1000-аад иргэнтэй багийн төвийг яаралтай нүүлгэн шилжүүлэхийг “Эрдэнэс тавантолгой” компаниас шаардаж байна

Түгээх    
2017-10-12 08:09:03 - Орон нутаг

-ЦАГААН-ОВОО БАГИЙН ХҮҮХДҮҮДЭД ХУМС УНАХ ЭМГЭГ ИЛЭРЧ ЭХЭЛЖЭЭ-

Өмнөговь аймагт нүүрс тээвэрлэдэг жолооч нарын уртаас урт дараалал үүсээд буй талаар бид олон цуврал материал бэлтгэж та бүхэнд хүргэж байсан. Гэтэл нүүрс тээвэрлэлтийн тус бүс нутагт үүнээс ч аюултай байж мэдэх бас нэгэн нөхцөл байдал үүсээд буй талаар орон нутгийн иргэд мэдээлж байна.

Тэд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан-Овоо багийн 1000 гаруй иргэдийн аюулгүй, эрүүл орчинд амьдрах эрх маш ноцтой зөрчигдөж буй тул яаралтай нүүлгэн шилжүүлэх шаардлагатай байгаа талаар ярьсан юм.

Цогт-Цэций сум дөрвөн багтай бөгөөд Цагаан-Овоо багийн төв гэх жижиг тосгонд 500-гаад өрх оршин сууж амьдардаг аж. Мөн энэ багийн төвд орон нутгийн өмчит “Тавантолгой” ХХК-ийн оффис байрлаж, үйл ажиллагаа явуулдаг байна.

Цагаан-Овоо багийн газар нутгаас “Эрдэнэс Тавантолгой” компанийн уурхай хүртэл ердөө 2-3 км зайтай. Тийм учраас уг уурхайн олборлот болон тээвэрлэлтийн явцад үүссэн тоосжилт дунд өдийг хүртэл амьдарсаар ирсэн гэдгээ иргэд ярьж буй юм. Улмаар энэ их тоосжилт, тортогны улмаас тэнд ажиллаж, амьдарч байгаа хүмүүсийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байгааг дуулгалаа.

Б.БАТМӨНХ: ӨНГӨРСӨН ЖИЛ НАЙМАН АЖИЛЧНЫ ҮР ЗУЛБАСАН

“Эрдэнэс Тавантолгой” компанийхан ингэж иргэдийн суурьшлын бүсийн ойролцоо уурхайгаа байгуулж ажиллаж байж нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, энэ иргэдийг нүүлгэн шилжүүлэх ямар ч алхам өнөөдрийг хүртэл хийгээгүйг нутгийн иргэд хэлж байна. Сум орон нутгийн удирдлагууд, “Эрдэнэс Тавантолгой” болон орон нутгийн “Тавантолгой” ХК-ийн холбогдох хүмүүс энэ багийн төвийг нүүлгэн шилжүүлэх асуудлаар ярилцдаг боловч өдийг хүртэл ажил хэрэг болгосон, гаргасан шийдвэр байхгүй өдөр хоног өнгөрсөөр байгаа аж.

Нутгийн иргэдийн мэдээлж буйгаар, эрүүл мэндийн үзлэг оношлогоонд ороход жил ирэх тусам тоосжилтоос шалтгаалах өвчлөл улам нэмэгдэж байгаа аж. Тухайлбал тоосжилт, химийн бодисын хор уршгаас болж тухайн багт 2-3 хүүхдийн хумс унах эмгэг илэрснийг ч эх сурвалж мэдээлэв.

Бид үнэхээр тухайн бүс нутагт хүүхдийн хумс унах хэмжээнд тулталаа тоосжилт үүссэн нь үнэн эсэхийг тодрууллаа. Энэ асуудлаар Цагаан-Овоо багийн иргэдийн болон орон нутгийн “Тавантолгой” компанийн үйлдвэрийн эмчээр ажилладаг Б.Батмөнхтэй холбогдсон юм.

-Цагаан-Овоо багийн иргэдийн эрүүл мэндийн асуудал ноцтой түвшинд хүрсэн гэх мэдээллийг орон нутгийн иргэд өгч байна. Энэ үнэн үү?

-Би “Тавантолгой” хувьцаат компанийн үйлдвэрийн эмч гэж явдаг. Гэхдээ Цагаан-Овоо багийн төвд багийн эмч гэж байдаггүй учраас энд амьдардаг иргэдийн эрүүл мэндийг үзэж, давхар эмч хийгээд явдаг. Энэ багт бүртгэлтэй 1000-аад хүн амьдардаг. Энэ багийн төвийн ойролцоо “Эрдэнэс Тавантолгой” компанийн уурхай олборлолт хийдгээс болж сүүлийн жилүүдэд энд ажиллаж, амьдарч байгаа иргэдийн эрүүл мэндийн асуудал хүндрээд байгаа нь үнэн.

-Хүүхдүүдийн хумс унах эмгэг хэд хэд тохиолдсон гэж дууллаа?

-Хоёр хүртэлх насны 2-3 хүүхдийн хумс унаад, буцаж ургаад байсан. Манай бага эмч хүүхдийн хумс унаад байгаад санаа зовоод, хот орж шинжилгээ хийлгээд ирсэн. “Хүнд элементийн хордлого” гэсэн онош тавьсан байсан. Үүнээс гадна 2016 оны байдлаар зөвхөн манай “Тавантолгой” компанийн оффист ажилладаг ажилчдаас найман эмэгтэй жирэмслээд, үр зулбасан. Саяхан би Улаанбаатар хотод очиж сургалт семинарт суугаад олон зүйл сонслоо. Улаанбаатар хотын хэмжээнд 2016 онд тоосжилтоос шалтгаалсан үр зулбалтын 400 гаруй тохиолдол бүртгэгдсэн гэж ярьж байна. Нийслэл хотод амьдарч байгаа нэг сая гаруй хүнээс жилд 400 хүн гэж байхад манай 200-гаад ажилчин дотроос найман хүн үр зулбана гэдэг бол өндөр тоо. Энэ ердөө тоосжилттой холбоотой үр зулбалт.

-Тоосжилт гэдсэнд байгаа урагт ямар байдлаар нөлөөлдөг талаар та тайлбарлаж өгөхгүй юу?

-Тоосжилт уушгинд нэвтрээд, уушгины эд эсийг хатингаршуулж, хүчилтөрөгч цус руу нэвтрэх профессийг хаангуут эхсээр дамжаад хүүхдэд очих ёстой хүчилтөрөгчийн дутагдал үүсдэг. Үүнээс болоод хүүхдүүд гэдсэндээ амьгүй болж, зулбаад байдаг гэдгийг мэргэжилтнүүд хэлж байсан. Одоо манай бүх ажилчны 80-аас 90-ээд хувь уушгины тоосжих өвчтэй. Энэ өвчнөөс шалтгаалаад 6-7 хүн группт байдаг.

-“Эрдэнэс Тавантолгой” компанийн зүгээс энэ асуудалд ямар байдлаар ханддаг вэ?

-Бид замыг нь хааж, жагсаж ч үзсэн. Бичиг явуулсан. Үр дүнд хүрэхгүй байгаа. Сураг сонсоход “Эрдэнэс тавантолгой” компани манай багийн төвийг нүүлгэхэд 23 орчим тэрбум төгрөг төсөвлөсөн юм гэсэн. Тэгээд чухам ямар шатандаа яваа юм, бүү мэд. Ямар ч байсан энэ багийн төвийг маш түргэн хугацаанд нүүлгэн шилжүүлэх шаардлагатай байна. Тэгэхгүй бол энд амьдарч байгаа хүмүүсийн эрүүл мэндийн асуудал маш хүнд байгаа. Одоо хүйтрээд ирэхээр хүйтэнд тэсвэртэй вирус идэвхижээд ханиад томуу ихэснэ. Манай эндэхийн хүүхдүүд ихэнхи нь ханиадтай байна. Уушги нь тоосжилт ихтэй, дархлаа муутай болчихсон хүүхдүүд жаахан ханиад хүрэнгүүт хатгаа болчихдог.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа.

Б.ЦЭЛМЭГ

 



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 17

111 (103.242.*.*)
2017-10-13 08:48:58
хариуцлагагүй уурхайнуудыг бүгдийг хаа. Монголцууд өөрсдөө шуналаасаа болоод нутгаа өөрсдийнхөө гараар сүйтгээд байна шүү дээ. Чадахгүй бол уурхай ашиглах хэрэггүй. Шуналаа дарж сур. Үгүй ядахдаа эх нутаг минч эрүүл байг. Уурхайгаас өөрөөр хэдэн зуун жил амьдарч болоод л байсан шүү дээ. Шунал ихдэхээрээ энэ шүү дээ. Уурхайгаа хаа. Үгүй бол бүгд сүйрнэ.

зочин (103.242.*.*)
2017-10-13 08:44:33
энэ төр, хүний эрхийн байгууллагууд юу хийдэг юм бэ? зүгээр ширээний ард зүгээр суусан хүмүүс. Нутгийн удирлага, хүний эрхийн байгууллага хөдлөх цаг нь болсон юм биш үү. Эх нутаг минь эргүүлсэн шороо болж дууслаа. уул уурхайг бүгдийг нь хаах цаг нь болсон юм биш үү.

зочинЗочин (92.50.*.*)
2017-10-13 02:41:32
женко еронхиилогч болоодл зугээр явж баисан нуурснии ажилыг нам зогсоолоодоо энэ ан-ыхан му-г соноох юм баинадаа

Зочин (66.160.*.*)
2017-10-12 16:42:27
Уурхайгаа хаачий. Төсөвөө яаж бүрдүүлэх үү. Эмч цагдаа төрийн албан хаагч зам гүүр засвар эд нарыгаа яах вэ. Наад нүүрсээр чинь чиний цалин тавьгдаж байна. Уул нь Монгол ялна гээд байдаг ах чинь төмөр зам тавина гээд мөнгө авсийн. Тэр нөхөр чинь ерөнхийлөгч болчоод байна. Хэн ялаад байгаан бэ ингэхэд

Зочин (45.55.*.*)
2017-10-12 16:41:31
Энэ Эрдэнэс Тавантолгой гэж яацан завхарцан компани гэхээрээ ийм байдгийм бэ? Төрийн хууль үйлчилдэггүй газар уу? Хувийн компаниуд бүгд замаа барьчихсан байгаашд. Эднийх ганцаараа хэчнээн жил хууль зөрчиж байшдээ.

zochin (182.251.*.*)
2017-10-12 14:46:57
uurhaigaa bolchih hunee hegjuuleh aj ahuin talaa saijruulah htei ...

Зочин (202.70.*.*)
2017-10-12 13:35:02
Уурхайгаа л больчих

Зочин (202.70.*.*)
2017-10-12 13:13:31
энэ ийм учиртай. энэ газар нь 5 толгойн уурхайн лицензийн талбай юм. анх уурхай ашиглалтанд ороход 2, 3 айл байсан боловч уурхай ажиллаад эхлэнгүүт жимбий гэдэг хоолтой жирэмсэн голдуу хүүхнүүдтэй цогтцэцийн оркууд бөөн бөөнөөрөө ирж зөвшөөрөлгүй бууцгааж хашаа хатгаж эхэлсэн юм. зорилго нь мөнгөтэй компаниас мөнгө салгах юм. одоо тэгээд зорилгоо хэрэгжүүлэхээр хөлсний сэтгүүлчид мөнгө төлж байгаа нь энэ юмдаа. энэ чинь л оркууд шүү дээ.

Малчин (103.9.*.*)
2017-10-12 12:54:56
Монгол орон уул уурхайгаа ашиглах түвшиндээ хүрээгүй, технологийн хувьд ч боловсон хүчний хувьд ч. Иймд уул уурхайгаа хэсэгтээ бүр болих хэрэгтэй, бидний хойч үеийнхэн зөв боловсон ашиглах цаг ирнэ.

Малчин (103.9.*.*)
2017-10-12 12:54:56
Монгол орон уул уурхайгаа ашиглах түвшиндээ хүрээгүй, технологийн хувьд ч боловсон хүчний хувьд ч. Иймд уул уурхайгаа хэсэгтээ бүр болих хэрэгтэй, бидний хойч үеийнхэн зөв боловсон ашиглах цаг ирнэ.

Зочин (112.72.*.*)
2017-10-12 11:29:03
An man tur ee5ilj bariad darga saiduud n gazrin baylaga hariihand zarj ideed ard tumen huurhii bolood hocono ene2 namihnaas uur tur bariad eh oron ard tumne buren buten avaad yvchih irgen alguu harmagtain ordiig gadnihand ugsun gevuu ene2 nam ingejil ard tumenee gi4uuleh sunaltanguudiin bulegde

Зочин (112.72.*.*)
2017-10-12 11:29:03
An man tur ee5ilj bariad darga saiduud n gazrin baylaga hariihand zarj ideed ard tumen huurhii bolood hocono ene2 namihnaas uur tur bariad eh oron ard tumne buren buten avaad yvchih irgen alguu harmagtain ordiig gadnihand ugsun gevuu ene2 nam ingejil ard tumenee gi4uuleh sunaltanguudiin bulegde

Зочин (202.9.*.*)
2017-10-12 11:12:57
Монгол ялсан гээд хуцаад байсан яасан бэ.

Зочин (202.9.*.*)
2017-10-12 10:57:50
Нөгөө мундаг БОЯ-ны экологийн үнэлгээ хаачсан бэ?. Хүний эрүүл мэндэд нөлөөлөх байдлын үнэлгээ бодвол давхар хийгдсэн байх. Үнэлгээний үр дүн хаана байна????? Иргэдийн эрүүл мэндэд учирсан, учирч буй, учрах хохирлыг хэн хариуцах вэ? эрхэм дээдсүүдээ??. хяналтынхан хаана байна????

Зочин (202.131.*.*)
2017-10-12 10:31:43
ЗХУ, ОХУ, СНГ-д 5 жил сурч төгссөн хүмүүст магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. Утас: 88671597 incorvuz@mail.ru

erh chuluu. (202.9.*.*)
2017-10-12 09:54:20
tumur zam barih mungiig idchihsen eh oronch dargaaraa nuulguul

Зочин (150.129.*.*)
2017-10-12 08:47:05
Uneheer tiim bol naad uurhaigaa haa

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2017-10-19 18:26:40 - Хууль
Хүчирхийлэлд өртсөн таван настай охиныг төрийн хамгаалалтад авч магадгүй гэв
2017-10-19 17:32:44 - Эрүүл мэнд
Баянгол дүүргийн эмнэлэг найман төрлийн хагалгаа хийдэг болжээ
2017-10-19 17:10:24 - Шар
Гавьяат тамирчин Д.Мөнхбаяр Энэтхэгийн шигшээ багийг дасгалжуулахаар болжээ
2017-10-19 17:02:03 - Хууль
Автомашины хулгайн хэргийг 24 цагийн дотор илрүүлжээ
2017-10-19 16:54:29 - Эдийн засаг
Суудлын автомашины импортын татвар улсын төсөвт 56.9 сая төгрөг төвлөрүүлжээ
2017-10-19 15:58:49 - Нийслэл
БНСУ-д хөдөлмөр эрхлэх иргэдээс ур чадварын шалгалт заавал авна гэв
2017-10-19 15:43:54 - Энтертайнмент
Г.Ундармаа: Эмэгтэйчүүд нулимстай биш, инээдээр дүүрэн байгаасай
2017-10-19 15:41:42 - Энтертайнмент
"Алтан залаат азарган тахиа" жүжгийг амралтын өдөр дахин тоглохоор болжээ
2017-10-19 15:25:00 - Хууль
Амиа алдсан монгол иргэний ар гэртэй холбоо тогтоосон гэв
2017-10-19 15:01:08 - Эрүүл мэнд
Иргэдийг урьдчилан сэргийлэх, оношилгоо, шинжилгээнд үнэгүй хамруулна
2017-10-19 14:39:45 - Спорт
Монголд ФИБА 3х3 насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болно
2017-10-19 14:24:25 - Орон нутаг
Булган аймагт хонины цэцэг өвчний вакцин хийж байна
2017-10-19 14:22:09 - Улс төр
Г.Хонгор: Баянзүрх дүүрэгт засаглалын хямрал нүүрлээд байна
2017-10-19 14:10:15 - Спорт
Монголын боулинг сонирхогчдын холбооноос аваргуудаа шалгарууллаа
2017-10-19 13:27:09 - Нийслэл
Паспортын үйлчилгээнд пос машин ашиглаж байна
2017-10-19 13:16:49 - Гадаад
АНУ-д монгол иргэн гэмт этгээдийн суманд өртөн амиа алджээ
2017-10-19 13:01:00 - Гадаад
НҮБ-ын Ерөнхий Ассамблей хүнсний аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэв
2017-10-19 12:50:47 - Эрүүл мэнд
Зүрхний гажиг өвчтэй 41 хүүхэд Бээжинд эмчлүүлэхээр явлаа
2017-10-19 12:43:16 - Нийслэл
БНСУ-д хөдөлмөр эрхлэх хүсэлтэй иргэдийг сонгон шалгаруулах журамд өөрчлөлт орно
2017-10-19 12:18:22 - Энтертайнмент
СТА Ч.Бадралыг Литвийн Кальнусын дуурийн театрт урьжээ
2017-10-19 11:57:29 - Спорт
Б.Өнөболд, Ж.Амарболд нар хүрэл медаль хүртэв
2017-10-19 11:45:38 - Шар
Өдөр бүр утсаараа тасралтгүй тоглодог эмэгтэйн баруун нүд хараагүй болжээ
2017-10-19 11:42:25 - Хууль
Хилээр хавх оруулахыг хориглоё
2017-10-19 11:20:32 - Эдийн засаг
Үндэсний гэх нэртэй компаниудын цаана хэн байдаг вэ
2017-10-19 11:06:35 - Шар
АНУ-д гал нээж, гурван хүний аминд хүрсэн этгээдийг баривчлав
2017-10-19 11:00:57 - Хууль
Аккумулятор хулгайлж, хоёрдогч түүхий эд авдаг цэгүүдэд зардаг байжээ
2017-10-19 11:00:29 - Эрүүл мэнд
Томуугийн эсрэг вакцинаасаа хоцорсон хүүхдүүдийг дархлаажуулалтад нөхөн хамруулна
2017-10-19 10:53:19 - Байгаль Орчин
Утааны эсрэг мэдээллийн төв ажиллана
2017-10-19 10:47:00 - Хууль
Мансууруулах өвс татаж, тээвэрлэж явсан этгээдүүдийг саатууллаа
2017-10-19 09:53:28 - Орон нутаг
Сэлэнгэ, Дархан-Уул аймагт урд шөнө 5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2017-10-19 09:45:53 - Хууль
Хулгайн хэргээр шалгагдаж байхдаа оргож дахин хулгай хийжээ
2017-10-19 09:39:49 - Улс төр
Ц.Даваасүрэнг Эрчим хүчний сайдаар томилуулахыг дэмжлээ
2017-10-19 07:58:00 - Байгаль Орчин
Улаанбаатарт 10 хэм дулаан байна
2017-10-19 07:48:03 - Улс төр
Л.Болд: Наймааны, тохиролцооны, эвлүүлгийн Засгийн газар бүрдлээ
2017-10-19 07:44:19 - Хууль
Ж.Бямбадорж: Бүх насаараа хоригдоно гэдэг цааз юм
2017-10-19 07:44:12 - Хууль
“Тамхи татаж, ах захаа хүндлээгүй учраас доод ангийн хөвгүүдээ зодсон” гэж мэдүүлжээ
2017-10-19 07:44:09 - Эдийн засаг
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: Та өвлийн гангараагаа бэлдэж амжсан уу
2017-10-19 07:37:24 - Энтертайнмент
Өнөөдөр туулай өдөр
2017-10-18 18:06:52 - Нийслэл
Турк улсад зарласан онц байдал монголчуудад нөлөөлөхгүй гэв
2017-10-18 17:50:22 - Шар
Алтайн нуруунаас 2000 орчим жилийн настай эрэгтэй хүний мумми олджээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2017-10-18 07:25:59 - Хууль
Ч.Саранзаяа: Д.Гантулгатай холбоотой хүчингийн хэргээр кино хийж, орлогоо сайн үйлсэд зарцуулна
2017-10-17 07:43:11 - Хууль
СУРВАЛЖЛАГА: Хойд эцэгтээ хүчирхийлүүлсэн охин эмнэлэгт хэвтжээ
2017-10-18 17:02:28 - Байгаль Орчин
Нойтон цас орж сэрүүснэ
2017-10-18 16:25:49 - Орон нутаг
Зодоон гарсан сургуулийн захирал халагдах өргөдлөө өгчээ
2017-10-18 07:25:55 - Энтертайнмент
А.Өсөх-Ирээдүй: Хүмүүс намайг булдруу, булдруу л гээд байгаа
2017-10-18 14:38:39 - Хууль
Цагдаа руу салаавч гаргасан Ц.Баярцогтыг суллалаа
2017-10-17 13:29:45 - Улс төр
Х.Баттулга: Ц.Нямдорж та 5 настай охин, 13 настай охины асуудлыг анхааралдаа аваарай
2017-10-17 10:19:44 - Хууль
Хөдөлгөөн зохицуулж байсан цагдаагийн алба хаагчийг мөргөжээ
2017-10-18 07:25:49 - Гадаад
Өмнөд Судан дахь НҮБ-ын байранд халдлага гарч, монгол цэргүүд амжилттай хамгаалжээ
2017-10-17 15:31:58 - Хууль
Халаасны хулгайч эмэгтэйчүүдийг баривчиллаа