БСШУЯ 22 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянуулалгүй томилжээ

Түгээх    
2017-10-11 16:40:15 - Хууль

Авлигатай тэмцэх газрын даргын баталсан удирдамжийн дагуу тус газрын Ажлын хэсэг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны 2015, 2016, 2017 онд авлигын эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн ажил байдалтай танилцсан дүнгээ өнөөдөр “Олон нийтийн төв”-д хэлэлцүүллээ.

Авлигатай тэмцэх газрын Аюулгүй байдал, хяналт шалгалт, нууцын албаны дарга, ахлах комиссар Т.Төгөлдөрийн ахалсан ажлын хэсэг тус яамны хүний нөөц, боловсон хүчний томилгоо, төрийн үйлчилгээ, удирдлагаас батлан хэрэгжүүлж буй дүрэм журам, тушаал шийдвэр, төлбөр хураамж, тендер сонгон шалгаруулалт, худалдан авах ажиллагаа, тусгай зөвшөөрөл олгох үйл явц зэрэгтэй танилцаж, дүгнэлт гаргажээ.

-15 АЛБАН ТУШААЛТНЫ ЕСИЙГ НЬ ШИНЭЭР ТОМИЛСОН НЬ НАМ, УЛС ТӨРИЙН НӨЛӨӨТЭЙ ГЭЖ ҮЗЭХЭЭР БАЙНА ГЭЖ ДҮГНЭЖЭЭ-

Салбарын хэмжээнд 22 албан тушаалтан тухайн албан тушаалд томилохдоо хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянуулаагүй томилсон нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчсөн үйлдэл юм. Яамны  газар, хэлтсийн дарга нийт 15 удирдах албан тушаалтны 9 нь шинээр томилогдсон бөгөөд энэ нь боловсон хүчнийг тогтвор суурьшилтай ажиллуулах, төрийн жинхэнэ албан хаагчийг улс төрийн нөлөөллөөс ангид, мэдлэг боловсролд суурилсан мерит зарчимд тулгуурлан томилох зарчим алдагдсан, сонгуулийн үр дүн, нам, улс төрийн нөлөөтэй гэж үзэхээр байна хэмээн Ажлын хэсэг дүгнэлээ. Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын яамны зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтөөр чөлөөлөгдсөн 21 албан тушаалтанд 22.5 сая төгрөгийн тэтгэмж олгосон байна.

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2012 оны 05 дугаар тогтоолын 3 дугаар зүйлийн 3.8.3 дахь заалтын дагуу төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах, шалгаруулахдаа Үнэлгээний хорооны гишүүд мэдэгдэл, тайлбар гаргах ёстой ч тус салбарын хэмжээнд Үнэлгээний хорооны 162 гишүүн холбогдох мэдэгдэл, тайлбарыг гаргаагүй байна.

-АШИГ СОНИРХОЛЫН ЗӨРЧИЛ ҮҮСЧ БОЛЗОШГҮЙ ГЭЖ ДҮГНЭЖЭЭ-

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны төсвийн хуваарилалтаас эрсдэлтэй байж болзошгүй ажил үйлчилгээг тодорхойлж танилцуулав. Үүнд харьяа салбар, дүүрэг, орон нутаг, нэгжүүдэд Сайдын багцаас тусгай зориулалтын санхүүжилт нэрээр эрх шилжүүлэн зарцуулж байгаа төсөв, мөн төрийн болон хувийн цэцэрлэгүүдэд олгож буй хувьсах зардлын санхүүжилтийг онцолжээ. Дээрх төсөв, санхүүжилтийн зарцуулалтад тавих хяналт сул байгааг цаашид анхаарч ажиллах шаардлагатай гэж Ажлын хэсэг үзэж байна.

Түүнчлэн Ажлын хэсгээс тус салбарын хувьд эрсдэлтэй ажлын байрыг тодорхойлжээ. Ерөнхий боловсролын сургууль болон их, дээд сургуулиудын үйл ажиллагаа явуулах эрхийн тусгай зөвшөөрөл олгодог, Түүх, соёлын дурсгалт зүйлийн зэрэглэл үнэлгээ тогтоох мэргэжлийн зөвлөл, Палеонтологи, археологийн мэргэжлийн зөвлөл, Гадаад улсын сургалт зохион байгуулдаг, Худалдан авалт хариуцсан ажлын байрыг авлига, ашиг сонирхлын зөрчил үүсэх эрсдэлтэй гэж үзэв.

Учир нь Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын стандарт хариуцсан мэргэжилтэн нь албан үүргийн хувьд нийт 5 төрлийн ЕБС-ийн /лаборатори сургууль, гадаадын хөрөнгө оруулалттай сургууль, Засгийн газар хоорондын гэрээгээр байгуулагдсан сургууль, их сургуулиудын харьяа ЕБС-ийн сургууль, Олон улсын хөтөлбөртэй сургууль/ тусгай зөвшөөрөл олгох анхан шатны материалуудыг бүрдүүлж танилцуулдаг, улсын хилээр түүхийн үнэт, хосгүй үнэт соёлын өв нэвтрүүлэхэд зөвшөөрсөн тодорхойлолт нь хэт ерөнхий, тухайн эд зүйлийг нэг бүрийн шинжээр тодорхойлолгүй гарган өгч байгаа, газар хэлтсийн дарга нар яамнаас зарлагдсан тендер, шууд худалдан авах ажиллагаанд Үнэлгээний хорооны гишүүдээр томилогдон ажилладаг нь ашиг сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй гэж дүгнэж байна.  

-ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ АВААГҮЙ НЭР БҮХИЙ СУРГУУЛИУДАД 72,5 САЯ ТӨГРӨГИЙН САНХҮҮЖИЛТ ОЛГОСОН БАЙЖЭЭ-

1997-2001 онд Боловсролын зээлийн сан /хуучин нэрээр Сургалтын төрийн сан/-гийн зээлээр гадаад улсад суралцсан боловч сургуулиа төгсөөд бүртгүүлээгүй, алга болсон нийт 344 оюутан бүртгэлтэй байх бөгөөд тэдэнд олгосон сургалтын төлбөр нь 8.3 сая ам.доллар болжээ. Дээрх 344 иргэний судалгаанаас Ажлын хэсэг Улсын бүртгэлийн сангаас түүврийн аргаар хайлт хийхэд 80 иргэний нэр дээрх үл хөдлөх хөрөнгөд Сургалтын төрийн сантай байгуулсан барьцааны гэрээ бүртгэл байхгүй, 15 иргэний нэр дээрх үл хөдлөх хөрөнгөнд сургалтын төрийн сангийн барьцаа бүртгэлтэй, 9 иргэн сургалтын гэрээний үүргээ биелүүлсэн үндэслэлээр барьцаа хөрөнгийг чөлөөлж шийдвэрлэсэн байв.

Иймд Боловсролын зээлийн сантай байгуулсан гэрээний үүргээ биелүүлээгүй, Монгол Улсад ирж ажиллаагүй иргэдийн судалгааг Боловсролын зээлийн сангаас нарийвчлан гаргаж, буруутай этгээдээр хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг шийдвэрлэж нийтэд ил тод мэдээлэх шаардлагатай гэж Ажлын хэсэг үзлээ. Хэлэлцүүлгийн үеэр өндөр төлбөртэй гэж яригддаг хувийн өмчийн ЕБС-ийн сургуулиудын 2016 онд төрөөс авсан хувьсах зардлын хэмжээг Ажлын хэсэг нэгбүрчлэн танилцуулав.

Боловсролын салбарын мэргэжлийн холбоодтой Ажлын хэсгийн гишүүд уулзаж ярилцахад хувийн өмчийн өндөр төлбөр авдаг ЕБС, цэцэрлэгүүдэд төрөөс хувьсах зардал олгож байгааг буруу шийдвэр, энэ их хэмжээний төсвийн хөрөнгөөр шинэ сургууль, цэцэрлэг барьж байгуулах нь зүйтэй гэсэн саналыг Авлигатай тэмцэх газарт уламжилжээ.

Тиймээс хувьсах зардлын хуваарилалт, тайланд дотоодын хяналт-шинжилгээ үнэлгээ хийх, хариуцлага тооцох механизмыг бүрдүүлэх, боловсролын салбарын санхүүжилтийн тогтолцоог илүү үр ашигтай, тэгш байдлыг хангасан, санхүүжилтийн үр дүнг тооцсон зохицуулалтыг салбарын төрийн захиргааны байгууллага боловсруулах нь зүйтэй гэж Ажлын хэсгээс яамны албан тушаалтнуудад зөвлөлөө. Мөн яамнаас тусгай зөвшөөрөл аваагүй нэр бүхий сургууль 2015-2017 онд хувьсах зардлын санхүүжилтэд авсан 72.5 сая төгрөгийг улсын төсөвт буцаан төвлөрүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байна гэв.

-БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ГАЗРЫН ДАРГЫГ ӨӨРТ ОЛГОГДСОН ЭРХ ХЭМЖЭЭГ
ХЭТРҮҮЛСЭН ГЭЖ ҮЗЖЭЭ-

Яамны харьяа 2 агентлаг болох Соёл урлагийн газар, Биеийн тамир, спортын газар нь шинээр байгуулагдсан бөгөөд Соёл урлагийн газрын дүрэм, журам нь батлагдаагүй, үйл ажиллагаа нь бүрэн жигдрээгүй байна. Биеийн тамир, спортын газрын дарга А/21 дүгээр тушаалаар Спортын ордны “А” заалны түрээсэнд цагийн 100,000 төгрөг, ажлын өдрөөр 500,000 төгрөг, амралтын өдрөөр 1,000,000 төгрөг, спортын бус арга хэмжээ зохион байгуулахад 1,800,000 төгрөг, сурталчилгааны самбар байршуулахад нэг м.кв үнийг 50,000-100,000 төгрөгийн төлбөрийг тус тус авахаар зохицуулсан нь Төсвийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.17-д заасныг зөрчиж байна.

Төрийн өмчийн эд хөрөнгө ашигласны төлбөрийн хэмжээг тогтоох нь Санхүү төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бүрэн эрхэд хамаардаг бөгөөд  Биеийн тамир, спортын газрын дарга өөрт олгогдсон эрх хэмжээг хэтрүүлсэн гэж үзэх үндэстэй байгаа тул хуульд нийцүүлэх арга хэмжээ авахыг зөвлөлөө. 

Ажлын хэсгийн зүгээс боловсролын байгууллагууд хандив, тусламж авах зөвшөөрөл, зохион байгуулах, тайлагнах талаар нэгдсэн дүрэм журам гарган мөрдөж ажиллах, ЕБС-иудын эцэг, эхийн зөвлөлийн үйл ажиллагааг зохицуулсан дүрэм, журам бий болгож мөрдүүлэх, “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багшийн ёс зүйн дүрэм”-д сургууль, цэцэрлэгийн удирдах ажилтны хүлээх ёс зүйн үүрэг хариуцлагыг оруулах, багшийн ёс зүйн зөрчилтэй холбоотой асуудлыг салбарын төрийн бус байгууллага, мэргэжлийн холбооны төлөөлөлтэй хамтран шийдвэрлэдэг байх, сургуулийн захирал, удирдах ажилтны ажлын байранд тавигдах шаардлагыг шинэчилж, нээлттэй сонгон шалгаруулах, хөндлөнгийн үнэлгээ өгөх, хяналт тавих, улс төрийн нөлөөллийг багасгах эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай гэж санал, дүгнэлт гаргаснаа хэлэлцүүлгийн төгсгөлд танилцууллаа.

Б.ЦЭЛМЭГ 



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 22

Зочин (150.129.*.*)
2017-10-12 16:08:29
ХҮНД СУРТАЛТАЙ БААХАН ДАРГА НЭРТЭЙ ГАРУУД ГЭНЭТ Л ГАРААД ИРСЭН ШҮҮ. БҮГДИЙГ НЬ ХАЛААД СОНГОН ШАЛГАРУУЛАЛТААР АВБАЛ ХҮРЭЛСҮХ ШУДАРГА ЮМ ГЭЖ БОДНО ДОО

Зочин (202.21.*.*)
2017-10-12 09:41:52
dutuu muu shalgasan ba

zochin (122.201.*.*)
2017-10-11 23:40:30
neg ch atugai mongol erdem bolovsroltoi, delhiin busad humuusees dutah zuilgui ajillaj amidarch yavaa ny sain zuil.edgeer zaluus tednii l neg heseg. bid odoo ued turuus mungu idej uusan, targalj bayajsan nuhduudee yaj ch chadahgui bna shudee, harin hari orond erdem nom surahaar yavsan zaluusaa bitgii buruutag. tedniig irehed ny ajild ny avdaggui, ajliin bairiig namiin hun ezelsen bdag, tegeed amid baihiin erheer butsdag iim l bsan shude. ene bol turiin zalgamj holboogui, bodloggui bgaagiin ur nuluu.

Зочин (43.242.*.*)
2017-10-11 20:27:28
Терийн их дээд сургуулиа цэгцлэх, хувийн хэвшилд УИХ гишуудын сургуулиудыг хянах, дээд боловсролыг мэддэг мэргэжилтэн, дарга нар алга, дэндуу хоцрогдсон, бодлого алдагдсан!

Зочин (27.123.*.*)
2017-10-11 19:51:28
Төрөл садангаа 4 хэлтсийн нэрийг өөрчилж газар болгоод хууль бусаар томилсон.

Жирийн иргэн (202.21.*.*)
2017-10-11 19:37:59
Боловсролын яамныхан багагуй авлига авагчид шуудээ. Газрын дарга Эрдэнэчимэг, Болормаа нар дурэмт хувцасны унийг хэт хоорогдож ондор болгоод, оедлын 7 уйлдвэрээс их монго авч ард тумнийг шулдаг хумуус албан тушаал нь дээшлээд л суугаад бдаг. Тороос авдаг цалин нь унадаг машиных нь бензинд ч хурэхээргуй байхад том машин хологлосон том албан тушаалтангуудыг барьж шалгах хэрэгтэй

Зочин (27.123.*.*)
2017-10-11 19:30:43
Tsogtsolmaa gej Balai avgaigaar saidaa hiilgej bdag duurtsen mangaruud yum da

Зочин (66.181.*.*)
2017-10-11 18:21:35
Хэдээс хэдэн онд хэний үед вэ гндгийг тодорхой бичмээр юм

зочин (59.153.*.*)
2017-10-11 18:00:09
Улс монголоороо бузар булхай луйвар хулгай нүүрэлчихсэн бгаад шалгаж мэдээлэл өгөх хэрэг байхгүй юм бишүү.эхэнээс нь анханаас нь эмхэлж цэцэлээгүй төр улс хойшид энэ хэвээрээ улам даамжирч иргэний дайн гарах хэмжээнд очих нь ойлгомжтой

зочин (59.153.*.*)
2017-10-11 17:59:51
Улс монголоороо бузар булхай луйвар хулгай нүүрэлчихсэн бгаад шалгаж мэдээлэл өгөх хэрэг байхгүй юм бишүү.эхэнээс нь анханаас нь эмхэлж цэцэлээгүй төр улс хойшид энэ хэвээрээ улам даамжирч иргэний дайн гарах хэмжээнд очих нь ойлгомжтой

зочин (59.153.*.*)
2017-10-11 17:59:36
Улс монголоороо бузар булхай луйвар хулгай нүүрэлчихсэн бгаад шалгаж мэдээлэл өгөх хэрэг байхгүй юм бишүү.эхэнээс нь анханаас нь эмхэлж цэцэлээгүй төр улс хойшид энэ хэвээрээ улам даамжирч иргэний дайн гарах хэмжээнд очих нь ойлгомжтой

зочин (59.153.*.*)
2017-10-11 17:59:28
Улс монголоороо бузар булхай луйвар хулгай нүүрэлчихсэн бгаад шалгаж мэдээлэл өгөх хэрэг байхгүй юм бишүү.эхэнээс нь анханаас нь эмхэлж цэцэлээгүй төр улс хойшид энэ хэвээрээ улам даамжирч иргэний дайн гарах хэмжээнд очих нь ойлгомжтой

зочин (59.153.*.*)
2017-10-11 17:59:20
Улс монголоороо бузар булхай луйвар хулгай нүүрэлчихсэн бгаад шалгаж мэдээлэл өгөх хэрэг байхгүй юм бишүү.эхэнээс нь анханаас нь эмхэлж цэцэлээгүй төр улс хойшид энэ хэвээрээ улам даамжирч иргэний дайн гарах хэмжээнд очих нь ойлгомжтой

зочин (59.153.*.*)
2017-10-11 17:59:11
Улс монголоороо бузар булхай луйвар хулгай нүүрэлчихсэн бгаад шалгаж мэдээлэл өгөх хэрэг байхгүй юм бишүү.эхэнээс нь анханаас нь эмхэлж цэцэлээгүй төр улс хойшид энэ хэвээрээ улам даамжирч иргэний дайн гарах хэмжээнд очих нь ойлгомжтой

зочин (59.153.*.*)
2017-10-11 17:58:59
Улс монголоороо бузар булхай луйвар хулгай нүүрэлчихсэн бгаад шалгаж мэдээлэл өгөх хэрэг байхгүй юм бишүү.эхэнээс нь анханаас нь эмхэлж цэцэлээгүй төр улс хойшид энэ хэвээрээ улам даамжирч иргэний дайн гарах хэмжээнд очих нь ойлгомжтой

зочин (59.153.*.*)
2017-10-11 17:58:47
Улс монголоороо бузар булхай луйвар хулгай нүүрэлчихсэн бгаад шалгаж мэдээлэл өгөх хэрэг байхгүй юм бишүү.эхэнээс нь анханаас нь эмхэлж цэцэлээгүй төр улс хойшид энэ хэвээрээ улам даамжирч иргэний дайн гарах хэмжээнд очих нь ойлгомжтой

зочин (59.153.*.*)
2017-10-11 17:58:32
Улс монголоороо бузар булхай луйвар хулгай нүүрэлчихсэн бгаад шалгаж мэдээлэл өгөх хэрэг байхгүй юм бишүү.эхэнээс нь анханаас нь эмхэлж цэцэлээгүй төр улс хойшид энэ хэвээрээ улам даамжирч иргэний дайн гарах хэмжээнд очих нь ойлгомжтой

зочин (59.153.*.*)
2017-10-11 17:58:08
Улс монголоороо бузар булхай луйвар хулгай нүүрэлчихсэн бгаад шалгаж мэдээлэл өгөх хэрэг байхгүй юм бишүү.эхэнээс нь анханаас нь эмхэлж цэцэлээгүй төр улс хойшид энэ хэвээрээ улам даамжирч иргэний дайн гарах хэмжээнд очих нь ойлгомжтой

зочин (59.153.*.*)
2017-10-11 17:57:56
Улс монголоороо бузар булхай луйвар хулгай нүүрэлчихсэн бгаад шалгаж мэдээлэл өгөх хэрэг байхгүй юм бишүү.эхэнээс нь анханаас нь эмхэлж цэцэлээгүй төр улс хойшид энэ хэвээрээ улам даамжирч иргэний дайн гарах хэмжээнд очих нь ойлгомжтой

Зочин (182.160.*.*)
2017-10-11 17:45:57
Монголын маань Төр гутамшиг болжээ ?М.Энхболдын хийж байгаа ажилла,

Зочин (202.179.*.*)
2017-10-11 17:26:39
Хувийн сургууль цэцэрлэгт татврын мөнгөөр хувьсах зардлын сангүүжилт олгодог нь буруу. Төлбөрөө маш өндөр авдаг шүү.Үүнийгээ багш нарын цалин нэмхэд нэмэрлэх хэрэгтэй.

Зочин (27.123.*.*)
2017-10-11 17:08:30
Сангийн яамыг хэзээ шалгах вэ. Мөн ч их юм гарна да

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2017-12-17 13:16:29 - Улс төр
АЗХ-ны ерөнхийлөгчөөр С.Эрдэнэболдыг батламжиллаа
2017-12-17 13:07:38 - Энтертайнмент
“Зуун дамнасан өв” үзэсгэлэн олны хүртээл боллоо
2017-12-17 13:07:01 - Нийслэл
Тэрэлжид мөсөнд авиралтын тэмцээн болж байна
2017-12-17 12:59:03 - Спорт
Богдхан уулын хишиг Улс аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаантай
2017-12-17 12:52:30 - Улс төр
Шадар сайд Стандарт, Хэмжил зүйн газарт ажиллав
2017-12-17 12:47:31 - Байгаль Орчин
Бага зэргийн цас орж, явган шуурга шуурна
2017-12-17 12:41:16 - Спорт
Д.Сумъяа "World Masters"-д завсаргүй дөрөв түрүүлсэн дэлхийн анхны бөх боллоо
2017-12-16 15:51:36 - Шар
68-тай Ричард Гир 34-тэй дурлалт бүсгүйдээ гэрлэх санал тавив
2017-12-16 15:18:19 - Шар
Канадын тэрбумтан, түүний эхнэрийн цогцсыг байрных нь хонгилоос олжээ
2017-12-16 14:12:20 - Хууль
Чингис хааныг доромжилсон залууд Хятадын шүүх нэг жил хорих ял оноожээ
2017-12-16 13:56:42 - Спорт
“World masters” тэмцээн өнөөдөр 16:00 цагаас эхэлнэ
2017-12-16 13:51:42 - Хууль
Хар тамхичдыг баривчиллаа
2017-12-16 13:11:27 - Нийслэл
Төв талбайн сүлд модны гэрлийг асаав
2017-12-16 12:52:06 - Байгаль Орчин
БОАЖЯ-ны 30 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлж буй бүтээлч 30 ажил
2017-12-16 12:42:36 - Улс төр
Ардчилсан залуучууд чуулж байна
2017-12-16 12:33:27 - Улс төр
Ерөнхийлөгч үндэсний аюулгүй байдлын асуудлаар мэдээлэл хийлээ
2017-12-16 12:18:22 - Хууль
АТГ-аас Зам, тээврийн хөгжлийн сайдад зөвлөмж өглөө
2017-12-16 12:14:40 - Эрүүл мэнд
Өрхийн эмнэлгүүд ажиллаж байна
2017-12-16 12:09:25 - Орон нутаг
ОХУ-ын шилдэг компаниуд Монголын газар тариалангийн салбарт техник, тоног төхөөрөмж нийлүүлэх сонирхолтой байна
2017-12-16 11:38:11 - Улс төр
Тавантолгойн бүлэг ордоос нүүрс ачилтыг түр зогсоож, газрын тосны үйлдвэр барих асуудлаар уулзалт зохион байгуулав
2017-12-16 11:32:41 - Эрүүл мэнд
Б.Сэргэлэн: Эх үрийн амийг аварч бүтэн 49 цаг 33 минут зогссоны төлөө 18 мянган төгрөг авсан
2017-12-16 11:26:39 - Гадаад
Япон улс Монголоос ажиллах хүч авах бүрэн боломж бий
2017-12-16 11:11:37 - Энтертайнмент
Ордуудын 2018 оны зурхай
2017-12-16 10:56:22 - Нийслэл
АТГ байгуулагдсанаасаа хойш 127 хэрэг шийдвэрлэж, 80-аад тэрбум төгрөг зарцуулжээ
2017-12-15 21:33:34 - Энтертайнмент
“Болор цом 35”-ын тэргүүн байрын шүлэг: ИЖИЙДЭЭ НАС ГУЙЛАА
2017-12-15 21:25:00 - Энтертайнмент
“Болор цом 35”-ын эзнээр яруу найрагч М.Отгонбаяр тодорлоо
2017-12-15 19:53:31 - Улс төр
Чуулганы хаалттай хуралдаан үргэлжилж байна
2017-12-15 18:41:36 - Орон нутаг
Гашуун сухайт – Ганц модны хилийн боомтод тээвэр төлөвлөлтийг хэрэгжүүлж байна
2017-12-15 18:01:01 - Орон нутаг
Цагдаагийн гэр бүл галын аюулаас хүний амь аварлаа
2017-12-15 17:59:56 - Хууль
“Цалинтай ээж” хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй эхчүүд дараах материалыг бүрдүүлнэ
2017-12-15 17:45:41 - Хууль
Аравтай охиныг явган хүний гарц дээр мөргөсөн өвөөг 100 мянгаар торгожээ
2017-12-15 17:34:54 - Боловсрол
Гурван ээлжээр хичээллэдэг сургуулиудын багш, ажилчдын илүү цагийн мөнгийг олгоно
2017-12-15 17:13:58 - Шар
Ц.Элбэгдорж: Миний ард түмэн надад хайртай. Би ард түмэндээ хайртай
2017-12-15 16:53:39 - Хууль
Шүүхийн шилдэг тамгын газруудыг шалгарууллаа
2017-12-15 16:36:05 - Хууль
“Тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх" журмыг шинэчлэн баталжээ
2017-12-15 16:28:26 - Хууль
Монгол Улсын нийт шүүх энэ оны ажлаа үнэлүүлж, 2018 оны үр дүнгийн гэрээ байгуулав
2017-12-15 16:14:56 - Эрүүл мэнд
Манай улсад жилд 4,000 гаруй сүрьеэгийн тохиолдол бүртгэгддэг гэв
2017-12-15 16:10:08 - Улс төр
Сүлжээ унагагч ашиглан хаалттай хуралдаж байна
2017-12-15 15:33:38 - Технологи
Ирэх оноос их, дээд сургуулийн дипломын лавлагааг ТҮЦ машинаас авдаг болно
2017-12-15 15:30:51 - Нийслэл
Эрчим хүчний сайд асан Д.Зоригт, С.Отгонбаяр нарыг шалгаж эхэлжээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2017-12-15 17:59:56 - Хууль
“Цалинтай ээж” хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй эхчүүд дараах материалыг бүрдүүлнэ
2017-12-15 11:40:56 - Улс төр
Б.Содномдаржаагийн ээж: С.Зоригийг алсан болгох ажлыг тагнуулын байгууллага хийсэн
2017-12-14 08:44:37 - Хууль
ШӨНИЙН СУРВАЛЖЛАГА: Зөвшөөрөлгүй зочид буудлуудыг хааж лацадлаа
2017-12-14 13:29:58 - Нийслэл
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: "Би шүүхийн шийдвэрийн дагуу мөнгөө төлөөч гэсэн шаардлага тавьж байна"
2017-12-15 07:40:32 - Хууль
Уул уурхайн сайд асны охин баячуудын хүүхдүүдийн хар тамхи, хүчингийн хэргийг илчлэв үү
2017-12-16 11:32:41 - Эрүүл мэнд
Б.Сэргэлэн: Эх үрийн амийг аварч бүтэн 49 цаг 33 минут зогссоны төлөө 18 мянган төгрөг авсан
2017-12-14 08:31:16 - Эдийн засаг
Хятад улс Монголоос мах импортлохыг хоригложээ
2017-12-16 11:11:37 - Энтертайнмент
Ордуудын 2018 оны зурхай
2017-12-14 09:38:28 - Улс төр
С.Баярыг Элчин сайдаас эгүүлэн татахаар болжээ
2017-12-14 08:52:05 - Улс төр
О.Баасанхүүгээр МАХН-ыг “самруулах” төлөвлөгөө хэнийх байв