АН-ын дарга С.Эрдэнэ Ерөнхий сайдад асуулга хүргүүллээ

Түгээх    
2017-10-11 15:03:38 - Улс төр

erdene

УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ 2017 оны төсвийн тодотголын төсөлтэй холбогдуулан Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд асуулга хүргүүллээ.

Тэрбээр асуулгадаа "Монгол Улсын 2017 оны нэгдсэн төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг судлан үзлээ. 2017 оны нэгдсэн төсөв давсан орлоготой байгаа талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Мөнхбат удаа дараа мэдэгдэж байсан. Монгол Улсын төсөв гадаад өр, бондын эргэн төлөлт, төсвийн өндөр урсгал зардал зэргээс шалтгаалан өнөөдрийн байдлаар хуримтлал үүсгэх боломжгүй хэвээр байгаа.

Гэтэл Засгийн газрын өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2017 оны нэгдсэн төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд урсгал зардлыг дахин нэмэгдүүлсэн, орон нутгийн 2016 оны сонгуулийн үр дүнгээр ажлаас чөлөөлөгдсөн улс төрийн албан хаагчдад олгох тэтгэмж 6,8 тэрбум, төрийн байгууллага албан хаагчийн буруутай үйл ажиллагааны улмаас иргэд, аж ахуйн нэгжид шүүхийн шийдвэрийн дагуу олгох 25 тэрбум 711 сая төгрөг тусгасны дотор ажлаас хууль бусаар халагдсаны улмаас шүүхийн шийдвэрийн дагуу олгох нөхөн төлбөрт 1 тэрбум 282 сая төгрөг, албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд алдаа гаргаж бусдад учруулсны хохирол 4 тэрбум 635 сая төгрөг тус тус төсвөөс нөхөн төлөхөөр төсөвт тусгаж оруулж ирсэн байна.

2016 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн дараа төрийн албанаас 22235 төрийн албан хаагчдыг ажлаас хууль бусаар халсан, чөлөөлсөн, ажлын байрны хөдөлгөөнд оруулсан талаар Төрийн албаны зөвлөлөөс мэдээлсэн. Монгол Улсын Ерөнхий сайд танаас Монгол Улсын 2017 оны нэгдсэн төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд албан тушаалтны буруутай үйл ажиллагааны улмаас шүүхийн шийдвэрийн дагуу төсвөөс нөхөн олгохоор төсөвлөсөн 25 тэрбум 711 сая төгрөгний талаар дараах асуулга асууж байна.

1. Монгол Улсын 2017 оны нэгдсэн төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгасан Шүүхийн шийдвэрийн дагуу нөхөн төлөх 25 тэрбум 711 сая төгрөгөөс хэдэн төгрөгийг аль яам, агентлаг, нутгийн захиргааны байгууллагад хуваарилсан,

2. Ажлаас хууль бусаар халагдсан нийт хэдэн албан тушаалтанд дээрх мөнгийг олгох талаар, тэдгээрийн хэд нь төрийн жинхэнэ албан хаагч, хэд нь төрийн үйлчилгээний албан хаагч, хэд нь удирдах албан тушаалтан байгаа талаар тодорхой мэдээлэл ирүүлэх,

3. Шүүхийн шийдвэрийн дагуу олгох дээрх мөнгөн дүнг буруутай этгээдүүдээр төлүүлэх асуудлаар судалгаа гаргасан эсэх, хууль бус шийдвэр гаргасан албан тушаалтнуудын судалгаа, хэнээр хэдэн төгрөг төсөвт буцаан төлүүлэх талаар мэдээлэл гаргасан эсэх,

4. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Захиргааны Ерөнхий хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 103 дугаар зүйлийн 103.1, 103.2,103.3 дахь хэсэгт Захиргааны хууль бус шийдвэр гаргасны улмаас төрд учруулсан хохирлыг буруутай этгээдээс гаргуулах, энэ үйл ажиллагааг тухайн байгууллагын аудитын нэгж, ийм нэгж байхгүй бол төрийн аудитын байгууллага хэрэгжүүлэхээр тодорхой заасан байна. Хуулийн энэ зүйл заалт хэрхэн хэрэгжиж байгаа эсэх талаар, Хууль бус шийдвэр гаргаж төрд хохирол учруулсан хэдэн албан тушаалтан хэдэн төгрөгийн хохирол өмнө нь нөхөн төлсөн, цаашид төсөвт суулгасан дээрх мөнгөн дүнг буруутай этгээдээр төлүүлэх эсэх талаар тодорхой хариу ирүүлнэ үү. Асуулгыг Монгол Улсын Их Хурлын чуулганы дэгийн тухай хуулийн дагуу Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлнэ үү" гэсэн байна.

Т.БАТСҮРЭН



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 14

Zochin (202.9.*.*)
2017-10-12 02:45:01
Yamar ch bsan eruul niigmiin tuluu duugarsan. Berhsheel medeej baij l taaraa. Shudarga unenii tuluu duugarsan zaluu gishuud ambits huusungui. Oyunerdene, Ayursaihan, Uchral geh met gishuud uneheer uhaantai bna. Ene zuvhun ehlel. Amjilt husey.

зочин (103.212.*.*)
2017-10-12 01:54:17
Энэ нөхөр ч бараг л эх орон ард түмэндээ хайртай юм шиг асуулга явуулсан байна шүү.сайн хүн юмаа хөөрхий.Хүрэлсүхийг шантаачлах алсын нүүдлээ ингэж их яарч байгаад буруу нүүчих вийдээ.ИЙМ САЙН ХҮНИЙ ТӨЛӨӨ АРД БИД ЧИНЬ ИХ Л САНАА ЗОВОХИЙМДАА.

Zogii (150.129.*.*)
2017-10-11 22:19:20
Kunee saidaa uoree songoochee tehgui bol bolohgui gai tarih kune ike bne

Зочин (103.229.*.*)
2017-10-11 20:13:23
Ер торд улс орноос хулгай хийх гэж орж бгаа улсууд их боллоо монголын тор тор биш болоод ба монгол тор бизесийн газар боллоо. Ер нь алдаа гаргсан улсуудаар нь нохон толборийг нь гаруулж байхгуй бол тор амгуй болхоор намын гишуунээ аварсан болоод татвар тологчийн монгоор толбор хийдэгийг зогсоох хэрэгтэй эрдэнэ дарга зов ба

иргэн (103.50.*.*)
2017-10-11 17:26:25
Хуулиа давж гишгэхгүй хуулиа дээдлэнэ гэдэг үг нь ямарч байсан худлаа боллоо.эхлээд ингэх эхлэхээр ямар үр дүнтэй ажил хийж чадах юм бэ.Намгийн муухай харагдуулж байгаа нь намаа нулимж Баттулгатай нийлж АН-тай нийлж намын гишүүдрүүгээ дайрч давшилж байгаа нь.Ийм хүн хэзээч төрийн ажлыг түвшин амгалан хийж чадахгүй.Хэзээч энэ хүний бөгс ухдаг өөрийгөө алдаагүзй нэж боддог алдаа гарвал тэр нь бусдых болдог зан нь засагдахгүй.Ийм хүн төрийг түвшин удирдах юу л болдоо.

цалин ТҮ (66.181.*.*)
2017-10-11 16:34:08
шүүгч прокурор нарын цалинг танавал таарнаа.Одоо бүр ханисаад АТГ гээд бүх хяналтын үүрэгтнүүд том цалин авч дундаж цалинг өсгөөд бусад салбарынхан элгийн цалин авч элгээрээ мөлхөөд цагаа яс бүртгүүлээд сууж бна .Том цалинтангууд цагтаач ажилдаа ирэхгүй бас хүнд сурталтнууд.

иргэн (202.70.*.*)
2017-10-11 16:30:59
За даа, Хүрэлсүх унах нь ч бараг тодорхой юм байна доо. АН жаахан байж байгаад намын хэдэн дурны хонгиотой нийлээд унагана.

Зочин (101.235.*.*)
2017-10-11 16:22:36
Baastai burhan Shineer mendelj bgaa n hoorhii Hurelsuh ym bizdee ! Ochij ochij huuli zuin saidn hudalch Nyamdorj bolj yvahdaach yahav !

зочин (202.9.*.*)
2017-10-11 15:53:20
Хүрэлсүхээ тахнимаа зөвбүрдүүлэхгүй бол өөрөө хамт унана шүү гэдгийг санаарай сайдад нэр дэвшигч нар дотор чинь тоон дотор үсэг явна шүү дээ.

Баярмөнх (192.227.*.*)
2017-10-11 15:52:47
Ямартай ч зангарагтай ЕСтай болсон одоо яамдын сайд нар нь бас нэг ханзааны улсууд болвол их л аятайхан байх юм.

Баянжаргал (104.168.*.*)
2017-10-11 15:50:58
Хүрэлсүхийн засгийн газар монголын ирээдүйн хөгжлийн суурь нь болно гэж харж байгаа.

Алтансарнай (104.168.*.*)
2017-10-11 15:49:01
Хүрэлсүхийн засгийн газар багш эмч нарынхаа цалинг нэг дор нэмж чадахгүйг ойлгож байгаа гэхдээ бүрэн эрхийнхээ хүрээнд шаталсан маягаар заавал нэмээрэй амжилт.

Zochin (172.245.*.*)
2017-10-11 15:47:44
Сайдуудаа л зөв хүнийг сонгож томилоосой хувь хүнийхээ тал бол асуудал алга Хүрэлсүх

Дулаанжаргал (198.12.*.*)
2017-10-11 15:46:30
Их санасан хүнээр төрийн жолоо бүү атгуул гэж Хүрэлсүх их санасан

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2017-10-18 09:01:59 - Эдийн засаг
“GLOBAL FINANCE” сэтгүүл Хасбанкийг Монгол Улсын шилдэг банкаар дахин өргөмжиллөө
2017-10-18 08:54:54 - Улс төр
Сайд нарыг өнөөдөр томилно
2017-10-18 08:45:24 - Нийслэл
Хоёр дүүрэгт цахилгаан хязгаарлана
2017-10-18 07:27:36 - Байгаль Орчин
Улаанбаатарт 9 хэм дулаан байна
2017-10-18 07:25:59 - Хууль
Ч.Саранзаяа: УИХ-ын гишүүн Д.Гантулгатай холбоотой хүчингийн хэргээр кино хийж, орлогоо сайн үйлсэд зарцуулна
2017-10-18 07:25:55 - Энтертайнмент
А.Өсөх-Ирээдүй: Хүмүүс намайг булдруу, булдруу л гээд байгаа
2017-10-18 07:25:52 - Эдийн засаг
ШИНЭ БОНД: “Хуралдай”-гаас хүү нь доогуур гарах хүлээлттэй байна
2017-10-18 07:25:49 - Гадаад
Өмнөд Судан дахь НҮБ-ын байранд халдлага гарч, монгол цэргүүд амжилттай хамгаалжээ
2017-10-18 07:25:47 - Улс төр
Давхар иргэншилтэй төрийн түшээдийг О.Баасанхүү гишүүнээр нэрлүүлэх гэж “чичрэх” хэрэггүй
2017-10-18 07:25:15 - Энтертайнмент
Өнөөдөр бар өдөр
2017-10-17 18:01:30 - Гадаад
Каталоний тусгаар тогтнолын төлөөх хөдөлгөөний хоёр удирдагчийг баривчилжээ
2017-10-17 17:30:00 - Энтертайнмент
Богд Хааны Ордон Музей бямба гаригт иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ
2017-10-17 17:26:38 - Гадаад
Хойд Солонгос цөмийн зэвсгээсээ татгалзах болзлоо мэдэгдэв
2017-10-17 17:24:34 - Улс төр
Ц.Нямдорж: Би С.Зоригийн хэргийн захилагчийг ил болгоно
2017-10-17 16:35:19 - Хууль
Ажлаасаа хууль бусаар халагдсан иргэд Ерөнхий сайдад хандав
2017-10-17 16:29:48 - Шар
Трамп ирэх сарын 7, 8-ны өдрүүдэд Өмнөд Солонгост айлчилна
2017-10-17 16:26:26 - Энтертайнмент
Энэ сарын 21-нд Богд хааны ордон музей иргэдэд үнэгүй үйлчилнэ
2017-10-17 15:50:19 - Гадаад
БНАСАУ-ын дипломат: Солонгосын хойгт хэзээ ч "цөмийн дайн" дэгдэж болзошгүй
2017-10-17 15:49:19 - Нийслэл
Ирэх сарын 1-нээс цахилгааны шөнийн тарифыг 50-100 хувь хөнгөлнө
2017-10-17 15:31:58 - Хууль
Халаасны хулгайч эмэгтэйчүүдийг баривчиллаа
2017-10-17 15:25:54 - Орон нутаг
Хэнтий аймагт малчдад долоон худаг ашиглалтанд оруулж, хүлээлгэн өгчээ
2017-10-17 15:11:03 - Улс төр
У.Хүрэлсүх: Надад улс орныг аваад явчих "бяртай" сайд нар хэрэгтэй
2017-10-17 15:06:01 - Энтертайнмент
Дуучин Д.Болд уянгын дууны шүлэг хайж байна
2017-10-17 14:55:32 - Хууль
Үндсэн хуулийн цэц нэр бүхий иргэний гомдлыг хэлэлцэнэ
2017-10-17 14:50:26 - Энтертайнмент
”Морин хуур”-ын чуулгын 25 жилийн ойн тоглолт болно
2017-10-17 14:44:25 - Хууль
Д.Батчулуун: Архинд хордож амиа алдсан охин болон хүчирхийлэлд өртсөн таван настай охины хэргийг шалгаж байна
2017-10-17 14:32:49 - Хууль
"Ноён уул"-ын шүүх хурал хойшиллоо
2017-10-17 14:21:29 - Шар
Б.Батзориг ашиг сонирхлын зөрчилтэйгээ хүлээн зөвшөөрөв
2017-10-17 14:20:34 - Нийслэл
“Оргил рашаан сувилал”-ыг 15 тэрбум төгрөгөөр хувьчиллаа
2017-10-17 14:01:55 - Боловсрол
Сонгинохайрхан дүүргийн 67-дугаар сургууль смарт ангитай боллоо
2017-10-17 13:29:45 - Улс төр
Х.Баттулга: Ц.Нямдорж та 5 настай охин, 13 настай охины асуудлыг анхааралдаа аваарай
2017-10-17 13:28:06 - Нийслэл
ФОТО: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй явган хүний гүүрэн гарц ашиглалтад орлоо
2017-10-17 13:21:52 - Улс төр
Х.Баттулга: Монгол Улсаар овоглогдох Засгийн газар шүү гэдгийг анхаараарай, улстөржилт хэрэггүй
2017-10-17 12:57:14 - Хууль
Хүчирхийллийн эсрэг эцэг эхчүүдийн жагсаал цуцлагджээ
2017-10-17 12:51:00 - Нийслэл
Аврагчид гүний шумбалтын дадлага сургууль хийлээ
2017-10-17 12:45:40 - Улс төр
Сайд нарыг томилох эсэхийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна
2017-10-17 12:19:36 - Хууль
Хүний эрхийн дэд хороо хүчирхийлэлд өртсөн охины асуудлаар хуралдаж байна
2017-10-17 12:09:30 - Улс төр
АН-ЫН БҮЛЭГ: Ч.Хүрэлбаатарыг сайдаар томилохыг дэмжихгүй
2017-10-17 11:51:15 - Улс төр
Ерөнхийлөгч Ч.Хүрэлбаатараас бусдыг нь сайд болгохыг дэмжлээ
2017-10-17 11:41:53 - Улс төр
Сайд нарын нэрийг өргөн барилаа
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2017-10-16 09:42:50 - Хууль
Таван настай охиныг хүчирхийлсэн хойд аав нь гулсуур дээрээс унасан хэмээжээ
2017-10-17 07:43:11 - Хууль
СУРВАЛЖЛАГА: Хойд эцэгтээ хүчирхийлүүлсэн охин эмнэлэгт хэвтжээ
2017-10-16 10:37:42 - Хууль
Нисэх-Яармагийн замд зам тээврийн ослоор таван хүн амиа алджээ
2017-10-16 14:46:19 - Нийслэл
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: С.Батболд, Э.Анар нарыг огцрох хүртэл хугацаагүй нойтон өлсгөлөн зарлана гэв
2017-10-16 15:16:47 - Шар
Жүжигчин Армен Джигарханян эхнэрээ цагдаад өгчээ
2017-10-17 13:29:45 - Улс төр
Х.Баттулга: Ц.Нямдорж та 5 настай охин, 13 настай охины асуудлыг анхааралдаа аваарай
2017-10-17 10:19:44 - Хууль
Хөдөлгөөн зохицуулж байсан цагдаагийн алба хаагчийг мөргөжээ
2017-10-16 07:39:02 - Улс төр
Д.Тэрбишдагва: МАН-ын 65 гишүүн мундагтаа парламентад суусан юм биш
2017-10-17 15:31:58 - Хууль
Халаасны хулгайч эмэгтэйчүүдийг баривчиллаа
2017-10-17 14:21:29 - Шар
Б.Батзориг ашиг сонирхлын зөрчилтэйгээ хүлээн зөвшөөрөв