Д.Эрдэнэбат: Хүүхдийн мөнгө олго, багш нарын цалинг нэм гэдэг шаардлага хэвээрээ байгаа

Түгээх    
2017-10-10 12:14:54 - Улс төр

an

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өчигдөр өргөтгөсөн хурал хийсэн билээ. Хурал дээр хэлэлцсэн асуудлаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.Хэвлэлийн хуралд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, З.Нарантуяа, Л.Болд нар оролцов. 

Л.Болд: Өнөөдөр төсвийн асуудал маш муу байна. Төсвийн хууль нь өөрөө хулгайн аргаар оруулж ирж байгаа хууль болсон байна.Ийм муу Төсвийн хуулийг өргөн барихыг эсэргүүцэж байна.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат: Сүүлийн үед хэвлэл мэдээллээр шинэ Засгийн газрыг давхар дээлтэй байна гэж яригдаж байгаа. Ерөнхий сайдтай уулзах үеэр бид тодорхой саналыг хэлсэн. Үүнийгээ ч дахин хэлье.

Хүүхдийн мөнгийг олгох

Багш нарын цалинг ур чадварыг нь харгалзан олгох

Шүүхээр буцаан томилох шийдвэр гарсан бол ажлаасаа халагдсан төрийн албан хаагчийг буцаан томилох

Ашиг сонирхлын зөрчилтэй этгээдийг Засгийн газрын гишүүнээр томилохгүй байх

Чиг үүргийн яамдуудаас бусдаар давхар дээлгүй байх шаардлагатай.

Дэд сайдгүй байх гэсэн үндсэн зургаан шаардлагыг тавьж байна гэв.

Дараа нь сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. 

-Давхар дээлтэй сайдууд ороод ирвэл АН-ын бүлэг хэрхэн хүлээж авах юм бэ. Дэд сайдтай орж ирэхээр харагдаж байна?

-“60 тэрбум” бол ашиг сонирхлыг зөрчил, уурхайтай сайд бол ашиг сонирхлын зөрчил. Тиймээс энэ асуудал дээр АН-ын бүлэг тодорхой байр суурьтай байгаа. Тэнцвэртэй, зөв байх ёстой.

-ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдчихсан байгаа. Тэгэхээр цалинг нэмэх боломж байгаа юм уу? Чингис бондын асуудал бас яригдаж байна?

-Д.Эрдэнэбат: Хүүхдийн мөнгийг дараа оныхоо төсөвт суулгаагүй байж бэлнээр тараасан. 290 тэрбумыг концессийн эргэн төлөлтөд төлөхөөр харагдаж байна. Энэ мөнгийг заавал Төсвийн тодотголд суулгах шаардлага байсан уу үгүй гэдгийг ярилцах ёстой. У.Хүрэлсүхийн Засгийн газар ОУВС-гийн даалгаварыг эргэж харах хэрэгтэй. Тэдний шаардлагыг эргэж харах ёстой гэж үзэж байгаа. Үүнд зөвшөөрөх ч зүйл бий, зөвшөөрөхгүй ч зүйл бий шүү дээ. Чингис бондын асуудлыг битгий улс төржүүлээрэй.

-З.Нарантуяа: Төсвийн орлого давчихсан байгаа үед ОУВС-тай тохирсон тохироо байгаа гэж харж байгаа. Төрийн албан хаагчдын буюу эмч, багш нарын цалинг нэмэгдүүлэх шаардлагыг эргэж харах ёстой юм. Мөн малчдын орлогыг нэмэгдүүлэх асуудал руу анхаарлаа хандуулах хэрэгтэй байна. Энэ асуудал руу эргэж нэг харах шаардлагатай. Төсвийг тодотгох болгонд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг өөрчилж, хуулиар тогтоосон алдагдлын хэмжээ болон Засгийн газрын өрийн хэмжээг нэмдэг байдлаа болих хэрэгтэй. Төсвийн орлого буурах, зардлаа хэмнэх зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд төсөвт тодотгол хийдэг. Гэтэл хуулийн үндэслэл бий болоогүй байхад тодотгол хийгээд байна. Хуулийн хэрэгжилтийг бүх шатанд мөрдөхөө больсон.

Ж.Батзандан: Миний өмнө гадаад өрийн статистик байна. 2016 оны зургадугаар сарын 30-нд Засгийн газрын өр 4тэрбум 785 сая ам.доллар байсан. 2017 оны зургадугаар сарын 30-нд 6 тэрбум 16 сая ам.доллар болж нэмэгдсэн байна. Нэг тэрбум ам.долларыг юунд зарцуулсан бэ гэж гайхмаар. МАН-ынхан ганцхан жилийн дотор “Чингис” бондтой дүйцэх хэмжээний үнэт цаас гаргажээ. Гэхдээ бүтээн байгуулалт хийгээгүй, ажлын байр нэмэгдээгүй. Өнгөрсөн жил 580 сая евро бондын төлбөрийг “Хуралдай” бонд гаргаж төлсөн. 

-Өчигдөр Эрдэнэтийн 49 хувийн асуудлыг шүүх дээр хэлэлцэж шийдвэрээ гаргалаа. Энэ асуудал АН-ын бүлгийн зүгээс ямар байр суурьтай байгаа вэ? 

-Д.Эрдэнэбат: Шүүхийн шийдвэр бол шүүхийн шийдвэрээрээ л байх ёстой. 

Ж.Батзандан: АН-ын олон гишүүд өнөөдрийг хүртэл шударга шийдвэр гаргуулахаар явж ирсэн. 49 хувь бол ард түмний өмч байх ёстой. Ард түмэнд энэ хувь эргэж ирэх ёстой гэсэн байр суурьтай байгаа.

Намын бүлэг төсвийн тодотголтой уялдуулж дүгнэлт гаргасан бөгөөд УИХ-ын чуулганд уншиж, танилцуулахаар болжээ. Түүнчлэн төсвийн орлого давах бүрт тодотгол хийх шаардлагагүй гэдгийг сануулахаар болжээ.

Т.БАТСҮРЭН



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 15

Зочин (103.9.*.*)
2017-10-10 17:09:08
муу лалаарууд 2012-2014 онд 6 тэрбум доллароор гараа угааж байхдаа цалинг нь ядаж 10 хувиар нэмчихгүйдээ гөлөгнүүд

Зочин (202.9.*.*)
2017-10-10 15:26:34
hvvhdiin munguu tawih heregtei arai heterlee ugchuud daraa ni tolovloogvi mungu gej gargaj songuuliin shou hiicheed odoo heden nylh vrsiinhee 20000g l ugchuhlduu hvleej bgaa mash olon hvn bna shdee uursdiin erh ashgaa bodoj suuhiin orond arai l yumaa 8.9.10saruudaa hamrt nuhun olgojh heregtei gadaad orond bol sard neg yhvvhdiin 500dolllar gej hvvhdiin mungu avdag yum bilee icheech ta nar herev hvvhdiin mungu hoisholsoor bval eejvvd bud negdej huurai olsoglon zarlahaa heley

Зочин (202.21.*.*)
2017-10-10 14:59:20
юм л ярих болохоор ард түмний нэр бариад ярьдагаа та хоёр болчих. та нар өөрсдөө өчнөөн төчнөөн саяар идэж байж төрийн албан хаагчдын цалинг нэмэх хэрэгтэй шүү дээ ардын нам, ардчилсан нам хоёр

зОЧИН (202.21.*.*)
2017-10-10 14:57:58
эРДЭНЭБАТ БАТЗАНЗАН ХОЁР ОДОО БОЛИХ ХЭРЭГТЭЙ.бАТТУЛГА ЧИНЬ ЦАЛИНГИЙН ЗЭЭЛИЙГ ЧӨЛӨӨЛӨН ГЭЭД АРД ТҮМНИЙ САНАЛЫГ АВЧ ГАРАА БИЗ ДЭЭ ТА ХОЁР ТЭР ЗҮЙЛИЙГ ШААРДААД СУУГААЧ АРДЧИЛСАН НАМ ӨӨРСДӨӨ ХЭРҮҮЛ ХИЙГЭЭД БАЙХЫМ АРД ТҮМЭН ТА ХОЁРООС ЗАЛГАЖ БАЙНА ШҮҮ

Зочин (122.201.*.*)
2017-10-10 14:47:05
АН ЗАСАГ БАРЬЖ БАЙХДАА ГАНЦ ШШҮГЧДИЙГ НЭМЭЭД ЦАЛИНГИЙН ЯЛГАА ГАРГААД ОРИО БИЗ ДЭЭ. ӨӨРСДӨӨ НЭМЭХ ЯМАРЧ САНАА БАЙГААГҮЙ .ОДОО Ч БАЙХГҮЙ ЗҮГЭЭР Л НӨГӨӨ МАН АА ТАМЛАЖ БАЙГААН. ӨӨРСДӨӨ БААХАН БОНДЫН ӨРӨНД УЛСАА ОРУУЛЖ ӨӨРСДӨӨ ИДЭЖ БАЙХЫН ОРОНД ЯДАЖ ЦАЛИНГАА ЯЛГАВАРГҮЙ УИГД НЭМЖ БАЙХ ЧИНЬ ЯАГААВ. одоо худлаа хйар бүү зарла. хэзээ ан хан энэ монголын ард түмнийг бодог бсийн. боддог юм бол идсэнээ буцааж өг. өмч хувьчлал нэрийн дор авсан үйлдвэрүүдээ ч гэсэн

ABCD-korea-gaas (101.235.*.*)
2017-10-10 14:39:08
AH - iig 1.5 terbumiin Chingis bondiin mongoor hiisen toimtoi nudend haragdahuits ahiluud bol bnaa . Ter ued MAH oriin taaz gedeg zuil gargaj ireed odor shonogui teriigee yrij Mongolchuudiin tarhiig monchig ugaaj bilee !? Getel oorsdoo 1hen jiliin dotor Chingis bondiinhoos havigui iluu zeel avchaad hiisench ym baihgui deereesn onooh oriin taaz enee teree yatsan be !?

haha (124.158.*.*)
2017-10-10 14:37:45
hudlaa sdakuud suuj bgaagn hardaa harwaas hudlaa serioznii tsarai gargatsan

Зочин (101.235.*.*)
2017-10-10 14:35:06
2008-aas 2012 onii hoorond Mongold mongoor boroo orj baih ued AH bolon MAH hamtran zasag barij bsan ter ued tsalingch baga bagaar nemsen bas Mongoliin buh irgeded 1.5 sayiin amlaltiin hureend sar bolgon 21000-iig olgodog bsan gehdee huuhdiin mongo 10.000 bsan shuudee ter ued alt nuurs zesiin une tengert hadsan ue baij haramsaltai n buteen baiguulaltiin 1 sh ajil hiigdeegui ! . Gehdee suuldn ter ueiin ediin zasgiin osolt 17 huvitai bsan gedegn zuvhun MAH-d hamaaraltai bolj busad muu muuhai asuudal bosoh bolgond AH hamtarch bsan gedeg bolj !

Зочин (182.160.*.*)
2017-10-10 14:09:22
та нар байхдаа цалин нэмсэн? үү хи хи хи амьдрал сайжирсан уу? хо хо хо

Зочин (122.201.*.*)
2017-10-10 13:50:54
Д. Эрдэнэбат шоудахаа боль чамаар заалгалтаангүй мэдэж байгаа

иргэн (103.50.*.*)
2017-10-10 13:20:09
ард иргэдийн нэр барьж ярьдагаа болих хэрэгтэй.АН Хүрэлсүхийг багаар нь дэмжинэ гэж мэдэгдэл хийж 65 нөхдүүдийг нь дунд нь яс хаяж хагаралдуулсан биздээ.Иймэрхүү ажил хийхдээ сайн л даа.Үүнийгээ маш сайн ажиллаж байгаа гэж хэлж байгаа бол та нартай юу ярих бэ дээ.Баасанхүү гишүүн үнэхээр үнэн нүүр царайг чинь тодоос тодоор хэлсэн.Яг л тэр хэлсэндээ бай даа.Одоо яагаад бас бутаргах гээд байна

Зочин (202.70.*.*)
2017-10-10 13:14:36
ard irgediin huwitsaanii vldegdel mongiig ogooch adgii nowshnuda

Зочин (202.21.*.*)
2017-10-10 12:55:29
Huuhdiin munguu ugch chadahgui bol yadaj idej uuhaa hasan bj hadgalj bgaa hadgalamjnii huunees tatvar avahaa bolij uz

zaya (27.123.*.*)
2017-10-10 12:48:03
huuhdiin mongoo ogooch oorosdoo ochnoon sayaar ni idcheed hedhen nylh amitdaas mongo haramlaad huvitsaaniihaa mongiig ogch chadahgui bol gazargui irgeddee gazar ogooch

zochin (202.179.*.*)
2017-10-10 12:32:14
ard tvmendee huwitsaani mongoo ogoochee

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-07-21 17:37:38 - Спорт
Чөлөөтийн охид гурван медаль хүртэв
2018-07-21 17:24:37 - Орон нутаг
Ширгэсэн Өлхөний сайр 11 жилийн дараа устай болж үерлэжээ
2018-07-21 17:15:16 - Гадаад
Трамп Хойд Солонгосын хүний эрхийг хамгаалах зорилготой хуульд гарын үсэг зурав
2018-07-21 17:09:32 - Нийслэл
Гал унтраах техникийн олон төрөлт спортын аварга шалгаруулах тэмцээн болж байна
2018-07-21 15:21:54 - Нийслэл
Германы ЭСЯ-наас IV дэлгүүр хүртэлх замын зорчих хэсгийг түр хугацаагаар хаана
2018-07-21 15:07:59 - Нийслэл
110кВ-ын анкер тулгуур унах аюулаас урьдчилан сэргийлж чаджээ
2018-07-21 14:56:15 - Нийслэл
Ард иргэддээ сэрэмжтэй байхыг анхааруулж байна
2018-07-21 14:36:38 - Эрүүл мэнд
Элэгний В, С вирусыг үнэгүй оношилно
2018-07-21 14:15:25 - Орон нутаг
Монгол иргэдээс 24 литр айраг, 6.6 кг мах хураажээ
2018-07-21 13:59:54 - Орон нутаг
Долоон аймгийн 55 сумын цахилгааныг холбоод байна
2018-07-21 13:40:54 - Спорт
МУГТ Б.Гангаамаа К2 уулын оргилд гарсан анхны монгол хүн боллоо
2018-07-21 11:15:16 - Байгаль Орчин
Улаанбаатарт 20 хэм дулаан байна
2018-07-21 11:12:10 - Шар
Дэлхийн цөмд хэдэн квадриллион тонн алмаз эрдэнэ нуугдаж байгааг илрүүлжээ
2018-07-21 11:12:07 - Эдийн засаг
О.Болортуяа: Шинэ ногооны үнэ 500 төгрөгөөр буух төлөвтэй байна
2018-07-21 11:12:03 - Энтертайнмент
Дэлхийг өөрчилж буй технологийн хувьслуудыг танилцуулж байна
2018-07-21 11:12:00 - Хууль
Малчин залуус нэгнийхээ төмсгийг засч шийтгэсэн гэв үү
2018-07-21 11:11:53 - Гадаад
Монгол Улсын далбаатай хөлөг онгоцны бүртгэлийн тоо нэмэгдсээр байна
2018-07-21 11:11:45 - Энтертайнмент
Өнөөдөр бар өдөр
2018-07-20 18:54:36 - Гадаад
Дэлхийн хамгийн олон боолтой улс
2018-07-20 18:28:14 - Орон нутаг
Өндөрхаан нисэх онгоцны буудлын шинэчлэлийн ажилд 3.5 сая ам.доллароор туслахаар болжээ
2018-07-20 18:24:02 - Нийслэл
Баян-Өлгий рүү тусламжийн цуваа хөдөллөө
2018-07-20 18:18:23 - Шар
Улаан-Үдийн тогооч хамгийн жижиг 3 мм бууз хийжээ
2018-07-20 17:54:56 - Нийслэл
“Байгаль дэлхийгээ хамгаалъя” үзэсгэлэн нээгдлээ
2018-07-20 17:36:43 - Шар
Пак Гын Хе-д найман жилийн хорих ял нэмж оноожээ
2018-07-20 17:25:28 - Нийслэл
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн эмх замбараагүй үйл ажиллагааг цэгцэлнэ
2018-07-20 17:23:18 - Орон нутаг
Сумынхаа эмнэлэгт автомашин бэлэглэжээ
2018-07-20 17:20:39 - Энтертайнмент
БНСУ-ын Пусан хотын урлагийн нэгдсэн холбоотой санамж бичиг байгуулж, хамтарсан үзэсгэлэн зохион байгууллаа
2018-07-20 17:09:53 - Улс төр
У.Хүрэлсүх: Гамшгаас сэргийлэхэд хэвлэл мэдээлэл чухал үүрэгтэй
2018-07-20 17:05:52 - Байгаль Орчин
Aвтобусны утаанаас ялгарах тортгийн хэмжээг бууруулахаар ажиллаж байна
2018-07-20 16:16:18 - Хууль
Г.Сарангэрэлд гурван жилийн хорих ял оноолоо
2018-07-20 15:57:31 - Нийслэл
Автозамд үүссэн хохирлын хэмжээ 1,3 тэрбум төгрөгт хүрчээ
2018-07-20 15:51:00 - Орон нутаг
Үерт өртсөн хүүхдүүдэд хамгааллын үйлчилгээ үзүүлж байна
2018-07-20 15:38:59 - Технологи
Архив, албан хэрэг хөтлөлтийн нэгдсэн систем "eDOC"-ийн гар утсанд зориулагдсан хувилбар хэрэглээнд нэвтэрлээ
2018-07-20 15:00:36 - Нийслэл
Бөхчүүд эмнэлэг засч тохижуулах сайн үйлсийн аян өрнүүлжээ
2018-07-20 14:47:12 - Нийслэл
Харааны бэрхшээлтэй 16 бариста бэлтгэжээ
2018-07-20 14:42:41 - Технологи
“What3words” аппликейшн ашиглан хүссэн газартаа төөрч будилахгүйгээр очих боломжтой боллоо
2018-07-20 14:41:45 - Шар
АНУ-аас хүүхэлдэйн киноны баатартай төстэй акулын шинэ төрөл олджээ
2018-07-20 14:21:56 - Орон нутаг
Хуучны дэг ёсыг сэргээж, анх удаа Хөвсгөл далайн их тахилгыг үйлдэнэ
2018-07-20 14:15:12 - Спорт
МУГТ Б.Гангаамаа: К2 уулын 7400 м-ийн өндөрт гараад байна
2018-07-20 13:38:20 - Орон нутаг
ФОТО: Улаанбаатар-Дархан чиглэлийн зам дээр залуучууд үзэл бодлоо илэрхийлж байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-07-21 11:12:00 - Хууль
Малчин залуус нэгнийхээ төмсгийг засч шийтгэсэн гэв үү
2018-07-19 09:46:39 - Улс төр
УИХ-ын ээлжит бус чуулганаар АТГ-ын дарга Х.Энхжаргалыг огцруулах нь тодорхой болсон уу
2018-07-20 16:16:18 - Хууль
Г.Сарангэрэлд гурван жилийн хорих ял оноолоо
2018-07-19 08:37:59 - Хууль
АНУ-ын Сиэтл хотод амьдардаг 23 настай монгол залуу сураггүй алга болжээ
2018-07-19 08:37:49 - Хууль
Хар тамхины хэрэгт дахин холбогдсон Г.Сарангэрэлд 2-8 жилийн ял төлөвлөжээ
2018-07-19 08:38:03 - Нийслэл
Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ШӨНИЙН ХАР ЗАХ БОЛЛОО гэсэн мэдээллийн мөрөөр
2018-07-20 08:49:41 - Гадаад
БИДНИЙ ТУХАЙ: Монголд үерийн гамшиг нүүрлэж, 48 хүний амийг авч одов
2018-07-19 17:18:09 - Орон нутаг
Хурд хэтрүүлсний улмаас ноцтой осол гарч, хоёр хүүхэд эндлээ
2018-07-20 13:23:42 - Хууль
Хоёр хүүхэд тогтоол усанд унаж амиа алдлаа
2018-07-19 14:59:28 - Хууль
М.Мөнхгэрэл: Ус цацруулсан жолоочид хариуцлага хүлээлгэх боломжгүй