Цэргийн зориулалтаар ашиглаж байсан газруудад хүнд металлын бохирдол их байна

Түгээх    
2017-10-12 07:30:36 - Эрүүл мэнд

-“ЭНХ ЦАГИЙН БӨМБӨГ” УУШГИНЫ ХАВДРЫН ЭХ ҮҮСВЭР БОЛДОГ-

1960-1990 онд Монголд байрлаж байсан ЗХУ-ын цэргийн анги, нэгтгэлүүдийн хуучин барилгын туурь, хог хаягдлыг даруй устгахгүй бол өндөр эрсдэл дагуулахаар байгааг эрдэмтэд онцолж байна.

Олон улсын эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар, 1959-1972 онд барилгын материал үйлдвэрлэлд асбест болон хар тугалга, цайр никель зэрэг хүнд металлын хэрэглээ их байжээ. Шөрмөсөн чулуунаас гаргаж авдаг асбест буюу “Энх цагийн бөмбөг” нь уушгины хавдрын эх үүсвэр болдог байна.

Хүний ширхэг үсийг 5000 хуваасантай тэнцэхүйц маш нарийн бүтэцтэй асбестын жижиг хэсгүүд амьсгалаар дамжин уушгинд очин шохойжуулж, амьсгал боож, шинэ эд эсийн төлжилтийг хааж, зүрх судасны үйл ажиллагааг доголдуулж, хорт хавдар үүсгэдэг аж.

Өнөөдрийн байдлаар, Монголд цэргийн зориулалтаар ашиглаж байсан 31 байршил бий. Тухайлбал, Налайх, Багахангай, Мааньт дахь цэргийн ангиудаас эхлээд Чойр, Дорнод, Дорноговь, Дорнодын зэрэг олон цэргийн ангийн туурь байна. 

Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн судлаачид 2013-2016 онд дээрх газруудын хөрсний бохирдлыг үнэлжээ. Дээж авч, шинжилгээ хийхэд бүх байршилд газрын тосны бүтээгдэхүүний их хэмжээний бохирдолтой байсан бөгөөд 16 газарт хүнд металлын бохирдол олон улсын стандартаас давсан үзүүлэлттэй гарсан байна.

Тухайлбал, Чойрт 21 дүгээр мотобуудлагын дивизээс гадна анги тус бүрт харъяалагдах авто бааз, шатах тослох материалын агуулах, мазутын болон дизель станц байсан. Эдүгээ орос цэргүүдийн амьдарч байсан орон сууцанд нутгийн иргэд амьдарч буй. Тус газрын барилгын хог хаягдлаас хар тугалга, цайр, хром болон нефтийн бүтээгдэхүүний бохирдол өндөр гарчээ.

Нийслэлийн Налайх дүүрэгт хуучин цэргийн ангиудын уурын зуух, мазутын станц, авто засварын газар, цэвэрлэх байгууламжаас эхлээд 17000 шоо метр барилгын хог хаягдал байгаль орчин болон хүний эрүүл мэндэд заналхийлсээр байгаа аж.

Эрдэмтэн мэргэжилтнүүд цөөнгүй байршилд хүнд металлын бохирдлын үзүүлэлт өндөр гарсан тул барилгын хаягдалд нарийвчилсан шинжилгээ хийж, хортой хоргүйгээр нь ангилан, тусгайлан устгах шаардлагатай байгааг өгүүлж байна. Хамгийн гол нь абсетын агууламжийг тодорхойлох шаардлагатай газруудад нэн даруй шинжилгээ хийж, холбогдох арга хэмжээ авах нь чухлыг онцолж буй юм. 

1970-аад оны үед япончууд эдийн засгийн өндөр хөгжлийнхөө үед асбестыг барилга байгууламж, цахилгаан хэрэгсэл, гэр ахуйн бараа, автомашины үйлдвэрлэлд өргөнөөр хэрэглэж байсны улмаас уушги, арьсны хорт хавдраар нас барагсдын тоо эрс нэмэгджээ. Тиймээс асбест хэрэглэсэн барилга байгууламжийн ашиглалтыг зогсоож, түүнийг бүрэн ялган цэвэрлэж дууссаны дараа дахин ашиглах тусгай шийдвэр засгийн газраас нь гаргаж байсан аж.

Грийнландад АНУ-ын цэргийн баазын туурин дээр 10 мянган баррель газрын тос, олон тонн зэвэрсэн хог хаягдал үлдсэн байжээ. Энэ нь байгальд ихээхэн хор хохирол учруулсан байна. Өмнөд Солонгос болон Европын олон оронд ч мөн адил асбестын талаар хатуу хууль дүрмүүд хэрэгждэг ажээ.

Манай улсын хувьд цэргийн зориулалтаар ашиглаж байсан газруудыг цэвэрлэх, орчны бохирдлыг бууруулж, нөхөн сэргээсэн туршлага үгүй юм. Иймд нэн яаралтай тус газруудын хөрснөөс дээж авч шинжлэн, хортой хоргүйгээр нь ангилж, хортой гарсан газруудад хөрс болон гүний бохирдлыг нарийвчлан тогтоох шаардлагатай байгааг эрдэмтэд онцлов.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 11

Зочин (182.160.*.*)
2017-10-12 11:30:50
одоо энэ азбест хужаагаас вагоноороо орж ирж 100 айлаар зарагдаж байна

зочин (202.9.*.*)
2017-10-12 11:08:04
Химийн гаралтай аюултай хог хаягдлыг устгах байгууламж буй болгож устгах тухай асуудал олон сайд дарга нарын амны уншлага, шоу болсоор олон жил болж өнөөг хүрч хийсэн, шийдсэн нэг ч зүйлгүй явж, судалж үзэхэд тийм, ийм байна гэж хоосон цэцэрхэж төсөл нэрээр мөнгө угаахаас ажил хэтрэхгүй байна. Байгаль орчны сайдаа!!!!

Зочин (103.229.*.*)
2017-10-12 11:07:18
одооных шигээ ийм эмх замбараагүй, хариуцлагагүй, тэнэгээрээ (юу ч хийхгүй эрх мэдэл ширээ сандал албан тушаал булаацалдаад нам дотроо зодолдоод!) байгаад байвал ирээдүйд бүр ч аймшигийн болно. Юун Чернобыль !!! наад захын жишээ хэлэхэд л энэ олон Prius машины хэдэн зуун мянган батерейнуудыг яахав???? хаана хаях болж бна????

zochin (112.72.*.*)
2017-10-12 10:00:06
УБынхаа хөрсний бохирдлоо яриач. Тоос шороо, утаа тортог, баас шээс чинь хөрс рүүгээ гүний ус руу шингээд , буцаагаад бид нар уудаг байхаа

Сохор дүлий сайдуудтай болохоор (103.229.*.*)
2017-10-12 09:56:52
Байгаль орчны яамны сайд гуай аль өгөөжтэй сайн сайхан байгальтай газрууд руу нүд унагаад элдэв буруу аргаараа гартаа оруулах гэх аль сайн сайхан ан амьтад шувуугаа алж талж гаргах аль ховор живэр өвс ургамлаа зулгаалгаж түүж дамлах ажилруу ханцуй шамлахаас иргэдмйн аюулгүй байдал иргэдэд нүүрлээд бгаа байгаль орчны бохирдлын асуудлуудад нүдэн балай чихэн дүлий таг сууна шүүдээ. Ийм л саыд гэдэг хүн бас болоогүй өөрийгөө өөрөө магтаад ичихгүй

Сохор дүлий сайдуудтай болохоор (103.229.*.*)
2017-10-12 09:56:52
Байгаль орчны яамны сайд гуай аль өгөөжтэй сайн сайхан байгальтай газрууд руу нүд унагаад элдэв буруу аргаараа гартаа оруулах гэх аль сайн сайхан ан амьтад шувуугаа алж талж гаргах аль ховор живэр өвс ургамлаа зулгаалгаж түүж дамлах ажилруу ханцуй шамлахаас иргэдмйн аюулгүй байдал иргэдэд нүүрлээд бгаа байгаль орчны бохирдлын асуудлуудад нүдэн балай чихэн дүлий таг сууна шүүдээ. Ийм л саыд гэдэг хүн бас болоогүй өөрийгөө өөрөө магтаад ичихгүй

Kub (27.123.*.*)
2017-10-12 09:37:07
:)

Зочин (27.123.*.*)
2017-10-12 08:51:38
Нээх холоос хайгаад яахав хаяанд чинь Өгөөмөр гээд авто сэлбэгийн захаа очоод үз орчиноо нүд халтирам болгож бна ялангуяа хойд хаалганы харалдаа нийтийн эзэмшлийн гудамжинд өдөрт хэдэн зуун машин засвар хийж хаягдал тос масло хорт шингэнээ асгаад явж бна хажуугаар нь хүүхдүүд цэцэрлэг сургуульдаа явж бна хүмүүс амьдарч бна одоо эзэн нь шадар сайд болж байгаа сурагтай ийм газарыг хаах буюу нүүлгэх естой гэвч ийм ес зүйгүй дарга нар амиа л бно ард түмэн хамаагүй ийм л бна

Зочин (203.169.*.*)
2017-10-12 08:19:11
Улаанбаатар хотын хогийн цэгүүд тэр аяараа хар тугалага,хүнд металл, хими, эм тариа, биологийн бохирдолтой гамшиг өолоод байгаа. Ядаж хэрэглэсэн аккумлятор, зай хураагуурыг хамааагүй хаядаг..

Зочин (202.179.*.*)
2017-10-12 08:11:14
зссс

Зочин (199.115.*.*)
2017-10-12 08:02:09
ЗА БОЛЬ ДОО. ОДОО УУЛ УУРХАЙ ГЭЖ СҮЙТГЭЖ БАЙГААГАА ӨНГӨРСӨН ҮЕ РҮҮ ЧИХЭЭД БАЙХ ХЭРЭГ ҮҮ?

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2017-10-19 18:26:40 - Хууль
Хүчирхийлэлд өртсөн таван настай охиныг төрийн хамгаалалтад авч магадгүй гэв
2017-10-19 17:32:44 - Эрүүл мэнд
Баянгол дүүргийн эмнэлэг найман төрлийн хагалгаа хийдэг болжээ
2017-10-19 17:10:24 - Шар
Гавьяат тамирчин Д.Мөнхбаяр Энэтхэгийн шигшээ багийг дасгалжуулахаар болжээ
2017-10-19 17:02:03 - Хууль
Автомашины хулгайн хэргийг 24 цагийн дотор илрүүлжээ
2017-10-19 16:54:29 - Эдийн засаг
Суудлын автомашины импортын татвар улсын төсөвт 56.9 сая төгрөг төвлөрүүлжээ
2017-10-19 15:58:49 - Нийслэл
БНСУ-д хөдөлмөр эрхлэх иргэдээс ур чадварын шалгалт заавал авна гэв
2017-10-19 15:43:54 - Энтертайнмент
Г.Ундармаа: Эмэгтэйчүүд нулимстай биш, инээдээр дүүрэн байгаасай
2017-10-19 15:41:42 - Энтертайнмент
"Алтан залаат азарган тахиа" жүжгийг амралтын өдөр дахин тоглохоор болжээ
2017-10-19 15:25:00 - Хууль
Амиа алдсан монгол иргэний ар гэртэй холбоо тогтоосон гэв
2017-10-19 15:01:08 - Эрүүл мэнд
Иргэдийг урьдчилан сэргийлэх, оношилгоо, шинжилгээнд үнэгүй хамруулна
2017-10-19 14:39:45 - Спорт
Монголд ФИБА 3х3 насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болно
2017-10-19 14:24:25 - Орон нутаг
Булган аймагт хонины цэцэг өвчний вакцин хийж байна
2017-10-19 14:22:09 - Улс төр
Г.Хонгор: Баянзүрх дүүрэгт засаглалын хямрал нүүрлээд байна
2017-10-19 14:10:15 - Спорт
Монголын боулинг сонирхогчдын холбооноос аваргуудаа шалгарууллаа
2017-10-19 13:27:09 - Нийслэл
Паспортын үйлчилгээнд пос машин ашиглаж байна
2017-10-19 13:16:49 - Гадаад
АНУ-д монгол иргэн гэмт этгээдийн суманд өртөн амиа алджээ
2017-10-19 13:01:00 - Гадаад
НҮБ-ын Ерөнхий Ассамблей хүнсний аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэв
2017-10-19 12:50:47 - Эрүүл мэнд
Зүрхний гажиг өвчтэй 41 хүүхэд Бээжинд эмчлүүлэхээр явлаа
2017-10-19 12:43:16 - Нийслэл
БНСУ-д хөдөлмөр эрхлэх хүсэлтэй иргэдийг сонгон шалгаруулах журамд өөрчлөлт орно
2017-10-19 12:18:22 - Энтертайнмент
СТА Ч.Бадралыг Литвийн Кальнусын дуурийн театрт урьжээ
2017-10-19 11:57:29 - Спорт
Б.Өнөболд, Ж.Амарболд нар хүрэл медаль хүртэв
2017-10-19 11:45:38 - Шар
Өдөр бүр утсаараа тасралтгүй тоглодог эмэгтэйн баруун нүд хараагүй болжээ
2017-10-19 11:42:25 - Хууль
Хилээр хавх оруулахыг хориглоё
2017-10-19 11:20:32 - Эдийн засаг
Үндэсний гэх нэртэй компаниудын цаана хэн байдаг вэ
2017-10-19 11:06:35 - Шар
АНУ-д гал нээж, гурван хүний аминд хүрсэн этгээдийг баривчлав
2017-10-19 11:00:57 - Хууль
Аккумулятор хулгайлж, хоёрдогч түүхий эд авдаг цэгүүдэд зардаг байжээ
2017-10-19 11:00:29 - Эрүүл мэнд
Томуугийн эсрэг вакцинаасаа хоцорсон хүүхдүүдийг дархлаажуулалтад нөхөн хамруулна
2017-10-19 10:53:19 - Байгаль Орчин
Утааны эсрэг мэдээллийн төв ажиллана
2017-10-19 10:47:00 - Хууль
Мансууруулах өвс татаж, тээвэрлэж явсан этгээдүүдийг саатууллаа
2017-10-19 09:53:28 - Орон нутаг
Сэлэнгэ, Дархан-Уул аймагт урд шөнө 5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2017-10-19 09:45:53 - Хууль
Хулгайн хэргээр шалгагдаж байхдаа оргож дахин хулгай хийжээ
2017-10-19 09:39:49 - Улс төр
Ц.Даваасүрэнг Эрчим хүчний сайдаар томилуулахыг дэмжлээ
2017-10-19 07:58:00 - Байгаль Орчин
Улаанбаатарт 10 хэм дулаан байна
2017-10-19 07:48:03 - Улс төр
Л.Болд: Наймааны, тохиролцооны, эвлүүлгийн Засгийн газар бүрдлээ
2017-10-19 07:44:19 - Хууль
Ж.Бямбадорж: Бүх насаараа хоригдоно гэдэг цааз юм
2017-10-19 07:44:12 - Хууль
“Тамхи татаж, ах захаа хүндлээгүй учраас доод ангийн хөвгүүдээ зодсон” гэж мэдүүлжээ
2017-10-19 07:44:09 - Эдийн засаг
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: Та өвлийн гангараагаа бэлдэж амжсан уу
2017-10-19 07:37:24 - Энтертайнмент
Өнөөдөр туулай өдөр
2017-10-18 18:06:52 - Нийслэл
Турк улсад зарласан онц байдал монголчуудад нөлөөлөхгүй гэв
2017-10-18 17:50:22 - Шар
Алтайн нуруунаас 2000 орчим жилийн настай эрэгтэй хүний мумми олджээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2017-10-18 07:25:59 - Хууль
Ч.Саранзаяа: Д.Гантулгатай холбоотой хүчингийн хэргээр кино хийж, орлогоо сайн үйлсэд зарцуулна
2017-10-17 07:43:11 - Хууль
СУРВАЛЖЛАГА: Хойд эцэгтээ хүчирхийлүүлсэн охин эмнэлэгт хэвтжээ
2017-10-18 17:02:28 - Байгаль Орчин
Нойтон цас орж сэрүүснэ
2017-10-18 16:25:49 - Орон нутаг
Зодоон гарсан сургуулийн захирал халагдах өргөдлөө өгчээ
2017-10-18 07:25:55 - Энтертайнмент
А.Өсөх-Ирээдүй: Хүмүүс намайг булдруу, булдруу л гээд байгаа
2017-10-18 14:38:39 - Хууль
Цагдаа руу салаавч гаргасан Ц.Баярцогтыг суллалаа
2017-10-17 13:29:45 - Улс төр
Х.Баттулга: Ц.Нямдорж та 5 настай охин, 13 настай охины асуудлыг анхааралдаа аваарай
2017-10-17 10:19:44 - Хууль
Хөдөлгөөн зохицуулж байсан цагдаагийн алба хаагчийг мөргөжээ
2017-10-18 07:25:49 - Гадаад
Өмнөд Судан дахь НҮБ-ын байранд халдлага гарч, монгол цэргүүд амжилттай хамгаалжээ
2017-10-17 15:31:58 - Хууль
Халаасны хулгайч эмэгтэйчүүдийг баривчиллаа