ХХААХҮЯ-ны мэргэжилтэн гурван компанид давхар ажиллаж байжээ

Түгээх    
2017-10-12 09:29:50 - Хууль

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр 13 яам, 27 агентлагт авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцсан дүнгээ Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгүүд хэлэлцүүлсээр байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, түүний харьяа агентлагуудад ажилласан тайланг өнөөдөр хэлэлцүүллээ.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хэмжээнд давхар ажил эрхлэлт, төлбөр авах, өөртэйгөө холбоотой шийдвэр гаргахдаа мэдүүлэг, тайлбар гаргаагүй зэрэг хуулийн хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн жишээ түгээмэл байв. Тухайлбал, 2016 онд Төрийн нарийн бичгийн даргын зөвлөлийн гишүүдэд хуралдаанд оролцсон оролцоогоор 1 удаагийн хуралд 1 гишүүнд 25 мянган төгрөгийн урамшуулал олгосон байна. Ийм урамшуулал олгох эрх зүйн зохицуулалт байхгүй бөгөөд энэ нь авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжийг зөрчсөн байна.

Тус яамны харьяа зарим агентлагийн дарга нар тушаал гаргаж өөртөө урамшуулал, урамшуулалт цалин олгох шийдвэр гаргасан бөгөөд энэ тухай шийдвэрийг гаргахаас өмнө ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдэл гаргаагүй нь мөн хууль зөрчсөн үйлдэл юм. Тус салбарын удирдлагын түвшинд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй гэж Ажлын хэсэг дүгнэв.

Яамны нийт албан тушаалтнуудын давхар ажил эрхлэлтийн судалгаатай танилцахад 2017 оны байдлаар 15 албан тушаалтан ажлын бус цагаар давхар ажил эрхэлж байв. Яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын гадаад хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн У нь БНХАУ-ын хөрөнгө оруулалттай 3 компанид зөвлөх, орчуулагчийн ажил хийдэг ажээ. Тэрээр яамны удирдах албан тушаалтнаас давхар ажил эрхлэх зөвшөөрлийг бичгээр хүссэн боловч удирдлагын зүгээс илтэд ашиг сонирхлын зөрчил үүсэх тул зөвшөөрөөгүй байна. Гэвч У нь удирдлагаас зөвшөөрөл өгөөгүй байхад дээрх 3 компанид давхар ажил эрхэлж байжээ. Уг асуудлыг Авлигатай тэмцэх газар хуулийн хүрээнд нарийвчлан шалгаж байна.

Малын үзлэг, ангилалтын ажлын талаар Ажлын хэсэг тусгайлан судалж үзжээ. Энэ ажлын зардал нь улсын төсвөөс гардаг байна. 2015 онд 391.9 сая төгрөг зарцуулсан байв. Зардлыг хянан үзэхэд аймаг тус бүр ИТХ-ын шийдвэрээр үзлэг, ангилалт хийх малын тархац судлах зардлын тарифыг харилцан адилгүй тогтоодог байна. Жишээлбэл, Өмнөговь аймагт 2500 төгрөг байхад Баян-Өлгий аймаг 300 төгрөгөөр тогтоожээ. Эрх зүйн зохицуулалтгүй байгаагаас аймаг бүр өөр өөр тариф баталдаг гэсэн тайлбарыг мэргэжилтнүүд өгч байв. Цаашид нэгдсэн жишиг тариф гаргах шаардлагатай тул аймгуудын мал, эмнэлэг үржлийн тасаг болон салбарын төлөөллүүдтэй хэлэлцүүлэг зохион байгуулж санал авч хэрэгжүүлэх нь зүйтэй гэж Ажлын хэсэг үзэв.

Салбарын хэмжээнд 2015 онд баяр наадам, арга хэмжээ тэмдэглэх, зохион байгуулахад төсвөөс 1.3 сая зарцуулах, 2016 онд 45.1 сая төгрөгийн томилолт, тээвэр шатахууны зардлыг бусдаар гүйцэтгүүлсэн зэргээр төсвийн зардлын ангиллыг зөрчиж шийдвэр гаргах, сангийн албан хаагчдад 7.9 сая төгрөгийн үүрэн холбооны утасны хөнгөлөлт үзүүлэх, шууд гэрээ байгуулж ажлын хөлсөнд 21.7-23.7 сая төгрөг олгосон зэрэг зөрчил гарсан байна.

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд иргэн, аж ахуйн нэгжээс 2016 онд нийт 700 гаруй төсөл ирүүлснээс 212-т нь зээл олгох шийдвэр гаргажээ. Хурлын тэмдэглэл болон холбогдох материалуудтай танилцахад чухам ямар шалгуур үзүүлэлтээр тэдгээр 212 аж ахуйн нэгж, иргэнийг сонгон шалгуулсан эсэх нь тодорхойгүй байв. Ирүүлсэн төсөл болон холбогдох материалуудад эрсдлийн үнэлгээ хийх аргачлал боловсруулж өндөр оноо авсан нэгжийг сонгон шалгаруулсан гэх боловч төсөл сонгон шалгаруулах хурлын дараа аргачлалыг батлан гаргасан, үнэлгээний шалгуур үзүүлэлтийн талаар хурлын тэмдэглэлд дурдагдаагүй байсныг Ажлын хэсгийнхэн онцоллоо.  

Шалгарсан 212 төслийн 83 төсөлд нийт 43.54 тэрбум төгрөгийн зээл олгохоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд шийдвэрлэсэн байв. Чухам ямар шалгуур үзүүлэлтээр, юуг үндэслэж аж ахуйн нэгжүүдэд зээл олгосныг Авлигатай тэмцэх газар дахин нарийвчлан судалж, дүн шинжилгээ хийхээр болов. Түүнчлэн Үндэсний Аудитын газраас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа сангуудад эрсдлийн аудит хийх шаардлагатай байна гэдгийг мэдэгдлээ.

Эх сурвалж: АТГ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 16

Зочин (182.160.*.*)
2017-10-12 18:16:02
МАН-хан үхдэл,хүүрүүд байжээ

Зочин (202.131.*.*)
2017-10-12 16:49:51
Давхар ажил бишээ. Цэвэр авилга байхгүй юу. Албан тушаал, танил талаа ашиглааад хариуд нь цалин хэлбэрээр авилга авсан юм байна.

БАГШ (122.201.*.*)
2017-10-12 12:49:36
МАН - ЫН МАФИЖСАН БҮЛЭГЛЭЛИЙН ЗОХИОН БАЙГУУЛСАН 60 - Н ТЭРБУМЫН СҮЛЖЭЭНИЙХНИЙ ТӨР УЛСАД УЛСАД УЧРУУЛЖ НААД ЗАХЫН ИЛЭРСЭН ХОР УРШИГ ЭНЭ !!!

БАГШ (122.201.*.*)
2017-10-12 12:49:28
МАН - ЫН МАФИЖСАН БҮЛЭГЛЭЛИЙН ЗОХИОН БАЙГУУЛСАН 60 - Н ТЭРБУМЫН СҮЛЖЭЭНИЙХНИЙ ТӨР УЛСАД УЛСАД УЧРУУЛЖ НААД ЗАХЫН ИЛЭРСЭН ХОР УРШИГ ЭНЭ !!!

БАГШ (122.201.*.*)
2017-10-12 12:49:20
МАН - ЫН МАФИЖСАН БҮЛЭГЛЭЛИЙН ЗОХИОН БАЙГУУЛСАН 60 - Н ТЭРБУМЫН СҮЛЖЭЭНИЙХНИЙ ТӨР УЛСАД УЛСАД УЧРУУЛЖ НААД ЗАХЫН ИЛЭРСЭН ХОР УРШИГ ЭНЭ !!!

БАГШ (122.201.*.*)
2017-10-12 12:49:12
МАН - ЫН МАФИЖСАН БҮЛЭГЛЭЛИЙН ЗОХИОН БАЙГУУЛСАН 60 - Н ТЭРБУМЫН СҮЛЖЭЭНИЙХНИЙ ТӨР УЛСАД УЛСАД УЧРУУЛЖ НААД ЗАХЫН ИЛЭРСЭН ХОР УРШИГ ЭНЭ !!!

Зочин (202.21.*.*)
2017-10-12 11:06:14
Ard tumnii tatwar tolson mngoor tuilj ogoh ymdaa ene toriinhon

Зочин (27.123.*.*)
2017-10-12 10:45:00
Мөнгө төлж албан тушаалд очсон хүмүүс өөр яахын

Зочин (112.72.*.*)
2017-10-12 10:27:54
nuusleliin abto zam hurungu oryylaltin gazrinhan mash ih abilgal abdag sh de.

Зочин (202.131.*.*)
2017-10-12 10:23:59
ЗХУ, СНГ, ОХУ-д 5 жил сурч төгссөн хүмүүст магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. утас: 88671597 incorvuz@mail.ru

ЯЯ (202.179.*.*)
2017-10-12 10:21:54
ЦАЛИН МӨНГӨ АМЬДРАЛД ХҮРЭХГҮЙ БОЛОХООР Л ДАВХАР АЖИЛ ХИЙНЭ Ш ДЭЭ

zochin (103.11.*.*)
2017-10-12 10:13:15
Ene Ganhyag gedeg nuhur avilga avsan ni togtoogdson gesen yasan be. Suuj baih yum

Ман ч ёстой балай гарууд юмаа (103.229.*.*)
2017-10-12 10:03:18
Монгол улсад зөв шударга зүйл ёс зүй гэж ер нь байна уу

Ман ч ёстой балай гарууд юмаа (103.229.*.*)
2017-10-12 10:03:03
Монгол улсад зөв шударга зүйл ёс зүй гэж ер нь байна уу

Зочин (202.70.*.*)
2017-10-12 09:52:35
хууль ч нар бас маш их давхар ажил хийж байна. Худлаа нэг үнэмлэх барьчихаад хуульч өмгөөлөгч гээд мөнгөө дандаа бэлэнээр авдаг татвар төлдөггүй

Зочин (202.70.*.*)
2017-10-12 09:45:01
яам тамгын газрын албан хаагчид, их дээд сургуулийн багш нар бусад салбарт маш их давхар ажил хийдэг шүү дээ. Илэрсэн нь энэ шүү дээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2017-12-18 10:54:08 - Эрүүл мэнд
М.Даваабат: Ниргэсэн хойно нь хашгирах биш эрсдэлээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэхэд анхаарч ажиллаж байна
2017-12-18 10:35:04 - Хууль
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Он гарсаар зам тээврийн ослоор 58 хүүхэд амиа алджээ
2017-12-18 10:27:23 - Хууль
АТГ-аас төрийн албаны сонгон шалгаруулалтын явцыг хянажээ
2017-12-18 09:41:53 - Байгаль Орчин
Монголын ой өвчин, хортон шавжид улам бүр өртөмтгий, эмзэг болж байна
2017-12-18 09:26:20 - Хууль
Г.Номуундарь охины бичлэгтэй холбогдуулан Эрүүгийн цагдаагаас шалгалт хийж эхэлжээ
2017-12-18 09:22:55 - Улс төр
УИХ дахь АН-ын бүлэг хуралдана
2017-12-18 09:20:00 - Байгаль Орчин
Улаанбаатарт өнөөдөр 10-12 хэм хүйтэн
2017-12-18 07:18:01 - Улс төр
С.Жавхлан: 2020 онд сонгууль болохгүй, наана нь том өөрчлөлт болж ч мэднэ
2017-12-18 07:09:11 - Улс төр
С.Батболд: Энэ хотод амьдрах гэж байгаа бол хууль, дүрэмд захирагдах ёстой
2017-12-18 07:01:53 - Нийслэл
З.Ундармаа: Ядруухан л амьдарч байна. Гэхдээ хүний өмнөөс гурван ихэр хүүхэд төрүүлсэн биш дээ
2017-12-18 07:00:52 - Эдийн засаг
Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ирэх онд ямар байх вэ
2017-12-18 06:57:25 - Хууль
Монголд сурдаг гадаад оюутнууд нэгнээ зүсч сийчсэн хэрэг гарчээ
2017-12-18 06:55:42 - Энтертайнмент
Өнөөдөр туулай өдөр
2017-12-17 13:16:29 - Улс төр
АЗХ-ны ерөнхийлөгчөөр С.Эрдэнэболдыг батламжиллаа
2017-12-17 13:07:38 - Энтертайнмент
“Зуун дамнасан өв” үзэсгэлэн олны хүртээл боллоо
2017-12-17 13:07:01 - Нийслэл
Тэрэлжид мөсөнд авиралтын тэмцээн болж байна
2017-12-17 12:59:03 - Спорт
Богдхан уулын хишиг Улс аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаантай
2017-12-17 12:52:30 - Улс төр
Шадар сайд Стандарт, Хэмжил зүйн газарт ажиллав
2017-12-17 12:47:31 - Байгаль Орчин
Бага зэргийн цас орж, явган шуурга шуурна
2017-12-17 12:41:16 - Спорт
Д.Сумъяа "World Masters"-д завсаргүй дөрөв түрүүлсэн дэлхийн анхны бөх боллоо
2017-12-16 15:51:36 - Шар
68-тай Ричард Гир 34-тэй дурлалт бүсгүйдээ гэрлэх санал тавив
2017-12-16 15:18:19 - Шар
Канадын тэрбумтан, түүний эхнэрийн цогцсыг байрных нь хонгилоос олжээ
2017-12-16 14:12:20 - Хууль
Чингис хааныг доромжилсон залууд Хятадын шүүх нэг жил хорих ял оноожээ
2017-12-16 13:56:42 - Спорт
“World masters” тэмцээн өнөөдөр 16:00 цагаас эхэлнэ
2017-12-16 13:51:42 - Хууль
Хар тамхичдыг баривчиллаа
2017-12-16 13:11:27 - Нийслэл
Төв талбайн сүлд модны гэрлийг асаав
2017-12-16 12:52:06 - Байгаль Орчин
БОАЖЯ-ны 30 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлж буй бүтээлч 30 ажил
2017-12-16 12:42:36 - Улс төр
Ардчилсан залуучууд чуулж байна
2017-12-16 12:33:27 - Улс төр
Ерөнхийлөгч үндэсний аюулгүй байдлын асуудлаар мэдээлэл хийлээ
2017-12-16 12:18:22 - Хууль
АТГ-аас Зам, тээврийн хөгжлийн сайдад зөвлөмж өглөө
2017-12-16 12:14:40 - Эрүүл мэнд
Өрхийн эмнэлгүүд ажиллаж байна
2017-12-16 12:09:25 - Орон нутаг
ОХУ-ын шилдэг компаниуд Монголын газар тариалангийн салбарт техник, тоног төхөөрөмж нийлүүлэх сонирхолтой байна
2017-12-16 11:38:11 - Улс төр
Тавантолгойн бүлэг ордоос нүүрс ачилтыг түр зогсоож, газрын тосны үйлдвэр барих асуудлаар уулзалт зохион байгуулав
2017-12-16 11:32:41 - Эрүүл мэнд
Б.Сэргэлэн: Эх үрийн амийг аварч бүтэн 49 цаг 33 минут зогссоны төлөө 18 мянган төгрөг авсан
2017-12-16 11:26:39 - Гадаад
Япон улс Монголоос ажиллах хүч авах бүрэн боломж бий
2017-12-16 11:11:37 - Энтертайнмент
Ордуудын 2018 оны зурхай
2017-12-16 10:56:22 - Нийслэл
АТГ байгуулагдсанаасаа хойш 127 хэрэг шийдвэрлэж, 80-аад тэрбум төгрөг зарцуулжээ
2017-12-15 21:33:34 - Энтертайнмент
“Болор цом 35”-ын тэргүүн байрын шүлэг: ИЖИЙДЭЭ НАС ГУЙЛАА
2017-12-15 21:25:00 - Энтертайнмент
“Болор цом 35”-ын эзнээр яруу найрагч М.Отгонбаяр тодорлоо
2017-12-15 19:53:31 - Улс төр
Чуулганы хаалттай хуралдаан үргэлжилж байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй