Төсвийн орлого өмнөх оныхоос нэг их наядаар давжээ

Түгээх    
2017-10-12 15:19:47 - Эдийн засаг

 nso

Үндэсний статистикийн хорооноос Монголын эдийн засаг нийгмийн судалгааг сар бүр танилцуулдаг билээ. Энэ удаад 2017 оны эхний 9 сарын тойм мэдээллийг хүргэлээ.

-ТӨСВИЙН ОРЛОГО НЭГ ИХ НАЯДААР ДАВСАН-

Тус мэдээлэлд дурьдсанаар “Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ 2017 оны эхний 9 сард 5.0 их наяд төгрөг, зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 5.8 их наяд төгрөг болж, улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 737.9 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа. Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдал өмнөх оны мөн үеэс 1.3 их наяд төгрөгөөр буурахад орлого  1 их наяд төгрөгөөр өсч, харин зарлага 291.4 тэрбум төгрөгөөр буурсан нь нөлөөлжээ.

Татварын нийт орлого 4.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 876.5 тэрбум төгрөгөөр өсөхөд онцгой албан татварын орлого 132.7 тэрбум төгрөгөөр буурсан хэдий ч, орлогын албан татвар 367.9 тэрбум төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 378.9 тэрбум төгрөг, гадаад үйл ажиллагааны орлого 118 тэрбум төгрөг, нийгмийн даатгалын орлого 84.0 тэрбум төгрөг, бусад татвар, төлбөр хураамжийн орлого 45.9  тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна.

-ГАДААД ХУДАЛДААНЫ ЭРГЭЛТ 7.7 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЧЭЭ-

Монгол Улс 2017 оны эхний 9 сард дэлхийн 150 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 7.7 тэрбум америк доллар, үүнээс экспорт 4.6 тэрбум америк доллар, импорт 3.1 тэрбум америк долларт хүрлээ. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 1.9 тэрбум америк доллар, үүнээс экспорт 1.3 тэрбум америк доллараар, импорт 682 сая америк доллараар тус тус өссөн байна. Гадаад худалдааны тэнцэл 2016 оны эхний 9 сард 884.4 сая америк долларын ашигтай гарч байсан бол 2017 оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 567.7 сая америк доллараар нэмэгдэж, 1.5 тэрбум америк долларт хүрчээ. Экспорт 2017 оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 1.3 тэрбум америк доллараар өсөхөд эрдэс бүтээгдэхүүний экспорт 1.2 тэрбум америк доллар, үүн дотор нүүрсний экспорт 1.2 тэрбум америк доллараар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд 2017 оны есдүгээр сарын эцэст 34.9 мянга болсны, 25.4 мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 9.5 мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна. Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 3.8 мянган хүнээр буурч, өмнөх сараас 80 хүнээр өсч, 25.4 мянга болсны 13.9 (54.9%) мянга нь эмэгтэйчүүд. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 7.7 мянга нь Улаанбаатарт, 5.2 мянга нь төвийн бүсэд, таван мянга нь хангайн бүсэд, 4.9 мянга нь баруун бүсэд, 2.6 мянга нь Зүүн бүсэд ногдож байна.

Т.БАТСҮРЭН 



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 12

Зочин (112.72.*.*)
2017-10-12 19:30:40
Ямарч гэсэн оны эцсийн гүйцэтгэлээр алдагдал трилион гарах нь тодорхой боллоо. Төсвийн орлого давж биелэсний хүчээр 1 тэрбум долларын алдагдал ингэж агшжээ. Энэ бол ололт. Гэхдээ бодит өр 1 трилионоор нэмэгдэж буйг анхаараарай. Энэ бол халамжийг дэмжиж, мөнгө тарааж болохгүй гэсэн үг. Цалинг нэмэхгүй хүүхдэд мөнгө тараахгүй байж гэмээ нь бид алдагдлаа 1 трилион хавьцаа барих боломж байна.

Зочин (103.229.*.*)
2017-10-12 19:28:03
ерее телее.

зочин (150.129.*.*)
2017-10-12 18:50:49
С ЭРДЭНЭ ДҮҮРГИЙНХЭЭ ХОЁР ХҮҮХНЭЭ АВААД АМЁРКА АМРАХААР ЯВЛАА

Зочин (182.160.*.*)
2017-10-12 18:27:00
МАНам гутамшигийн нам болжээ ? Олон эрийн өвөр дамжсан авгай нар сайд болоод л ХӨӨРХИЙ

Монгол эх орон (62.167.*.*)
2017-10-12 17:37:47
Нам нэртэй хулгайч нар өр тавих байтугай өмдийг чинь шувтлаад авахад олигтойхон ган хийж гаслахгүй та нар өөрсдөө буруутай хулгайчууд минь

Зочин (66.181.*.*)
2017-10-12 17:14:01
Ard tymen zeel avaagyi . Avsan darga said naraar tolyylie

Зочин (122.201.*.*)
2017-10-12 15:57:42
НОМТОЙБАЯР, ГАРАМЖАВ НАРААР АВСАН ЗЭЭЛИЙГ НЬ ТӨЛҮҮЛЬЕ.

321 (202.9.*.*)
2017-10-12 15:46:03
НОАТ-ЫН ТАЙЛАН САНААЧИЛСАН АН-ЫН БУЯН ШУУ ООРСДОО АЖИЛ ХИЙЧИХСЭН ЮМ ШИГ РЕКЛАМЛАНДАНАА

Зочин (213.3.*.*)
2017-10-12 15:41:42
Ydarsan ard tumen ulsiig orond oruulaagui harin ulsiinhaa ard tumeniihee baylgiig aldsan. Ard tumenii tsaling nem! Hulgaich nariig shorond ni hii!!!

Зочин (213.3.*.*)
2017-10-12 15:39:35
Ard tumen ene hulgaich nariin hulgailj ard tumeniig yduulsan oriig tolohgui shuu! Hulgaich naraar ni toluul!!!

ЗОЧИН (202.179.*.*)
2017-10-12 15:29:20
АВСАН ЗЭЭЛЭЭ АВСАН ӨГСӨН ХҮМҮҮСЭЭРЭЭ ТӨЛҮҮЛ АРД БИД АВААГҮЙ

Иргэн (59.153.*.*)
2017-10-12 15:23:53
Гадаад улс орноос авсан өр зээлээ төл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2017-10-18 09:01:59 - Эдийн засаг
“GLOBAL FINANCE” сэтгүүл Хасбанкийг Монгол Улсын шилдэг банкаар дахин өргөмжиллөө
2017-10-18 08:54:54 - Улс төр
Сайд нарыг өнөөдөр томилно
2017-10-18 08:45:24 - Нийслэл
Хоёр дүүрэгт цахилгаан хязгаарлана
2017-10-18 07:27:36 - Байгаль Орчин
Улаанбаатарт 9 хэм дулаан байна
2017-10-18 07:25:59 - Хууль
Ч.Саранзаяа: УИХ-ын гишүүн Д.Гантулгатай холбоотой хүчингийн хэргээр кино хийж, орлогоо сайн үйлсэд зарцуулна
2017-10-18 07:25:55 - Энтертайнмент
А.Өсөх-Ирээдүй: Хүмүүс намайг булдруу, булдруу л гээд байгаа
2017-10-18 07:25:52 - Эдийн засаг
ШИНЭ БОНД: “Хуралдай”-гаас хүү нь доогуур гарах хүлээлттэй байна
2017-10-18 07:25:49 - Гадаад
Өмнөд Судан дахь НҮБ-ын байранд халдлага гарч, монгол цэргүүд амжилттай хамгаалжээ
2017-10-18 07:25:47 - Улс төр
Давхар иргэншилтэй төрийн түшээдийг О.Баасанхүү гишүүнээр нэрлүүлэх гэж “чичрэх” хэрэггүй
2017-10-18 07:25:15 - Энтертайнмент
Өнөөдөр бар өдөр
2017-10-17 18:01:30 - Гадаад
Каталоний тусгаар тогтнолын төлөөх хөдөлгөөний хоёр удирдагчийг баривчилжээ
2017-10-17 17:30:00 - Энтертайнмент
Богд Хааны Ордон Музей бямба гаригт иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ
2017-10-17 17:26:38 - Гадаад
Хойд Солонгос цөмийн зэвсгээсээ татгалзах болзлоо мэдэгдэв
2017-10-17 17:24:34 - Улс төр
Ц.Нямдорж: Би С.Зоригийн хэргийн захилагчийг ил болгоно
2017-10-17 16:35:19 - Хууль
Ажлаасаа хууль бусаар халагдсан иргэд Ерөнхий сайдад хандав
2017-10-17 16:29:48 - Шар
Трамп ирэх сарын 7, 8-ны өдрүүдэд Өмнөд Солонгост айлчилна
2017-10-17 16:26:26 - Энтертайнмент
Энэ сарын 21-нд Богд хааны ордон музей иргэдэд үнэгүй үйлчилнэ
2017-10-17 15:50:19 - Гадаад
БНАСАУ-ын дипломат: Солонгосын хойгт хэзээ ч "цөмийн дайн" дэгдэж болзошгүй
2017-10-17 15:49:19 - Нийслэл
Ирэх сарын 1-нээс цахилгааны шөнийн тарифыг 50-100 хувь хөнгөлнө
2017-10-17 15:31:58 - Хууль
Халаасны хулгайч эмэгтэйчүүдийг баривчиллаа
2017-10-17 15:25:54 - Орон нутаг
Хэнтий аймагт малчдад долоон худаг ашиглалтанд оруулж, хүлээлгэн өгчээ
2017-10-17 15:11:03 - Улс төр
У.Хүрэлсүх: Надад улс орныг аваад явчих "бяртай" сайд нар хэрэгтэй
2017-10-17 15:06:01 - Энтертайнмент
Дуучин Д.Болд уянгын дууны шүлэг хайж байна
2017-10-17 14:55:32 - Хууль
Үндсэн хуулийн цэц нэр бүхий иргэний гомдлыг хэлэлцэнэ
2017-10-17 14:50:26 - Энтертайнмент
”Морин хуур”-ын чуулгын 25 жилийн ойн тоглолт болно
2017-10-17 14:44:25 - Хууль
Д.Батчулуун: Архинд хордож амиа алдсан охин болон хүчирхийлэлд өртсөн таван настай охины хэргийг шалгаж байна
2017-10-17 14:32:49 - Хууль
"Ноён уул"-ын шүүх хурал хойшиллоо
2017-10-17 14:21:29 - Шар
Б.Батзориг ашиг сонирхлын зөрчилтэйгээ хүлээн зөвшөөрөв
2017-10-17 14:20:34 - Нийслэл
“Оргил рашаан сувилал”-ыг 15 тэрбум төгрөгөөр хувьчиллаа
2017-10-17 14:01:55 - Боловсрол
Сонгинохайрхан дүүргийн 67-дугаар сургууль смарт ангитай боллоо
2017-10-17 13:29:45 - Улс төр
Х.Баттулга: Ц.Нямдорж та 5 настай охин, 13 настай охины асуудлыг анхааралдаа аваарай
2017-10-17 13:28:06 - Нийслэл
ФОТО: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй явган хүний гүүрэн гарц ашиглалтад орлоо
2017-10-17 13:21:52 - Улс төр
Х.Баттулга: Монгол Улсаар овоглогдох Засгийн газар шүү гэдгийг анхаараарай, улстөржилт хэрэггүй
2017-10-17 12:57:14 - Хууль
Хүчирхийллийн эсрэг эцэг эхчүүдийн жагсаал цуцлагджээ
2017-10-17 12:51:00 - Нийслэл
Аврагчид гүний шумбалтын дадлага сургууль хийлээ
2017-10-17 12:45:40 - Улс төр
Сайд нарыг томилох эсэхийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна
2017-10-17 12:19:36 - Хууль
Хүний эрхийн дэд хороо хүчирхийлэлд өртсөн охины асуудлаар хуралдаж байна
2017-10-17 12:09:30 - Улс төр
АН-ЫН БҮЛЭГ: Ч.Хүрэлбаатарыг сайдаар томилохыг дэмжихгүй
2017-10-17 11:51:15 - Улс төр
Ерөнхийлөгч Ч.Хүрэлбаатараас бусдыг нь сайд болгохыг дэмжлээ
2017-10-17 11:41:53 - Улс төр
Сайд нарын нэрийг өргөн барилаа
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2017-10-16 09:42:50 - Хууль
Таван настай охиныг хүчирхийлсэн хойд аав нь гулсуур дээрээс унасан хэмээжээ
2017-10-17 07:43:11 - Хууль
СУРВАЛЖЛАГА: Хойд эцэгтээ хүчирхийлүүлсэн охин эмнэлэгт хэвтжээ
2017-10-16 10:37:42 - Хууль
Нисэх-Яармагийн замд зам тээврийн ослоор таван хүн амиа алджээ
2017-10-16 14:46:19 - Нийслэл
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: С.Батболд, Э.Анар нарыг огцрох хүртэл хугацаагүй нойтон өлсгөлөн зарлана гэв
2017-10-16 15:16:47 - Шар
Жүжигчин Армен Джигарханян эхнэрээ цагдаад өгчээ
2017-10-17 13:29:45 - Улс төр
Х.Баттулга: Ц.Нямдорж та 5 настай охин, 13 настай охины асуудлыг анхааралдаа аваарай
2017-10-17 10:19:44 - Хууль
Хөдөлгөөн зохицуулж байсан цагдаагийн алба хаагчийг мөргөжээ
2017-10-16 07:39:02 - Улс төр
Д.Тэрбишдагва: МАН-ын 65 гишүүн мундагтаа парламентад суусан юм биш
2017-10-17 15:31:58 - Хууль
Халаасны хулгайч эмэгтэйчүүдийг баривчиллаа
2017-10-17 14:21:29 - Шар
Б.Батзориг ашиг сонирхлын зөрчилтэйгээ хүлээн зөвшөөрөв