуулийн цэц нэр бүхий иргэний гомдлыг хэлэлцэнэ
2017-10-17 14:50:26 - Энтертайнмент
”Морин хуур”-ын чуулгын 25 жилийн ойн тоглолт болно
2017-10-17 14:44:25 - Хууль
Д.Батчулуун: Архинд хордож амиа алдсан охин болон хүчирхийлэлд өртсөн таван настай охины хэргийг шалгаж байна
2017-10-17 14:32:49 - Хууль
"Ноён уул"-ын шүүх хурал хойшиллоо
2017-10-17 14:21:29 - Шар
Б.Батзориг ашиг сонирхлын зөрчилтэйгээ хүлээн зөвшөөрөв
2017-10-17 14:20:34 - Нийслэл
“Оргил рашаан сувилал”-ыг 15 тэрбум төгрөгөөр хувьчиллаа
2017-10-17 14:01:55 - Боловсрол
Сонгинохайрхан дүүргийн 67-дугаар сургууль смарт ангитай боллоо
2017-10-17 13:29:45 - Улс төр
Х.Баттулга: Ц.Нямдорж та 5 настай охин, 13 настай охины асуудлыг анхааралдаа аваарай
2017-10-17 13:28:06 - Нийслэл
ФОТО: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй явган хүний гүүрэн гарц ашиглалтад орлоо
2017-10-17 13:21:52 - Улс төр
Х.Баттулга: Монгол Улсаар овоглогдох Засгийн газар шүү гэдгийг анхаараарай, улстөржилт хэрэггүй
2017-10-17 12:57:14 - Хууль
Хүчирхийллийн эсрэг эцэг эхчүүдийн жагсаал цуцлагджээ
2017-10-17 12:51:00 - Нийслэл
Аврагчид гүний шумбалтын дадлага сургууль хийлээ
2017-10-17 12:45:40 - Улс төр
Сайд нарыг томилох эсэхийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна
2017-10-17 12:19:36 - Хууль
Хүний эрхийн дэд хороо хүчирхийлэлд өртсөн охины асуудлаар хуралдаж байна
2017-10-17 12:09:30 - Улс төр
АН-ЫН БҮЛЭГ: Ч.Хүрэлбаатарыг сайдаар томилохыг дэмжихгүй
2017-10-17 11:51:15 - Улс төр
Ерөнхийлөгч Ч.Хүрэлбаатараас бусдыг нь сайд болгохыг дэмжлээ
2017-10-17 11:41:53 - Улс төр
Сайд нарын нэрийг өргөн барилаа
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2017-10-16 09:42:50 - Хууль
Таван настай охиныг хүчирхийлсэн хойд аав нь гулсуур дээрээс унасан хэмээжээ
2017-10-17 07:43:11 - Хууль
СУРВАЛЖЛАГА: Хойд эцэгтээ хүчирхийлүүлсэн охин эмнэлэгт хэвтжээ
2017-10-16 10:37:42 - Хууль
Нисэх-Яармагийн замд зам тээврийн ослоор таван хүн амиа алджээ
2017-10-16 14:46:19 - Нийслэл
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: С.Батболд, Э.Анар нарыг огцрох хүртэл хугацаагүй нойтон өлсгөлөн зарлана гэв
2017-10-16 15:16:47 - Шар
Жүжигчин Армен Джигарханян эхнэрээ цагдаад өгчээ
2017-10-17 13:29:45 - Улс төр
Х.Баттулга: Ц.Нямдорж та 5 настай охин, 13 настай охины асуудлыг анхааралдаа аваарай
2017-10-17 10:19:44 - Хууль
Хөдөлгөөн зохицуулж байсан цагдаагийн алба хаагчийг мөргөжээ
2017-10-16 07:39:02 - Улс төр
Д.Тэрбишдагва: МАН-ын 65 гишүүн мундагтаа парламентад суусан юм биш
2017-10-17 15:31:58 - Хууль
Халаасны хулгайч эмэгтэйчүүдийг баривчиллаа
2017-10-17 14:21:29 - Шар
Б.Батзориг ашиг сонирхлын зөрчилтэйгээ хүлээн зөвшөөрөв