Хүүхдээ төөрүүлсэн ээжид ял оноожээ

Түгээх    
2017-10-12 17:17:38 - Хууль

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 14-ний өдөр Бөмбөгөр худалдааны төвд төрсөн охиноо төөрүүлсэн хэрэг гарч байсан билээ. Тодруулбал тус худалдааны төв дэх камерын бичлэгт хүүхдийг залуухан бүсгүй зориуд орхиж явсан дүрс үлдсэн байдаг. Хэргийг Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хэлтсийнхэн нарийвчлан шалгахад 24 настай Ч гэгч эмэгтэй, мөн 24 настай С гэгч залуу балчир хүүхдийг зориуд төөрүүлсэн нь тогтоогдсон юм.. Ч гэгч бүсгүй С гэгч залуутай хамтран амьдрахын тулд төрүүлсэн охиноо төөрүүлж орхисон гэдгээ мэдүүлсэн байдаг.

Дээрх хоёр этгээдэд 117. 1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Прокурорын байгууллагаас уг хэрэгт яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэсэн байна.

Тодруулбал, хүүхдийн ээж Бямбасүрэнгийн Чимэд нь  Монгол Улсын иргэн, 1993 оны 9 сарын 22-ны өдөр Говьсүмбэр аймагт төрсөн, 24 настай, эмэгтэй, халх, тусгай дунд боловсролтой, өрлөг арматурчин мэргэжилтэй, орцны үйлчлэгч ажилтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай нэгэн. Охины ээжтэй хамтран амьдрахаар болж, төөрүүлсэн гэх Дэрэнборын Сэр-Од нь Монгол Улсын иргэн, 1993 оны 7 сарын 05-ны өдөр Төв аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй халх, боловсролгүй, мэргэжилгүй, орцны жижүүр ажилтай, 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 640 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай нэгэн юм.  

Охины ээж Б.Чимэд нь хүүхдээ төөрүүлэх болсон шалтгаанаа мөрдөн байцаалтын явцад: “..Сэр-Од бид хоёр ажилд орохоор бүртгүүлэхдээ хүүхэдтэй юу гэж асуухаар нь хүүхэдгүй гээд хэлчихсэн байсан юм. Тэгээд Сэр-Од бид 2 хоорондоо хүнд өгөх үү, төөрүүлэх үү гэж ярилцаж байгаад Сэр-Од Бөмбөгөрт аваачаад төөрүүлчихье гэж хэлсэн. Тэгээд Сэр-Од бид 2 Ууганааг дагуулаад хороололоос Гандангийн хажуугаар гараад алхаад явж байгаад, Бөмбөгөрийн хойд талын баруун тийшээ харсан хаалгаар орохдоо Сэр-Од тэвэрч ороод газар буулгачихаад түрүүлээд явсан.

Тэгээд би охин Ууганааг дагуулаа Сэр-Одын араас хүнсний ногооны дундуур явж байгаад, би охинтойгоо хамт цаашаа түрүүлээд печень чихэр зардаг лангуун дээр үлдээгээд цаашаа явсан чинь араас Сэр-Од ирсэн. Тэгээд бид 2 зүүн талын хаалгаар гараад бөмбөгөр худалдааны төвийн араар тойроод автобусны хажуугийн гүүрэн дээгүүр гараад цаашаа зам гараад гандангийн хажуугаар гараад цаашаа гүйгээд явсан..” хэмээн мэдүүлсэн.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт: ...2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Бөмбөгөр худалдааны төвийн чихэр жимний лангууны хажууд хүүхдээ Д.Сэр-Одтой орхиж явсан. Д.Сэр-Од намайг хүүхдээ орхичих, хоёулаа хамт орцны жижүүр хийе гэж хэлсэн тул би хүүхдээ орхисон.. гэж мэдүүлжээ. Охиноо ээждээ өгөх гэсэн боловч аваагүй тул орхисон, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэдгийг нэмж хэлжээ.

Охины ээжийн хувьд хүүхдээ хүнд өргүүлсэн хэмээн ээждээ болон ойр тойрны хүмүүстээ худлаа хэлжээ. Гэхдээ ээж нь зээ охиныг нь төөрүүлсэн гэдгийг зурагтаар мэдээ үзэж байгаад мэдсэн байна. Энэ талаар охины эмээ “Би зурагт хараад сууж байсан чинь манай зээ охинтой адилхан хүүхдийн зураг 25 дугаар суваг телевизээр гарсан. Зурагтаар гарсан хүүхэд манай охин Чимэдийн охин Ууганаа гэдэг охин байна... орой унтах гээд хэвтэж байхдаа би охин Чимэд рүү залгаад чи ирнэ гэсэн яасан бэ гэхэд би хүүхдээ Өвөрхангай аймгийн баян малчин айлд өргүүлчлээ гэж хэлсэн” гэж мөрдөн байцаалтын явцад өгсөн тайлбартаа хэлжээ.

Хүүхэд төөрүүлж хаясан этгээдүүдийг тэр дор нь  саатуулсан. Тодруулбал охины ээжийг 2017 оны 4 сарын 24-ний өдрөөс, 2017 оны 8 сарын 24-ний өдрийг хүртэл 122 хоног, ээжийнх нь хамтран амьдрагч Д.Сэр-Одыг 2017 оны 4 сарын 24-ний өдрөөс 5 сарын 25-ны өдөр хүртэл 31 хоног тус тус цагдан хорьсон байна. Улмаар эрүүгийн хуулийн 117.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн. Тус зүйл ангид төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхдээ хаясан, төөрүүлсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50-250 дахин үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөөр торгох, эсвэл 251-300 цаг албадан ажил хийлгэх, мөн 3-6 сарын хугацаагаар баривчлах ял шийтгэхээр заасан байдаг ажээ.

Чингэлтэй дүүргийн эргүүгийн хэргийн анхан шатны шүүхээс охины ээж болон хойд эцгийг гэм буруутай гэж үзсэн. Улмаар тус бүр 300 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгэсэн.  

Охины ээж Б.Чимэдийн цагдан хоригдсон 122 хоног, Д.Сэр-Одыг цагдан хоригдсон 31 хоногийг тус тус эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч Б.Чимэдийн албадан ажил хийлгэх ялыг эдэлж дууссанд тооцож, шүүгдэгч Д.Сэр-Одод оногдуулсан албадан ажил хийлгэх ялын хугацааг 52 цагаар тогтоосон байна. Ингэхдээ цагдан хоригдсон 1 хоногийг албадан ажил хийлгэх ялын 8 цагтай тэнцүүлж тооцсон байдаг бөгөөд  Б.Чимэдийн цагдан хоригдсон 122 хоног нь 976 цаг албадан ажил хийлгэх ялтай, Д.Сэр-Одын цагдан хоригдсон 31 хоног нь 248 цаг албадан ажил хийх ялтай тэнцэж байсан юм.

Б.ЦЭЛМЭГ 



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 25

Зочин (122.201.*.*)
2017-10-16 03:53:48
Yadag har arhichinguud ve. Aria uur yal bhgui yu.

eej nar (139.5.*.*)
2017-10-15 20:03:27
huntei suuj ajil hiih geed huuhdee hog shig hayadag ystoi neg duurchihsen 2 bna daa... 90eed oniihon yaj iim huiten tsevdeg setgeltei bnaa.... sanaataigaar hayasan bolohoor sanaataigaar shiitgeh heregteishdee..... ugsun shiitgel denduu hungun bna ... huuhdee hayachaad yaj noir ni hurdeg bnaa usan teneg ....ivii ivii nyalah amitan yasan ih aij uilsan boldooo.tursun uree tuuruulj bga eej busdiin uriig yah boldoo aimaar um ....ert oroi hezen negen tsagt shiitgelee hurteh l bolno .

Иргэн (202.9.*.*)
2017-10-15 16:42:43
Хоолны гарз буудчих байсиим

иргэн123 (59.153.*.*)
2017-10-15 13:19:27
Хүн биш

Зочин (119.40.*.*)
2017-10-13 14:31:01
90 онд манай улс их ядуу байхад үр хүүхдээ ингэж хаяж төөрүүлдэггүй байсан. одоо амьдрал дээр болсон ч улам бүдүүлэг тэнэг болоод байх юм аа

Зочин (150.129.*.*)
2017-10-13 12:13:49
bugsuu bayrluulah zugaa tsengel edelj gej turuulsen nylh uree hayad yvj bga huniig hun geh uu?manai huuli arai l denduu yumaa?biyee hamgaalaj chadahgui barag yrij chadahgui nylh huuhdiig hog hayj bga yum shig tuuruulj orhij bga iim adguusnuudiig yund n uruvduud hamgaalaad bdag yum be?niigmiin shaar shavhruunuudiig ustgaachee.huuree avch yvahiin tuluu huuhdee zoliosloj bga hun hognuudiig uursduur n tug tahi.

зочин (202.179.*.*)
2017-10-13 11:58:10
уг хохирсон хүүхдийн төрсөн эцгийг нь олж хүүхдээ харж хандаагүй хариуцлагыг нь үүрүүлэх хэрэгтэй.Яагаад эмэгтэй нь ял авч эрэгтэй нь хөшигний цаана үлдэх ёстой гэж,хэн нэгэн эмэгтэй тэр эрийн дараагийн хохирогч болж яваа ч юм билүү

зочин (202.179.*.*)
2017-10-13 11:38:00
энэ эмэгтэйн буруу гэхдээ үр тогтоохдоо сайн гарсан хүүхдээ тоодогүй хариуцлаггүй монгол залуучууд энэ нийгэмд шороо шиг их бна.Үүнийг цэгцлэх цаг нь болсон юм биш үү.Энэ эмэгтэй агаараас жирэмслээгүй нь ойлгомжтой.

Зочин (66.181.*.*)
2017-10-13 11:15:04
doodohdoo zahiragdsan dontoi amitan bna

hh (202.179.*.*)
2017-10-13 10:06:50
Энэ мэдээг нийтлэхдээ хүмүүсийнх нь овог нэр, боловсрол гээд бүх хувийн мэдээлэлийг дэлгэх шаардлага байхгүй. Нэрийг нь товчилсон үсгээр бичих нь зохистой баймаар

Зочин (183.202.*.*)
2017-10-13 08:59:25
uriin hooloig n shuud booj ogoh heregtei bna. tegvel huuhed toruuleed hayaaad bhgui. sain duraar n jiremsleh sonirholgui humuust jiremsenees hamgaalah arga, heregseliig une tolvorgui hiih heregtei bna daa

Zochin (85.101.*.*)
2017-10-13 04:56:44
Ëstoi teneglel bna!! Teneg amitadiig tom shiitgevel taarna!!!!Ur huuhdee tuuryylne gesen chini iy gesen ug ve?? Buzriin amitad bna!!

Зочин (66.181.*.*)
2017-10-12 23:53:43
Ийм хүн монгол ялна гээд бичсэн байсан фб дрээ

sainchimeg (27.123.*.*)
2017-10-12 21:59:33
archaagvie em be muu erees bolj vree hayj bdg vhtel ni zodchih vumsan

sainchimeg (27.123.*.*)
2017-10-12 21:59:21
archaagvie em be muu erees bolj vree hayj bdg vhtel ni zodchih vumsan

tselmeg (103.212.*.*)
2017-10-12 21:10:17
Ydarsan humuusiig yllahdaa zuil angi ene teriig in ih todorhoi tomchuudig bolohoor ingej magadgui ch geh shig novsh gej.......

Зочин (202.9.*.*)
2017-10-12 19:48:24
төрүүлсэн ганц хүүхдээ аваад явчихаж чаддаггүй яасан арчаагүй ээж вэ.

Зочин (202.70.*.*)
2017-10-12 19:23:34
Xaramsaltai ymaa. Ewgvi bna. Xoid etseg, ex bvr taaraxgvi bdag baix.

Enkhamgalan (112.72.*.*)
2017-10-12 19:00:19
Hohirogch ni ohun bas eej. Tor ene heregees bolj ochyyhen ch hohirol amasdaggyi. Hairan ireedyi. Hrn henee yzen yadaj osoh haramsaltai amidral. Tor geech ni ter yed setgelgyi uchir tooh ch ygyi

zochin (150.129.*.*)
2017-10-12 18:29:06
buudval taarna novchnuudiig

Зочин (103.57.*.*)
2017-10-12 18:27:41
эв йй хуухдээ оровддоггуй юм байхдаа

зочин (180.149.*.*)
2017-10-12 18:14:19
Гол нь хүүхэд нь яасан бэ

mongol (66.181.*.*)
2017-10-12 17:42:30
Ex oron mini moxliin jrmegt doxoj baix thig yana daa.

Монгол эх орон (62.167.*.*)
2017-10-12 17:32:46
Бие сэтгэлгээний ядууралд гүн автсан монголчууд сөнөж мөхөж бн. Эх орон үр хүүхдээ үнэт зүйлсээ аяга хоолны төлөө өгөхөд бэлэн болсон монгод улсад тавтай морил

Зочин (66.181.*.*)
2017-10-12 17:31:42
Ийм шээснүүдийг буудаж албал таарна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2017-10-18 09:01:59 - Эдийн засаг
“GLOBAL FINANCE” сэтгүүл Хасбанкийг Монгол Улсын шилдэг банкаар дахин өргөмжиллөө
2017-10-18 08:54:54 - Улс төр
Сайд нарыг өнөөдөр томилно
2017-10-18 08:45:24 - Нийслэл
Хоёр дүүрэгт цахилгаан хязгаарлана
2017-10-18 07:27:36 - Байгаль Орчин
Улаанбаатарт 9 хэм дулаан байна
2017-10-18 07:25:59 - Хууль
Ч.Саранзаяа: УИХ-ын гишүүн Д.Гантулгатай холбоотой хүчингийн хэргээр кино хийж, орлогоо сайн үйлсэд зарцуулна
2017-10-18 07:25:55 - Энтертайнмент
А.Өсөх-Ирээдүй: Хүмүүс намайг булдруу, булдруу л гээд байгаа
2017-10-18 07:25:52 - Эдийн засаг
ШИНЭ БОНД: “Хуралдай”-гаас хүү нь доогуур гарах хүлээлттэй байна
2017-10-18 07:25:49 - Гадаад
Өмнөд Судан дахь НҮБ-ын байранд халдлага гарч, монгол цэргүүд амжилттай хамгаалжээ
2017-10-18 07:25:47 - Улс төр
Давхар иргэншилтэй төрийн түшээдийг О.Баасанхүү гишүүнээр нэрлүүлэх гэж “чичрэх” хэрэггүй
2017-10-18 07:25:15 - Энтертайнмент
Өнөөдөр бар өдөр
2017-10-17 18:01:30 - Гадаад
Каталоний тусгаар тогтнолын төлөөх хөдөлгөөний хоёр удирдагчийг баривчилжээ
2017-10-17 17:30:00 - Энтертайнмент
Богд Хааны Ордон Музей бямба гаригт иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ
2017-10-17 17:26:38 - Гадаад
Хойд Солонгос цөмийн зэвсгээсээ татгалзах болзлоо мэдэгдэв
2017-10-17 17:24:34 - Улс төр
Ц.Нямдорж: Би С.Зоригийн хэргийн захилагчийг ил болгоно
2017-10-17 16:35:19 - Хууль
Ажлаасаа хууль бусаар халагдсан иргэд Ерөнхий сайдад хандав
2017-10-17 16:29:48 - Шар
Трамп ирэх сарын 7, 8-ны өдрүүдэд Өмнөд Солонгост айлчилна
2017-10-17 16:26:26 - Энтертайнмент
Энэ сарын 21-нд Богд хааны ордон музей иргэдэд үнэгүй үйлчилнэ
2017-10-17 15:50:19 - Гадаад
БНАСАУ-ын дипломат: Солонгосын хойгт хэзээ ч "цөмийн дайн" дэгдэж болзошгүй
2017-10-17 15:49:19 - Нийслэл
Ирэх сарын 1-нээс цахилгааны шөнийн тарифыг 50-100 хувь хөнгөлнө
2017-10-17 15:31:58 - Хууль
Халаасны хулгайч эмэгтэйчүүдийг баривчиллаа
2017-10-17 15:25:54 - Орон нутаг
Хэнтий аймагт малчдад долоон худаг ашиглалтанд оруулж, хүлээлгэн өгчээ
2017-10-17 15:11:03 - Улс төр
У.Хүрэлсүх: Надад улс орныг аваад явчих "бяртай" сайд нар хэрэгтэй
2017-10-17 15:06:01 - Энтертайнмент
Дуучин Д.Болд уянгын дууны шүлэг хайж байна
2017-10-17 14:55:32 - Хууль
Үндсэн хуулийн цэц нэр бүхий иргэний гомдлыг хэлэлцэнэ
2017-10-17 14:50:26 - Энтертайнмент
”Морин хуур”-ын чуулгын 25 жилийн ойн тоглолт болно
2017-10-17 14:44:25 - Хууль
Д.Батчулуун: Архинд хордож амиа алдсан охин болон хүчирхийлэлд өртсөн таван настай охины хэргийг шалгаж байна
2017-10-17 14:32:49 - Хууль
"Ноён уул"-ын шүүх хурал хойшиллоо
2017-10-17 14:21:29 - Шар
Б.Батзориг ашиг сонирхлын зөрчилтэйгээ хүлээн зөвшөөрөв
2017-10-17 14:20:34 - Нийслэл
“Оргил рашаан сувилал”-ыг 15 тэрбум төгрөгөөр хувьчиллаа
2017-10-17 14:01:55 - Боловсрол
Сонгинохайрхан дүүргийн 67-дугаар сургууль смарт ангитай боллоо
2017-10-17 13:29:45 - Улс төр
Х.Баттулга: Ц.Нямдорж та 5 настай охин, 13 настай охины асуудлыг анхааралдаа аваарай
2017-10-17 13:28:06 - Нийслэл
ФОТО: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй явган хүний гүүрэн гарц ашиглалтад орлоо
2017-10-17 13:21:52 - Улс төр
Х.Баттулга: Монгол Улсаар овоглогдох Засгийн газар шүү гэдгийг анхаараарай, улстөржилт хэрэггүй
2017-10-17 12:57:14 - Хууль
Хүчирхийллийн эсрэг эцэг эхчүүдийн жагсаал цуцлагджээ
2017-10-17 12:51:00 - Нийслэл
Аврагчид гүний шумбалтын дадлага сургууль хийлээ
2017-10-17 12:45:40 - Улс төр
Сайд нарыг томилох эсэхийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна
2017-10-17 12:19:36 - Хууль
Хүний эрхийн дэд хороо хүчирхийлэлд өртсөн охины асуудлаар хуралдаж байна
2017-10-17 12:09:30 - Улс төр
АН-ЫН БҮЛЭГ: Ч.Хүрэлбаатарыг сайдаар томилохыг дэмжихгүй
2017-10-17 11:51:15 - Улс төр
Ерөнхийлөгч Ч.Хүрэлбаатараас бусдыг нь сайд болгохыг дэмжлээ
2017-10-17 11:41:53 - Улс төр
Сайд нарын нэрийг өргөн барилаа
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2017-10-16 09:42:50 - Хууль
Таван настай охиныг хүчирхийлсэн хойд аав нь гулсуур дээрээс унасан хэмээжээ
2017-10-17 07:43:11 - Хууль
СУРВАЛЖЛАГА: Хойд эцэгтээ хүчирхийлүүлсэн охин эмнэлэгт хэвтжээ
2017-10-16 10:37:42 - Хууль
Нисэх-Яармагийн замд зам тээврийн ослоор таван хүн амиа алджээ
2017-10-16 14:46:19 - Нийслэл
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: С.Батболд, Э.Анар нарыг огцрох хүртэл хугацаагүй нойтон өлсгөлөн зарлана гэв
2017-10-16 15:16:47 - Шар
Жүжигчин Армен Джигарханян эхнэрээ цагдаад өгчээ
2017-10-17 13:29:45 - Улс төр
Х.Баттулга: Ц.Нямдорж та 5 настай охин, 13 настай охины асуудлыг анхааралдаа аваарай
2017-10-17 10:19:44 - Хууль
Хөдөлгөөн зохицуулж байсан цагдаагийн алба хаагчийг мөргөжээ
2017-10-16 07:39:02 - Улс төр
Д.Тэрбишдагва: МАН-ын 65 гишүүн мундагтаа парламентад суусан юм биш
2017-10-17 15:31:58 - Хууль
Халаасны хулгайч эмэгтэйчүүдийг баривчиллаа
2017-10-17 14:21:29 - Шар
Б.Батзориг ашиг сонирхлын зөрчилтэйгээ хүлээн зөвшөөрөв