Бритни Бэлт: Монгол хүүхдүүд гурван насандаа морь унаж сурсан нь гайхалтай санагдсан

Түгээх    
2017-10-11 07:31:31 - Энтертайнмент

-ЗУРАГ АВАЛТЫН ҮЕЭР ХӨДӨӨ ТАЛД, МОНГОЛ ГЭРТ АМЬДРАХ
ҮНЭХЭЭР ИХ ТААЛАГДСАН-

“Чингисийн хүүхдүүд” уран сайхны киноны гол дүрд тоглосон, Холливудын залуу од Бритни Бэлттэй ярилцлаа.

-“Чингисийн хүүхдүүд” уран сайхны кинонд тоглох саналыг таньд хэн тавьсан бэ. Ямар дүр бүтээв?

-“Чингисийн хүүхдүүд” уран сайхны киноны талаар зураглаач Д.Ангарагаас мэдээлэл авч, энэ кинонд тоглох санал хүлээж авсан. Анх Д.Ангарагтай АНУ-д Рикардо гээд манай дууны оператораар дамжуулан анх удаа уулзаад, өдрийн хоол идэхэд ярилцсан яриа маань амжилттай болж энэ кинонд тоглосон. Миний хувьд “Чингисийн хүүхдүүд” уран сайхны кинонд НҮБ-ын ажилтан Сара гэдэг Монголд морь унаач хүүхдүүдэд хамгаалалтын хувцас тараахаар ирсэн эмэгтэйн дүр бүтээсэн.

-Та Монголд ирэхээсээ өмнө манай улсын тухай судалсан уу. “Чингисийн хүүхдүүд” уран сайхны кинонд тоглосны дараа ямар сэтгэгдэлтэй үлдэв?

-Хамгийн анх “Чингисийн хүүхдүүд” уран сайхны кинонд тоглох санал хүлээж авахдаа Монгол орны талаар ямар ч төсөөлөлгүй байсан. Кино төсөлд нэгдсэнээсээ хойш өөрийнхөө хэмжээнд маш их судалгаа хийж, ном уншсан. Монголд анх удаа ирэхэд ард түмнийх нь найрсаг, нөхөрсөг зан чанар, зан заншил, байгалийнх нь үзэсгэлэн үнэхээр гайхамшигтай санагдсан. Бүр төсөөлснөөс минь хэд дахин илүү сайхан байсан. Хоёр дахь удаагаа ирэхэд ч гэсэн бас л тэр мэдрэмж хэвээрээ. Энэ удаа илүү их цагийг Улаанбаатар хотод өнгөрүүлэх болсондоо баяртай байна. Харамсалтай нь, би энэ удаа долоохон хоноод л буцна.

-Өмнө нь зураг авалтын үеэр Монголд хэд хоносон бэ. Монгол гэрт амьдрах таалагдав уу?

-Би “Чингисийн хүүхдүүд” уран сайхны киноны зураг авалтын үеэр Монголд гурван долоо хоногийн хугацаа өнгөрүүлсэн. Зураг авалтын үеэр монгол гэрт байрлаж, хоёр орчуулагч бүсгүйтэйгээ хамт амьдарсан. Бидний хувьд үргэлж л завгүй хотод амьдарч, үргэлж дэргэд хэн нэгэн байдаг болохоор хөдөө талд, монгол гэрт амьдрах үнэхээр их таалагдсан. Гал түлж сурсан. Сүүлдээ гэрийнхээ галыг орой бүр өөрөө түлдэг болсон. Би АНУ-ын Канзас мужид төрж өссөн учраас төрсөн нутагтаа байгаа юм шиг л маш гоё санагдсан.

-ЯГ ОДОО МИНИЙ УУХЫГ ХҮСЭЖ БУЙ ЗҮЙЛ БОЛ СҮҮТЭЙ ЦАЙ-

-Та гурван монгол жаалтай хамтран кинонд тоглосон. Монгол хүүхдүүдтэй ажиллах ямар байв? Монгол хүүхдүүд багаасаа морь унаж уралдаж байгаа нь таньд сонин санагдсан болов уу...

-Монгол хүүхдүүд их өхөөрдөм, гайхалтай авьяаслаг. Бид морь унаж сурахын тулд маш олон жил зарцуулдаг. Харин монгол хүүхдүүд дөнгөж гурван наснаасаа л морь унаж сурсан нь үнэхээр гайхалтай санагдсан. Надтай хамтран тоглосон гурван жаал үнэхээр хайр татам хүүхдүүд. Бид анх танилцахдаа бие биеэ нэрээр нь яаж дуудах вэ гэдэг дээр нэлээд цаг зарцуулсан. Тэгээд сүүлдээ дүрийнхээ нэрээр Бямбаа, Сара гэж дууддаг болсон нь бидэнд амар хялбар байсан.

-Монгол жүжигчидтэй хамтарч ажиллах танд ямар санагдсан бэ?

-Монгол жүжигчидтэй хамтарч ажиллах маш сайхан байсан. Төрөлх хэл дээрээ биш өөр улсын хэл дээр ярьж, жүжиглэхээр “Энэ хүн үгээ хэлж дууссан болов уу, үгийг нь тасалчих вий дээ” гэж болгоомжтой ханддаг байлаа. Жаахан жаахан бэрхшээлүүд байсан ч гэсэн маш их сонирхолтой санагдсан. Хамгийн анх кино зураг эхлэхдээ “Сайн байна уу” гэж бүгдээрээ мэндэлдэг. Ганцхан энэ партыг авахын тулд 30-40 минут дадлага хийсэн. Яагаад вэ гэхээр үндэсний уламжлал, аялга сурах гэж багагүй цаг зарцуулсан.

-Танд монгол дээл их сайхан зохижээ?

-Маш их баярлалаа. Надад монгол үндэсний хувцас маш их таалагдсан. Би орой улаан хивсний ёслол дээр монгол дээлээр гоёсон. Монголынхоо үзэгчдэд зориулан монгол дээл бүс, гутал бэлтгэж ирсэн. 

-Та зун ирсэн учраас тараг, айраг ууж үзсэн байх. Танд таалагдав уу?

-Зун ирэхдээ тараг, айраг уусан, маш сайхан амттай. Харин яг одоо миний уухыг хүсэж буй зүйл бол сүүтэй цай. Маш их хүсэж байна (инээв. сурв).

-“Чингисийн хүүхдүүд” кино Оскарт өрсөлдөх эрхээ авна гэдэг том амжилт. Таны хувийн карьерт ч гэсэн нөлөөх үү?

-Хамгийн анх Д.Ангараг цахим шуудан явуулахад нулимсаа барьж дийлэхгүй байсан Шууд л уйлаад эхэлсэн. Аав, ээж хоёр руугаа видео дуудлага хийгээд ярьсан чинь “Бүх юм чинь зүгээр үү” гэж асуухад нь “Зүгээр ээ, би уйлаагүй бүх зүйл сайхан байгаа. Би маш их баяртай байна. Миний оролцсон бүтээл Оскарын наадамд өрсөлдөх эрхээ авсан” гэхэд аав, ээж хоёр маань маш их баярласан. Яг одоо үр дүн нь яаж гарахыг мэдэхгүй ч гэсэн эерэг үр дүн гарч ирнэ гэдэгт итгэж, найдаж, залбирч байна.

-Та Холливудын өсөж яваа залуу жүжигчин. Хамгийн сүүлд ямар уран бүтээлд оролцов?

-Миний хамгийн сүүлд ажилласан дэлгэцийн уран бүтээл өчигдөр нээлтээ хийсэн. Өнөөдрөөс Монголын бүх кинотеатруудаар гарч эхэлж байна. “Чингисийн хүүхдүүд” кино намайг сорьсон сайхан бүтээл болсон. Кино маань олон улсын фестивальд оролцоно гэдэг нь өөрөө амжилт. Одоо намайг юу хүлээж байгааг мэдэхгүй байна. Илүү гоё, сайхан зүйл хүлээж буй гэдэгт итгэлтэй байгаа.

М.АМАРЖАРГАЛ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 17

Just a normal guy of The UB (103.254.*.*)
2017-10-13 13:23:15
Унаж сурмаар л байна шүү

зочин (43.228.*.*)
2017-10-11 12:17:34
Би л лав 3 настайдаа морь унаж сурсан. Гэхдээ дебиль биш. Одоо л орон суурин газар суурьшаад морь малнаасаа холдчихоод байна. Сайхан кино хийсэн киноны багийханд амжилт хүсье

зочин (66.181.*.*)
2017-10-11 11:37:30
Золоо баяр хүргэё .жирийн энгийн сэдвээр сайхан кино бүтээсэн та бүхнээр бахархаж байна.том ярьж юү чхийдэггүй уран бүтээлчдийн хажууд чихийсэн бүтээлтэй киноны төлөө чин сэтгэлээсээ зүтгэж яваад баяр хүргэё.зураглаач продюсёр ангарт баяр хүргэё.

зочин (66.181.*.*)
2017-10-11 11:14:19
3 настайдаа морь унаж сурсан хүүхэд хөдөө бол дүүрэн. Сонин биш шүү дээ. Гадаадынхан итгэхэд хэцүү бж мэднэ. 4 нас бол бидний шед бол хурдны морь унадаг л нас. Одоо харин хүүхдийн эрх мэрх гээд бага хүүхдүүдийг унуулахгүй бгаа болтой. Монголчуудын бахархал юм даа.

Зочин (66.181.*.*)
2017-10-11 11:11:07
Монгол хүн хүүгээ 3 нас хүрэхээр эмээл хазаар бэлдэж морь унуулдаг юмаа. Хот газрын хужаа гаралтай нөхөр бол мэдэхгүйлдээ. Байцаа гээд байхад баас гэж ойлгодог улс шүү дээ.

дорж (202.5.*.*)
2017-10-11 10:10:54
Гурван наснаасаа гэж биш гуравтайгаасаа гэж монгол хүн ярьж,ойлгодог. Гурван нас гэдэг хэллэг арай өөр. Жишээ нь :гурван насны морь уралдав.Даага,шүдлэн, х насны морьдын уралдаан сайхан болж өнгөрлөө.

дорж (202.5.*.*)
2017-10-11 10:09:12
Гурван наснаасаа гэж биш гуравтайгаасаа гэж монгол хүн ярьж,ойлгодог. Гурван нас гэдэг хэллэг арай өөр. Жишээ нь :гурван насны морь уралдав.

зочин (103.206.*.*)
2017-10-11 10:05:25
Киноныхонд амжлт хүсье. Үнэхээр хөдөө өссөн хүүхдүүд 3 настайгаасаа морь унаж 5 нас хүрэд хурдны морь унадаг шүү. \103.212117.91\-д сэтгэгдэл бичсэн хүн үнэхээр өөрөө ДЭБИЙЛ юм даа\ Өөрсдийгээ битгий гутааж бай. Хөдөө явж нүүдэлчин ахуй амьдралтайгаа танилц. Ичмээр юм

зочин (122.201.*.*)
2017-10-11 09:49:55
Киноныхонд амжилт хүсье.сайхан мэдээ байна.117 91 мэтийн ямарч мэдрэмжгүй өөрийнх нь хэлснээр Дэбийл ийг бүү тоо .Наадах чинь харин жинхэнэ өөрөө дэбийл байна.

cbb (103.26.*.*)
2017-10-11 09:48:39
Гадаад жүжигчин гайгүй сайн тоглосон бнлээ Кино бол өөрөө найруулага муу кино болсон бнлээ шүү Уучлаарай

хөдөөний хүн (202.9.*.*)
2017-10-11 09:10:39
3 настай хүүхэд бол морь унана ш дээ Хөдөө хаа сайгүй ш дээ Энэ ком бичсэн хүн хотын эсвэл чайна хүн болотой хэ хэ

Зочин (27.123.*.*)
2017-10-11 09:08:47
Hun yum yarihaar zugeer sonsoj chadahgui, yum bichiheer zugeer unshij chadahgui tarhinii turaaltai orkuud zaaval neg baih yumaa.

Баяа (122.248.*.*)
2017-10-11 08:46:59
Киноны найруулагч нь Доржийн Золбаяр гэж чадалтай залуу бий. Кино урлагт зүрх сэтгэлээ өгсөн хүн. АМЖИЛТ ХҮСЬЕ!

Зочин (172.58.*.*)
2017-10-11 08:41:06
Бие биенээ хэмлэнэ гаднын хэн ч байсан доромжлоно Ийм байхад монголд хэн ирж юу үзэж юугаар бахархах вэ дээ Киноны багийнханд амжилт Монголоо сурталчилсан кино хийсэнд нь

Зочин (101.235.*.*)
2017-10-11 08:39:10
Amjilt husie ! Mongoliin huduu turj ussun 3 nastai huuhduud morin deer gargaad tavichihad ajralgui unaad yvchihdag ymaa ! Za ern huduunii ihenhi huuhduud 3 taidaa mori unana shuudee ! Harin chi ene 3 tai huuhed mori unadagiig uguisgej ene huuhniig shuud eldeveer helj bhiig chin harahad huduuniih murtluu unaa malch ugui unuuh orkn ymaadaa ynzn !

зочин (103.212.*.*)
2017-10-11 08:16:40
Худлаа битгий солиор ямар ДЭБИЙЛ нь 3 настай хуухэд морь унаж байсан юм худлаа хуцсан байна наад навшгар хамарт шурэн толгойт чинь

Зочин (66.181.*.*)
2017-10-11 07:59:23
Ene kinoniihond amjilt husie

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2017-12-18 10:35:04 - Хууль
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Он гарсаар зам тээврийн ослоор 58 хүүхэд амиа алджээ
2017-12-18 10:27:23 - Хууль
АТГ-аас төрийн албаны сонгон шалгаруулалтын явцыг хянажээ
2017-12-18 09:41:53 - Байгаль Орчин
Монголын ой өвчин, хортон шавжид улам бүр өртөмтгий, эмзэг болж байна
2017-12-18 09:26:20 - Хууль
Г.Номуундарь охины бичлэгтэй холбогдуулан Эрүүгийн цагдаагаас шалгалт хийж эхэлжээ
2017-12-18 09:22:55 - Улс төр
УИХ дахь АН-ын бүлэг хуралдана
2017-12-18 09:20:00 - Байгаль Орчин
Улаанбаатарт өнөөдөр 10-12 хэм хүйтэн
2017-12-18 07:18:01 - Улс төр
С.Жавхлан: 2020 онд сонгууль болохгүй, наана нь том өөрчлөлт болж ч мэднэ
2017-12-18 07:09:11 - Улс төр
С.Батболд: Энэ хотод амьдрах гэж байгаа бол хууль, дүрэмд захирагдах ёстой
2017-12-18 07:01:53 - Нийслэл
З.Ундармаа: Ядруухан л амьдарч байна. Гэхдээ хүний өмнөөс гурван ихэр хүүхэд төрүүлсэн биш дээ
2017-12-18 07:00:52 - Эдийн засаг
Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ирэх онд ямар байх вэ
2017-12-18 06:57:25 - Хууль
Монголд сурдаг гадаад оюутнууд нэгнээ зүсч сийчсэн хэрэг гарчээ
2017-12-18 06:55:42 - Энтертайнмент
Өнөөдөр туулай өдөр
2017-12-17 13:16:29 - Улс төр
АЗХ-ны ерөнхийлөгчөөр С.Эрдэнэболдыг батламжиллаа
2017-12-17 13:07:38 - Энтертайнмент
“Зуун дамнасан өв” үзэсгэлэн олны хүртээл боллоо
2017-12-17 13:07:01 - Нийслэл
Тэрэлжид мөсөнд авиралтын тэмцээн болж байна
2017-12-17 12:59:03 - Спорт
Богдхан уулын хишиг Улс аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаантай
2017-12-17 12:52:30 - Улс төр
Шадар сайд Стандарт, Хэмжил зүйн газарт ажиллав
2017-12-17 12:47:31 - Байгаль Орчин
Бага зэргийн цас орж, явган шуурга шуурна
2017-12-17 12:41:16 - Спорт
Д.Сумъяа "World Masters"-д завсаргүй дөрөв түрүүлсэн дэлхийн анхны бөх боллоо
2017-12-16 15:51:36 - Шар
68-тай Ричард Гир 34-тэй дурлалт бүсгүйдээ гэрлэх санал тавив
2017-12-16 15:18:19 - Шар
Канадын тэрбумтан, түүний эхнэрийн цогцсыг байрных нь хонгилоос олжээ
2017-12-16 14:12:20 - Хууль
Чингис хааныг доромжилсон залууд Хятадын шүүх нэг жил хорих ял оноожээ
2017-12-16 13:56:42 - Спорт
“World masters” тэмцээн өнөөдөр 16:00 цагаас эхэлнэ
2017-12-16 13:51:42 - Хууль
Хар тамхичдыг баривчиллаа
2017-12-16 13:11:27 - Нийслэл
Төв талбайн сүлд модны гэрлийг асаав
2017-12-16 12:52:06 - Байгаль Орчин
БОАЖЯ-ны 30 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлж буй бүтээлч 30 ажил
2017-12-16 12:42:36 - Улс төр
Ардчилсан залуучууд чуулж байна
2017-12-16 12:33:27 - Улс төр
Ерөнхийлөгч үндэсний аюулгүй байдлын асуудлаар мэдээлэл хийлээ
2017-12-16 12:18:22 - Хууль
АТГ-аас Зам, тээврийн хөгжлийн сайдад зөвлөмж өглөө
2017-12-16 12:14:40 - Эрүүл мэнд
Өрхийн эмнэлгүүд ажиллаж байна
2017-12-16 12:09:25 - Орон нутаг
ОХУ-ын шилдэг компаниуд Монголын газар тариалангийн салбарт техник, тоног төхөөрөмж нийлүүлэх сонирхолтой байна
2017-12-16 11:38:11 - Улс төр
Тавантолгойн бүлэг ордоос нүүрс ачилтыг түр зогсоож, газрын тосны үйлдвэр барих асуудлаар уулзалт зохион байгуулав
2017-12-16 11:32:41 - Эрүүл мэнд
Б.Сэргэлэн: Эх үрийн амийг аварч бүтэн 49 цаг 33 минут зогссоны төлөө 18 мянган төгрөг авсан
2017-12-16 11:26:39 - Гадаад
Япон улс Монголоос ажиллах хүч авах бүрэн боломж бий
2017-12-16 11:11:37 - Энтертайнмент
Ордуудын 2018 оны зурхай
2017-12-16 10:56:22 - Нийслэл
АТГ байгуулагдсанаасаа хойш 127 хэрэг шийдвэрлэж, 80-аад тэрбум төгрөг зарцуулжээ
2017-12-15 21:33:34 - Энтертайнмент
“Болор цом 35”-ын тэргүүн байрын шүлэг: ИЖИЙДЭЭ НАС ГУЙЛАА
2017-12-15 21:25:00 - Энтертайнмент
“Болор цом 35”-ын эзнээр яруу найрагч М.Отгонбаяр тодорлоо
2017-12-15 19:53:31 - Улс төр
Чуулганы хаалттай хуралдаан үргэлжилж байна
2017-12-15 18:41:36 - Орон нутаг
Гашуун сухайт – Ганц модны хилийн боомтод тээвэр төлөвлөлтийг хэрэгжүүлж байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй