Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгоход гадны компаниудад давуу байдал үүсэх үү

Түгээх    
2017-11-10 08:07:38 - Эдийн засаг

amg

Аравдугаар сарын сүүлээр буюу Шинэ Засгийн газар бүрдсэний дараа Засгийн газрын 2017 оны 210 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгох тухай” тогтоол болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2017 оны зургадугаар сарын 29-ний өдрийн А/129 дүгээр тушаалаар батлагдсан “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын хэрэгжилтийг түр хугацаагаар хойшлуулсан.

Хоёр жилийн өмнө тусгай зөвшөөрлийг цахимаар бүртгэдэг болно гэж сүржин ажил эхлүүлсэн нь удаа дараа бүтэлгүйтэж байсан юм. Хоёр удаа туршилтын журмаар  амжилттай болсон атлаа яг бүртгэдэг өдрөө гацаж байсан түүхтэй. Тухайн үед уг асуудлыг албаныхан нь “Серверт алдаа гарсан” гэдэг хариуг хэлж байсан. Үүнээс хойш цахимаар бүртгэх, дугаар олголттой холбоотой олон асуудал үүссэн юм.

Тухайлбал, бүртгүүлэгчдийн зүгээс онлайнаар бүртгэж байгаа нь тийм ч найдвартай биш хэмээн эсэргүүцэж байв. Хоёр дахь удаагаа дахин цахимаар бүртгэх ажлыг эхлүүлэхэд мөн л гацсан. Гацсан учир 51 аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцласан нь багагүй маргаан дагуулсан юм. Учир нь дугаар авахаар бүртгүүлсэн аж ахуй нэгжүүдийн төлөөллөөс “Энэ оны нэгдүгээр сард мөн ийм доголдол гарсан байхад аж ахуй нэгжүүдийн зөвшөөрлийг цуцлаагүй. Харин яагаад өнөөдрийн аж ахуй нэгжүүдийг цуцлав” хэмээн маргаан дэгдээж байсан юм.

Сүүлд гэхэд л энэ оны наймдугаар сард мөн л сервер гацаж олон аж ахуй нэгжийн нервийг бараад амжсан. Харин 10 сарын сүүлээр шинэхэн сайд уг асуудлыг нэн даруй зогсоох шийдвэр гаргасан юм.

Өчигдөр УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар 2018 оны төсвийн хуультай хамт Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийг харахад ашигт малтмалын лиценз “өргөдлөөр олгох” гэдэг заалтыг тэр чигт нь авч хаяжээ. Энэ нь зөвхөн сонгон шалгаруулалтаар олгохоор болсон гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл тендер гэсэн үг. Тэгэхээр дотоодын компаниуд сонгон шалгаруулалтад Хятад, Солонгос, Канад, Австрали зэрэг гадны бэлтэй компаниудтай хөрөнгө хаялцаж эн дүйцэж чадах уу гэдэг асуудал шууд сөхөгдөнө. Нэг талдаа өргөдлөөр олгоход ч асуудал үүссэнийг зогсоож байгаа нь сайшаалтай боловч үүнээс том асуудал үүсч буй нь хайгуулын тусгай зөвшөөрлийг гадны хөрөнгөтэй компаниуд үнэ цохиж авах нөхцөл үүсэхээр харагдаж байна.

Өчигдөр УИХ-аар хэлэлцсэн Ашигт малтмалын тухай хуульд оруулж буй нэмэлт өөрчлөлтөөс харахад “20.1.1.хүсэлт гаргасан хуулийн этгээдийн техникийн болон үнийн саналд энэ хуулийн 10.1.2-д заасан журмын дагуу үнэлгээ өгч, хамгийн өндөр үнэлгээ авсан оролцогчид тусгай зөвшөөрөл олгох боломжтойг мэдэгдэх” гэж заасан байна. Сонгон шалгаруулалтад хамгийн өндөр үнийг санал болгосон компанид тусгай зөвшөөрлийг өгөх бөгөөд 20.1.2.хэрэв 2 болон түүнээс дээш оролцогч адил үнэлгээ авсан бол хамгийн түрүүнд хүсэлт бүртгүүлсэн оролцогчид тусгай зөвшөөрөл олгох боломжтойг мэдэгдэх” гэсэн агуулгыг тусгажээ.

Ямар учраас Ашигт малтмалын тухай хуулийг төсвийн хуультай хамт оруулж ирсэн нь сонирхол татаж, нөгөөтэйгүүр УИХ-ын гишүүдийн шүүмжлэлийг хүртэж байв.

Учир нь энэ талбараас дотоодын компаниудыг шахан гаргаж гадны хөрөнгө оруулагчдыг уриалан дуудсан бодлого болох гэж байна гэж үзэж байсан юм. Түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл явцыг мөнгө, ашиг гэж харах нь буруу гэдгийг ч хэлж байлаа. Тиймээс энэ асуудлыг эргэн нэг харах нь зүйтэй юм.

Ц.ТАМИР

 



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 13

zochin (202.70.*.*)
2017-11-11 11:12:14
Гадны компани бол гадны л компани уурхай дээр нь очиход үндсэн хөрөнгө гээд хэлчих юм юу ч байхгүй гэтэл монгол компаниудын бүтээн босголт нь хүртэл өөриймсөг байдаг шүү дэ.Дээр нь манай баялагийг гадагш нь хуулийн цоорхойгоор гаргах боломжоо бүрэн судалчихсан хүмүүс байдаг.Хятад,канад аль ч адилхан.МОНГОЛ КОМПАНИУДАА ДЭМЖИЖ БАЙНА.

зочин (202.9.*.*)
2017-11-10 17:10:34
Бүх том ордууд Баттулга, Сумьяабазар, Дагвадорж 3-н мэдэлд очлоо л доо....ККК

Зочин (202.72.*.*)
2017-11-10 16:30:05
одоо лиценз өгөхөө бүр зогсоовол таарна. Өмнө өгсөн нь бөөн хэрүүл болоод байгаа биз дээ

САСА (27.123.*.*)
2017-11-10 13:11:41
СЭРВЭР ЧИНЬ ГАЦААГҮЙ ЮМАА ӨӨРСДИЙНХ НЬ ГАЗАР ОРЖ ЧАДАХГҮЙ БОЛОНГУУТ Л ТЕГ -ААС БИЧИГ ИРҮҮЛЭЭД ЗОГСООСОН ЮМ.ДАРГА НАР Л ӨӨРСДИЙНХӨӨ ГАЗРЫГ ОРОХГҮЙ БОЛОХООР ГАЦААДАГ БОЛОХООС СЕРВЭР ГАЦДАГГҮЙ ЮМАА.СУЬЯАБАЗАРЫГ ОГЦРУУЛЬЯА БҮХНИЙГ ӨӨРИЙН ГАРААР АВАХ ГЭЖ ЯАСАН Ч ХАНАЖ ЦАДДАГҮЙ ХҮН ЮМ УЛС ТӨРЖҮҮЛЭХ ЗОРИЛГОТОЙ ГАРСАН САЙД БИДЭНД ХЭРЭГГҮЙ ЭЭ УУЛ УУРХАЙГААР УЛСТӨР ХИЙЖ ХАНАЛАА БОЛЬЖ ҮЗЭЦГЭЭ МӨРӨӨРӨӨ ХАЙГУУЛИА ХИЙДЭГ ХЭДЭН ЗУУН КОМПАНИУДЫГ АЖЛЫГ НЬ ХИЙЛГЭМЭЭР БАЙНА.ТЭГЖ БАЙЖ УЛСЫН ТӨСӨВТ МӨНГӨ ТӨВЛӨРДӨГ ЮМАА.ХООСОН ДАРААД СУУГААД БАЙВАЛ ЭНЭ ГАЗРУУДЫН ЧИНЬ ҮНЭ ХЭЗЭЭ Ч ӨСӨХГҮЙ,ГАГЦХҮҮ ХАЙГУУЛИЙН АЖЛЫГ МАШ САЙН ХИЙЖ БАЙЖ ХАНА НЬ ЮУ БАЙГААГАА МЭДЭЖ АВЧИХААД ДАРАА НЬ ХАМАЛАВАЛ ЯАСИЙН ЮУ ЧҮГҮЙ ХООСОН ГАЗРЫГ МЯНГА ХАРАМЛААД ҮНЭ ХҮРЭХҮҮ

САСА (27.123.*.*)
2017-11-10 13:06:04
НАМАР 2800ААД КОМПАНИАС ЦАХИМААР БҮРТГЭНЭ ГЭЭД 1КОМПАНИАС Л 1 САЯ ТӨГРӨГ АВСАН ТЭР КОМПАНИЙ МӨНГӨНҮҮДИЙГ ЗАСАГ ДЭЭРЭМДДЭГЭЭРЭЭ ДЭЭРЭМДЭХ ГЭЭД БАЙГАА ЮМУУ УУЛ УУРХАЙН КОМПАНИУД БОСЛОГО ГАРГАХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ АЛИЙН БОЛГОН зг НЭРТЭЙ ДЭЭРЭМЧДЭД ДЭЭРЭМДҮҮЛЭЭД СУУЖ БАЙХИЙН СУМЬЯАБАРЫГ Ч ГЭСЭН ЛГЦРУУЛАХ ХЭРЭГТЭЙ БАЙНАА САЙД БОЛОНГУУТАА Л БҮХ АЖЛЫГ ЗОГСООГООД БАЙДАГ САЙД БИДЭНД ХЭРЭГГҮЙ АЖИЛ ЯВУУЛДАГ САЙД ХЭРЭГТЭЙ БАЙНА.

хол (43.228.*.*)
2017-11-10 12:43:28
Сумяа суга баяжсаан

зочин (66.181.*.*)
2017-11-10 11:16:11
аливаа асуудал хойшлох тусмаа улам мууддаг оргодлоор огдог аргачлал канад болон бусад орнуудад байдаг одоо бур л бантан болгоод байна даа хайгуул хийгээд орд болдог талбай маш ховор байдаг алтны шороон орд л гайгуй бдг бусад металын ордууд илрэл байдаг боловч уйлдвэрлэлийн шаардлага хангахгуй ашиггуй талдаа их байдаг

ЗОЧИН (124.158.*.*)
2017-11-10 10:42:45
СЕРВЕР ЛҮҮ БУРУУГАА ЧИХЭЖ БАЯЖСАН АМГГТХЭГ-ЫН ДАРГА Б.БААТАРЦОГТЫГ АТГ НЬ ШАЛГААЧЭЭ.НААД НӨХӨР ЧИНЬ МОНГОЛЫН ГАЗАР, АШИГТ МАЛТМАЛЫН ЛИЦЕНЦИЙГ ГАДНЫХАНД ЗАРЖ БАЯЖСАН ДИЙЛДЭГДЭШГҮЙ ШУНАХАЙ,АВИЛГАЛЫН МӨНГӨӨР БАЯН БОЛСОН НЬ ҮНЭН ЮМАА.БААТАРЦОГТЫГ СОЛИХ ХЭРЭГТЭЙ.БААТАРЦОГТЫ ГҮЙЦЭХ МӨНГӨТЭЙ ХҮН ОДООГИЙН БАЙДЛААР МОНГОЛД БАЙХГҮЙ БОЛОВ УУ???

ИРГЭН (202.179.*.*)
2017-11-10 10:15:35
ШУДАРГА БУС ТӨРТӨЙ ЭНЭ ЦАГТ ЛИЦЕНЗҮҮДИЙГ ЗОГСООХ ХЭРЭГТЭЙ.САЙН ЦАГ ИРЭХЭЭР ХОЙЧ ИРЭЭДҮЙ МААНЬ ЗӨВ АШИГЛАЖ АРД ТҮМЭНД ХҮРТЭЭХ БАЙХ ШҮҮ.ОДОО БОЛ ХУЛГАЙЧУУД Л ИДЭЖ УУЦГААЖ БАЯЖДАГ ЦААС БОЛСОН ЦАГ.

babar (27.123.*.*)
2017-11-10 10:15:03
Tysqai zobsnooroliq sonqonor olqoh byry hvatadin hool beldej bn yrd ni bolobsruulsan orqodlor olqoh snudber iq yyl uurhain olon ekspertvd heleltsj snudber qarqasan bolohos boh barilddaq hvn qarqadaqqi um snv

хро (150.129.*.*)
2017-11-10 10:13:49
Та бүхэн санаж байгаа байх Сумяабазар сайд болонгуутаа Лиценз олголтыг зогсоолоо гэж сүр дуулиантай эхэлснииг Тэр бол зөвхөн өөрөөрөө дамжиж олгодог болгох санаа байсаныг саяны лиценз олголтыг шинэ "журмаар" олгож эхэлснээр харж болно Одоо Сумяабазар ёстой цулайна !энэ бол төрд зүтгэсниих нь гол оргил хэсэг болой гэж

bold (202.70.*.*)
2017-11-10 10:05:41
manai buh gazar nutgiin dongoj 7 huvid haiguuliin litsenz olgogdson,1hurehgui huvid ashiglalt yavagdaj baigaa ni mash hangaltgui uzuulelt yum.hun torolhton heregtei buhnee gazrin hevliigeesee l ashiglaj hogjdog baihad manaid uul uurhai geheer hadni mangaa gedeg shig yum boldog.ene bol manai hamgiin turuund uul uurhai ruu orood ashiglasan gazartaa nohon sergeelt hiilgui hayaj buh oron dayar geologiin salbarin talaar buruu oilgolt toruulsen,,mongol gazar,,erel,, geh met kompaniud,tednii buduuleg,nahalinii zahirluudtai holbootoi.odooni uul uurhain kompaniud oor bolson shuu dee,ashiglasan gazraa huuchin baisnaas ni hamaagui iluu saihan bolgoh bolomjtoi,hariutslagatai uul uurhai,uildverjiltee demjij uls oron maani hogjino...

Зочин (202.21.*.*)
2017-11-10 09:46:31
Сервер нь маш их хандалтаас болж унахгүй юу даа хөөрхий. Ийм юмаа мэдэхгүй монголчууд зайлуул ядуу хүмүүс шүү.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2017-12-18 10:57:15 - Эдийн засаг
Олон улсын валютын сангаас 79.1 сая ам.долларын санхүүжилт олгоно
2017-12-18 10:54:08 - Эрүүл мэнд
М.Даваабат: Ниргэсэн хойно нь хашгирах биш эрсдэлээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэхэд анхаарч ажиллаж байна
2017-12-18 10:35:04 - Хууль
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Он гарсаар зам тээврийн ослоор 58 хүүхэд амиа алджээ
2017-12-18 10:27:23 - Хууль
АТГ-аас төрийн албаны сонгон шалгаруулалтын явцыг хянажээ
2017-12-18 09:41:53 - Байгаль Орчин
Монголын ой өвчин, хортон шавжид улам бүр өртөмтгий, эмзэг болж байна
2017-12-18 09:26:20 - Хууль
Г.Номуундарь охины бичлэгтэй холбогдуулан Эрүүгийн цагдаагаас шалгалт хийж эхэлжээ
2017-12-18 09:22:55 - Улс төр
УИХ дахь АН-ын бүлэг хуралдана
2017-12-18 09:20:00 - Байгаль Орчин
Улаанбаатарт өнөөдөр 10-12 хэм хүйтэн
2017-12-18 07:18:01 - Улс төр
С.Жавхлан: 2020 онд сонгууль болохгүй, наана нь том өөрчлөлт болж ч мэднэ
2017-12-18 07:09:11 - Улс төр
С.Батболд: Энэ хотод амьдрах гэж байгаа бол хууль, дүрэмд захирагдах ёстой
2017-12-18 07:01:53 - Нийслэл
З.Ундармаа: Ядруухан л амьдарч байна. Гэхдээ хүний өмнөөс гурван ихэр хүүхэд төрүүлсэн биш дээ
2017-12-18 07:00:52 - Эдийн засаг
Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ирэх онд ямар байх вэ
2017-12-18 06:57:25 - Хууль
Монголд сурдаг гадаад оюутнууд нэгнээ зүсч сийчсэн хэрэг гарчээ
2017-12-18 06:55:42 - Энтертайнмент
Өнөөдөр туулай өдөр
2017-12-17 13:16:29 - Улс төр
АЗХ-ны ерөнхийлөгчөөр С.Эрдэнэболдыг батламжиллаа
2017-12-17 13:07:38 - Энтертайнмент
“Зуун дамнасан өв” үзэсгэлэн олны хүртээл боллоо
2017-12-17 13:07:01 - Нийслэл
Тэрэлжид мөсөнд авиралтын тэмцээн болж байна
2017-12-17 12:59:03 - Спорт
Богдхан уулын хишиг Улс аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаантай
2017-12-17 12:52:30 - Улс төр
Шадар сайд Стандарт, Хэмжил зүйн газарт ажиллав
2017-12-17 12:47:31 - Байгаль Орчин
Бага зэргийн цас орж, явган шуурга шуурна
2017-12-17 12:41:16 - Спорт
Д.Сумъяа "World Masters"-д завсаргүй дөрөв түрүүлсэн дэлхийн анхны бөх боллоо
2017-12-16 15:51:36 - Шар
68-тай Ричард Гир 34-тэй дурлалт бүсгүйдээ гэрлэх санал тавив
2017-12-16 15:18:19 - Шар
Канадын тэрбумтан, түүний эхнэрийн цогцсыг байрных нь хонгилоос олжээ
2017-12-16 14:12:20 - Хууль
Чингис хааныг доромжилсон залууд Хятадын шүүх нэг жил хорих ял оноожээ
2017-12-16 13:56:42 - Спорт
“World masters” тэмцээн өнөөдөр 16:00 цагаас эхэлнэ
2017-12-16 13:51:42 - Хууль
Хар тамхичдыг баривчиллаа
2017-12-16 13:11:27 - Нийслэл
Төв талбайн сүлд модны гэрлийг асаав
2017-12-16 12:52:06 - Байгаль Орчин
БОАЖЯ-ны 30 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлж буй бүтээлч 30 ажил
2017-12-16 12:42:36 - Улс төр
Ардчилсан залуучууд чуулж байна
2017-12-16 12:33:27 - Улс төр
Ерөнхийлөгч үндэсний аюулгүй байдлын асуудлаар мэдээлэл хийлээ
2017-12-16 12:18:22 - Хууль
АТГ-аас Зам, тээврийн хөгжлийн сайдад зөвлөмж өглөө
2017-12-16 12:14:40 - Эрүүл мэнд
Өрхийн эмнэлгүүд ажиллаж байна
2017-12-16 12:09:25 - Орон нутаг
ОХУ-ын шилдэг компаниуд Монголын газар тариалангийн салбарт техник, тоног төхөөрөмж нийлүүлэх сонирхолтой байна
2017-12-16 11:38:11 - Улс төр
Тавантолгойн бүлэг ордоос нүүрс ачилтыг түр зогсоож, газрын тосны үйлдвэр барих асуудлаар уулзалт зохион байгуулав
2017-12-16 11:32:41 - Эрүүл мэнд
Б.Сэргэлэн: Эх үрийн амийг аварч бүтэн 49 цаг 33 минут зогссоны төлөө 18 мянган төгрөг авсан
2017-12-16 11:26:39 - Гадаад
Япон улс Монголоос ажиллах хүч авах бүрэн боломж бий
2017-12-16 11:11:37 - Энтертайнмент
Ордуудын 2018 оны зурхай
2017-12-16 10:56:22 - Нийслэл
АТГ байгуулагдсанаасаа хойш 127 хэрэг шийдвэрлэж, 80-аад тэрбум төгрөг зарцуулжээ
2017-12-15 21:33:34 - Энтертайнмент
“Болор цом 35”-ын тэргүүн байрын шүлэг: ИЖИЙДЭЭ НАС ГУЙЛАА
2017-12-15 21:25:00 - Энтертайнмент
“Болор цом 35”-ын эзнээр яруу найрагч М.Отгонбаяр тодорлоо
Их уншсан
Их сэтгэгдэлтэй