Д.Жаргалсайхан: Элгээрээ хэвтсэн эдийн засгийг сэргээх боломж-Аж үйлдвэржилт

Түгээх    
2017-10-11 13:58:58 - Нийслэл

jargalsaihanЕрөнхийлөгчийн Үндэсний аж үйлдвэр хариуцсан орон тооны бус зөвлөх, Үндэсний аж үйлдвэрийн зөвлөлийн гүйцэтгэх захирал аж үйлдвэрийн гавьяат ажилтан Д.Жаргалсайхантай ярилцлаа.

-Манай улс жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлнэ гэж сүүлийн 27 жил ярьж, төр засгийн зүгээс дэмжиж ирсэн. Харин үр дүн маш хангалтгүй байна. Яагаад хөгжиж чадахгүй байна вэ?

-Бидний аав ээж, ахмад үеийн хичээл зүтгэл, шаргуу хөдөлмөрийн үр дүнд Монгол Улсад суурь болон хөнгөн, хүнсний аж үйлдвэрийн салбарын 360 гаруй үйлдвэр завод ажиллаж, нийгмийн хөгжлийг манлайлагч 110,0 мянган ажилчин анги улс орныхоо бүтээн байгуулалт дээр ажиллаж байсан. Шинэ нийгмийн босгон дээр хувийн өмчит шилжүүлсэн үйлдвэр заводуудтай тогтвортой ажиллах хамгаалалтын хууль эрх зүйн орчныг бүрдүүлж чадаагүй, мөн дотоодын борлуулалтын зах зээлийг гадаадын компаниудад хувьчлан өгсний үр дүнд Монгол улсын аж үйлдвэрийн салбар нуран унаж, үйлдвэр, технологийн хөгжил хүй нэгдлийн үе рүүгээ ухран орсон. Монгол Улсын дотоодын зах зээлийн эрэлт хэрэгцээ, шаардлагыг хангаж, цаашид экспортын чиг баримжаатай хөгжих байсан том үйлдвэр заводуудаа сэтгэлээр хөөрлөөр устган, дампууруулж,оронд нь нэгдсэн зохион байгуулалт, төлөвлөлтгүй, зах зээлийн эрэлт,багтаамжийн судалгаа, тооцоогүй олон жижиг, дунд үйлдвэрүүдийг хөгжүүлэх гэж оролдож байгаа нь манай улсын эдийн засгийн дампуурлын нэг шалтгаан болж байна. Мөн төрөөс жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх бодлогын зээл, тусламжийг үзүүлсэн хэдий ч дотоодын борлуулалтын зах зээлийг хамгаалах хууль эрх зүй, бизнесийн орчныг бүрдүүлж өгөөгүйн улмаас гаальтай машинаар орж ирдэг Хятад улсын бараа бүтээгдэхүүнд зах зээлээ булаалган, өсөж дэмжих боломжгүй байна. Иймээс баялаг бүтээгч, үйлдвэрлэгч нар өр зээлэндээ баригдсан байдалтай барайгаад сууж байна.

-Улс орны эдийн засгийн нөхцөл байдал хүнд, улс орон өртэй байна. Эдийн засгийг эрүүлжүүлэх ямар бодлого, хууль эрх зүй, бизнесийн орчин дутаад байна вэ?

-Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцооноос хүмүүнлэг, энэрэнгүй, ардчилсан нийгэм рүү шилжихдээ нийгэм эдийн засгийн хөгжлийн буруу бодлого хэрэгжүүлсний үр дүн, хор уршиг нь Монголчуудын амьдралд гүнзгий мэдрэгдэж байна. Мал аж ахуйн орноос Аж үйлдвэрийн орон болох зорилт дэвшүүлэн, таван жилийн төлөвлөлтэй ажиллаж байсан ахмад үеийнхээ бүтээн байгуулсан аж үйлдвэр, хөдөө аж ахуйн технократ тогтолцоог нураан, 110 мянган ажилчин ангиа тарааж, хэт нээлтэй неолибериаль эдийн засгийн бодлого барьж, үндэсний нэмүү өртөг, баялагыг үнэгүйдүүлсэн. Монгол Улсын эрх ашигт харш хууль эрх зүй, бизнесийн орчныг бүрдүүлж ирсэн нь эдийн засгийн ужиг хямралын шалтгаан болж байна. Сүүлийн 27 жилийн дотор улс орныхоо экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулж, уул уурхай, мал аж ахуй, худалдаа үйлчилгээ, банкны ломбард систем дээр суурилсан өр үйлдвэрлэгч эдийн засгийн тогтолцоотой болсон ба улс орныг мөхөөх энэхүү алдаатай бодлогоо засах гэж УИХ, Засгийн газраас 17 бодлогын баримт бичиг, хөтөлбөр гаргасан ч хэрэгжүүлэх арга механизм, хууль эрх зүй, бизнесийн орчин бүрдүүлж өгөөгүй байгаагаас Монгол төрийн хөгжлийн бодлого хоосон цаас болоод, улс орон дампуурсаар байна. Хэдийгээр эдийн засаг томорч, нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдхүүн социализмын он жилүүдээс нэмэгдсэн байгаа ч уул уурхай, мал аж ахуй, худалдаа үйлчилгээн дээр тулгуурласан нам технологийн, бүтээмж багатай эдийн засгийн загварчлал амь бөхтэй оршсоор байна. Монгол Улсын УИХ, Засгийн газраас улс орныхоо эдийн засгийг солонгоруулах, төрөлжүүлэх чиглэлээр олон бодлогын баримт бичиг, хөтөлбөрүүд батлан гаргасан хэдий ч энэхүү хөгжлийн жанжин шугамаа баримтлан, улс орноо аж үйлдвэржүүлэх хууль эрх зүй, бизнесийн орчныг цогцоор нь хийж чадаагүй. Ингээд өр үйлдвэрлэгч, импортоос хэт хамааралтай эдийн засгийн маш хэврэг тогтолцоотой болчихсон. Олон улсын судалгааны байгууллагуудын зүгээс Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлын индексийг тодорхойлсон бөгөөд энэ дүгнэлтээс харахад Монгол Улс хөгжлийн Африк загвар луу шилжин орсон нь тодорхой болоод байна. Улс орны эдийн засгийн аюулгүй байдал, тусгаар тогтнол дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байгаа энэ үед ард түмний итгэл найдварыг хүлээж, төрийн эрх мэдлийг барьж байгаа МАН-ын зүгээс хөгжлийн алсын хараатай, өндөр технологийн аж үйлдвэржилтийн цогц хууль эрх зүй, бизнесийн орчныг яаралтай бүрдүүлж, ард иргэдээ ажилтай, орлоготой болгох ажлыг зохион байгуулах хэрэгтэй байна л даа.

-Иргэдийг ажлын байраар хангах талаар ямар арга хэмжээ авч ажиллах естой вэ?

-Эдийн засгийн алуурчид, гадаадын бараа бүтээгдэхүүн шахдаг зөвлөхүүд, амин хувиа хичээсэн, алсын хараагүй улстөрчдийн зохиомжилсон өнөөгийн эдийн засгийн тогтолцоо, хууль эрх зүйн орчин нь хөгжил авч ирэхгүй гэдэг нь үндсэндээ батлагдчихлаа. Улс орноо худалдаа, ченжийн эдийн засгийн тогтолцооноос үйлдвэрлэл, технологи, инноваци, үндэсний нэмүү өртөгтэй, бүтээлч эдийн засаг руу шилжүүлэх хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх ажлыг Төрийн гурван өндөрлөг амь нэгтэйгээр эхлүүлэх хэрэгтэй байна. Харамсалтай нь үйлдвэрлэл, технологи, хөгжил, төлөвлөлт ярьдаг УИХ-ын гишүүн, сайд дарга, Ерөнхий сайд нар маш ховор байгаа нь Монголчууд бидний эмгэнэл болоод байна л даа. Монголчууд бид Солонгос, Хятад, Япон зэрэг улс орнуудын хөгжлийн түвшинд хүрэх хүсэл тэмүүлэлтэй байвал тухайн улс орнуудын бараа бүтээгдэхүүнийг импортлохоос илүүтэй тэдний аж үйлдвэржилтийн хууль эрх зүй, бизнесийн орчныг Монгол Улсын нийгэм эдийн засгийн онцлогт нийцүүлэн, үе шаттай, бодлого, төлөвлөгөөтэйгээр нутагшуулах хэрэгтэй юм.

-Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалт орж байж л хөгжинэ гэсэн ойлголт сүүлийн 27 жил явлаа. Гадаадын хөрөнгө оруулалт манай улсын хөгжлийн гарц мөн үү?

-Би бол шууд биш гэж хэлнэ. Монгол Улсын хөгжлийн гарц нь мэдлэг ур чадвартай бүтээлч Монгол хүн юм. Бүтээлч Монголчуудын эгнээг өргөжүүлэх хөгжлийн хууль эрх зүй, бизнесийн орчныг бүрдүүлэхийн оронд хэн нэг Сэм, Иван, Ван, Кимийг дэмжсэн бодлогыг идэвхтэй хэрэгжүүлсэн нь Монгол хүн эх орондоо үнэ цэнэгүй болж, гадаад руу олон зуун мянгаараа дүрвэж байна. Монгол хүн дээр түшиглэсэн хөгжлийн бодлогыг гадаадын хөрөнгө оруулалтын бодлоготой хувь тэнцүү харьцаатайгаар хэрэгжүүлэх хэрэгтэй байна.

-Нийгэм эдийн засгийн энэхүү ужиг хямралаас гарах гарцуудыг яаж нээх вэ?

-ОХУ-ын Владивостокт болсон Алс Дорнодын хөгжлийн чуулганд оролцсон Монгол Улсын Ерөнхийлэгч Х.Баттулга бүс нутгийн улс орнуудтай, тэр дундаа Орос, Япон зэрэг орнуудтай хамтарсан бизнес компани байгуулах асуудлыг санаачилсан нь дэлхийн зах зээлд уул уурхайн бүтээгдэхүүнээ үнэ хүргэх маш том боломж гэж харж байна. Мөн Оросын транзит тээврийн хөнгөлт эдлэх, Оросын зах зээл дээр гарах Монгол бүтээгдэхүүний импортын татварыг багасгах зэрэг алхмууд нь дунд, урт хугацаандаа эдийн засаг сэргэх, тэлэх таатай нөхцлийг бүрдүүлнэ. Түүнчлэн гадаадын компаниудад хувьчилаад өгчихсөн байгаа дотоодын борлуулалтын зах зээлийг импортын гаалийн татвараар хамгаалж, үндэсний үйлдвэрлэгч компаниуд хөгжин дэвших боломжийг нээж өгөх, Монгол хүний ажлын байрыг баталгаажуулах, Тендерийн хууль гэж импортын бараанд ээлтэй, авлигал дагуулж, албан тушаалтнуудыг сул баяжуулдаг луйврын хуулийг хүчингүй болгож, оронд нь “Төсвийн худалдан авалтаар Үндэсний бүтээн байгуулалт дэмжих тухай” хуулийг батлан гаргах зэрэг алхмуудыг яаралтай хийх хэрэгтэй байна.

-Монгол Улсын эдийн засгийн уналтыг зогсоож, үйлдвэрлэлийн эдийн засгийн загварчлалыг бий болгохын тулд юу хийх естой вэ?

-Элгээрээ хэвтсэн эдийн засгийг сэргээх боломж-Аж үйлдвэржилт юм. Азийн бар болтлоо хөгжсөн улс орнуудаас бэлэн бүтээгдэхүүн импортлож, иргэдээ экспортлохоос илүүтэй тухайн улс орнуудын хөгжлийн туршлага, аж үйлдвэржилтийн хуулиудыг Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн онцлогт нийцүүлэн нутагшуулах замаар үйлдвэрлэлийн бизнесийн таатай орчныг бүрдүүлэх хэрэгтэй байна. Хувийн хэвшил дээр тулгуурласан ардчилсан, зах зээлийн нийгмийн харилцааг хөгжүүлэх зорилго дор төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, ойлголцлолыг шинэ түвшинд гаргаж, төр нь гадаадын үйлдвэрлэгчидтэй нийлж дотоодын зах зээлийн эрэлтийг булаан авах, хувийн хэвшлийнхний бизнесийг дампууруулах, дарамтлах, оролцох зэрэг коммунист арга барилаасаа салах естой. Жишээлбэл: Улаанбаатар хотын нийтийн тээврийн паркыг 1000 автобусаар шинэчлэх дотоодын зах зээлийн 1,0 тэрбум америк долларын эрэлт, хэрэгцээ гарч ирээд байгаа. Энэ алтан боломжийг ашиглан Монгол Улсад машин байгууламжийн цоо шинэ салбар хөгжүүлж 2000-3000 шууд болон дамнасан ажлын байр бий болгох боломжоо улстөрчид үгүйсгэн Солонгос улсын автобусны үйлдвэрлэл, Солонгос хүний ажлын байрыг дэмжсэн борлуулалт, зээлийн худалдан авалт хийх талаар яригдаж байгаа нь харамсалтай. Энэ нь улс орны хөгжлийн язгуур эрх ашиг, Монгол хүний ажилтай, орлоготой эх орондоо амьдрах Үндсэн хуулийн эрх, эрх чөлөөг боогдуулж байгаа юм. Монгол төрөөс  үйлдвэржилтийн талаар гарсан  бодлогын найман баримт бичиг, хөгжлийн хөтөлбөрүүдээ үгүйсгэн, ард түмнийхээ ажлыг байрыг хулгайлсан, эх орноосоо урвасан үйлдэл хийхгүй гэдэгт найдаж байна. Ард иргэд, аж ахуйн нэгжүүдийн төвлөрүүлж байгаа татварын мөнгөөр үндэсний үйлдвэрлэл дэмжих эх оронч худалдан авалтын тогтолцоо бүрдүүлэхийн оронд манай эрх мэдэлтэй дарга нар тендер зарлачихаад Хятад, Солонгос хүний ажлын байрыг дэмждэг гэсэн яриа олон түмний дунд түгээмэл гарсан нь яах аргагүй үнэн. Монголчууд бид энэ мэт сэтгэлгээний буруу хандлага, үйлдвэржилтийн гажуудсан хууль эрх зүй, бизнесийн тогтолцоогоо өөрчилж чадвал улс орныхоо өр ширийг дарж, өсөж хөгжих эхлэлээ тавих юм.

-Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинэчлэх 400 автобусыг үндэсний үйлдвэрлэгч компаниудаас худалдан авна гэсэн МАН-ын мөрийн хөтөлбөрт орсон амлалт хэр биелэгдэж байгаа вэ?

-Солонгос улсын нийтийн тээврийн ашиглалт, аюулгүй ажиллагааны шаардлага хангахгүй данснаас хасагдсан  хуучин автобусаар Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинэчлэж бараг 20 жил боллоо. Одоо энэ гажиг тогтолцоогоо өөрчилж, дотоодын зах зээлийн энэхүү аварга том эрэлт дээрээ үндэсний машин байгууламжийн салбараа хөгжүүлж авах нь Монголчууд бидний амин эрх ашиг юм. Монголчууд бид түүхэндээ анх удаа хийсэн “JEA-800” загварын троллейбус, “J-800” загварын экоавтобуснуудын угсралт үйлдвэрлэлийг амжилттай зохион байгуулж, Монгол инженерүүдийн оюун ухаан, хүч хөдөлмөрөөр бүтсэн троллейбус, автобуснууд 11 дэх жилдээ ард түмэндээ үйлчлээд явж байна. Харамсалтай нь Монгол орноо хөгжүүлж, ард түмнээ ажлын байраар хангана гэж сонгуулийн амлалт өгч дарга болсон улстөрчид Солонгосын хуучин автобуснуудад “хайр” зарлаад, Монголчуудаа үгүйсгэх алхмуудыг хийгээд л байна. Монгол компаниудын өсөн хөгжих, олон зуун залуусын ажлын байр бий болох естой дотоодын борлуулалтын зах зээлийн эрэлтийг солонгосчуудад өгөх гэж зүтгэж байгаа нь эх орон, ард түмнээсээ урвасан, улс орныхоо хөгжлийг чөдөрлөсөн, хорлон сүйтгэсэн гэмт үйлдэл гэж бид үзэж байгаа. Монгол улсын эдийн засгийг төрөлжүүлэх төр засгийн бодлого, шийдвэрийг амьдралд хэрэгжүүлж ажиллах естой төрийн албан хаагчид маань үндэсний үйлдвэрлэгч нартайгаа хамтран ажиллах санал тавьж, урт хугацааны худалдан авалтын гэрээ байгуулах эх оронч санаачлага гаргавал Монголын компаниуд 2500 автобусны угсралт үйлдвэрлэлийн хөрөнгө босгож, 3821 Монгол залуусыг ажилтай болгож, араасаа 21 нь жижиг дунд үйлдвэрүүдийг босгох боломжтой бөгөөд таван жилийн урт хугацааны лизингээр автобусаа олгох нөхцөлийг ч бий болгож болно. 2016 оны УИХ, НИТХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт орсон “ Үндэсний үйлдвэрлэгчдийн 400 автобусаар парк шинэчлэх” МАН-ын амлалтыг хэрэгжүүлэх шаардлагыг хатуу тавьж, хамтран ажиллах гарц, шийдэл олохын төлөө нэг баг болж ажиллахад бэлэн байна.

                                                                                                    Д.НЭРГҮЙ

 



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 15

зочин (66.181.*.*)
2017-10-30 13:58:25
нийгмийг хамарсан төлөвлөгөөт томоохон ажил аян өрнүүл

Зочин (202.179.*.*)
2017-10-12 10:00:01
chaavaas neg muu tsaasan deer 5-r angiin huuhdiin zursan zurag shig yum uzuuleed baina huurhii

Зочин (202.179.*.*)
2017-10-12 10:00:00
chaavaas neg muu tsaasan deer 5-r angiin huuhdiin zursan zurag shig yum uzuuleed baina huurhii

Зочин (202.179.*.*)
2017-10-12 09:59:58
chaavaas neg muu tsaasan deer 5-r angiin huuhdiin zursan zurag shig yum uzuuleed baina huurhii

Зочин (202.179.*.*)
2017-10-12 09:29:03
MONGOLCHUUDAA BID AVILGACHID-G SONGOOD BGAA TSAGT UNDESNII UILDVERLEL HOGJIHGUI!!!!!!!!!!!!!!! AVILGACHID BOL MAN TER CHIGEEREE!!! MON ULBEGER HII HOOSON ULT TORCHID BAINA. JISHEE NI BAABAR, SAIKHANBILEG, BAYARTSOGT METIIN ETGEEDUUD ULS ORON-G HEZEE CH UILDVERJUULJ CHADAHGUI EE!!!!!!!!!!!!!!!!

JACK MA (202.179.*.*)
2017-10-12 09:25:48
HEREVEE HEREGLEGCHIIN GOMDOL BAINA GEVEL BOLOMJ BN GSEN UG!!!!!!!!!!!!/ JACK MA/ EXPORT UNETEI BAINA GEDEG BOLOMJ GSEN UG!!! HYAMD CHANARTAI BUTEEGDHUUN UILDVERLEDEG AJ UILDVERUUD HEREGTEI!!!!!!!!!!!!! ITGEL MOROODOL BAIVAL ZAAVAL HOGJIL IRNE!!!!!!!!!!!!!!!!!!!!

Зочин (202.9.*.*)
2017-10-11 20:09:12
дэд бүтэц муутай, ийм цөөхөн амтай бид тийм амар аж үйлдвэржиж чадах уу ? тэгээд бас ихэнхи нь цагийн ажил хийгээд суугаад байх сонирхолгүй залхуу, зүгээр машин унаад давхиж явах сонирхолтой хүмүүс шүү дээ, ядаж автозамын түгжрэлийнх нь байж байгааг хар ... ганцхан сая хүнтэй хот байж 10 сая хүн амтай том хотоос ч илүү түгжирч гацаж бна, өглөө эрт 10хан минут явдаг зайд, өдөр оройдоо 1цаг , заримдаа 2 цаг зарцуулж ирж бна

Бат (150.129.*.*)
2017-10-11 20:01:44
Одоо хийж бүтээдэг хүмүүс л Монголыг хөгжүүлэх нь тодорхой боллоо. 27 жил чулуу хөөлгөсөн улс төрчид та нарыг яая даа байз. Ну погоди

Зочин (202.170.*.*)
2017-10-11 16:25:12
Za zugeer l uuj ideh ee bolichih shudarga baival bolno

Зочин (49.195.*.*)
2017-10-11 15:47:00
Teneg gar huvichlalaas bolson ch geh shig. Huvichlaagui bol turiig ulam urund oruulah bsiin. Hotsrogdson bolhi oros soz ornii tehnik tehnilogtoi uildwer dampuurahgui yahiin. Huucin uuldweriig aldagdal hamaagui hucheer tuluvluguu hiij ajluuldag bsiin an uildweriin gavyat guai min. Icheech

БАДРАХ (122.201.*.*)
2017-10-11 15:02:17
ЖАГАА ИНЖЕНЕР БУРУУ МЕНЕЖМЕНТ ХИЙГЭЭД БАЙНА.ЭХЛЭЭД НААД ДАРГА САЙД НАРЫНХАА АМАНД НЬ БООДОЛТОЙ ДОЛЛАР ЧИХ ДАРАА НЬ АВТОБУСАА ШАХДАГ ЗАРЧИМТАЙ ТОГТОЛЦОО БИЙ БОЛООД 27 ЖИЛ БОЛСОН ШҮҮ ДЭЭ. ЭНД 1 д ХУВИЙН АШИГ СОНИРХОЛД НЬ НИЙЦЭЭГҮЙ 2 Т ГАДНЫН ҮЙЛДВЭРҮҮДЭЭС ӨРТӨГ ӨНДӨРТЭЙ ГАРЧ БАЙГАА. ИЙМ Л ШАЛТГААНЫГ БОДОЛЦ. ҮНЭН ДЭМЖЭГДЭДГҮЙН ШАЛТГААН ЧИНЬ ЭНЭ ШҮҮ.

Зочин (103.9.*.*)
2017-10-11 14:55:09
ХЯТАДААС СЭЛБЭГ ОРУУЛЖ ИРЭЭД УГСАРМАР АЯДЧИХААД ӨНДӨР ҮНЭЭР ШАХНА ГЭЖ ОРИЛООД УЛС ТӨРЖҮҮЛДЭГ МУЛГУУ ТОВАРИЩ ШҮҮ ДЭЭ. УДАХГҮЙ БИ БОЙНГ УГСАРНА МӨНГӨ ӨГ ГЭЭД ДЭМИЙРЭХИЙГ ҮГҮЙСГЭХГҮЙ.

Зочин (122.201.*.*)
2017-10-11 14:48:11
СЭТГЭЛ МУУТАЙГААС ГАДНА СЭТГЭДЭГ ТОЛГОЙ НЬ УСААР ДҮҮРЧИХСЭН ЭРХ МЭДЭЛТЭНТЭЙ ЦАГТ ХӨГЖИХГҮЙ ШҮҮ ДЭЭ. УГ НЬ ТОМ ЖИЖИГ МЕТАЛ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРҮҮД ТҮҮНИЙГЭЭ ТҮШИГЛЭЭД ОЙР ЗУУРЫН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ҮЙЛДВЭРҮҮД БИЙ БОЛОХ НЬ ХӨГЖЛИЙН ЭХНИЙ АЛХАМЫН НЭГ БОЛОВ УУ.ХАМАГ ТӨМРИЙН ХҮДРЭЭ ГАДАГШ ГАРГАЖ ЗАРЧИХААД,ХӨГЖИХ БОЛОМЖ БҮРДЭХ ҮЕДЭЭ ТӨМӨР ЭКСПОРТООР АВДАГ БОЛОХ ВИЯ ДЭЭ. ЖАРГАЛСАЙХНЫ ТУХАЙ НИЛЭЭД СОНИРХОЖ УНШИСАН ДАНДАА ЗӨВ СЭТГЭСЭН БАЙДАГ. ЗАМ БАРИЛГА ДЭД БҮТЭЦЭД ИХ ХӨРӨНГӨ ХАЙР НАЙРГҮЙ ГАРГАДАГ. ЭРХ МЭДЭЛТЭНГҮҮДЭД ЭНДЭЭС ТОМ АШИГ УНАДАГ. ТЕХНИК ТЕХНОЛОГИ ИННОВАЦИ ГЭХ МЭТЭД ТОЛГОЙ НЬ ХҮРЭХГҮЙ АВИЛГА АШИГ МУУТАЙ БОЛХООР ДЭМЖИХГҮЙ Л БОЛОВУУ. ЖАРГАЛСАЙХАН ИНЖЕНЕРТ АМЖИЛТ ХҮСЬЕ ДЭЭ.

Зочин (122.201.*.*)
2017-10-11 14:33:52
ДЭМЖЛЭГ АЛГА ДАА.МӨНГӨ Ч АЛГА. МӨНГӨ САНХҮҮ САЙНТАЙ БОЛ ЮМ ХИЙХ ХҮМҮҮС МОНГОЛ ОЛОН БИЙ. ТӨРИЙН САЙД ДАРГА НАР ДОТОР БҮТЭЭЛЧ ИНЖЕНЕРҮҮД БАЙНА УУ. БАЙХГҮЙ. ТЭНД МЭДЛЭГ ТУРШЛАГАГҮЙ АМ ТАРХИ УГААГЧ ИНЖЕНЕРҮҮД ДҮҮРЧИХСЭН. АМАР ХЯЛБАР АМЬДАРЛЫГ ХАЙГЧИДЫН БҮЛЭГЛЭЛ БАЙГАА. ӨӨРӨӨСӨӨ МЭДЛЭГТЭЙ ТОЛГОЙТОЙ ХҮМҮҮСЭЭС АЙЖ ЗАЙГАА БАРЬДАГ. ҮГНЭЭС НЬ ГАРДАГГҮЙ ТААРУУХАН АМЬТАДААР БАГАА БҮРДҮҮЛБЭЛ КОМАНДАЛЖ ДУРААРАА ДУРГИЖ БАЙХАД АМАР БАЙДАГ.

за (202.21.*.*)
2017-10-11 14:12:21
Д.Жаргалсайхан гэж дажгүй хүн шүү.Зурагтаар маш олон зөв зүйлийг ярьж байсан хүн дээ.Энэ мэт үйлдвэрлэлийг сайн мэддэг эх оронч хүмүүсээр сайд ядаж дэд сайд тавьж болдоггүй юм уу.Цогтгэрэл мэтийн юугаа ч мэдэхгүй дэд сайд нараас 100 хувь илүү байлгүйдээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-07-21 17:37:38 - Спорт
Чөлөөтийн охид гурван медаль хүртэв
2018-07-21 17:24:37 - Орон нутаг
Ширгэсэн Өлхөний сайр 11 жилийн дараа устай болж үерлэжээ
2018-07-21 17:15:16 - Гадаад
Трамп Хойд Солонгосын хүний эрхийг хамгаалах зорилготой хуульд гарын үсэг зурав
2018-07-21 17:09:32 - Нийслэл
Гал унтраах техникийн олон төрөлт спортын аварга шалгаруулах тэмцээн болж байна
2018-07-21 15:21:54 - Нийслэл
Германы ЭСЯ-наас IV дэлгүүр хүртэлх замын зорчих хэсгийг түр хугацаагаар хаана
2018-07-21 15:07:59 - Нийслэл
110кВ-ын анкер тулгуур унах аюулаас урьдчилан сэргийлж чаджээ
2018-07-21 14:56:15 - Нийслэл
Ард иргэддээ сэрэмжтэй байхыг анхааруулж байна
2018-07-21 14:36:38 - Эрүүл мэнд
Элэгний В, С вирусыг үнэгүй оношилно
2018-07-21 14:15:25 - Орон нутаг
Монгол иргэдээс 24 литр айраг, 6.6 кг мах хураажээ
2018-07-21 13:59:54 - Орон нутаг
Долоон аймгийн 55 сумын цахилгааныг холбоод байна
2018-07-21 13:40:54 - Спорт
МУГТ Б.Гангаамаа К2 уулын оргилд гарсан анхны монгол хүн боллоо
2018-07-21 11:15:16 - Байгаль Орчин
Улаанбаатарт 20 хэм дулаан байна
2018-07-21 11:12:10 - Шар
Дэлхийн цөмд хэдэн квадриллион тонн алмаз эрдэнэ нуугдаж байгааг илрүүлжээ
2018-07-21 11:12:07 - Эдийн засаг
О.Болортуяа: Шинэ ногооны үнэ 500 төгрөгөөр буух төлөвтэй байна
2018-07-21 11:12:03 - Энтертайнмент
Дэлхийг өөрчилж буй технологийн хувьслуудыг танилцуулж байна
2018-07-21 11:12:00 - Хууль
Малчин залуус нэгнийхээ төмсгийг засч шийтгэсэн гэв үү
2018-07-21 11:11:53 - Гадаад
Монгол Улсын далбаатай хөлөг онгоцны бүртгэлийн тоо нэмэгдсээр байна
2018-07-21 11:11:45 - Энтертайнмент
Өнөөдөр бар өдөр
2018-07-20 18:54:36 - Гадаад
Дэлхийн хамгийн олон боолтой улс
2018-07-20 18:28:14 - Орон нутаг
Өндөрхаан нисэх онгоцны буудлын шинэчлэлийн ажилд 3.5 сая ам.доллароор туслахаар болжээ
2018-07-20 18:24:02 - Нийслэл
Баян-Өлгий рүү тусламжийн цуваа хөдөллөө
2018-07-20 18:18:23 - Шар
Улаан-Үдийн тогооч хамгийн жижиг 3 мм бууз хийжээ
2018-07-20 17:54:56 - Нийслэл
“Байгаль дэлхийгээ хамгаалъя” үзэсгэлэн нээгдлээ
2018-07-20 17:36:43 - Шар
Пак Гын Хе-д найман жилийн хорих ял нэмж оноожээ
2018-07-20 17:25:28 - Нийслэл
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн эмх замбараагүй үйл ажиллагааг цэгцэлнэ
2018-07-20 17:23:18 - Орон нутаг
Сумынхаа эмнэлэгт автомашин бэлэглэжээ
2018-07-20 17:20:39 - Энтертайнмент
БНСУ-ын Пусан хотын урлагийн нэгдсэн холбоотой санамж бичиг байгуулж, хамтарсан үзэсгэлэн зохион байгууллаа
2018-07-20 17:09:53 - Улс төр
У.Хүрэлсүх: Гамшгаас сэргийлэхэд хэвлэл мэдээлэл чухал үүрэгтэй
2018-07-20 17:05:52 - Байгаль Орчин
Aвтобусны утаанаас ялгарах тортгийн хэмжээг бууруулахаар ажиллаж байна
2018-07-20 16:16:18 - Хууль
Г.Сарангэрэлд гурван жилийн хорих ял оноолоо
2018-07-20 15:57:31 - Нийслэл
Автозамд үүссэн хохирлын хэмжээ 1,3 тэрбум төгрөгт хүрчээ
2018-07-20 15:51:00 - Орон нутаг
Үерт өртсөн хүүхдүүдэд хамгааллын үйлчилгээ үзүүлж байна
2018-07-20 15:38:59 - Технологи
Архив, албан хэрэг хөтлөлтийн нэгдсэн систем "eDOC"-ийн гар утсанд зориулагдсан хувилбар хэрэглээнд нэвтэрлээ
2018-07-20 15:00:36 - Нийслэл
Бөхчүүд эмнэлэг засч тохижуулах сайн үйлсийн аян өрнүүлжээ
2018-07-20 14:47:12 - Нийслэл
Харааны бэрхшээлтэй 16 бариста бэлтгэжээ
2018-07-20 14:42:41 - Технологи
“What3words” аппликейшн ашиглан хүссэн газартаа төөрч будилахгүйгээр очих боломжтой боллоо
2018-07-20 14:41:45 - Шар
АНУ-аас хүүхэлдэйн киноны баатартай төстэй акулын шинэ төрөл олджээ
2018-07-20 14:21:56 - Орон нутаг
Хуучны дэг ёсыг сэргээж, анх удаа Хөвсгөл далайн их тахилгыг үйлдэнэ
2018-07-20 14:15:12 - Спорт
МУГТ Б.Гангаамаа: К2 уулын 7400 м-ийн өндөрт гараад байна
2018-07-20 13:38:20 - Орон нутаг
ФОТО: Улаанбаатар-Дархан чиглэлийн зам дээр залуучууд үзэл бодлоо илэрхийлж байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-07-21 11:12:00 - Хууль
Малчин залуус нэгнийхээ төмсгийг засч шийтгэсэн гэв үү
2018-07-19 09:46:39 - Улс төр
УИХ-ын ээлжит бус чуулганаар АТГ-ын дарга Х.Энхжаргалыг огцруулах нь тодорхой болсон уу
2018-07-20 16:16:18 - Хууль
Г.Сарангэрэлд гурван жилийн хорих ял оноолоо
2018-07-19 08:37:59 - Хууль
АНУ-ын Сиэтл хотод амьдардаг 23 настай монгол залуу сураггүй алга болжээ
2018-07-19 08:37:49 - Хууль
Хар тамхины хэрэгт дахин холбогдсон Г.Сарангэрэлд 2-8 жилийн ял төлөвлөжээ
2018-07-19 08:38:03 - Нийслэл
Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ШӨНИЙН ХАР ЗАХ БОЛЛОО гэсэн мэдээллийн мөрөөр
2018-07-20 08:49:41 - Гадаад
БИДНИЙ ТУХАЙ: Монголд үерийн гамшиг нүүрлэж, 48 хүний амийг авч одов
2018-07-19 17:18:09 - Орон нутаг
Хурд хэтрүүлсний улмаас ноцтой осол гарч, хоёр хүүхэд эндлээ
2018-07-20 13:23:42 - Хууль
Хоёр хүүхэд тогтоол усанд унаж амиа алдлаа
2018-07-19 14:59:28 - Хууль
М.Мөнхгэрэл: Ус цацруулсан жолоочид хариуцлага хүлээлгэх боломжгүй