Эрүүл мэндийн яам АТГ-ын шалгалтад муу дүн авлаа

Түгээх    
2017-10-11 11:13:47 - Хууль

Авлигатай тэмцэх газар 13 яам, 27 агентлагт авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцсан дүнгээ хэлэлцүүлж байгаа билээ. Энэ удаад Эрүүл мэндийн яам, түүний харьяа агентлагуудад ажилласан тайлангаа Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалтын албаны дарга, ахлах комиссар Л.Сүх-Очироор ахлуулсан баг хэлэлцүүллээ.

Ажлын хэсэг тус яамны хүний нөөц, боловсон хүчний томилгоо, төрийн үйлчилгээ, удирдлагаас батлан хэрэгжүүлж буй дүрэм журам, тушаал шийдвэр, төлбөр хураамж, тендер сонгон шалгаруулалт, худалдан авах ажиллагаа, тусгай зөвшөөрөл олгох үйл явц зэрэгтэй танилцаж, дүгнэлт гаргажээ.

Эрүүл мэндийн яам хувийн эмнэлгүүдэд магадлан итгэмжлэл олгодог бөгөөд энэ үйл ажиллагааг зохицуулсан журам нь жил бүр өөрчлөгддөг, тусгай зөвшөөрөл олгохдоо хуульд заагаагүй бичиг баримтыг иргэдээс шаардаж байгаа нь мөн хүнд суртал, чирэгдэл, авлига үүсгэх эрсдлийг бий болгож байна гэв. Магадлан итгэмжлэл олгох шалгуур үзүүлэлтээ эргэн харах шаардлагатайг Ажлын хэсэг яамны албан тушаалтнуудад зөвлөлөө.

-НААДМААР ЯАМНЫ БҮХ АЖИЛЧИНД 10,2 САЯ ТӨГРӨГИЙН УРАМШУУЛАЛ ОЛГОЖЭЭ-

Тус яамны удирдлагаас 2015, 2016 онд гаргасан тушаал шийдвэрүүдийг хянан үзэхэд хэд хэдэн нийтлэг зөрчил илэрчээ. Тухайлбал, төслийн 8 ажилтны цалингийн хэмжээг тогтоох, Филиппин, Япон, Бангладеш, Вьетнам улсад туршлага судлах, аялал, хуралд 8 мэргэжилтэн оролцуулах, санхүүгийн ажилтны сургалтын зардалд 5.3 сая төгрөг олгох, эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэх зөвлөлийн хурлын зардалд 1.8 сая төгрөг зарцуулах зэрэг тушаал гаргахдаа захиргааны актад тавигдах шаардлага хангаагүй эрх зүйн актаар төсвийн мөнгийг зарцуулахаар шийдвэрлэсэн байна.

Мөн 2015 онд Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан яамны нийт албан хаагчдад хавтгайруулан 10.2 сая төгрөгийн урамшуулал олгосон нь төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээг үндэслэн шагнаж урамшуулах тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна. Зөвхөн хоол, унааны зориулалтаар 3.3 сая төгрөг зарцуулсан нь төсвийн хөрөнгөөр ой тэмдэглэх, арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг даалгасан Засгийн газрын тогтоолыг зөрчжээ.

Эрүүл мэндийн яамны харьяа Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирлын 2015 оны А/69, 2016 оны А/2 дугаар тушаалаар тус төвийн харуул хамгаалалтын ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийг, мөн төвийн барилгын ажлыг хийх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг төрийн бус байгууллагын хяналтгүй байгуулж, иргэний хяналт тавих нөхцөлийг бүрдүүлээгүй нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4-т “Худалдан авах ажиллагааны ил тоод байдлыг хангах зорилгоор Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд тухайн салбарын мэргэжлийн холбоодын төлөөлөл, хувийн хэвшлийн, эсхүл төрийн бус байгууллагын хоёроос доошгүй төлөөлөгч, ... оролцуулна” гэснийг зөрчсөн байна. Түүнчлэн тус төвийн захирал 2015 оны А/01 дүгээр тушаалаар төлбөр хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоосон нь холбогдох хууль болон төвийн дүрмээр өөрт олгогдоогүй эрхийг хэрэгжүүлснээр Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-т заасан хориглолтыг зөрчсөн байв.

-ЁС ЗҮЙН ХЯНАЛТЫН ХОРОО НЬ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ, ТАЙЛАН МЭДЭЭ БЭЛТГЭХ АЖИЛ ХИЙДЭГ БАЙЖЭЭ-

Эмч, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйд өндөр хяналт тавих учиртай Ёс зүйн хяналтын хороо нь ихэвчлэн сургалт зохион байгуулах, орон нутгаас тайлан мэдээ гаргуулах, аян зохион байгуулах, бүрэлдэхүүн батлах зэргээр ажилладаг байна. Ёс зүйн хяналтын хорооны 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд 16 ажил төлөвлөгдсөнөөс зөвхөн 3-т нь Ёс зүйн зөрчлийн мэдээний санд дүгнэлт өгөх, гомдол санал хүлээн авч шийдвэрлэх, зөрчлийн мэдээний санг боловсронгуй болгох, эмнэлгийн ажилтны ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлууд тусгагджээ. Ёс зүйн зөрчил гарган сахилгын шийтгэл хүлээсэн албан хаагчдын нэгдсэн мэдээллийн сан байдаг боловч түүний мөрөөр шат дараалсан арга хэмжээ авч хэрэгжүүлэх ажил дутмаг гэж Ажлын хэсэг дүгнэв.

Эрүүл мэндийн яаманд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээлэл, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэж байгаатай Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг танилцжээ. 2015 онд ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээллийн дийлэнх нь буюу 40.4 хувь нь эрүүл мэндийн байгууллагын эмчилгээ, үйлчилгээний чанартай холбоотой, харин 17.4 хувь нь эмнэлгийн мэргэжилтний чадвар, зан харилцаатай холбоотой байв.

Ажлын хэсгээс фокус ярилцлага зохион байгуулж, тус салбарын мэргэжлийн холбоодтой уулзалт, хэлэлцүүлэг хийжээ. Эрүүл мэндийн хөгжлийн төвд фокус ярилцлагад оролцогчид тус төвийн эмчлэх эрхийн шалгалт, мэргэжлийн зэрэг олгох шалгалт, эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэл, тусгай зөвшөөрөл олгох үйлчилгээнүүдийг “авлигын эрсдэл бүхий” гэж нэрлэсэн байна. Тиймээс үүнд анхаарал хандуулж, шалгалтын явц байдал, шалгалтын үнэлгээг шударга байхад чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь зүйтэй гэж Ажлын хэсэг танилцууллаа.

-НЭР БҮХИЙ АЖ АХУЙ НЭГЖҮҮД ЖИЛД 2-3 ТЕНДЕРТ ШАЛГАРДАГ БАЙЖЭЭ-

Тус салбар дахь худалдан авах ажиллагааны нөхцөл байдалтай танилцахад, тодорхой нэр бүхий зарим аж ахуйн нэгж жилд 2-3 тендер сонгон шалгаруулалтад шалгардаг, төсөл арга хэмжээ төсөвт өртгийн тооцооллыг бодитой хийдэггүй, хэрэгжилтэд захиалагч байгууллагын зүгээс тавих хяналт сул, 2015, 2016 оны гүйцэтгэлийн аудитаар “Хязгаарлалттай” гэсэн дүгнэлт өгсөн байхад зөвлөмжийн дагуу арга хэмжээ авч ажиллаагүй, баталгаажаагүй төсвөөр төсөл, арга хэмжээнүүд тусгагдсан зэрэг нийтлэг зөрчил, дутагдал илэрсэн байна.

Тайлан дүгнэлтийг хэлэлцүүлэхэд Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал, дэд дарга, эрхэлсэн комиссар Ц.Нямдорж, Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүн С.Цэдэндамба, Улсын ерөнхий аудиторын зөвлөх А.Энхбат, Эрүүл мэндийн Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат болон тус яамны удирдах албан тушаалтнууд оролцлоо.

Хэлэлцүүлгийн үеэр Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, тендер сонгон шалгаруулалтыг зохион байгуулах эрх бүхий А3 сертификат олгох сургалтад яамны албан хаагчдаа жигд хамруулах шаардлагатайг хэлээд цөөн тооны хэдэн хүн байнга шалгаруулалтыг хийх нь авлигын эрсдэл үүсгэж болзошгүйг сануулав.

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатар оффшор бүсийн асуудлаар хэрэгжиж буй хуулийн талаар, Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог шинээр хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хууль тогтоомжийн талаар товч мэдээлж, цаашид ажил албандаа анхаарах шаардлагатайг танилцууллаа.

Б.ЦЭЛМЭГ 



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 19

zochin (43.228.*.*)
2017-10-12 17:07:40
yos zuin horoo bas surgalt zohion bguulah yostoi shu de yu ve

Zochin (43.228.*.*)
2017-10-12 17:06:28
yu ni sonin bgaan harin sain ajillasin bishu hedn terbumar shagnasan gazruuda yaj ch chadagui biz de teneg yumnuud

zochin (103.229.*.*)
2017-10-12 01:13:42
Heden termumaar shagnasan bish surtei umbe.Naadmaar shagnalgyi yadgiin.Hiisen ajil uh l bgashte.Ololt amjilt,hiisen shiidesniig ni bas adilha bicjih heregteishdee.

zochin (66.181.*.*)
2017-10-11 22:41:05
Tiim shuu,Estoi NDaatgal tulsni hereg alga,Emch ,subilagch nar orlogo ihtei shuu dee, Hagalgaa hiisen emch ,subilagch nar mungun hahuul bainga abdag shuu dee,Bagch nar angi tugsgusni geed dor hayaj mungun ayagtai salna shuu dee

bat (66.181.*.*)
2017-10-11 22:35:44
Emnelegt uzuulj, shinjilgee ugnu gedeg tanil talgui hun nas barna gesen ug !!!BGD iin emnelegt shinjilgee uguhud hesegiin emnelegt 7honogiin 1dehi udur ugluu 5 tsagt oochir abaad 3 han hund noimor ugnu ter 3 hun ni daraagiin 7 honogiin 3, 5 dahi udur BGD negdsen emnelegt shinjilgee ugnu,Oochirlood noimor abch chadaagui ni uzuuleh ni bitgii hel shinjilgeegee ugch chadalgui nas barna Manai emnelgiin nuur tsarai iim baihad emch nar ichehgui tsalin nemuulne geed baih yum !!!Yadaj ene hund surtalaa arilgasni daraa tsalin huls gej yariach!!!!

Зочин (202.70.*.*)
2017-10-11 14:06:37
Гайхах юм алга даа. Харин ч шалгалтанд сайн дүн авлаа гэсэн мэдээ гарсан бол гайхалтай байх байлаа.

Lala (103.26.*.*)
2017-10-11 13:04:24
Avilgachin emgen L.Byambasuren ded said hiij bgaa hoino arga baiju

зочин (27.123.*.*)
2017-10-11 12:35:54
Очирбат эргүү ажилтануудынхаа өрөөг ниилүүлж төсвиин мөнгөөр дотороо банн душ жорлонтой тансаг өрөөтэй болсон гэжиигаан энэ дуракын гарын үсэг их үнэтэй гэсэн

Зочин (150.129.*.*)
2017-10-11 12:31:37
Цахим систем нэвтрээд бүх тайлан тооцоо эмч нарын авилгал гээд бүгд цэгцэрсэн шүү дээ

АВИЛГАЛТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР (150.129.*.*)
2017-10-11 12:17:39
ЭНЭ ХҮМҮҮС БАЙГУУЛЛАГЫНХАА НЭРНИЙ УЧИР,АЖЛЫН ҮҮРГЭЭ МЭДДЭГГҮЙ БОЛТОЙ.САНХҮҮГИЙН АУДИТЫН АЖИЛ ХИЙГЭЭД БХЫН.СОНГУУЛИАС ХОЙШ ХУУЛЬ БУСААР ХАЛАГДСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ОРОНД АВИЛГАЛ,АРЫН ХААЛГААР АЖИЛД ОРСОН НӨХДҮҮД ДЭЭР УУЛ НЬ ХЯНАЛТ АЖЛАА ЯВУУЛМААР ЮМ УУЛ НЬ.ХУУЛЬ БУСААР ХАЛАГСАГДАД НӨХӨН ОЛГОВОР ГЭЭД ТЭРБУМААР НЬ ЗАРЦУУЛАГДААД БАЙГАА ЗАРДЛЫГ БАГАСГАХ ТАЛ ДЭЭР УУЛ НЬ ЭНЭ БАЙГУУЛЛАГАЫН ҮНДСЭН АЖИЛ НЬ БАЙМААР ЮМ...СОНИН ЮМАА...

irgen (202.70.*.*)
2017-10-11 12:05:52
ATG-n shalgaltand sain avdag gazar gej bdgiimuu? Buh l alban gazar, aj ahuin negjuud bolohoo bolichihson yum bishuu. Sayhan bas l Zam teevriin yam, INEG-iig bolohoo bolison l ym yariad bsan.

Зочин (103.229.*.*)
2017-10-11 11:46:56
Бүх юмыг муугаар харахаар больцгоо тэнэгүүдээ хөгжиж байгаа сайн юмыг нь бас ярьж байх хэрэгтэй

Зочин (103.229.*.*)
2017-10-11 11:45:59
Бүх л эмнэлгүүд цахим дугаартай эмч болгон компьютер дээр үздэг болцон. Энэ салбар сайн л хөгжиж байгаа газар даа

Зочин (103.57.*.*)
2017-10-11 11:37:09
Iim zavaa udirdaj bhad yaj gaigui ve dee. Denduu zavaan shunaltai

зочин (103.57.*.*)
2017-10-11 11:34:04
Ер нь хувийн төрийн ямар ч байгууллага наадам цагаан сараар бүх ажилтанаа урамшуулан шагнах хэрэгтэй.Энэ нь цалин нэмээгүй ч ажил хийж байгаа хүн баяр наадмаа хүний царай харахгүйгээр хаа нэгтээгээс хулгайлчихгүйгээр тэмдэглэх сэтгэл санаа төвшин байх нөлөөтэй.Харин нэмэгдэлийг ажилтны ур чадвар ололт амжилтыг нь урамшуулан сар улиралаар өгдөг урамшуулал.Бүх байгуулга наадам цагаан сараар ажилтандаа цалингийн урамшуулал заавал өгөхийг хуульчилмаар санагддаг хүний нэгээ би

Зочин (66.181.*.*)
2017-10-11 11:33:15
Дутагдлыг илрүүлж л байвал сайн биз днэ

ganaa (103.9.*.*)
2017-10-11 11:21:30
аль намын үед онц дүн авах төрийн байгууллага нэг ч байхгүй. Бүгд намын томилолтоор томилогдож ажил хийлгэж байгаа. Энэ удаагийн дүн өнгөрсөн ЗГ-г харлуулах зорилгоор л хийгдэж бгаа, мөн өөрсдөө Ерөнхийлөгч, ард түмэнд таалагдаж нэрээ аврах гэсэн АТГ ажил. Өмнө нь хийгээгүй байж одоо худлаа албан тушаалдаа үлдэх гэсэн жүжиг.

Зочин (139.5.*.*)
2017-10-11 11:20:09
Дүүргийн эрүүл мэндийн төвийн парга нарыг шалга эд нараас бас их юм гаона даа

Зочин (66.181.*.*)
2017-10-11 11:18:02
АН -ын үед балалсан юм байна ш дээ. Ямар их шагнал вэ . Эргэн төлүүл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2017-12-16 15:51:36 - Шар
68-тай Ричард Гир 34-тэй дурлалт бүсгүйдээ гэрлэх санал тавив
2017-12-16 15:18:19 - Шар
Канадын тэрбумтан, түүний эхнэрийн цогцсыг байрных нь хонгилоос олжээ
2017-12-16 14:12:20 - Хууль
Чингис хааныг доромжилсон залууд Хятадын шүүх нэг жил хорих ял оноожээ
2017-12-16 13:56:42 - Спорт
“World masters” тэмцээн өнөөдөр 16:00 цагаас эхэлнэ
2017-12-16 13:51:42 - Хууль
Хар тамхичдыг баривчиллаа
2017-12-16 13:11:27 - Нийслэл
Төв талбайн сүлд модны гэрлийг асаав
2017-12-16 12:52:06 - Байгаль Орчин
БОАЖЯ-ны 30 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлж буй бүтээлч 30 ажил
2017-12-16 12:42:36 - Улс төр
Ардчилсан залуучууд чуулж байна
2017-12-16 12:33:27 - Улс төр
Ерөнхийлөгч үндэсний аюулгүй байдлын асуудлаар мэдээлэл хийлээ
2017-12-16 12:18:22 - Хууль
АТГ-аас Зам, тээврийн хөгжлийн сайдад зөвлөмж өглөө
2017-12-16 12:14:40 - Эрүүл мэнд
Өрхийн эмнэлгүүд ажиллаж байна
2017-12-16 12:09:25 - Орон нутаг
ОХУ-ын шилдэг компаниуд Монголын газар тариалангийн салбарт техник, тоног төхөөрөмж нийлүүлэх сонирхолтой байна
2017-12-16 11:38:11 - Улс төр
Тавантолгойн бүлэг ордоос нүүрс ачилтыг түр зогсоож, газрын тосны үйлдвэр барих асуудлаар уулзалт зохион байгуулав
2017-12-16 11:32:41 - Эрүүл мэнд
Б.Сэргэлэн: Эх үрийн амийг аварч бүтэн 49 цаг 33 минут зогссоны төлөө 18 мянган төгрөг авсан
2017-12-16 11:26:39 - Гадаад
Япон улс Монголоос ажиллах хүч авах бүрэн боломж бий
2017-12-16 11:11:37 - Энтертайнмент
Ордуудын 2018 оны зурхай
2017-12-16 10:56:22 - Нийслэл
АТГ байгуулагдсанаасаа хойш 127 хэрэг шийдвэрлэж, 80-аад тэрбум төгрөг зарцуулжээ
2017-12-15 21:33:34 - Энтертайнмент
“Болор цом 35”-ын тэргүүн байрын шүлэг: ИЖИЙДЭЭ НАС ГУЙЛАА
2017-12-15 21:25:00 - Энтертайнмент
“Болор цом 35”-ын эзнээр яруу найрагч М.Отгонбаяр тодорлоо
2017-12-15 19:53:31 - Улс төр
Чуулганы хаалттай хуралдаан үргэлжилж байна
2017-12-15 18:41:36 - Орон нутаг
Гашуун сухайт – Ганц модны хилийн боомтод тээвэр төлөвлөлтийг хэрэгжүүлж байна
2017-12-15 18:01:01 - Орон нутаг
Цагдаагийн гэр бүл галын аюулаас хүний амь аварлаа
2017-12-15 17:59:56 - Хууль
“Цалинтай ээж” хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй эхчүүд дараах материалыг бүрдүүлнэ
2017-12-15 17:45:41 - Хууль
Аравтай охиныг явган хүний гарц дээр мөргөсөн өвөөг 100 мянгаар торгожээ
2017-12-15 17:34:54 - Боловсрол
Гурван ээлжээр хичээллэдэг сургуулиудын багш, ажилчдын илүү цагийн мөнгийг олгоно
2017-12-15 17:13:58 - Шар
Ц.Элбэгдорж: Миний ард түмэн надад хайртай. Би ард түмэндээ хайртай
2017-12-15 16:53:39 - Хууль
Шүүхийн шилдэг тамгын газруудыг шалгарууллаа
2017-12-15 16:36:05 - Хууль
“Тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх" журмыг шинэчлэн баталжээ
2017-12-15 16:28:26 - Хууль
Монгол Улсын нийт шүүх энэ оны ажлаа үнэлүүлж, 2018 оны үр дүнгийн гэрээ байгуулав
2017-12-15 16:14:56 - Эрүүл мэнд
Манай улсад жилд 4,000 гаруй сүрьеэгийн тохиолдол бүртгэгддэг гэв
2017-12-15 16:10:08 - Улс төр
Сүлжээ унагагч ашиглан хаалттай хуралдаж байна
2017-12-15 15:33:38 - Технологи
Ирэх оноос их, дээд сургуулийн дипломын лавлагааг ТҮЦ машинаас авдаг болно
2017-12-15 15:30:51 - Нийслэл
Эрчим хүчний сайд асан Д.Зоригт, С.Отгонбаяр нарыг шалгаж эхэлжээ
2017-12-15 15:17:55 - Байгаль Орчин
Амьтанд ээлтэй иргэд, хамт олон тодорлоо
2017-12-15 15:12:52 - Эрүүл мэнд
Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг Чингэлтэйн иргэдэд үйлчлэхээр боллоо
2017-12-15 15:04:36 - Нийслэл
Авто тээврийн салбарт инноваци нэвтрүүлнэ
2017-12-15 14:39:54 - Шар
Трамп Путинд талархав
2017-12-15 14:31:25 - Орон нутаг
“Шилдэг хэсгийн төлөөлөгч” анхдугаар уралдааны ялагч “УАЗ-469” автомашинаар шагнууллаа
2017-12-15 14:27:14 - Хууль
Гадаадын иргэн харьяатын газарт прокурорын шаардлага, ШӨХТГ-т хугацаатай албан бичиг хүргүүлэхээр болжээ
2017-12-15 14:18:03 - Шар
Хууль зүйн сайд Ц.Нямдорж урсгал сөрөн давхиж хууль зөрчжээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2017-12-14 08:44:37 - Хууль
ШӨНИЙН СУРВАЛЖЛАГА: Зөвшөөрөлгүй зочид буудлуудыг хааж лацадлаа
2017-12-15 11:40:56 - Улс төр
Б.Содномдаржаагийн ээж: С.Зоригийг алсан болгох ажлыг тагнуулын байгууллага хийсэн
2017-12-15 17:59:56 - Хууль
“Цалинтай ээж” хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй эхчүүд дараах материалыг бүрдүүлнэ
2017-12-14 13:29:58 - Нийслэл
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: "Би шүүхийн шийдвэрийн дагуу мөнгөө төлөөч гэсэн шаардлага тавьж байна"
2017-12-13 08:19:38 - Эрүүл мэнд
Монгол бадарчин Амай: Өвчтэй байгаа хэдий ч зовлон яримааргүй байна
2017-12-15 07:40:32 - Хууль
Уул уурхайн сайд асны охин баячуудын хүүхдүүдийн хар тамхи, хүчингийн хэргийг илчлэв үү
2017-12-14 09:38:28 - Улс төр
С.Баярыг Элчин сайдаас эгүүлэн татахаар болжээ
2017-12-14 08:31:16 - Эдийн засаг
Хятад улс Монголоос мах импортлохыг хоригложээ
2017-12-14 08:52:05 - Улс төр
О.Баасанхүүгээр МАХН-ыг “самруулах” төлөвлөгөө хэнийх байв
2017-12-15 14:18:03 - Шар
Хууль зүйн сайд Ц.Нямдорж урсгал сөрөн давхиж хууль зөрчжээ