“Экспо Монголиа 2017” үзэсгэлэн дэлхийн шилдэг компаниудын төлөөлөл оролцож байна

Түгээх    
2017-10-10 16:55:12 - Эдийн засаг

“Экспо Монголиа 2017” Мишээл экспо төвд нээлтээ хийлээ. Энэ сарын 10-12-ны өдрүүдэд зохион байгуулагдах уг үзэсгэлэн нь барилга, уул уурхай, хүнс, байгаль орчин гэх мэт бүхий л салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн бүтээгдэхүүн үйлчилгээг олон нийтэд сурталчлан танилцуулах зорилго бүхий энэхүү экспо нь энэ жил 5 дахь жилдээ нээлтээ хийж байна.

“Экспо Монголиа 21” компанийн гүйцэтгэх захирал Инго Кловер тус арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Монгол Улс газрын баялгаараа алдартай улс юм. Бид Монголын уул уурхайгаас бусад салбарыг олон улсад таниулах зорилт тавьж байна. Энэхүү үзэсгэлэнгийн үеэр орон орны аж ахуйн нэгжүүд уулзаж, хамтран ажиллах түнш байгууллагуудаа олж, бизнесээ хөгжүүлэх боломжийг нээнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээв.

Үзэсгэлэнгийн нээлтэд зориулж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга илгээлт ирүүлсэн байна. Энэхүү үзэсгэлэн нь Монголын аж ахуйн нэгжүүд шинэ зах зээлд нэвтрэх, бизнесийн орчныг тэлэх өргөн боломжийг нээдгээрээ дотоодын төдийгүй гадаадын аж ахуйн нэгжүүдийн дунд хүлээлт үүсгэдэг арга хэмжээ болсныг Ерөнхийлөгч илгээлтдээ дурьдаад, “Сүүлийн үеийн дэвшилтэт технологи, машин механизм, шинэлэг бүхнийг танилцуулдаг уг арга хэмжээ манай улсад болж байгаад талархалтай байна. Монгол улс цаашид өсөн дэвжих өндөр ирээдүйтэй орон. Манай улсын эдийн засгийн хөгжил дэвшилд уул уурхайн салбар голлох байр суурьтай байгаа ба цаашид хөдөө аж ахуйн болон аж үйлдвэржсэн орон байхыг зорьж байна. Энэхүү үзэсгэлэнд дэлхий нийтэд танигдсан нэр хүндтэй компаниуд оролцож, Монголд бизнес эрхлэх боломжийг эрэлхийлж байгаа нь байгаа нь Европ стандартыг манай улсад нэвтрүүлэхэд томоохон түлхэц үзүүлж байна” хэмээжээ.

Монгол, ХБНГУ, БНЭУ, АНУ, БНСУ, БНХАУ, Беларусь зэрэг орны 50 гаруй аж ахуйн нэгж оролцож байна. Түүнчлэн үзэсгэлэнгийн үеэр Монгол Улсад суугаа гадаад орнуудын Элчин сайдын яамдаас үйл ажиллагаагаа сурталчлан танилцуулж байна. Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас залууст зориулсан Мастерийн нэг жилийн тэтгэлэгт хөтөлбөрөө танилцуулав. “Cheving” хэмээх энэхүү тэтгэлэгт хөтөлбөр нь залууст мэргэжлийн болон академик боловсрол, ур чадвар эзэмшүүлэхээс гадна Английн түүх соёлтой танилцах боломжийг олгодог байна. Тэтгэлэгт хамрагдах хүсэлтийг ирэх сарын 17 хүртэл Элчин сайдын яаманд бүртгэх аж.

Т.БАТСҮРЭН 

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.ЭНХТАЙВАН



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 1

Зочин (27.123.*.*)
2017-10-10 18:31:23
Дэлхийн шилдэг ээ?

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-07-23 17:34:37 - Нийслэл
Тэрэлжид ой гарантай хүүхдээ машинд цоожлоод орхисон байжээ
2018-07-23 17:03:47 - Нийслэл
Үхрийн цул махны үнэ 3.3 хувиар өсчээ
2018-07-23 16:53:19 - Нийслэл
Согтууруулах ундаагүй амьд хөгжмийн тоглолт болно
2018-07-23 16:27:10 - Спорт
Э.Дөлгөөн "3х3" сагсан бөмбөгийн дэлхийн онцлох 10 тамирчны нэгээр нэрлэгджээ
2018-07-23 16:09:00 - Нийслэл
Маргааш нийслэлийн таван дүүрэгт цахилгаан хязгаарлана
2018-07-23 16:04:54 - Нийслэл
“Таван богд” группийн барилгад гарсан галыг бүрэн унтраалаа
2018-07-23 15:58:48 - Шар
БНСУ-ын Их хурлын гишүүн өндөр барилгаас үсэрч амиа хорлов
2018-07-23 15:56:17 - Хууль
Зам дээр дрифтлэж байгаад автобустай мөргөлджээ
2018-07-23 14:51:34 - Нийслэл
С.Ишцог: Дөрөв дэх жилдээ Хүй долоон худагт “Даншиг наадам-Хүрээ цам 2018” наадмыг зохион байгуулна
2018-07-23 14:49:17 - Нийслэл
Сонгинохайрхан дүүрэгт айлын гэр шатжээ
2018-07-23 14:41:54 - Хууль
Хууль бусаар тарвага агнах зөрчил буурахгүй байна
2018-07-23 14:36:43 - Орон нутаг
Баянхонгор аймгийн эмч нарт 113 мотоцикль бэлэглэжээ
2018-07-23 14:27:17 - Спорт
Монгол залуу сумо бөхийн ДАШТ-д түрүүлэв
2018-07-23 14:06:54 - Гадаад
Торонтод гал нээж, нэг эмэгтэйн аминд хүрсэн гэмт этгээд амиа алджээ
2018-07-23 13:53:53 - Энтертайнмент
Монголд анх удаа электроник хѳгжмийн фестиваль ирэх сарын 4-нд болно
2018-07-23 13:45:59 - Эдийн засаг
Ч.Хүрэлбаатар: Дөрөв орчим их наяд төгрөгийн өр төлөөд байна
2018-07-23 13:40:24 - Хууль
Иргэдэд хууль эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө
2018-07-23 13:39:49 - Орон нутаг
Баян-Өлгийчүүдэд туслах нэрээр хуурамч данс нээж, залилан хийх тохиолдол гарч байна гэв
2018-07-23 13:25:51 - Эрүүл мэнд
Эмчлэх эрхгүй эмч шүдний эмнэлэгт ажиллаж байсныг тогтоож, арга хэмжээ авчээ
2018-07-23 13:11:34 - Нийслэл
Дарханы замыг шинэчлэх 60 сая ам.долларын гэрээ байгуулав
2018-07-23 13:03:28 - Боловсрол
Ж.Гантулга: Цэцэрлэгт 2-5 насны бүх хүүхдийг энэ сарын 25-наас цахимаар бүртгэж эхэлнэ
2018-07-23 13:03:17 - Хууль
Он гарсаар 465 хүнийг хорих ял эдлэхээс хугацааны өмнө суллажээ
2018-07-23 12:51:14 - Орон нутаг
Говь-Алтай аймгийн Чандмань суманд цасаар шуурчээ
2018-07-23 12:45:15 - Нийслэл
Цахилгаан шугам сүлжээний ноцтой аваараас урьдчилан сэргийллээ
2018-07-23 12:37:50 - Орон нутаг
Архангай аймгийн дөрвөн сумын хорио цээрийг цуцаллаа
2018-07-23 12:29:50 - Орон нутаг
Найман аймгийн 58 сумыг эрчим хүчээр бүрэн хангажээ
2018-07-23 11:44:46 - Нийслэл
Зөвшөөрөлгүй самар жимс түүж, ан ав хийхгүй байхыг сануулж байна
2018-07-23 11:44:43 - Орон нутаг
Булган аймагт хоёр хүүхэд аянгад цохиулжээ
2018-07-23 11:24:44 - Нийслэл
"Таван богд" компанийн галерейн байранд гал гарчээ
2018-07-23 10:49:38 - Эдийн засаг
НӨАТ: 10 сая төгрөгийн гурван азтан тодорлоо
2018-07-23 10:42:31 - Спорт
МУГТ Г.Өсөхбаяр тэргүүтэй уулчид Хан Тэнгэр ууланд авирна
2018-07-23 10:06:51 - Улс төр
“Төвийн бүсийн чуулга уулзалт-2018” эхэллээ
2018-07-23 10:03:45 - Байгаль Орчин
Түгээмэл тархацтай ашигт малтмал олборлож байсныг иргэдийн хүсэлтээр зогсоожээ
2018-07-23 10:01:24 - Эдийн засаг
ТӨРИЙН БАНК: Монголд анх удаа РЕПО хэлцэл хийж, валютын эх үүсвэр татаж чадлаа
2018-07-23 09:35:08 - Байгаль Орчин
Улаанбаатарт 26 хэм дулаан байна
2018-07-23 09:14:05 - Спорт
О.Мөнхзолбоо: Сүүлийн нэг секундэд өрсөлдөгчөө ялж, Оюутны дэлхийн аварга болсон
2018-07-23 09:07:06 - Энтертайнмент
Жүжигчин У.Цогтбаяр: Би өрөмний өт шиг л “амьтан” байсан
2018-07-23 09:06:06 - Хууль
Ерөнхий сайд аа, Засаг дарга нар НИНЖА нарын амиа алдсан хэргийг хав дараад байна
2018-07-23 09:01:03 - Улс төр
Б.Цогтгэрэл: Зам засварын ажилд 60 тэрбум төгрөг шаардлагатай ч 20 тэрбумыг баталж өгсөн
2018-07-23 08:57:33 - Хууль
Тэрбум гаруй төгрөгийн хахуулийн хэрэгт холбогдсон байцаагчийг цагаатгах тогтоол гаргажээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй