НҮБ-ын Гэрээний хороодоос өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийн явцыг дүгнэнэ

Түгээх    
2017-10-11 09:39:53 - Эрүүл мэнд

Өсвөр насны охидын нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн асуудлаар НҮБ-ын Гэрээний хороодоос Монгол Улсын Засгийн газарт өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийн явцыг үнэлэх, мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийхээр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс 2017 оны 9 дүгээр сараас эхлэн Ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн амын сантай байгуулсан хамтран ажиллах Санамж бичгийн хүрээнд охид, эмэгтэйчүүд, тэр дундаа эмзэг бүлгийн охид, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн асуудал, жендэрт суурилсан хүчирхийллийн асуудлаар Монгол Улсын Засгийн газарт НҮБ болон түүний гэрээний хороодоос өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийн явцыг үнэлэх зорилгоор холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудаас мэдээлэл цуглуулж, дүн шинжилгээ хийж байгаатай уялдуулан 2017 оны 10 дугаар сарын 9-нд хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төр, иргэний нийгмийн байгууллагын төлөөллийг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж хүлээн авч уулзлаа.

Охид, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн асуудлаар НҮБ-ын Гэрээний хороодоос Монгол Улсын Засгийн газарт өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийн явцыг дүгнэнэ

Хүний эрхийн Үндэсний Комисс 2017 оны 9-10 дугаар сард Дорноговь аймаг, Замын Үүд боомт, Эрээн хот, Орхон, Булган аймагт ажиллаж эмэгтэйчүүд, охидын нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж, хүүхдийн эсрэг бэлгийн мөлжлөг, хүчирхийлэл, биеэ үнэлдэг эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй охид, эмэгтэйчүүдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл, нөхөн үржихүйн эрхийн зөрчил, өсвөр насны охидын төрөлт, эхийн эндэгдэл, түүний шалтгаан статистик мэдээлэл зэргийг судалж, дүн шинжилгээ хийсэн бөгөөд хүүхдийн эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дээрх байгууллагуудтай мөн энэ чиглэлээр хамтран ажиллах, харилцан мэдээлэл солилцохоор боллоо.

Энэхүү судалгаа нь Монгол Улсын Үндсэн хууль, Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенц, Хүүхдийн эрхийн тухай конвенц, Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц зэрэг Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ болон бусад хууль тогтоомжоор баталгаажуулсан охид, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудлаар ахиц дэвшил гаргах, эрхийг нь баталгаатай эдлүүлэх, НҮБ болон түүний гэрээний хороодоос өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэх, тодорхой үр дүнд хүргэхийн тулд холбогдох байгууллагуудаас авсан мэдээлэл, тайлан, судалгаанд дүн шинжилгээ хийж, дүнг Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 17 дахь илтгэлд тусгаж, шийдвэр гаргагчдаар тодорхой арга хэмжээ авахуулах зорилготой юм.

Б.ЦЭЛМЭГ 



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 1

Зочин (27.123.*.*)
2017-10-11 09:45:59
Хүний эрхийн ажил чинь хүмүүсийн дунд гүнзгий орж хийдэг ажил байхгүй юу."тарвага" Бямбадорж ичээнээсээ гарахгүй юм

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-07-18 19:23:52 - Нийслэл
Үерийн ус зайлуулах жалганд зөвшөөрөлгүй буусан иргэдэд яаралтай нүүх албан шаардлага хүргүүлжээ
2018-07-18 18:29:15 - Эдийн засаг
Улаанбаатар Азийн тѳв банкуудын хянан шалгагчид иржээ
2018-07-18 18:24:00 - Гадаад
Дэлхийн хамгийн шилдэг авиа компанийг нэрлэв
2018-07-18 18:03:21 - Байгаль Орчин
Н.Жамъянхүү: Ан амьтад харангадаж үхсэн тохиолдол гараагүй
2018-07-18 18:01:11 - Нийслэл
"Найрамдал" цогцолборыг Хангарди одонгоор шагнав
2018-07-18 17:42:51 - Спорт
Хорватын хөлбөмбөгч Анте Ребич төрөлх тосгоныхоо бүх иргэний өр зээлийг төлж өгчээ
2018-07-18 17:25:26 - Нийслэл
ХСҮТ-ийн цахилгааны эх үүсвэр орчимд хөрсний суулт, цөмрөлт үүсч, зорчих хэсгийг түр хязгаарлав
2018-07-18 17:15:09 - Орон нутаг
Уул уурхайн компаниудын хаягдлын далан сэтэрч, гол бохирдуулжээ
2018-07-18 17:09:08 - Орон нутаг
Гүюг хаанаас Ромын папад илгээсэн захидлын цор ганц хувилбарыг хүлээлгэн өгчээ
2018-07-18 17:06:12 - Нийслэл
Монголд он гарснаас хойш 202.7 мянган жуулчин иржээ
2018-07-18 17:02:17 - Нийслэл
“Найрамдал” цогцолборыг Алтан гадас одонгоор шагналаа
2018-07-18 17:00:40 - Шар
СТА Т.Дэлгэрмөрөн дурлалт бүсгүйгээ олонд ил болгов
2018-07-18 16:50:06 - Нийслэл
Гэрэлт гудамжийг тогтмол хянаж, дутагдлыг арилгана
2018-07-18 16:49:34 - Спорт
3х3 сагсан бөмбөгийн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч С.Тулгыг хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнав
2018-07-18 16:36:19 - Нийслэл
Асашёорюү Д.Дагвадорж япончуудад 10 мянган ам.доллар хандивлажээ
2018-07-18 16:13:21 - Гадаад
Мексикт цэргийн онгоц сүйрчээ
2018-07-18 16:03:58 - Хууль
Т.Мөнхтунгалаг: АТГ-ын хяналтын камерын бичлэг алдагдсан
2018-07-18 15:54:44 - Орон нутаг
Архангайд 12 орны 40 гаруй эрдэмтэн чуулж байна
2018-07-18 15:53:20 - Спорт
Жакартаг зорих эмэгтэй сагсан бөмбөгчдийн нэр тодорлоо
2018-07-18 15:49:47 - Хууль
Ах дүүс рүү бензин цацаж шатаасан иргэнийг баривчлан шалгаж байна
2018-07-18 15:27:06 - Байгаль Орчин
Гол усны ослоор 48 хүн амь насаа алджээ
2018-07-18 15:24:20 - Нийслэл
Баяр наадмын өдрүүдэд 179 тонн хог цэвэрлэжээ
2018-07-18 15:20:00 - Нийслэл
Өчигдөр 29 хүний амь насыг авран хамгаалжээ
2018-07-18 15:08:53 - Улс төр
Г.Ариунбуян: Өлгий сумын 530 айл өрхийн 2512 хүн гамшигт нэрвэгдээд байна
2018-07-18 15:00:55 - Шар
Казакстан руу хууль бусаар машин оруулж зардаг монгол "мафи"-ийг мөрдөж эхэлжээ
2018-07-18 14:57:06 - Эдийн засаг
СТАТИСТИК: Нийгмийн даатгалын сангийн зарлага 1.1 их наяд төгрөгт хүрчээ
2018-07-18 14:48:53 - Нийслэл
Монголд 92 орны 9600 иргэн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байна
2018-07-18 14:46:29 - Шар
Германы “Чингис хаан” хамтлаг ирэх жилийн наадмаар Монголд тоглолтоо хийнэ
2018-07-18 14:40:04 - Нийслэл
Морьт, завьт эргүүл үүрэг гүйцэтгэж байна
2018-07-18 14:39:11 - Нийслэл
Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны анхдугаар хуралдаан боллоо
2018-07-18 14:32:29 - Улс төр
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутеррестэй уулзав
2018-07-18 14:08:31 - Нийслэл
Яармагийн гүүр бүрэн засварлагдаж дууссанаар замын түгжрэл 50-60 хувь буурна
2018-07-18 14:05:24 - Гадаад
Европын холбоо Япон улстай чөлөөт худалдааны гэрээ байгуулав
2018-07-18 13:56:51 - Улс төр
“Төвийн бүсийн чуулга уулзалт-2018” энэ сарын 20-ноос 23-ны өдрүүдэд болно
2018-07-18 13:18:11 - Орон нутаг
Шүлхийтэй малаа нуусан малчдад торгууль ногдуулав
2018-07-18 13:08:23 - Спорт
Шатарчин охид Монголынхоо нэрийг дэлхийд дуурсгалаа
2018-07-18 13:01:36 - Гадаад
Трампыг Их Британид айлчлах үеэр түүнтэй хамт явсан тагнуулын ажилтан нас баржээ
2018-07-18 12:57:21 - Орон нутаг
Хаягдлын даланг сэргээн засварлажээ
2018-07-18 12:52:42 - Улс төр
Гадаадад тэтгэлгээр суралцах оюутнуудад батламж гардуулав
2018-07-18 12:42:00 - Улс төр
УИХ-ын гишүүд 2019 оны хаврын чуулганаас хурууны хээгээр санал хураалтад оролцоно
Их уншсан
Их сэтгэгдэлтэй