ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: Иргэд тээврийн хэрэгслийн лавлагааг дугаарлан гаргуулж байна

Түгээх    
2017-10-12 14:15:51 - Нийслэл

-ИРГЭДЭД АВТОМАШИНЫ АРХИВ, ЛАВЛАГАА БОЛОН ХАСАЛТЫН ҮЙЛЧИЛГЭЭГ ХИЙЖ БАЙНА-

Өнөөдөр буюу энэ сарын 12-ны өдөр жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Бид өвөлд бэлэн” өдөрлөг зохион байгуулж байна. Энэ жилийн хувьд Авто тээврийн үндэсний төвөөс “Авто тээврийн менежментийг сайжруулах жил”-ийн хүрээнд хийсэн үйл ажиллагаа болон хийж хэрэгжүүлсэн ажлуудынхаа талаар мэдээлэл өгч, сурталчлах, өвөлжилтийн бэлтгэл ажлыг олон нийтэд нээлттэй танилцуулах арга  хэмжээг “Сүхбаатарын талбай”-д зохион байгуулж байна.

Энэхүү өдөрлөг зөвхөн өнөөдөр 17 цаг хүртэл иргэдэд нээлттэйгээр зохион байгуулагдана. Өдөрлөгт Зам, тээврийн хөгжлийн яам, “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ болон улс, хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч 22 аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл оролцож байгаа юм.

Өдөрлөгт ирсэн иргэд ихэвчлэн автомашин тээврийн хэрэгслийн архив лавлагаа гаргуулахаар оочирлож байв. Мөн өөрийн нэр дээрх он хуучин, хэрэглээнээс гарсан, хөдөлгөөнд оролцох боломжгүй зэрэг автомашинаа өөрийн иргэний үнэмлэхтэй ирж хасуулах үйлчилгээ хийлгэх боломж бүрдүүлжээ. Мөн тээврийн хэрэгслийн явуулын оношлогоог төв талбай дээр хийж байна.

Явуулын оношлогооны хэсэг нь суурин оношлогоогоор гардаг бүхий л үзүүлэлтийг бүрэн гаргах боломжтой байдаг бөгөөд алсдагдсан аймаг болон том оврын машин, улсын онцгой объектод хүрч үйлчилдэг аж. Явуулын техникийн хяналтын үзлэгээр тормоз, дуу чимээ, гэрэл, утаа, үрүүл, эд анги зэрэг бүхий л оношлогоог хийлгэж боломжтойгоороо онцлог юм.

Энэхүү өдөрлөгт хүрэлцэн ирснээр:

-Улс, хот хоорондын нийтийн зорчигч болон ачаа тээвэр, шуудан, жуулчин тээвэрлэлтийн үйлчилгээний талаар мэдээлэх, зөвлөгөө өгөх

-Техникийн хяналтын үзлэг оношлогооны талаар зөвлөгөө, зааварчилгаа өгөх

-Улс, хот хоорондын ачаа, зорчигч тээвэрлэж байгаа тээврийн хэрэгслийн байршил тогтоох /GPS/, шуурхай зохицуулалтаар хангах, аюулгүй тээвэрлэлтийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөх, танилцуулах

-Тээвэрлэлтийн гэрээгүй тээврийн хэрэгслээр зорчихгүй байхыг анхааруулах, хууль бус тээвэрлэлтийн талаар мэдээ, мэдээлэл өгөх

-Тээврийн хэрэгслийн улсын дугаар олгох, шилжилт хөдөлгөөн импортын бүртгэл хийх

-Тээврийн хэрэгслийн лавлагаа олгох, хасалт хийх

-Тээврийн хэрэгслийн даатгал хийх

-Тээврийн хэрэгслийн татварын үйл ажиллагаа явуулах, мэдээлэл өгөх

-Мэргэшсэн жолоочийн шалгалт авах, лавлагаа өгөх

-Онлайн тасалбар борлуулалтын системийн танилцуулга хийх, мэдээлэл өгөх

-1900-1234 лавлах үйлчилгээ ажиллах, Авто тээврийн салбартай холбоотой мэдээ мэдээллийг өгөх

-Хот хоорондын зорчигч тээвэрлэлтэд явдаг автобусыг танилцуулах зэрэг авто тээвэртэй холбоотой үйлчилгээ, мэдээ мэдээллийг нэг дороос цогцоор нь авах боломжтой юм.

-ХОТ ХООРОНДЫН 930 ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ТЕХНИКИЙН ХЯНАЛТЫН
ҮЙЛЧИЛГЭЭНД ХАМРАГДЖЭЭ-

Улс, хот хооронд зорчигч тээвэрлэлт гүйцэтгэж буй нийслэл хотод байршилтай 22 аж ахуйн нэгж байгууллагын 372 тээврийн хэрэгслийг шалгасан хэмээн албаныхан мэдээлэв. Үүнээс 90%-аас дээш хувьтай долоо, 90-80% -тай 14, 80-78% дүгнэгдсэн нэг аж ахуйн нэгж байгууллага байна.

Улс, хот хоорондын нийтийн зорчигч тээврийн аж ахуй нэгж байгууллагын тээврийн хэрэгслүүдийг техникийн хяналтын үзлэгт оруулах хуваарийн дагуу аравдугаар сарын 10-ны байдлаар хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуй нэгжийн 930 тээврийн хэрэгсэл техникийн хяналтын үзлэгт хамрагджээ.

“Хууль бус тээвэрлэлттэй тэмцье” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Замын цагдаагийн газартай хамтран орон нутгийн пост, чиглэлүүдэд 24 цагийн шугам замын хяналт шалгалт явуулж байгаа аж. Мөн Авто тээврийн хяналтын мэргэжилтнүүдийн  улсын хэмжээнд хийсэн шугам замын хяналт шалгалтаар 93465 тээврийн хэрэгслийг шалгаж, зөрчил гаргасан 4836 тээврийн хэрэгслийн жолоочид холбогдох арга хэмжээ авч, илэрсэн зөрчлийг газар дээр нь арилгасан байна.

-ЭНЭ ЖИЛ АВТО ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН САНГ БИЙ БОЛГОСОН-

Авто тээврийн үндэсний төвийн дэд захирал Ш.Батсайхан өнөөдрийн өдөрлөгийн гол онцлогийн талаар хэлэхдээ "Авто тээврийн үндэсний төв жил бүр намрын дунд сард Өвөлд бэлэн өдөрлөгөө зохион байгуулагддаг байгаа. Хот хоорондын зорчих тээврийн газарт өвөлжилтийн бэлтгэл ажилд хангуулах зорилгоор энэ үйл ажиллагааг хийлгэдэг. Мөн энэ жилийн хувьд нийслэл хотод аж ахуй нэгжүүдээ цуглуулаад үйл ажиллагаа хийдэг байсан бол ажлын хэсэг гаргаад 21 аймгийг салбараараа өөрсдөө очиж шалгалт хийсэн байгаа юм.

Энэхүү шалгалтынхаа үр дүнд иргэд болон албан байгууллагуудад танилцуулах ажилгаа хийж байна. Мөн Автотээврийн үндэсний төвөөс “Автотээврийн менежментийг сайжруулах жил” болгон зарласантай холбогдуулан үйл ажиллагаагаа иргэдэд танилцуулах, суртачлах ажил зохион байгуулж байна. Энэ жил бидний хийсэн хамгийн том ажил бол буруу талдаа үрүүлтэй тээврийн хэрэгслийн гэрлийн тохиргоог шинэчилсэн.

Буруу талдаа үрүүлтэй тээврийн хэрэгслийн гэрлийн тохиргоо нь буруу тал руугаа байдаг учраас эсрэг урсгалаас ирж буй тээврийн хэрэгслийн гэрлийн гялбаанд ордог байсныг зөв талдаа үрүүлтэй тээврийн хэрэгслийн гэрлийн тусгалд оруулах ажлыг манайх санаачлан хийсэн. Мөн авто үйлчилгээний нэгдсэн санг бий болгосон байгаа. Тухайн жолооч улсын дугаараа хийхэд хувийн архив гарч ирэхээр тохируулсан байна" гэв. 

У.УРАНЦЭЦЭГ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 6

kkk (219.142.*.*)
2017-10-13 00:07:28
yanadaa. bichij bgaa unshij bgaa hoyor yag taarsan. teriig ni olood unshchihdag minii bas bj bgaag. kkkkk. setguulchee yum unsh l daa

kkk (219.142.*.*)
2017-10-13 00:07:18
yanadaa. bichij bgaa unshij bgaa hoyor yag taarsan. teriig ni olood unshchihdag minii bas bj bgaag. kkkkk. setguulchee yum unsh l daa

Зочин (66.181.*.*)
2017-10-12 23:11:52
Буруу зөв тал гэж бхгү Баруун зүүн гэж бга Үрүүл гэж бхгү руль гэж бий Монголоор бол жолооны хүрд гдг юм Ххаха яанадаа

Зочин2 (202.21.*.*)
2017-10-12 22:45:02
Сэтгүүлчид хэлэхэд:"Баруун гар талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгсэл" гэж бичнэ үү

Зочин2 (202.21.*.*)
2017-10-12 22:42:23
Жолооны хүрд гэж бичнэ

Зочин (182.160.*.*)
2017-10-12 19:57:52
үрүүл гэж юу гэсэн үг бэ? Ногоо үрдэг үрүүл юм уу? Руль гэж бичиж чадахгүй бол жолоо гэж бичдэг юм шүү дээ. Тэнэгийн тэнэг сэтгүүлчээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2017-12-16 15:51:36 - Шар
68-тай Ричард Гир 34-тэй дурлалт бүсгүйдээ гэрлэх санал тавив
2017-12-16 15:18:19 - Шар
Канадын тэрбумтан, түүний эхнэрийн цогцсыг байрных нь хонгилоос олжээ
2017-12-16 14:12:20 - Хууль
Чингис хааныг доромжилсон залууд Хятадын шүүх нэг жил хорих ял оноожээ
2017-12-16 13:56:42 - Спорт
“World masters” тэмцээн өнөөдөр 16:00 цагаас эхэлнэ
2017-12-16 13:51:42 - Хууль
Хар тамхичдыг баривчиллаа
2017-12-16 13:11:27 - Нийслэл
Төв талбайн сүлд модны гэрлийг асаав
2017-12-16 12:52:06 - Байгаль Орчин
БОАЖЯ-ны 30 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлж буй бүтээлч 30 ажил
2017-12-16 12:42:36 - Улс төр
Ардчилсан залуучууд чуулж байна
2017-12-16 12:33:27 - Улс төр
Ерөнхийлөгч үндэсний аюулгүй байдлын асуудлаар мэдээлэл хийлээ
2017-12-16 12:18:22 - Хууль
АТГ-аас Зам, тээврийн хөгжлийн сайдад зөвлөмж өглөө
2017-12-16 12:14:40 - Эрүүл мэнд
Өрхийн эмнэлгүүд ажиллаж байна
2017-12-16 12:09:25 - Орон нутаг
ОХУ-ын шилдэг компаниуд Монголын газар тариалангийн салбарт техник, тоног төхөөрөмж нийлүүлэх сонирхолтой байна
2017-12-16 11:38:11 - Улс төр
Тавантолгойн бүлэг ордоос нүүрс ачилтыг түр зогсоож, газрын тосны үйлдвэр барих асуудлаар уулзалт зохион байгуулав
2017-12-16 11:32:41 - Эрүүл мэнд
Б.Сэргэлэн: Эх үрийн амийг аварч бүтэн 49 цаг 33 минут зогссоны төлөө 18 мянган төгрөг авсан
2017-12-16 11:26:39 - Гадаад
Япон улс Монголоос ажиллах хүч авах бүрэн боломж бий
2017-12-16 11:11:37 - Энтертайнмент
Ордуудын 2018 оны зурхай
2017-12-16 10:56:22 - Нийслэл
АТГ байгуулагдсанаасаа хойш 127 хэрэг шийдвэрлэж, 80-аад тэрбум төгрөг зарцуулжээ
2017-12-15 21:33:34 - Энтертайнмент
“Болор цом 35”-ын тэргүүн байрын шүлэг: ИЖИЙДЭЭ НАС ГУЙЛАА
2017-12-15 21:25:00 - Энтертайнмент
“Болор цом 35”-ын эзнээр яруу найрагч М.Отгонбаяр тодорлоо
2017-12-15 19:53:31 - Улс төр
Чуулганы хаалттай хуралдаан үргэлжилж байна
2017-12-15 18:41:36 - Орон нутаг
Гашуун сухайт – Ганц модны хилийн боомтод тээвэр төлөвлөлтийг хэрэгжүүлж байна
2017-12-15 18:01:01 - Орон нутаг
Цагдаагийн гэр бүл галын аюулаас хүний амь аварлаа
2017-12-15 17:59:56 - Хууль
“Цалинтай ээж” хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй эхчүүд дараах материалыг бүрдүүлнэ
2017-12-15 17:45:41 - Хууль
Аравтай охиныг явган хүний гарц дээр мөргөсөн өвөөг 100 мянгаар торгожээ
2017-12-15 17:34:54 - Боловсрол
Гурван ээлжээр хичээллэдэг сургуулиудын багш, ажилчдын илүү цагийн мөнгийг олгоно
2017-12-15 17:13:58 - Шар
Ц.Элбэгдорж: Миний ард түмэн надад хайртай. Би ард түмэндээ хайртай
2017-12-15 16:53:39 - Хууль
Шүүхийн шилдэг тамгын газруудыг шалгарууллаа
2017-12-15 16:36:05 - Хууль
“Тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх" журмыг шинэчлэн баталжээ
2017-12-15 16:28:26 - Хууль
Монгол Улсын нийт шүүх энэ оны ажлаа үнэлүүлж, 2018 оны үр дүнгийн гэрээ байгуулав
2017-12-15 16:14:56 - Эрүүл мэнд
Манай улсад жилд 4,000 гаруй сүрьеэгийн тохиолдол бүртгэгддэг гэв
2017-12-15 16:10:08 - Улс төр
Сүлжээ унагагч ашиглан хаалттай хуралдаж байна
2017-12-15 15:33:38 - Технологи
Ирэх оноос их, дээд сургуулийн дипломын лавлагааг ТҮЦ машинаас авдаг болно
2017-12-15 15:30:51 - Нийслэл
Эрчим хүчний сайд асан Д.Зоригт, С.Отгонбаяр нарыг шалгаж эхэлжээ
2017-12-15 15:17:55 - Байгаль Орчин
Амьтанд ээлтэй иргэд, хамт олон тодорлоо
2017-12-15 15:12:52 - Эрүүл мэнд
Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг Чингэлтэйн иргэдэд үйлчлэхээр боллоо
2017-12-15 15:04:36 - Нийслэл
Авто тээврийн салбарт инноваци нэвтрүүлнэ
2017-12-15 14:39:54 - Шар
Трамп Путинд талархав
2017-12-15 14:31:25 - Орон нутаг
“Шилдэг хэсгийн төлөөлөгч” анхдугаар уралдааны ялагч “УАЗ-469” автомашинаар шагнууллаа
2017-12-15 14:27:14 - Хууль
Гадаадын иргэн харьяатын газарт прокурорын шаардлага, ШӨХТГ-т хугацаатай албан бичиг хүргүүлэхээр болжээ
2017-12-15 14:18:03 - Шар
Хууль зүйн сайд Ц.Нямдорж урсгал сөрөн давхиж хууль зөрчжээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2017-12-14 08:44:37 - Хууль
ШӨНИЙН СУРВАЛЖЛАГА: Зөвшөөрөлгүй зочид буудлуудыг хааж лацадлаа
2017-12-15 11:40:56 - Улс төр
Б.Содномдаржаагийн ээж: С.Зоригийг алсан болгох ажлыг тагнуулын байгууллага хийсэн
2017-12-14 13:29:58 - Нийслэл
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: "Би шүүхийн шийдвэрийн дагуу мөнгөө төлөөч гэсэн шаардлага тавьж байна"
2017-12-15 17:59:56 - Хууль
“Цалинтай ээж” хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй эхчүүд дараах материалыг бүрдүүлнэ
2017-12-13 08:19:38 - Эрүүл мэнд
Монгол бадарчин Амай: Өвчтэй байгаа хэдий ч зовлон яримааргүй байна
2017-12-15 07:40:32 - Хууль
Уул уурхайн сайд асны охин баячуудын хүүхдүүдийн хар тамхи, хүчингийн хэргийг илчлэв үү
2017-12-14 09:38:28 - Улс төр
С.Баярыг Элчин сайдаас эгүүлэн татахаар болжээ
2017-12-14 08:31:16 - Эдийн засаг
Хятад улс Монголоос мах импортлохыг хоригложээ
2017-12-14 08:52:05 - Улс төр
О.Баасанхүүгээр МАХН-ыг “самруулах” төлөвлөгөө хэнийх байв
2017-12-15 14:18:03 - Шар
Хууль зүйн сайд Ц.Нямдорж урсгал сөрөн давхиж хууль зөрчжээ