Японы автомашин экспортын “Be Forward” компани Хаанбанк хамтран ажиллана

Түгээх    
2017-10-12 08:25:54 - Эдийн засаг

 ХААН Банк болон Япон улсын автомашин худалдааны Be Forward  компанийн хооронд 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хамтран ажиллах гэрээнд  гарын  үсэг зурлаа. Энэхүү үйл ажиллагаанд Be Forward компанийн монгол дахь салбарын захирал М.Жаргалсайхан, ХААН Банкны бүтээгдэхүүний удирдлагын газрын  захирал Б.Дөлгөөн болон бусад албаны хүмүүс оролцлоо.

“Be Forward” компани нь японы  автомашины худалдааны тэргүүлэгч  компани бөгөөд  тус компанийн  Монгол дахь салбар  www.1000mashin.mn  веб сайтаар дамжуулан автомашин худалдаалах, худалдан авах, автомашины лизингийн үйлчилгээг  онлайнаар шийдүүлэх  зэрэг цогц үйлчилгээг үзүүлэх юм.  “Be Forward” компанийн Монгол дахь салбарын залуус Монгол улсын автомашин худалдан борлуулах үйл ажиллагааг цахим орчинд мэргэжлийн түвшинд, хэрэглэгчдэд илүү ойлгомжтой, цаг хугацаа, зардал хэмнэсэн автомашин худалдаа үйлчилгээний АВТОДИЛЕР бүхий эко системийг   хэрэглэгчдэд санал болгож байна. 

Энгийнээр хэлбэл шинээр орж ирсэн  болон  Монгол улсад  улсад 2 жил хүртэлх хугацаанд ашиглаж байсан дугаартай автомашинаа борлуулах, тухайн автомашиныг  авах хүсэлтэй хэрэглэгчийг онлайн орчинд холбож өгөх болон худалдан авалтыг ХААН БАНК-ны ЛИЗИНГ-ийн үйлчилгээнд хамруулах  боломжийг хэрэглэгчдэд олгож байгаа аж.  

Энэ үеэр ХААН Банкны Бүтээгдэхүүн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Г.Ганцог  дараах  мэдээллийг өгсөн юм.

 -Хамтын ажиллагааны  ач холбогдол, зорилтын талаар  мэдээлэл өгөхгүй юу?

-Автодилерийн үйлчилгээ нь иргэдэд автомашинаа худалдах, өөрийн хүссэн баталгаат автомашинаа худалдан авах, санхүүгийн хэрэгцээ буюу зээлийн хүсэлтийг нь судалж шийдвэрлэх үйлчилгээг нэг доор шийдсэн цогц шийдэл юм. Өөрөөр хэлбэл нэг цэгээр хоёр асуудлаа шийдэх боломжтой  гэсэн  үг. Банкны зүгээс  бүх төрлийн автомашинд зээлийн таатай нөхцөл  санал болгож байгаа. Санхүүгийн хэрэгцээнд нь тохирсон бүтээгдэхүүн үйлчилгээний олон төрлийн сонголт  бүхий  систем бэлэн болоод байна. Өнөөдөр энэхүү онлайн системийг бий болгон хөгжүүлж байгаа www.1000mashin.mn сайттай хамтран ажиллах болсондоо  баяртай байна.

 -Уг үйлчилгээг нэвтрүүлснээр харилцагчид ямар давуу тал  үүсэх вэ?

-Иргэдийн хувьд автомашин худалдан авах гэж автомашины захуудаар явах, зарын дагуу очиж үзэх, санхүүгийн асуудлаа хэрхэн шийдвэрлэх  вэ  зэрэг хүндрэлүүд байнга тулгардаг.  ХААН Банк болон /Be forward/ -н хамтран хэрэгжүүлж буй автодилерийн үйлчилгээнд хамрагдснаар дээрх асуудлаа шийдвэрлэх ба www.1000mashin.mn автомашин худалдаа, үйлчилгээний цахим системд хандан япон улсаас импортоор орж ирсэн эсвэл орж ирээд тодорхой хугацааг өнгөрүүлсэн улсын дугаартай, улсын үзлэгт хамрагдсан автомашинуудаас сонголтоо хийн зээлийн хүсэлтээ цахимаар шийдвэрлүүлэх боломжтой болж байгаа юм. ХААН Банкны хувьд бүх төрлийн автомашины лизингийн зээлийг хамгийн таатай нөхцлөөр, шуурхай судалж шийдвэрлэнэ. 

М.ЖАРГАЛСАЙХАН: АВТОМАШИНЫ ЗАХ ЗЭЭЛД СТАНДАРТ БИЙ БОЛГОНО 

Хамтран ажиллах гэрээг  үзэглэх үеэр “Be Forward” компанийн монгол дахь салбарын захирал М.Жаргалсайханаас цөөн асуултад хариулт авлаа.

 ХААН Банктай хамтран ажилласнаар автомашины бизнес эрхлэгч болон энгийн хэрэглэгчдэд ямар шинэ боломж бий болох вэ?

Бид  хамтын ажиллагаагаа гэрээнд  гарын үсэг зурснаар  албан ёсоор эхлүүлж байна. Өнгөрсөн хавраас буюу гуравдугаар сараас эхлэн туршилтын байдлаар хэрэгжүүлсэн. Энэхүү системийг онлайн орчинд  явуулах нь Монголын автомашины зах зээлд маш шинэлэг зүйл болж байгаа. Ингэснээр худалдан авагч, худалдаалагч аль аль тал нь цаг хугацааг бодитоор хэмнэхээс гадна банктай харилцах,  санхүүгийн асуудлыг шийдвэрлэхэд дөхөм болгоно. Мөн манайд автомашины зах зээлд,  ялангуяа хуучин автомашины худалдаанд  техникийн болон зах зээлийн үнэлгээний стандарт  маш хомс. Хэн нэгэн автомашин эзэмшигчийн  юмуу энэ чиглэлээр бизнес эрхэлж  хүний үзэмжээр явж ирсэн. Тэгвэл бид  автомашины зах зээлд  стандарт бий  болгох цаг болсон гэж үзэж энэхүү ажлыг эхлүүлсэн.  Нэмж хэлэхэд  энэхүү системд зөвхөн манай импортын автомашиныг нэвтрүүлэхээс гадна бидэнтэй хамран ажилладаг автомашин импортлогчдоо бүрэн хамруулахаар зорьж байна. Энэ нь тэдний борлуулалтыг өсгөх бас нэгэн шинэ боломж гэж харж байгаа.

-Ямар ч бүтээгдэхүүн үйлчилгээнд найдвартай, баталгаатай байдал чухал. Танайх найдвартай  байх тал дээр ямар баталгаа өгч чадах вэ?

- Бид Япон улсын автомашин болон сэлбэг худалдааны экспортлогч BEFORWARD компанийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч. Автомашинийг Япон дахь компаниас шууд татан авалт болон захиалгаар нийлүүлдэг, нөөцийн хувьд өндөр, зах зээлд нэгэнт танигдсан, Дэлхийн жишигт нийцсэн өндөр технологийг хөгжүүлсэн, брэнд имижтэй, өөрсдийн агуулах, хүргэлт, төлбөр тооцооны системтэй. Энэ бүх суурь баазыг бий болгосноор  хэрэглэгчдэд илүү ойр шуурхай, найдвартай үйлчилдэг.  Бүтээгдэхүүний үнэ, чанарыг ч онцгой анхаарч Монголын зах зээлд эрэлттэй,  чанарын өндөр үзүүлэлттэй автомашинууд худалдаалдаг.

-Цаашдаа автомашины онлайн худалдааг шинэ түвшинд гаргахад ямар зорилт тавьж байна вэ?

-Хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажил олон бий. Автомашинтай холбоотой бүхий л бүтээгдэхүүн үйлчилгээг олон улсын жишигт нийцсэн, дэвшилтэд технологийн шийдлүүдийг ашиглаж www.1000mashin.mn веб сайтаар дамжуулан цахим орчинд бий болгох, түүгээр үйлчлэх шинэ санаачлагаа хэрэгжүүлж эхлээд байна.  Энэ бүгдийг зөвхөн “Be Forward” дангаараа хэрэгжүүлэх биш энэ чиглэлд хамтран, онлайн орчинд бүтээгдэхүүн үйлчилгээгээ нэвтрүүлэх зорилготой бүхий л байгууллагуудтай хамтран ажиллаж, амжилтанд хүрэх   зорилт тавин ажиллаж байна.

-Баярлалаа.

 

Н.БАЯР



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 14

Зочин (202.21.*.*)
2017-10-12 18:59:10
Танай зээлийн эдийн засагч нар бөөн их зан ярвайгаад сууж байдаг шүү дээ. Хурдан шуурхай шийдэх нь юу л бол доо. Лизингийн зээлээ урьдчилгаа төлбөргүй хугацаа урт болгоорой.

zochin (37.220.*.*)
2017-10-12 15:08:13
Atomiin tsatsargiig shalgaruulah heregtei shuu.

Зочин (117.102.*.*)
2017-10-12 12:47:45
Ard irgediig huu undur zeeleer daramtalj urtei boloh system bolimoor ymaa.. Teneguud be?

sda (124.158.*.*)
2017-10-12 12:02:36
endii ene sistremiig ashiglaval tsag hugtsaa hemnej , shuurkhaa bolon gej b.gaa yum bish yy.unshaad opiolgohgyi yaanaa.

Зочин (103.206.*.*)
2017-10-12 11:29:20
Монголчууд бараг бүгдээрээ орон сууцны зээлтэй, одоо дээр нь бүгд автомашины зээлтэй болох юм байна л даа? Улс нь бондын өртэй, ард түмэн нь орон сууц ба автомашины зээлтэй байгаа улс орон яаж хөгжих вэ? Өрийн хөлгүй их далайд бүгд живэх үү? Ийм улс орон дэлхийд байдаг болов уу? Яана аа, нэг л биш ээ?

Машин авъя (66.181.*.*)
2017-10-12 11:19:16
Хаан банкны лизингээр машин авах гэж байгаа хүмүүс зөвхөн эднийхээс сонголтоо хийнэ гэсэн үг юмуу

Зочин (202.131.*.*)
2017-10-12 10:29:37
ЗХУ, СНГ, ОХУ-д 5 жил сурч төгссөн хүмүүст магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. Утас:88671597 incorvuz@mail.ru

mongol (150.129.*.*)
2017-10-12 10:26:29
prius unan uu land unan uu yamarch yalgaa b.hgyi shyy de.tasarchihsan yum bichih yum...neg l odor prius ch oldohgyi boloh vii de.ern bol huneeree l b.h heregtee.ene 2 baiguullaga hamtran ajillahaar bolloo.bolool yum bish yy....ataarkhuu, har energ duuren garuud comment bichih uum aa

зочин (49.0.*.*)
2017-10-12 09:53:02
Машинуудын мэдээллээ хэзээ тавих юм бэ

zochin (223.55.*.*)
2017-10-12 09:41:33
Zov jolootoi mashin oruulj ireechee

Зочин (182.160.*.*)
2017-10-12 09:28:25
хогийн приус л хотоор дүүрэх байх даа. хир ханхлуулсан оркууд дүрэм зөрчөөд машин шүргээд зугтана

Зочин (182.160.*.*)
2017-10-12 09:28:01
хогийн приус л хотоор дүүрэх байх даа. хир ханхлуулсан оркуудад дүрэм зөрчөөд машин шүргээд зугтана

Зочин (66.181.*.*)
2017-10-12 09:02:37
Буруу рультэй тэндээ хуучраад хог болсон машинуудаар хотын гудамжийг дүүргэх ажиллагааг эрчимжүүлж байгаагийн нэг хэлбэр. Сдакуудаас болж энэ хотод үмхий самхай хэдэн зуун мянган машин мөлхдөг болсон шүү.

Зочин (172.98.*.*)
2017-10-12 08:49:30
Машин зардаг хамаг мэдээллээ 5 богдод алдах нь

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2017-10-18 09:01:59 - Эдийн засаг
“GLOBAL FINANCE” сэтгүүл Хасбанкийг Монгол Улсын шилдэг банкаар дахин өргөмжиллөө
2017-10-18 08:54:54 - Улс төр
Сайд нарыг өнөөдөр томилно
2017-10-18 08:45:24 - Нийслэл
Хоёр дүүрэгт цахилгаан хязгаарлана
2017-10-18 07:27:36 - Байгаль Орчин
Улаанбаатарт 9 хэм дулаан байна
2017-10-18 07:25:59 - Хууль
Ч.Саранзаяа: УИХ-ын гишүүн Д.Гантулгатай холбоотой хүчингийн хэргээр кино хийж, орлогоо сайн үйлсэд зарцуулна
2017-10-18 07:25:55 - Энтертайнмент
А.Өсөх-Ирээдүй: Хүмүүс намайг булдруу, булдруу л гээд байгаа
2017-10-18 07:25:52 - Эдийн засаг
ШИНЭ БОНД: “Хуралдай”-гаас хүү нь доогуур гарах хүлээлттэй байна
2017-10-18 07:25:49 - Гадаад
Өмнөд Судан дахь НҮБ-ын байранд халдлага гарч, монгол цэргүүд амжилттай хамгаалжээ
2017-10-18 07:25:47 - Улс төр
Давхар иргэншилтэй төрийн түшээдийг О.Баасанхүү гишүүнээр нэрлүүлэх гэж “чичрэх” хэрэггүй
2017-10-18 07:25:15 - Энтертайнмент
Өнөөдөр бар өдөр
2017-10-17 18:01:30 - Гадаад
Каталоний тусгаар тогтнолын төлөөх хөдөлгөөний хоёр удирдагчийг баривчилжээ
2017-10-17 17:30:00 - Энтертайнмент
Богд Хааны Ордон Музей бямба гаригт иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ
2017-10-17 17:26:38 - Гадаад
Хойд Солонгос цөмийн зэвсгээсээ татгалзах болзлоо мэдэгдэв
2017-10-17 17:24:34 - Улс төр
Ц.Нямдорж: Би С.Зоригийн хэргийн захилагчийг ил болгоно
2017-10-17 16:35:19 - Хууль
Ажлаасаа хууль бусаар халагдсан иргэд Ерөнхий сайдад хандав
2017-10-17 16:29:48 - Шар
Трамп ирэх сарын 7, 8-ны өдрүүдэд Өмнөд Солонгост айлчилна
2017-10-17 16:26:26 - Энтертайнмент
Энэ сарын 21-нд Богд хааны ордон музей иргэдэд үнэгүй үйлчилнэ
2017-10-17 15:50:19 - Гадаад
БНАСАУ-ын дипломат: Солонгосын хойгт хэзээ ч "цөмийн дайн" дэгдэж болзошгүй
2017-10-17 15:49:19 - Нийслэл
Ирэх сарын 1-нээс цахилгааны шөнийн тарифыг 50-100 хувь хөнгөлнө
2017-10-17 15:31:58 - Хууль
Халаасны хулгайч эмэгтэйчүүдийг баривчиллаа
2017-10-17 15:25:54 - Орон нутаг
Хэнтий аймагт малчдад долоон худаг ашиглалтанд оруулж, хүлээлгэн өгчээ
2017-10-17 15:11:03 - Улс төр
У.Хүрэлсүх: Надад улс орныг аваад явчих "бяртай" сайд нар хэрэгтэй
2017-10-17 15:06:01 - Энтертайнмент
Дуучин Д.Болд уянгын дууны шүлэг хайж байна
2017-10-17 14:55:32 - Хууль
Үндсэн хуулийн цэц нэр бүхий иргэний гомдлыг хэлэлцэнэ
2017-10-17 14:50:26 - Энтертайнмент
”Морин хуур”-ын чуулгын 25 жилийн ойн тоглолт болно
2017-10-17 14:44:25 - Хууль
Д.Батчулуун: Архинд хордож амиа алдсан охин болон хүчирхийлэлд өртсөн таван настай охины хэргийг шалгаж байна
2017-10-17 14:32:49 - Хууль
"Ноён уул"-ын шүүх хурал хойшиллоо
2017-10-17 14:21:29 - Шар
Б.Батзориг ашиг сонирхлын зөрчилтэйгээ хүлээн зөвшөөрөв
2017-10-17 14:20:34 - Нийслэл
“Оргил рашаан сувилал”-ыг 15 тэрбум төгрөгөөр хувьчиллаа
2017-10-17 14:01:55 - Боловсрол
Сонгинохайрхан дүүргийн 67-дугаар сургууль смарт ангитай боллоо
2017-10-17 13:29:45 - Улс төр
Х.Баттулга: Ц.Нямдорж та 5 настай охин, 13 настай охины асуудлыг анхааралдаа аваарай
2017-10-17 13:28:06 - Нийслэл
ФОТО: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй явган хүний гүүрэн гарц ашиглалтад орлоо
2017-10-17 13:21:52 - Улс төр
Х.Баттулга: Монгол Улсаар овоглогдох Засгийн газар шүү гэдгийг анхаараарай, улстөржилт хэрэггүй
2017-10-17 12:57:14 - Хууль
Хүчирхийллийн эсрэг эцэг эхчүүдийн жагсаал цуцлагджээ
2017-10-17 12:51:00 - Нийслэл
Аврагчид гүний шумбалтын дадлага сургууль хийлээ
2017-10-17 12:45:40 - Улс төр
Сайд нарыг томилох эсэхийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна
2017-10-17 12:19:36 - Хууль
Хүний эрхийн дэд хороо хүчирхийлэлд өртсөн охины асуудлаар хуралдаж байна
2017-10-17 12:09:30 - Улс төр
АН-ЫН БҮЛЭГ: Ч.Хүрэлбаатарыг сайдаар томилохыг дэмжихгүй
2017-10-17 11:51:15 - Улс төр
Ерөнхийлөгч Ч.Хүрэлбаатараас бусдыг нь сайд болгохыг дэмжлээ
2017-10-17 11:41:53 - Улс төр
Сайд нарын нэрийг өргөн барилаа
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2017-10-16 09:42:50 - Хууль
Таван настай охиныг хүчирхийлсэн хойд аав нь гулсуур дээрээс унасан хэмээжээ
2017-10-17 07:43:11 - Хууль
СУРВАЛЖЛАГА: Хойд эцэгтээ хүчирхийлүүлсэн охин эмнэлэгт хэвтжээ
2017-10-16 10:37:42 - Хууль
Нисэх-Яармагийн замд зам тээврийн ослоор таван хүн амиа алджээ
2017-10-16 14:46:19 - Нийслэл
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: С.Батболд, Э.Анар нарыг огцрох хүртэл хугацаагүй нойтон өлсгөлөн зарлана гэв
2017-10-16 15:16:47 - Шар
Жүжигчин Армен Джигарханян эхнэрээ цагдаад өгчээ
2017-10-17 13:29:45 - Улс төр
Х.Баттулга: Ц.Нямдорж та 5 настай охин, 13 настай охины асуудлыг анхааралдаа аваарай
2017-10-17 10:19:44 - Хууль
Хөдөлгөөн зохицуулж байсан цагдаагийн алба хаагчийг мөргөжээ
2017-10-16 07:39:02 - Улс төр
Д.Тэрбишдагва: МАН-ын 65 гишүүн мундагтаа парламентад суусан юм биш
2017-10-17 15:31:58 - Хууль
Халаасны хулгайч эмэгтэйчүүдийг баривчиллаа
2017-10-17 14:21:29 - Шар
Б.Батзориг ашиг сонирхлын зөрчилтэйгээ хүлээн зөвшөөрөв