МҮЭХ хулгайч нарын орогнодог газар болжээ

Түгээх    
2017-10-11 14:42:35 - Нийслэл

mueh

-ХОТЫН “А” БҮСТ БАЙРЛАХ ГАЗРАА ХИВСЭНЦЭРЭЭР СОЛЬДОГ   БАЙГУУЛЛАГА ГЭЖ БАЙХ УУ ТА МИНЬ ЭЭ-

Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо хэмээх төрийн бус байгууллага асар их хөрөнгөтэй газар байлаа.  Зах зээлийн эхэн үед л гэхэд  тэтгэвэр тэтгэмж тавьдаг, төв талбайг тойрсон хоёр ч  оффистой, спорт заалтай, уулын ам болгонд 130 гаруй зуслантай, аймаг болгонд контортой, ахмадын сувилалтай, хүнсний ногооны өргөн уудам талбайтай, 20 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгөтэй, 650 сая төгрөгийн бэлэн мөнгөтэй, 300 гаруй авто машинтай, адуу, үхэр, хонин сүргийн сууриудтай  эзэнт гүрэн байжээ. 

Эзэнт гүрэн шиг өргөжин тэлж явсан МҮЭ бол яаж хулгайлж, хувааж иддэгийн том жишээ. Хэдэн арван сая жилийн тэртээ   ийм амьтан байсан юм шүү гэдгийг гэрчлэх  диназоврын  араг яс  шиг төв оффис л үлдэх шив дээ. Гэхдээ их юмны үлдэгдэл гэсэндээ олз хайсан өлөн  цөөврүүдийг хооллоод байх юм.Ингээд сүүлийн хэдэн жилд гарсан хулгай,луйвраас цухас өгүүлье гэж  бодлоо.

Баримт -1

Үйлдвэрчний Соёлын ордон гэж бий. Ерөнхийдөө бол хошин шогийн хамтлагууд тоглолт хийж орлого оруулдаг газар. Үүний хажуу талд модтой цэцэрлэг байсан. Нэг их том биш ч гэлээ700 квдрат метр,  хотын “А” бүст  байрладаг гэдгээрээ үнэ хүрэх байсан газар. Байсан гэхийн учир тус газрыг МҮЭ-ийн одоогийн удирдлага “Макс” группт 500 сая төгрөгөөр зарсан байгаа юм. Тэгээд 500 сая төгрөгөө ч авалгүй  хивсэнцэрээр бартер хийжээ.

 Тэр хивсэнцэрээ “Альфа” зочид буудалдаа дэвссэн гэнэ дээ.  Шинжээчдын үзэж буйгаар ямар ч мулгуу бизнесмен 500 саяын хивсээр солихгүй газар  юм билээ. Үүний цаана давхар наймаа явагдсан болов  уу гэсэн гишүүдийн хардлага бий. Газраа заран заран хивсэнцэр авах шаардлага байсан уу асуулт зүй ёсоор тавигдах биз.

Баримт-2

“Шар”хадны ойролцоо МҮЭ-ийн ногооны талбай байсан байгаа юм. “Жин жингээр дундарсан Жирмийн цагаан нуур” гэдэг жилээс жилд хумигдсан газар даа зайлуул. Хэдэн жилийн  дараа 1,6 га газар үлдсэн байсан бөгөөд өдгөө ор мөргүй болсон байна. Барилгын компани, иргэдийн ярьж байгаагаас үзвэл мөн жижиглэн зарж орхижээ. Зарсан мөнгөний бараа сураг байдаггүй.

Баримт-3

Зуун айлын ойролцоо МҮЭ-ийн ажилчдын хашаа гэж байлаа. Бас л багасч жижгэрээд ирэхээр нь үлдсэн  1,4 квдрат метрийг МҮЭХ-ноос хашаалаад авчээ. Их юмны үлдэгдэл газрыг МҮЭХ-ны удирдлагууд хотын даргатай зөвшилцсөн нэрээр  “Бэрэн” компанид хоёр өрөө байраа заржээ. Та бүхэн бод доо. Зуун айлд тийм  хэмжээний газартай  байсан бол та тэрбум төгрөг нэхээд суучихна биз дээ. Бас болоогүй нөгөө хоёр өрөө байр нь ор сураггүй, оготоно сүүлгүй алга болжээ.

Баримт-4

Монголын Үйлдвэрчний Эвлэлээс “Үйлдвэрчин” хотхон гэдгийг барьсан байгаа юм. Ингээд 180  айлын орон сууцанд  хөгшин залуу ажилтнууд, ахмадуудаа 1-2 өрөө байранд оруулжээ. Аргагүй л баян л хөрөнгөтэй газар гэсэндээ квдрат метрийг нь 800 мянган төгрөгөөр үнэлсэн.  Гэтэл тэр байрнаас нь 40 ширхэг байрны мөнгө сох дутсан байгаа юм. Өөрөөр хэлбэл 40 ширхэг байр хэнд өгсөн ч тодорхойгүй. Эрж сурдаг эрхэм дарга нар ч алга. Харин Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адъяа нь “Ахмадын орон сууцанд орохгүй” гэсэн учир нөхөр төлбөр гэж 42 сая төгрөг бэлнээр өгсөн байдаг юм билээ. Хурдан шуурхай шүү.

Баримт-5

МҮЭХ-ны төв оффистой залгаад спорт заал байсан юм билээ. Тэр спорт заалыг тус холбооны Ерөнхийлөгч асан  “Мөлхөө сайд” хэмээн алдаршсан Ший. Батбаярын хүү  авчихсан түүхтэй. Олон жил шүүх цагдаа болсоны эцэст тохиролцоонд хүрчээ. Өдгөө баригдаад буй 16 давхар шилэн барилгаас нь 750 квдрат метр оффис авахаар гэрээ хэлцэл хийсэн байдаг.

“Оргүй алдсанаас охинтой үлдсэн нь дээр” гэсэн юм уу даа. Гэтэл тэр 750 квдрат метр талбайгаас 200 квдрат метр нь дутчихсан, олдохоо байжээ. Учрыг нь сураглаваас одоогийн дэд Ерөнхийлөгч С.Эрдэнэбат найз нарынхаа “нааш, цааш” болгосон сурагтай. Бага залуу хэрнээ ойр зуурын юм хөдөлгөөд байдаг  сайн эр гараад ирсэн шүү.

Баримт-6

МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, дэд Ерөнхийлөгч С.Эрдэнэбат нар  гурван жилийн хугацаанд дөрвөн автомашин авч унажээ. 130 сая төгрөгөөр “Toyoto escalade”, тус бүр нь 30 сая төгрөгийн үнэтэй“Toyoto camry”, “Toyoto crown” машин авч сэлгэн унадаг байх юм.  МҮЭХ-ны ихэнх оффисууд давхар түрээстэй, ашиглалт муу, алдагдалтай явж ирлээ. Тийм дээ ч тус холбооны боссууд 300 гаруй сая төгрөгийн машин хөлөглөдөг биз.

Баримт-7

Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны өмчлөлд одоохондоо байгаа 500 сая төгрөгийн хивсэнцэр дэвсч, 450 саяын ажилладаггүй агааржуулагч тавьсан  “Альфа” зочид буудал нь ашиг орлого муутай гэж жигтэйхэн. Тийм учраас тус зочид буудлын дарга Энхманлай сар бүр хувь хүнээс 5-10 сая өндөр хүүтэй зээлэн “Альфа”  зочид буудлаа ядан чадан ажилуулдаг гэнэ. Тэр зээлсэн мөнгийг нь МҮЭХ сар бүр дуулгавартайяа төлөхийг нь яана. Яршиг төвөг, алдагдалтай юм гээд хаагаад явчихалгүй, хүүтэй мөнгө зээлээд зүтгэж яваа цайлган цагаан   сэтгэлтэй тэр даргыг яалтай ч билээ.

Баримт-8

Тус байгууллагын 100 жилийн ой нүсэр болж байна. Х.Амгаланбаатар, С.Эрдэнэбат, Г.Адъяа нар улс орноо тойрон аялж явна. Эмч багш нар ажил хаян тэмцэж байхад эрхэм дарга нар Хөвсгөл далайн эрэг дээр хундага жингэнүүлэн мэндчилэв. Мөн бужигналдаж байхад Дорноговь аймгаас баярын мэнд хүргээстэй. Нийтдээ 300 сая төгрөгийг баярын арга хэмжээндээ зориулж байгаа гэх юм. Аймаар уу, алтны компаниуд ингэж тэмдэглэж чадахгүй дээ.

Баримт-9

МҮЭ-ийн сүрэг гэж хэдэн мянгаар тоологдох нуур далай шиг мал бэлчдэг байлаа “соц” нийгэмд. Зарим аймгууд бэлчээр идчихнэ гээд оруулдаггүй үе байсан юм шүү. 2000 оны дунд үеэс “илэрхий” хорогдсоор 1000 хонь, ямаа үлдсэн. Үхэр, адуу бол хамгийн эхэнд дуусдаг юм билээ. МҮЭ-ийн даргын хамаатан садан малчин залуус хулгайд алдчихлаа, чоно нохойд идүүлчихлээ, зудад уруудуулчихлаа гэдэг.

Бусад айлын мал өсөөд байдаг. МҮЭ-ийн мал үрждэггүй мал өдгөө буурсаар 160 орчим хонь ямаа үлдсэн. Уг нь бол зуд турхан болоогүй он жилүүд байсансан. Малчид маань ичих ч үгүй хадлан, тэжээл гээд мөнгө цохуулаад явахыг нь яана. 100 жилийн ойн хүрээнд эрхэм дарга нар үлдсэн хонио бүгдийг нь зооглочихгүй бол ирэх жил 30 орчим үлдэнэ. Ерөнхийдөө бол өсөх биш буурах циклиэр явдаг юмаа манай мал.

Хамгийн ноцтой “Хаалтын гэрээ”-ний тухай...

2014 оны тавдугаар сарын “Үнэн” сонингоос эхлээд бүх сайтуудыг шүүрдээд үзээрэй. “Засгийн газар МҮЭХ-той 760 сая төгрөгийн хаалтын гэрээ хийлээ” гэсэн мэдээлэл гарч ирнэ. Энэ гэрээний үндэс дээр 2014 оноос хойш багш, эмч болон төрийн албан хаагчдын цалин нэмэгдээгүй юм билээ. Ерөнхийдөө бол Монголын Үйлдвэрчний Эвлэл гэдэг байгууллага эмч, багш нарыг жагсаахгүй, өдөөхгүй байх үүрэг хүлээжээ.

Цаг тухайд нь эмч багш нарын цалин хөлсийг нэмээд явсан бол одоогийнх шигээ доод ёроолдоо хүрэхгүй байлаа. Ер нь МҮЭХ ямар байгууллага юм бэ, Засгийн газартай хэлэлцээрт орж тэврэлдэх ёстой юм уу гэдгийг гишүүд дэмжигчид хэлэх биз. Хаалтын гэрээ одоо ч хүртэл үргэлжилж байгаа бололтой. Багш, эмч нарын тэмцлийг МҮЭХ-ноос дорвитой дэмжлэг үзүүлсэнгүй.

МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд “Сонордуулга” гэсэн сонин зүйл хүргүүлжээ. Сануулга, шаардлага биш сонордуулгадаа “Хөнжлийнхөө хэмжээг томсгоорой” гэсэн байгаа юм. Энэ юу гэсэн үг вэ гэвэл мөнгөтэй болоод эмч нарын цалинг нэмнэ гэсэн санааг нь илт дэмжсэн утга юм. Эдийн засгийн хүндрэл, данс улайсан  гэх хэрнээ сонгуулиар “Хүүхдийн мөнгө”, “Эрдэнийн хишиг”, “Ахмадын хишиг” тараачихдаг улс төрчид шүү дээ.

Өнөөдөр л гэхэд Таван толгойн компанийн орлого 500 гаруй тэрбумаар   давчихлаа. Хааш нь хийхээ мэдэхгүй булаалдаж байгаа нөхдүүд эмч багш нарт 100 тэрбумыг шидчихэд л асуудал намжина биз дээ. Энэ талаар УИХ дээр Л.Энх-Амгалан ярина лээ. Хамгийн ноцтой нь эмч багш нарын цалин нэмэх, нэмүүлэх сонирхол алга. Сүүлийн үед “Үхээнц ҮЭ-ийг татан буулгая” гэсэн  яриаг дэмжихын сацуу дээрхи баримтууд, өмч хөрөнгийг талаарх мэдээллийг АТГ, ЭЦГ-т шалгуулахаа мэдэгдье.

МҮЭХ-ны нягтлан бодогч Б.Гэрэлмаа

 

 

            



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 56

Battumur (202.9.*.*)
2017-10-12 23:23:29
Tiim l yum bol ter ved ni yagaad dyygvi bsan yum chi chamaig l shalgaval taarahiin bn

Zochin (202.9.*.*)
2017-10-12 22:12:33
Ene hvvhen chini hvmvvsiig myyhai haragdyylah gej yasan ih hicheene ve iimerhvv hvniig ajild avahgvi baival taarna tvgjil tvgjil tvgjil

Zochin (202.9.*.*)
2017-10-12 22:09:11
Tsalin hols bysad asyydlaar vildverchnii baigyyllaga l temtsdeg sh de ooroo vildverchind ajillaj bsan hvn baij meddeggvi yum bhdaa

Zochin (202.9.*.*)
2017-10-12 21:54:24
Tsag tyhaid ni emch bagsh narin tsaling nemeh baisan yum gej bichsen bn vildverchinii baigyyllaga nemdeg yum yy zasgiin gazar nemdeg yum yy yu bicheed bnaa oilgosongvi

Zochin (202.9.*.*)
2017-10-12 21:40:03
Zvgeer ajlaa hiij yavaa hvmvvsiig myyhai haragdyylah gej hydlaa gvtgeh ni hamgiin tom nvgel bolno shvv gerelmaa egchee

Zochin (202.9.*.*)
2017-10-12 21:34:56
Iimerhvv tamiin togooni hogiin garyyd ih bn do kkk gerelmaa gyai

Zochin (202.9.*.*)
2017-10-12 21:33:36
Ene Gerelmaa gedeg tvgjil shig gar bn da iimerhvv hvnii mos myytai hvn yaj hol yavna daa hoorhii hydlaa yum bichihee bolioosoi

medee.mn сайтынханд (150.129.*.*)
2017-10-12 14:14:24
энэ худлаа мэдээгээ даруй устгахгүй бол шүүхэд хандана шүү...МҮЭ-ийн ажилтнуудаас

Зочин (202.131.*.*)
2017-10-12 12:34:05
Үе үеийн дарга нарын хийсэн хэргийг шүүх естой юм байна даа, аль дээрээсээ л идсэн байна шдээ.

зочин (202.179.*.*)
2017-10-12 12:23:42
хулгайч ялна цаашид ч ялсаар байх болно хулгайч нараа улам дэмжицгээе

Гэрэлмаа хамгаал (103.9.*.*)
2017-10-12 11:30:09
Гэрэлмааг хамгаалах хэрэгтэй юм байна даа. Аймаар авилга, луйврыг гаргаж тавьсан байна ш даа. Багш эмч нар тэмцлийг тушаад байсан нь ийм учиртай байж

зочин (124.158.*.*)
2017-10-12 11:26:35
100 айлын газрыг Бэрэн 2 өрөө байраар л сольдог, граш ч өгдөггүй, одоо болтол ордер ч олгоогүй ХХК

Зочин (103.50.*.*)
2017-10-12 10:51:27
Үйлдвэрчин хороолол гэдэг бүтээн байгуулалт хийгдэж олон хүмүүс байртай болсондоо баяртай байгаа. Олон жил ажилласан хүмүүс байр авч чадаагүй хоцроход Гэрэлмаа та өөрөө хэд хэдэн байр авсан. Өөрийг чинь ямар хөгийн хутгаач гэдгийг ҮЭ-ийхэн бол мэднэ дээ.

Зочин (103.206.*.*)
2017-10-12 09:15:40
Үйлдвэрчний эвлэл гэдэг байгууллага социалист, коммунист нийгмийн үлдэгдэл үү? Энэ байгууллага Монголын ард түмэнд юу хүртээдэг, ямар ач тустай вэ? 2014 оноос хойш Төрийн байгууллагын ажилтнуудын цалин огт нэмэгдээгүй. Монголын ард түмэн нэн ядуу, асар их өвчтэй, ажилгүй орлогогүй гуйлгачин мэт амьдарч байгаа бус уу?

зэв (122.201.*.*)
2017-10-12 09:07:25
МҮЭ-ийн нэрээр худал үнэн нь мэдэгдэхгүй ховын чанартай юмаар шантааж хийж хэдэн дарга нарааса мөнгө нэхдэг байгууллага болсон юм шиг харагдаад байх юм.ЕР НЬ МҮЭ ГЭДЭГ БАЙГУУЛЛАГА хэрэгтэй юм уу жирийн ажилчдаас хураасан татварын мөнгөөр тоглосон хэдэн нөхдүүд энэ тэндэхийн хүний захиалгаар шантааж хийдэг ийм л байгууллага болжээ.Ажилчин хүний эрх зөрчигдвөл МҮЭ-тэй МҮЭ-гүй өөрсдөө өөрсдийнхөө төлөө тэмцэх эрэхтэй нийгэмд амьдарч байгаа биз дээ.

Зочин (202.21.*.*)
2017-10-12 08:33:09
ok

Зочин (202.179.*.*)
2017-10-11 21:57:24
Бусад оронд улс орон нь хямрахаар ээмэг бөгжөө хүртэл тушааж байгаад хямралаас улс орноо гаргадаг байхад манай эмч багш нар өрсөж идэхийг л хичээж байна.Ганц нэг жил тэвчих боломж эд нарт байгаа, зүгээр л 60 тэрбумыханы гар хөл болж улс төр хийж байна.

Зочин (202.179.*.*)
2017-10-11 21:51:43
Эмч багш нарын ажил хаялтыг МАНАН 60 тэрбумыханы захиалгаар Хүрэлсүхийг унагахаар зохион байгуулж байгаа ажил гэж үздэг. ЗГ мөнгөөр бялхаж байхад яагаад огт дуугарахгүй байсан юм гээд асуудлууд ар араасаа ундарч байна.Эмч багш нар бол манайдаал амьдралын баталгаатай хүмүүс.Хувийн хэвшлийхэн өдөр шөнөгүй, цаг наргүй, яаж зовж зүдэрч байж хэдэн төг олоод татвартөгч байна.Ажилгүйчүүд гэж түүнээс дор үнэхээр хэцүү амьдралтай хүмүүс байна.

Зочин (202.21.*.*)
2017-10-11 20:35:47
Нягтландаа дусаагаагүй л байждээ.Эсвэл багадуулж,харамч хүн ахиж төлнөө гэж...нягтлан худлаа бичээгүй ээ,хэрэв худлаа бол нэрээ бичихгүй байсан юм.

САЙН ҮЙЛС ШҮҮ... (202.9.*.*)
2017-10-11 20:34:04
УЛС ОРОН СҮЙРЧ БУЙН ТОМ ИЛРЭЛ ЮМ ДАА. ЭНЭ ХУЛГАЙ ЛУЙВАРЫГ ИЛ БОЛГОСОН НЯБОГ ГЭРЧИЙН ХАМГААЛАЛТАНД АВАХ ХЭРЭГТЭЙ. НААДУУЛ ЧИНЬ ЯАЖ МЭДНЭ ШҮҮ. ХУЛГАЙЧ ХҮН ХҮН АЛАХАД СИЙХГҮЙ. ИЙМ ШУДАРГА ХҮМҮҮС СОЦ НИЙГМИЙН ҮЛДЭГДЭЛ БАЙДАГ.ЭНЭ ЭМЭГТЭЙ САЙН ҮЙЛС ХИЙСЭН БАЙНА

шалга (122.201.*.*)
2017-10-11 19:30:24
энэ нябо естой шударга бн яг унэн шуу ажилчдын цалингаас татвараа шууд суутгаад авчихдаг эргээд ямарч тусламж узуулдэггуй би л гэхэд 40 гаруй жил татвар толж хулгайч нарыг тэжээсэн одоо хуртэл харам саж гомдож явдаг насаараа ходоо суманд эмчээр ажиллаад тэтгэвэрт гарсан одоо 400 мянга хурэхгуй тэтгэвэр авч бн оноодрийн амьдрал ийм л бн

Зочин (103.10.*.*)
2017-10-11 19:24:22
ШОРОНРУУ ЯВУУРЬ

Зочин (183.177.*.*)
2017-10-11 19:19:32
Үүнийг бичигч малаа оргүй дор охинтой нь дээр гэсэн үгээ тайлбарлачих. Нэрнээс хархад өөрөө охин хүн шиг л байх юм. Охин хүнийг оргүй хоосонтой зүйрлээд л чи муу ямар тэнэг новш вэ. Бөөлжис хүрч байна

Zochin (202.70.*.*)
2017-10-11 18:38:17
Ene 3 malaaa shalgaldaaaa shudraga ajillaj bgaaa darga nar bgaa bitgiii ter hvmvvsiiig bitgii urmiiin hugalaarai

Ард олонБаасан эмээг сайн мэднэ (202.9.*.*)
2017-10-11 18:34:27
Баасан шудрага хүн биш яг наад нөхдүүдийн ижил авилгач ард түмний мөнгийг шамшигдуулагч энэ хэдтэй хамт шалгуулах хэрэгтэй

Зочин (66.181.*.*)
2017-10-11 18:19:53
Аймаар идэж уусан байна шд тэр газрыг хивсээр солино гэдэг естой шилдэг онигоо боллоо

Zochin (202.70.*.*)
2017-10-11 17:51:53
Olon tumnii omchid ezen gej algaa arai denduu yum

ANY (202.179.*.*)
2017-10-11 17:29:44
ENE ESTOI YNEN EM BICHIJ GANCH GESEN IIM SYDRAGA XYN BAIGAA NAZ EM gANBAATAR aDEA aMGALANBAATAR YR MOGOI eRDENEBAT GEX XYMYYSIIG SALGAX TSAG ODOO BOLSON IX EM IDEJ YYSAN SYY ARD TYMEN IX ERDAG

Шалга (27.123.*.*)
2017-10-11 16:41:45
Торийн бус байгууллага нэрээр монго идэгчид олширсон. М УЭХ, залуучуудын холбоо, улаан загалмай нийгэмлэг, батлан хамгаалах нийгэмлэг, ажил олгогчдын холбоо, эмэгтэйчуудийн холбоо гээд хувьчлагдсан юм шиг нэг хуний мэдэлд очсон байгууллагуудыг хууль хяналтын байгууллагаас шалгах хэрэгтэй. Гишууд нь ч гэсэн шахах хэрэгтэй

Иргэн (202.5.*.*)
2017-10-11 16:38:56
Хулгайч нарын үүр, аль л болохгүй бүтэхгүй бүхнийг хийдэг, ийм зүйл хийдэг бүхний тэдний гар хөл болж байдаг МЗЭХ гэсэн нэр барьсан бүх удирдлагын хийж байсан луйварын ажиллагааг сүүлийн 28 жилээр нь шалгаж ард иргэдэд мэдээлэх хэрэгтэй байна.

Шалга (27.123.*.*)
2017-10-11 16:00:11
Торийн бус байгууллага нэрээр монго идэгчид олширсон. М УЭХ, залуучуудын холбоо, улаан загалмай нийгэмлэг, батлан хамгаалах нийгэмлэг, ажил олгогчдын холбоо, эмэгтэйчуудийн холбоо гээд хувьчлагдсан юм шиг нэг хуний мэдэлд очсон байгууллагуудыг хууль хяналтын байгууллагаас шалгах хэрэгтэй. Гишууд нь ч гэсэн шахах хэрэгтэй

SS (103.9.*.*)
2017-10-11 15:53:22
UNEN SHD, YU HIIDEG BAIGUULLAGA YUM? UHSEN NOHOIN OTSGOR!

SS (103.9.*.*)
2017-10-11 15:53:21
UNEN SHD, YU HIIDEG BAIGUULLAGA YUM? UHSEN NOHOIN OTSGOR!

Булгантамир (150.129.*.*)
2017-10-11 15:45:51
МҮЭ-д олон зуун шударга залуус бий. Тэднийг битгий харлуул. Тэр хулгайч Амгаланбаатар Эрдэнэбат нараа л бич. Эмч багш нарын төлөө яваа залуусыг битгий гоочил

Зочин (150.129.*.*)
2017-10-11 15:41:53
Нягтлан нь дотроосоо шаачихлаа. Мэддэг хун ярилаа даа. Энэ баримт даа

Зочин (150.129.*.*)
2017-10-11 15:41:47
Нягтлан нь дотроосоо шаачихлаа. Мэддэг хун ярилаа даа. Энэ баримт даа

Зочин (150.129.*.*)
2017-10-11 15:41:40
Нягтлан нь дотроосоо шаачихлаа. Мэддэг хун ярилаа даа. Энэ баримт даа

Зочин (150.129.*.*)
2017-10-11 15:33:07
Авилга МУЭХ-нд нуурлэсэн байна шуу. Баттулгаа

ZOCHIN (124.158.*.*)
2017-10-11 15:23:23
ASUUDLIG TABIJEE ODOO SHALGAD GEM BURUUTAI HUMUUSE HATUU SHIITGEDEG JURAM HUULI L HEREGTEI BN DAANCH MUNGUUR AJIL ALBAN TUSHAALD OCHDOG BOLSON UCHRAS MUNGIG N ABSAN DARGA YACH CH CHADAHGUI BN DA UUL N TSAAZLAD AR GEREES N TULBURIG N TULUULCHIHBEL DAHIJ IIM YUM GARAHGUI DE MONGOLCHUDIN MUNGU AMI TOI N L YARIDAG BOLCHIHBOL

ZOCHIN (124.158.*.*)
2017-10-11 15:20:42
ugaasaa uildverchnii evlel ueiin ued calingaas mongo huraalgaj nyagtlanguudaa shagnaad l baij baidag gesen

Зочин (202.70.*.*)
2017-10-11 15:20:26
Vnen vg bn. Xamgiin notstoi ni shulam bagsh, emch nar aixtar shunaltai ulsuud gedeg ni yag vnen. Xaramsaltai ymaa. Shunalgvi zarim saixan uxaalag mongolchuud ni zasgiin gazraas mungu guigaad nexej law chadaxgvi gedeg.

Зочин (202.70.*.*)
2017-10-11 15:20:25
Vnen vg bn. Xamgiin notstoi ni shulam bagsh, emch nar aixtar shunaltai ulsuud gedeg ni yag vnen. Xaramsaltai ymaa. Shunalgvi zarim saixan uxaalag mongolchuud ni zasgiin gazraas mungu guigaad nexej law chadaxgvi gedeg.

Зочин (202.70.*.*)
2017-10-11 15:20:24
Vnen vg bn. Xamgiin notstoi ni shulam bagsh, emch nar aixtar shunaltai ulsuud gedeg ni yag vnen. Xaramsaltai ymaa. Shunalgvi zarim saixan uxaalag mongolchuud ni zasgiin gazraas mungu guigaad nexej law chadaxgvi gedeg.

Зочин (202.70.*.*)
2017-10-11 15:20:22
Vnen vg bn. Xamgiin notstoi ni shulam bagsh, emch nar aixtar shunaltai ulsuud gedeg ni yag vnen. Xaramsaltai ymaa. Shunalgvi zarim saixan uxaalag mongolchuud ni zasgiin gazraas mungu guigaad nexej law chadaxgvi gedeg.

Зочин (202.70.*.*)
2017-10-11 15:20:21
Vnen vg bn. Xamgiin notstoi ni shulam bagsh, emch nar aixtar shunaltai ulsuud gedeg ni yag vnen. Xaramsaltai ymaa. Shunalgvi zarim saixan uxaalag mongolchuud ni zasgiin gazraas mungu guigaad nexej law chadaxgvi gedeg.

Зочин (202.70.*.*)
2017-10-11 15:20:18
Vnen vg bn. Xamgiin notstoi ni shulam bagsh, emch nar aixtar shunaltai ulsuud gedeg ni yag vnen. Xaramsaltai ymaa. Shunalgvi zarim saixan uxaalag mongolchuud ni zasgiin gazraas mungu guigaad nexej law chadaxgvi gedeg.

Зочин (202.70.*.*)
2017-10-11 15:20:18
Vnen vg bn. Xamgiin notstoi ni shulam bagsh, emch nar aixtar shunaltai ulsuud gedeg ni yag vnen. Xaramsaltai ymaa. Shunalgvi zarim saixan uxaalag mongolchuud ni zasgiin gazraas mungu guigaad nexej law chadaxgvi gedeg.

Зочин (202.70.*.*)
2017-10-11 15:20:17
Vnen vg bn. Xamgiin notstoi ni shulam bagsh, emch nar aixtar shunaltai ulsuud gedeg ni yag vnen. Xaramsaltai ymaa. Shunalgvi zarim saixan uxaalag mongolchuud ni zasgiin gazraas mungu guigaad nexej law chadaxgvi gedeg.

Зочин (202.70.*.*)
2017-10-11 15:20:17
Vnen vg bn. Xamgiin notstoi ni shulam bagsh, emch nar aixtar shunaltai ulsuud gedeg ni yag vnen. Xaramsaltai ymaa. Shunalgvi zarim saixan uxaalag mongolchuud ni zasgiin gazraas mungu guigaad nexej law chadaxgvi gedeg.

zochin (103.26.*.*)
2017-10-11 15:14:13
il daldaar udirdaj irsen adiya gegchiin garaar orood duusch baigaa mongoliin ard tumnii umchiin neg heseg

Зочин (150.129.*.*)
2017-10-11 15:12:24
Гэрэлмаа авгай мини тавилаа. Олон хун дэлбэрнэ дээ малнууд аа

Луйварчид (202.179.*.*)
2017-10-11 15:11:51
Үйлдвэрчин хороололд өөрсдөдөө ,эхнэр хүүхүүддээ 2, 3 өрөө байр өгөөд тэрийгээ 100 ,100 саяар зараад их мөнгө олсон доо , Наад удирдах хэдэн хүнийг АТГ шалгаж чаддаггүй л юм даа , Монголд даварсан ганц ард түмнийг шулдаг газар даа

ЗОЧИН (202.179.*.*)
2017-10-11 15:08:55
манай Гэрлээ шудрага шүү Баасан эгч л гэсэн үг

Зочин (150.129.*.*)
2017-10-11 15:08:15
Амгаланбаатар гэдэг хулгайчаа шоронд хийгээч ээ

bayaraa (203.91.*.*)
2017-10-11 15:07:35
Аймшигтай юмаа

Зочин (202.9.*.*)
2017-10-11 14:45:26
Битгий маяглаад байцгаа хулгайч ялсан бугд л зулгай хийхийг хусч байхад

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2017-10-18 09:01:59 - Эдийн засаг
“GLOBAL FINANCE” сэтгүүл Хасбанкийг Монгол Улсын шилдэг банкаар дахин өргөмжиллөө
2017-10-18 08:54:54 - Улс төр
Сайд нарыг өнөөдөр томилно
2017-10-18 08:45:24 - Нийслэл
Хоёр дүүрэгт цахилгаан хязгаарлана
2017-10-18 07:27:36 - Байгаль Орчин
Улаанбаатарт 9 хэм дулаан байна
2017-10-18 07:25:59 - Хууль
Ч.Саранзаяа: УИХ-ын гишүүн Д.Гантулгатай холбоотой хүчингийн хэргээр кино хийж, орлогоо сайн үйлсэд зарцуулна
2017-10-18 07:25:55 - Энтертайнмент
А.Өсөх-Ирээдүй: Хүмүүс намайг булдруу, булдруу л гээд байгаа
2017-10-18 07:25:52 - Эдийн засаг
ШИНЭ БОНД: “Хуралдай”-гаас хүү нь доогуур гарах хүлээлттэй байна
2017-10-18 07:25:49 - Гадаад
Өмнөд Судан дахь НҮБ-ын байранд халдлага гарч, монгол цэргүүд амжилттай хамгаалжээ
2017-10-18 07:25:47 - Улс төр
Давхар иргэншилтэй төрийн түшээдийг О.Баасанхүү гишүүнээр нэрлүүлэх гэж “чичрэх” хэрэггүй
2017-10-18 07:25:15 - Энтертайнмент
Өнөөдөр бар өдөр
2017-10-17 18:01:30 - Гадаад
Каталоний тусгаар тогтнолын төлөөх хөдөлгөөний хоёр удирдагчийг баривчилжээ
2017-10-17 17:30:00 - Энтертайнмент
Богд Хааны Ордон Музей бямба гаригт иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ
2017-10-17 17:26:38 - Гадаад
Хойд Солонгос цөмийн зэвсгээсээ татгалзах болзлоо мэдэгдэв
2017-10-17 17:24:34 - Улс төр
Ц.Нямдорж: Би С.Зоригийн хэргийн захилагчийг ил болгоно
2017-10-17 16:35:19 - Хууль
Ажлаасаа хууль бусаар халагдсан иргэд Ерөнхий сайдад хандав
2017-10-17 16:29:48 - Шар
Трамп ирэх сарын 7, 8-ны өдрүүдэд Өмнөд Солонгост айлчилна
2017-10-17 16:26:26 - Энтертайнмент
Энэ сарын 21-нд Богд хааны ордон музей иргэдэд үнэгүй үйлчилнэ
2017-10-17 15:50:19 - Гадаад
БНАСАУ-ын дипломат: Солонгосын хойгт хэзээ ч "цөмийн дайн" дэгдэж болзошгүй
2017-10-17 15:49:19 - Нийслэл
Ирэх сарын 1-нээс цахилгааны шөнийн тарифыг 50-100 хувь хөнгөлнө
2017-10-17 15:31:58 - Хууль
Халаасны хулгайч эмэгтэйчүүдийг баривчиллаа
2017-10-17 15:25:54 - Орон нутаг
Хэнтий аймагт малчдад долоон худаг ашиглалтанд оруулж, хүлээлгэн өгчээ
2017-10-17 15:11:03 - Улс төр
У.Хүрэлсүх: Надад улс орныг аваад явчих "бяртай" сайд нар хэрэгтэй
2017-10-17 15:06:01 - Энтертайнмент
Дуучин Д.Болд уянгын дууны шүлэг хайж байна
2017-10-17 14:55:32 - Хууль
Үндсэн хуулийн цэц нэр бүхий иргэний гомдлыг хэлэлцэнэ
2017-10-17 14:50:26 - Энтертайнмент
”Морин хуур”-ын чуулгын 25 жилийн ойн тоглолт болно
2017-10-17 14:44:25 - Хууль
Д.Батчулуун: Архинд хордож амиа алдсан охин болон хүчирхийлэлд өртсөн таван настай охины хэргийг шалгаж байна
2017-10-17 14:32:49 - Хууль
"Ноён уул"-ын шүүх хурал хойшиллоо
2017-10-17 14:21:29 - Шар
Б.Батзориг ашиг сонирхлын зөрчилтэйгээ хүлээн зөвшөөрөв
2017-10-17 14:20:34 - Нийслэл
“Оргил рашаан сувилал”-ыг 15 тэрбум төгрөгөөр хувьчиллаа
2017-10-17 14:01:55 - Боловсрол
Сонгинохайрхан дүүргийн 67-дугаар сургууль смарт ангитай боллоо
2017-10-17 13:29:45 - Улс төр
Х.Баттулга: Ц.Нямдорж та 5 настай охин, 13 настай охины асуудлыг анхааралдаа аваарай
2017-10-17 13:28:06 - Нийслэл
ФОТО: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй явган хүний гүүрэн гарц ашиглалтад орлоо
2017-10-17 13:21:52 - Улс төр
Х.Баттулга: Монгол Улсаар овоглогдох Засгийн газар шүү гэдгийг анхаараарай, улстөржилт хэрэггүй
2017-10-17 12:57:14 - Хууль
Хүчирхийллийн эсрэг эцэг эхчүүдийн жагсаал цуцлагджээ
2017-10-17 12:51:00 - Нийслэл
Аврагчид гүний шумбалтын дадлага сургууль хийлээ
2017-10-17 12:45:40 - Улс төр
Сайд нарыг томилох эсэхийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна
2017-10-17 12:19:36 - Хууль
Хүний эрхийн дэд хороо хүчирхийлэлд өртсөн охины асуудлаар хуралдаж байна
2017-10-17 12:09:30 - Улс төр
АН-ЫН БҮЛЭГ: Ч.Хүрэлбаатарыг сайдаар томилохыг дэмжихгүй
2017-10-17 11:51:15 - Улс төр
Ерөнхийлөгч Ч.Хүрэлбаатараас бусдыг нь сайд болгохыг дэмжлээ
2017-10-17 11:41:53 - Улс төр
Сайд нарын нэрийг өргөн барилаа
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2017-10-16 09:42:50 - Хууль
Таван настай охиныг хүчирхийлсэн хойд аав нь гулсуур дээрээс унасан хэмээжээ
2017-10-17 07:43:11 - Хууль
СУРВАЛЖЛАГА: Хойд эцэгтээ хүчирхийлүүлсэн охин эмнэлэгт хэвтжээ
2017-10-16 10:37:42 - Хууль
Нисэх-Яармагийн замд зам тээврийн ослоор таван хүн амиа алджээ
2017-10-16 14:46:19 - Нийслэл
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: С.Батболд, Э.Анар нарыг огцрох хүртэл хугацаагүй нойтон өлсгөлөн зарлана гэв
2017-10-16 15:16:47 - Шар
Жүжигчин Армен Джигарханян эхнэрээ цагдаад өгчээ
2017-10-17 13:29:45 - Улс төр
Х.Баттулга: Ц.Нямдорж та 5 настай охин, 13 настай охины асуудлыг анхааралдаа аваарай
2017-10-17 10:19:44 - Хууль
Хөдөлгөөн зохицуулж байсан цагдаагийн алба хаагчийг мөргөжээ
2017-10-16 07:39:02 - Улс төр
Д.Тэрбишдагва: МАН-ын 65 гишүүн мундагтаа парламентад суусан юм биш
2017-10-17 15:31:58 - Хууль
Халаасны хулгайч эмэгтэйчүүдийг баривчиллаа
2017-10-17 14:21:29 - Шар
Б.Батзориг ашиг сонирхлын зөрчилтэйгээ хүлээн зөвшөөрөв