Баянзүрх дүүргийнхэн цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ

Түгээх    
2017-10-10 13:14:37 - Улс төр

Нийслэлээс 2017 оныг иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил болгон зарласантай холбоотойгоор шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог нэмэгдүүлж, мэдээллийн ил тод байдлыг ханган, төрийн үйлчилгээг цаг алдалгүй хүргэхийн тулд “Нээлттэй нийслэл” мэдээллийн цагтай болсон билээ. Энэ удаагийн “Нээлттэй нийслэл” мэдээллийн цагт Баянзүрх дүүргийн Засаг дарга Т.Баясах, Дэд бүтэц, хот төлөвлөлт хариуцсан төслийн удирдагч- Засаг даргын  орлогч Т.Батцогт, Эдийн засаг, хөгжлийн асуудал хариуцсан төслийн удирдагч-Засаг даргын орлогч Д.Уламбаяр нар оролцож, цаг үеийн мэдээлэл өгөв. Нийслэлийн Баянзүрх дүүрэг 331536 хүн амтай. Дүүргийн 28 хороонд 8000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 24 мянган өндөр настан амьдарч байна. Монгол Улсын нийт хүн амын 11 орчим хувь нь амьдардаг нийслэлийн хамгийн том дүүрэгт бүтээн байгуулалтын дараах ажлууд өрнөжээ.

Дүүргийн хэмжээнд Улсын төсвийн хөрөнгөөр 80.44 тэрбум төгрөгийн өртөг бүхий 21 төсөл, Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 17.22 тэрбум төгрөгөөр 7 хөрөнгө оруулалтын ажил, Нийслэлийн авто замын сангийн хөрөнгөөр 4 хөрөнгө оруулалтын ажил, Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 34 төсөл арга хэмжээг 1.62 тэрбум төгрөгөөр хэрэгжүүлж буй аж. Боловролын салбарт энэ хичээлийн жилд 14, 127, 126, 136 дугаар сургууль шинээр ашиглалтад орсон байна Ингэснээр бага боловсролын хамран сургалтын хувь 99.88 хувьд хүрсэн байна. Дүүргийн хэмжээнд нийт 53800 хүүхэд ЕБС-д хамрагдсаны 7120 хүүхэд нэгдүгээр ангид элсэн оржээ.

Тус дүүрэгт өнгөрсөн хугацаанд дэд бүтцийн чиглэлээр олон ажлыг хийсэн байна. Тухайлбал, 260 ширхэг гэрэлтүүлэг хийгдсэн бөгөөд орон сууцны хороололд 67, гэр хороололд 193 ширхэг гэрэлтүүлэг шинээр хийж гүйцэтгэжээ. 2012 онд 4860 ширхэг гэрэлтүүлэгтэй байсан бол 2017 оны аравдугаар сарын байдлаар 10810 ширхэг болж өссөн юм. Мөн дүүргийн хэмжээнд Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр туслах зам болон орон сууцны хороолол доторх 1650 м.кв талбайн замын эвдрэлийг нөхөн засварлаж иргэдийн ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлсэн аж.

Харин дүүргийн Тамгын газраас санаачлан Туул, Улиастайн гол дагуу хог хаягдлыг цэвэрлэх их цэвэрлэгээг шат дараатай зохион байгуулан ажилласан бөгөөд нийт 2420 төрийн албан хаагчийг оролцуулж 45 тонн хог хаягдлыг цэвэрлэжээ. Төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх үүднээс дүүргийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгж, иргэдийг бүртгэлжүүлэх, бүртгэлийн нэгдсэн сантай болсон. Мөн энэ онд дүүргийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлдвэр, үйлчилгээ эрхлэх 1654 гэрээг байгуулан ажиллаж байна.Баянзүрх дүүргийн хэмжээнд есдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар татварын орлого 1.69 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээс гүйцэтгэлээр 1.43 тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ. Өссөн дүнгээр 14.34 тэрбум байхаар төлөвлөснөөс 13.06 тэрбумын гүйцэтгэлтэй байна. Нэг үгээр хэлбэл, татварын орлого өссөн дүнгээр 1.27 тэрбум төгрөгөөр тасраад байгаа аж. 

Г.ИТГЭЛ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 4

gazargui irgen (27.123.*.*)
2017-10-10 15:00:26
Zasag dargatai l yum bnshdee. gazriib gerchilgee gargaachee jil huleelee

хэхэ (66.181.*.*)
2017-10-10 13:42:44
юун олон орлогч вэ ямарч ажил явагдахгүй эзэнгүй юм шиг байдаг байж. хэхэхэхэх

zochin (66.181.*.*)
2017-10-10 13:38:43
Энэ дүүргийн ажил явагддаг юм уу газрын албанд газрын сунгалтын хүсэлт өгөөд 8 сар болж байна. ямарч шийдвэр байдаггүй Ард түмнээр тоглохоо болиоч Ичих ч үгүй энд сууж байдаг.

asd (202.179.*.*)
2017-10-10 13:33:55
Засаг даргаа хурдан томилоочоо хамаг юм гацаагаад байх юм.,Газрын гэрчилгээ өгсөн засаг дарга тоимлогдтол хүлээх юм гэнэ.Төрийн ажлаа явуулмаар байна ш дээ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2017-10-18 09:01:59 - Эдийн засаг
“GLOBAL FINANCE” сэтгүүл Хасбанкийг Монгол Улсын шилдэг банкаар дахин өргөмжиллөө
2017-10-18 08:54:54 - Улс төр
Сайд нарыг өнөөдөр томилно
2017-10-18 08:45:24 - Нийслэл
Хоёр дүүрэгт цахилгаан хязгаарлана
2017-10-18 07:27:36 - Байгаль Орчин
Улаанбаатарт 9 хэм дулаан байна
2017-10-18 07:25:59 - Хууль
Ч.Саранзаяа: УИХ-ын гишүүн Д.Гантулгатай холбоотой хүчингийн хэргээр кино хийж, орлогоо сайн үйлсэд зарцуулна
2017-10-18 07:25:55 - Энтертайнмент
А.Өсөх-Ирээдүй: Хүмүүс намайг булдруу, булдруу л гээд байгаа
2017-10-18 07:25:52 - Эдийн засаг
ШИНЭ БОНД: “Хуралдай”-гаас хүү нь доогуур гарах хүлээлттэй байна
2017-10-18 07:25:49 - Гадаад
Өмнөд Судан дахь НҮБ-ын байранд халдлага гарч, монгол цэргүүд амжилттай хамгаалжээ
2017-10-18 07:25:47 - Улс төр
Давхар иргэншилтэй төрийн түшээдийг О.Баасанхүү гишүүнээр нэрлүүлэх гэж “чичрэх” хэрэггүй
2017-10-18 07:25:15 - Энтертайнмент
Өнөөдөр бар өдөр
2017-10-17 18:01:30 - Гадаад
Каталоний тусгаар тогтнолын төлөөх хөдөлгөөний хоёр удирдагчийг баривчилжээ
2017-10-17 17:30:00 - Энтертайнмент
Богд Хааны Ордон Музей бямба гаригт иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ
2017-10-17 17:26:38 - Гадаад
Хойд Солонгос цөмийн зэвсгээсээ татгалзах болзлоо мэдэгдэв
2017-10-17 17:24:34 - Улс төр
Ц.Нямдорж: Би С.Зоригийн хэргийн захилагчийг ил болгоно
2017-10-17 16:35:19 - Хууль
Ажлаасаа хууль бусаар халагдсан иргэд Ерөнхий сайдад хандав
2017-10-17 16:29:48 - Шар
Трамп ирэх сарын 7, 8-ны өдрүүдэд Өмнөд Солонгост айлчилна
2017-10-17 16:26:26 - Энтертайнмент
Энэ сарын 21-нд Богд хааны ордон музей иргэдэд үнэгүй үйлчилнэ
2017-10-17 15:50:19 - Гадаад
БНАСАУ-ын дипломат: Солонгосын хойгт хэзээ ч "цөмийн дайн" дэгдэж болзошгүй
2017-10-17 15:49:19 - Нийслэл
Ирэх сарын 1-нээс цахилгааны шөнийн тарифыг 50-100 хувь хөнгөлнө
2017-10-17 15:31:58 - Хууль
Халаасны хулгайч эмэгтэйчүүдийг баривчиллаа
2017-10-17 15:25:54 - Орон нутаг
Хэнтий аймагт малчдад долоон худаг ашиглалтанд оруулж, хүлээлгэн өгчээ
2017-10-17 15:11:03 - Улс төр
У.Хүрэлсүх: Надад улс орныг аваад явчих "бяртай" сайд нар хэрэгтэй
2017-10-17 15:06:01 - Энтертайнмент
Дуучин Д.Болд уянгын дууны шүлэг хайж байна
2017-10-17 14:55:32 - Хууль
Үндсэн хуулийн цэц нэр бүхий иргэний гомдлыг хэлэлцэнэ
2017-10-17 14:50:26 - Энтертайнмент
”Морин хуур”-ын чуулгын 25 жилийн ойн тоглолт болно
2017-10-17 14:44:25 - Хууль
Д.Батчулуун: Архинд хордож амиа алдсан охин болон хүчирхийлэлд өртсөн таван настай охины хэргийг шалгаж байна
2017-10-17 14:32:49 - Хууль
"Ноён уул"-ын шүүх хурал хойшиллоо
2017-10-17 14:21:29 - Шар
Б.Батзориг ашиг сонирхлын зөрчилтэйгээ хүлээн зөвшөөрөв
2017-10-17 14:20:34 - Нийслэл
“Оргил рашаан сувилал”-ыг 15 тэрбум төгрөгөөр хувьчиллаа
2017-10-17 14:01:55 - Боловсрол
Сонгинохайрхан дүүргийн 67-дугаар сургууль смарт ангитай боллоо
2017-10-17 13:29:45 - Улс төр
Х.Баттулга: Ц.Нямдорж та 5 настай охин, 13 настай охины асуудлыг анхааралдаа аваарай
2017-10-17 13:28:06 - Нийслэл
ФОТО: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй явган хүний гүүрэн гарц ашиглалтад орлоо
2017-10-17 13:21:52 - Улс төр
Х.Баттулга: Монгол Улсаар овоглогдох Засгийн газар шүү гэдгийг анхаараарай, улстөржилт хэрэггүй
2017-10-17 12:57:14 - Хууль
Хүчирхийллийн эсрэг эцэг эхчүүдийн жагсаал цуцлагджээ
2017-10-17 12:51:00 - Нийслэл
Аврагчид гүний шумбалтын дадлага сургууль хийлээ
2017-10-17 12:45:40 - Улс төр
Сайд нарыг томилох эсэхийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна
2017-10-17 12:19:36 - Хууль
Хүний эрхийн дэд хороо хүчирхийлэлд өртсөн охины асуудлаар хуралдаж байна
2017-10-17 12:09:30 - Улс төр
АН-ЫН БҮЛЭГ: Ч.Хүрэлбаатарыг сайдаар томилохыг дэмжихгүй
2017-10-17 11:51:15 - Улс төр
Ерөнхийлөгч Ч.Хүрэлбаатараас бусдыг нь сайд болгохыг дэмжлээ
2017-10-17 11:41:53 - Улс төр
Сайд нарын нэрийг өргөн барилаа
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2017-10-16 09:42:50 - Хууль
Таван настай охиныг хүчирхийлсэн хойд аав нь гулсуур дээрээс унасан хэмээжээ
2017-10-17 07:43:11 - Хууль
СУРВАЛЖЛАГА: Хойд эцэгтээ хүчирхийлүүлсэн охин эмнэлэгт хэвтжээ
2017-10-16 10:37:42 - Хууль
Нисэх-Яармагийн замд зам тээврийн ослоор таван хүн амиа алджээ
2017-10-16 14:46:19 - Нийслэл
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: С.Батболд, Э.Анар нарыг огцрох хүртэл хугацаагүй нойтон өлсгөлөн зарлана гэв
2017-10-16 15:16:47 - Шар
Жүжигчин Армен Джигарханян эхнэрээ цагдаад өгчээ
2017-10-17 13:29:45 - Улс төр
Х.Баттулга: Ц.Нямдорж та 5 настай охин, 13 настай охины асуудлыг анхааралдаа аваарай
2017-10-17 10:19:44 - Хууль
Хөдөлгөөн зохицуулж байсан цагдаагийн алба хаагчийг мөргөжээ
2017-10-16 07:39:02 - Улс төр
Д.Тэрбишдагва: МАН-ын 65 гишүүн мундагтаа парламентад суусан юм биш
2017-10-17 15:31:58 - Хууль
Халаасны хулгайч эмэгтэйчүүдийг баривчиллаа
2017-10-17 14:21:29 - Шар
Б.Батзориг ашиг сонирхлын зөрчилтэйгээ хүлээн зөвшөөрөв