“Дун юань” компани зөвшөөрөлгүй хүдэр олборлож, химийн бодис ашигласнаас амьтад хордож үхжээ

Түгээх    
2017-11-15 07:42:28 - Шар

dunyuan

Өмнөговь аймгийн Номгон сум бол дархан цаазат аргаль, янгир, хулан, хар сүүлт, цагаан зээр, ирвэс, шилүүс, чоно, үнэг хярс мануул, хадны суусар зэрэг олон төрлийн ан амьтантай газар нутаг. Хэд хоногийн өмнөөс тус сумын Дэрсэн ус багт 2007 оноос хойш үйл ажиллагаа явуулсан “Дун Юань” гэх Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компанийн хашааны гадаа янгир болон гурван шувуу үхсэн байдалтай олдсон гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдаж, эдгээр амьтад тус компанийн ашигласан химийн бодистой ус ууснаас ийн хордож үхсэн байх магадлалтай хэмээсэн байв. Бид дээрх мэдээллийн дагуу Номгон сумын Байгаль хамгаалагч С.Амаржаргалтай утсаар холбогдож дараахь мэдээллийг авлаа.

dunyuan

С.АМАРЖАРГАЛ: ХИМИЙН БОДИСТ ХОРДСОН ГЭХ УРЬДЧИЛСАН ДҮГНЭЛТ ГАРСАН

-Танай суманд үйл ажиллагаа явуулдаг “Дун Юань” компанийн хашааны гадна амьтад үхсэн гэх мэдээлэл үнэн үү?

-Үнэн. Аравдугаар сарын 11-ний өдөр бид холбогдох хүмүүстэй тус компанид Байгаль орчны менежментийн үнэлгээ хийхээр очиход тус компанийн баяжмал үйлдвэрлэдэг цементэн барилгын хажууд нэг янгир, гурван шувуу үхсэн байдалтай байсан.

-Үхлийн шалтгааныг тогтоосон уу? Химийн бодистой ус ууснаас болсон гэх мэдээлэл байна?

-Байгаль орчны мэргэжилтнүүдийн эхний үзлэгээр янгирын цээж хэсэг, эвэрний тал, дөрвөн хөл нь норчихсон, тэр хэсэг нь түлэгдчихсэн юм шиг хар хүрэн болчихсон. Хөл хэсгийнх нь үс зумраад уначихсан байсан. Амнаас нь цагаан хөөс цахарсан, нэлээд тийчилж байгаад үхсэн маягтай байсан. Химийн бодистой усанд түлэгдсэн гэсэн урьдчилсан дүгнэлт гаргасан. Тэр уснаас уусан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон. Ингээд аймгийн Онцгой байдлын газар луу мэдэгдсэнээр Мал эмнэлэг, Мэргэжлийн хяналтын газраас зургаан хүний бүрэлдэхүүнтэй баг ирж тухайн амьтдад задлан хийгээд шинжилгээг нь аваад явсан. Удахгүй шинжилгээний албан ёсны хариу гарна.

-“Дун Юань” компанийн зүгээс ямар тайлбар хэлж байгаа вэ?

-Компанийн зүгээс амьтанд бариулаад цус алдаад явж байгаад манай хашааны хажууд үхсэн байна гэх зүйл яриад байгаа. Гэтэл биднийг очих үед амьтанд бариулсан гэх ямар ч шинж тэмдэг байгаагүй.

dunyuan

-“ДУН ЮАНЬ” КОМПАНИ ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР ХҮДЭР ОЛБОРЛОЖ, БАЯЖУУЛЖ, ЗӨӨВӨРЛӨЖ БАЙГААД ИРГЭДЭД БАРИГДЖЭЭ-

Эх сурвалжуудаас авсан мэдээллээр, аргаль янгир, шувуу химийн бодист хордож үхсэнээс гадна “Дун Юань” компанитай холбоотой маш олон асуудал тухайн орон нутагт үүсээд байгаа нь тодорхой болсон юм.

Тодруулбал, тус компани Байгаль орчны менежментийн үнэлгээ хийлгэхгүйгээр, зөвшөөрлийн хугацаагаа сунгуулаагүй байж хууль бусаар химийн бодис ашиглаж, хүдэр олборлож, түүнийгээ баяжуулж шөнөөр тээвэрлэж байгаад нутгийн иргэд болон байгаль хамгаалагчид нь үйлдэл дээрээ баригдсан байна.

Улмаар нутгийн иргэд хүсэлт тавьсны дагуу аймгийн засаг дарга Н.Наранбатаарын захирамжаар тус компанийн үйл ажиллаганд шалгалт хийх ажлын хэсэг өнгөрсөн сарын 30-нд байгуулагдаж, шалгалт хийжээ.

Шалгалтын талаар ажлын хэсгийн ахлагч О.Ганзоригоос тодрууллаа. Тэрбээр “Өмнөговь аймгийн засаг дарга Н.Наранбаатарын өгсөн чиглэлийн дагуу цагдаа, байгаль орчин, мэргэжлийн хяналтын байгууллагууд нэгдэж ажлын хэсэг байгуулаад саяхан тус компанийн үйл ажиллагааг хууль ёсны дагуу явагдаж байгаа эсэхийг шалгаад ирсэн.

Шалгалтаар уг компани нь тусгай зөвшөөрлүүдийнхээ сунгалтуудыг хийлгээд явж байгаа юм билээ. Химийн бодис ашиглах тусгай зөвшөөрлийнх нь хугацаа сунгагдаагүй байгаа юм. Гол асуудал нь химийн бодис ашиглах хугацаа нь сунгагдаагүй байхад химийн бодис хууль бусаар нууцаар ашигласан гэсэн асуудал үүсээд байгаа. Тиймээс цагдаа болон мэргэжлийн хяналтын байгуулагуудтай хамтраад тус компанийн ашигласан ашигт малтмалуудыг лацдаад, үйлдвэрийг нь битүүмжлээд байгаа. Одоогоор цагдаагийн байгууллагад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Цагдаагаас гэмт хэргийн шинжтэй эсэх талаар дүгнэлт гарсны дараа асуудал цаашаа хэрхэх нь шийдэгдэнэ. Бидний хувьд тэр дүгнэлтийг хүлээгээд байж байна” гэв.

dunyuan

Н.АДЪЯАЦЭРЭН: ЦАГДАА, ПРОКУРОР “ДУН ЮАНЬ”-ИЙ ТАЛД ҮЙЛЧИЛЖ БАЙНА

Өмнөговь аймгийн “Алтан нутгийн мэдээ” сонины сэтгүүлч Н.Адъяацэрэнтэй ярилцлаа. Тэрбээр аймгийн засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн гишүүнд багтаж, “Дун Юань” компанийн үйл ажиллагаанд шалгалт хийхэд оролцжээ. Бид түүнээс цөөн асуултад хариулт авлаа.

-Нутгийн иргэд болон байгаль хамгаалагчид “Дун Юань” компанийн үйл ажиллагаатай хэдийнээс тэмцэх болсон бэ?

-Уул уурхайн олборлолт хийж буй бүх компани таван жил тутамд Байгаль орчны менежментийн үнэлгээ хийлгэж, бүх зөвшөөрөл, бичиг баримтуудаа сунгуулах ёстой байдаг юм билээ. Гэтэл “Дун Юань” компани зөвшөөрлөө сунгуулахгүй явж байгаад 2016 оны сүүлчээр найман машин хүдрийн баяжмал хилээр гаргах гэж байгаад анх баригдсан. Энэ асуудалд нь эрүүгийн хэрэг үүсээд явж байтал долдугаар сарын 1-нээс Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхлээд, тэр хэрэг нь хэрэгсэхгүй болчихсон. Зунжингаа нууцаар хүдрийн баяжмал үйлдвэрлэж, зөөвөрлөсөн байгаа юм. Малчид үүнийг нь мэдээд зөвшөөрөлгүй химийн бодис ашиглаж үйл ажиллагаа явуулаад байгааг нь сумын удирдлагуудад хэлдэг байсан ч тоодоггүй байсан. Дахин дөрвөн машин баяжмал ачаад явж байхад нь малчид дахин хууль хяналтынханд гомдол гаргаад шалгуулсан. Гэтэл аймгийн цагдаа, прокурорын газраас хэргийг нь хэрэгсэхгүй болгочихсон.

-Яагаад хэрэгсэхгүй болгосон юм бол?

-Шалтгаанаа тайлбарлахдаа, “Дун Юань” компани нь 2015 онд хүдэр олборлож баяжуулсан боловч үйлдвэрийн үйл ажиллагаа зогсонги байдалд орсны улмаас ашиглагдаагүй үлдсэн хатаж чулуужсан баяжмалыг дахин тээрэмдэж, Улаанбатаар хот руу тээвэрлэсэн байх бөгөөд химийн бодис ашиглан дахин шинээр хүдэр баяжуулсан гэх үйлдэл нотлогдохгүй байгаа тул хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргасан” гэсэн. Цагдаа, прокурор нь хүртэл тэдний талд үйлчлээд байна.

dunyuan

-Дахин хүдрийн баяжмал зөөвөрлөж байгаад баригдсан гэдэг. Энэ үнэн үү?

-“Дун Юань” компани гэвч хууль бус үйл ажиллагаагаа зогсоогоогүй. Хүдрийн баяжмал үйлдвэрлэж зөөвөрлөх ажлаа баасан гариг бүрийн шөнө хийж, ачиж явдаг болсон. Тиймээс аргаа барсан малчид энэ удаа баримттайгаар энэ хэргийг хууль хяналтынханд шалгуулахын тулд сумын байгаль хамгаалагчтайгаа хамтран, шөнөөр хүдрийн баяжмал ачиж явсан бас нэг машиныг саатуулж шалгасан. Аймгийн засаг дарга руу хандсанаар аймгийн засаг дарга Н.Наранбаатар ажлын хэсэг байгуулаад, тэр оройдоо “Дун Юань”-д шалгалт хийсэн. Миний бие тэр ажлын хэсэгт иргэний төлөөллөөр оролцсон.

-Газар дээр нь очиж ажиллахад ямар зөрчил дутагдал илрэв?

-Бодит нөхцөл байдал дээр ажиллахад химийн бодисоо хураагаад нуучихсан байсан нь  илэрсэн. Мөн 60 гаруй хятад ажилчин байсны 40-ийг нь өмнөх өдөр нь сумын фургон машинуудыг дайчлаад, Гашуунсухайт руу гаргачихсан байсан. Улмаар тэнд 10 гаруй хятад байж байсан. Тэгсэн хэрнээ химийн бодис хэрэглээгүй гэж худлаа хэлээд байгаа юм. Үнэр нь маш аймшигтай үнэртэж байсан. Бид үүдэнд нь ороод, дотор муухайраад, гуйвж дайваад, муужирч унах дөхсөн. Биднийг малчидтай уулзахад малчид маань бид малтай юутай хээтэйгээ яаж хордож суугаагаа хэлж мэдэх юм алга гээд сэтгэл зовнин гомдол мэдүүлснийг Номгон сумын Засаг дарга, Дэрсэнэ ус багийн дарга гээд бид бүгд сонссон. Нутгийн иргэд, байгаль хамгаалагч нар үүргээ сайтар биелүүлсэн. Харин одоо хууль хяналтынхан шударгаар энэ хэргийг хянаж шийдвэрлээсэй гэж нутгийн иргэд итгэж хүлээж сууна.

-Одоо цагдаагийн байгууллагаар дахин шалгуулж байгаа юу?

-Одоо энэ компанид дахин эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байгаа. Үүний хүрээнд Байгаль орчны хохирлын үнэлгээ тогтоохоор хотоос мэргэжлийн байгууллагууд очиход “Дун Юань” компанийн байшингийн дэргэд аргаль үхчихсэн байсан гэсэн. Энэ компани бол Байгаль орчны менежментийн төлөвлөгөө байхгүй. Усны гэрээ байхгүй. Ус ашиглах зөвшөөрөлгүй. Хууль бусаар, хулгайгаар хүдэр олборлоод зогсохгүй баяжуулаад, баяжуулснаа хулгайгаар тээвэрлэж, Багануур руу ачуулдаг байсан.

dunyuan

-26 ЯНГИР ЯМАА УСГҮЙГЭЭС ХАРАНГАДАЖ ҮХЭЖ БАЙЖЭЭ-

Энэ мэт химийн бодист хордож үхсэнээс гадна өмнө нь усгүйдэж, харангадсанаас Өмнөговь аймгийн зарим сумдад олон тооны янгир ямаа үхэж байжээ. Тодруулбал, өнгөрсөн жил тус аймгийн Номгон, Хүрмэн, Ханбогд, Гурвантэс зэрэг сумын нутагт 26 янгир ямаа ийн үхсэн байна.

Иймд тус аймгийн Байгаль орчны газраас эдгээр сумдад үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниудад биотехникийн арга хэмжээ авах санал тавьж, “Дун Юань” ХХК аргаль янгирын амьдардаг газрын ойролцоо 10 тонн мөс, “Чин Хуа” ХХК Гурвантэс сумын Тостын нурууны Аргалын ам, Саарагчийн ам, Хармагтай, Хүргэр хайрханы өвөр бэлээр 40 тонн мөс, Мак ХХК Гурвантэс сумын Тостын нурууны орчмд 25тонн мөс, South gobi sands ХХК Гурвантэс сумын гурван газарт 10 тонн мөсийг хагалж, тараан байрлуулах шийдвэр гаргасан байдаг. Гэвч шийдвэрийг биелүүлсэн эсэх нь тодорхойгүй.

Номгон сумын ард иргэд байгаль, ан амьтныхаа төлөө аль эртнээс л тэмцсээр ирсэн байдаг. Тэр дундаа “Дун Юань” гэх энэ компанитай 2012 оноос хойш тэмцэж, тус компанийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах санал хүсэлтээ Уул уурхайн яам, Байгаль орчин ногоон хөгжлийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт албан шаардлага хүргүүлж байсан байдаг.

Б.ЦЭЛМЭГ

dunyuan

dunyuan

dunyuan

dunyuan

dunyuandunyuan

dunyuan

dunyuan

dunyuan



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 70

хараал идээсэй (202.55.*.*)
2017-11-16 16:34:49
энэ их хурлын танхимд сууж байгаа хулгайчууд ард түмнээ боддоггүйн бол ядаж ан амвтан тайван амьдруулах сэтгэл гаргаж, бие биендээ шаардлага тавьж жаахан ч гэсэн эх оронч байж болдоггүйн байхдаа, даан ч дээ нүгэл нүдээрээ гарна даа та нарт!!! хууль бусаар байгаль дэлхий сүйтгэсэн бизнесс яаж өөдөлдөгийн та нар, үгүйдээ л хөөрхий амьтад үхэж байгааг харахгүй байна уу хулгайчуудаааааааааа

zochin (202.55.*.*)
2017-11-16 16:28:19
Байгаль орчны сайд гээд нэг авгай хэрэгтэй хэрэггүй юм хийгээд, савчаад явдагын байна лээ, улс оронд хэрэгтэй ийм юмаа хянаж, хааж, зогсоож ядаж ан амьтан хүртэл тайван амьдруулмаар юмдаа

Зочин (202.179.*.*)
2017-11-16 10:02:41
Ямар баяжмал юм бэ. Химийн хортой бодис ашиглах зөвшөөрөлыг анх яагаад өгсөн юм бэ.Одоо болхоор ашиглах сунгаагүй гэдэгт хамаг бурууг өгч яриад байх юм.Салбар хариуцсан сайд нь сайн дураараа огцорох хэрэгтэй дээ.

IRGEN (31.173.*.*)
2017-11-15 23:24:13
ENE MOLGOL ULSAD EZEN GEJ BAINA UU. ER NI YU BOLOOD BAINA. ERKH BARIJ BAIGAA HEDEN HULGAICHUUD CHADAHGUI BOL IH HURLIIG TARAAYAAAAAA. UURSDUU MONGOL ORNIIHOO EZEN NI BAILDAA. ERKH UGUUD BAIGAA TSAAD EZDIIG NI OLJ HATUU ARGA XEMJEE AVAH HEREGTEI.

Зочин (75.70.*.*)
2017-11-15 22:46:01
Энэ олон шалих шалихгүй жижиг уурхайг бүгдийн зогсоох хэрэгтэй. Бүх лиценцийг хураах хэрэгтэй. Монголчууд бид унаган байгальтайгаа байж, ус, өвстэйгөө байхад түүн дээр нь мал нь бэлчээд байж байгаа цагт өлсөж үхнэ гэж байхгүй. Баяжих тухай бодоод ч хэрэггүй Монголчуудаа. Баяжих гэсэн бодолдоо бид хэт хөтлөгдөөд юу ч хийхээс буцахгүй болсон байна. Бид дор бүрнээ анхаарах хэрэгтэй.

zochin (182.160.*.*)
2017-11-15 19:04:29
Khaltmaa Battulga ene arai dendej bgan bishuu.Mine mongold harin humuus ingej baigaa ni araiun yavdal uu.Ene hytad-n zurchil gargaj bga olon companyg nutagruu yavuulah boloogui yu.Odoo amitan daraa Mongol hun uuj uheh uu

zochin (185.39.*.*)
2017-11-15 18:56:09
65 hulgaichiin ard tvmend ogt medegdedgvi . shivnee biznesss . . lalaruudaaa .

zochin (185.39.*.*)
2017-11-15 18:56:09
65 hulgaichiin ard tvmend ogt medegdedgvi . shivnee biznesss . . lalaruudaaa .

zochin (185.39.*.*)
2017-11-15 18:56:09
65 hulgaichiin ard tvmend ogt medegdedgvi . shivnee biznesss . . lalaruudaaa .

zochin (185.39.*.*)
2017-11-15 18:56:09
65 hulgaichiin ard tvmend ogt medegdedgvi . shivnee biznesss . . lalaruudaaa .

zochin (185.39.*.*)
2017-11-15 18:56:09
65 hulgaichiin ard tvmend ogt medegdedgvi . shivnee biznesss . . lalaruudaaa .

zochin (185.39.*.*)
2017-11-15 18:56:08
65 hulgaichiin ard tvmend ogt medegdedgvi . shivnee biznesss . . lalaruudaaa .

zochin (185.39.*.*)
2017-11-15 18:56:08
65 hulgaichiin ard tvmend ogt medegdedgvi . shivnee biznesss . . lalaruudaaa .

zochin (185.39.*.*)
2017-11-15 18:56:08
65 hulgaichiin ard tvmend ogt medegdedgvi . shivnee biznesss . . lalaruudaaa .

zochin (185.39.*.*)
2017-11-15 18:56:07
65 hulgaichiin ard tvmend ogt medegdedgvi . shivnee biznesss . . lalaruudaaa .

zochin (185.39.*.*)
2017-11-15 18:56:07
65 hulgaichiin ard tvmend ogt medegdedgvi . shivnee biznesss . . lalaruudaaa .

zochin (185.39.*.*)
2017-11-15 18:56:07
65 hulgaichiin ard tvmend ogt medegdedgvi . shivnee biznesss . . lalaruudaaa .

zochin (185.39.*.*)
2017-11-15 18:56:07
65 hulgaichiin ard tvmend ogt medegdedgvi . shivnee biznesss . . lalaruudaaa .

zochin (185.39.*.*)
2017-11-15 18:56:07
65 hulgaichiin ard tvmend ogt medegdedgvi . shivnee biznesss . . lalaruudaaa .

zochin (185.39.*.*)
2017-11-15 18:56:06
65 hulgaichiin ard tvmend ogt medegdedgvi . shivnee biznesss . . lalaruudaaa .

zochin (185.39.*.*)
2017-11-15 18:56:06
65 hulgaichiin ard tvmend ogt medegdedgvi . shivnee biznesss . . lalaruudaaa .

Зочин (66.181.*.*)
2017-11-15 16:36:41
Хятадад ингэж ил задгай химийн бодис ашиглах юм бол шууд цаазын ял авна. Монголд бол хун ухэж бсан ч улс торчид хамгаалаад онгорно ийм маягаар цаашид хэцуу боллоо доо монгол улс

Зочин (49.0.*.*)
2017-11-15 14:59:47
hytaduudaas orond n lexus 570 3 uruu bair avaad l asuudliig shiidej ugch baina shu de

МАЛЧИН (202.179.*.*)
2017-11-15 14:59:29
БИ АЙХГҮЙ БАЙНА АМИА АЛДХААСЧ АИХГҮЙ БАЙНА

ах (103.240.*.*)
2017-11-15 14:23:13
өмнөговьд ойд байдаг хүдэр юу хийж явдаг юм зээр балгүй дээ малуудаа

zochin (124.158.*.*)
2017-11-15 13:46:04
hairan saihan eh ornii min gazar shoroo an amitad ingeed ugui bolood baihad deeguur tag chig munguu ah duugeeree hubaaj ababd yadarsan yaduu ard irged . tur iim baihad yana daaaaaa ur huuhduud min ach zee nar min yaj amidarna daa

lag (66.181.*.*)
2017-11-15 11:55:43
eronhiilogchoo ta odoo hodlohgi bol chmg alnaa za bs 76 d helchii ym hiihgvi bol ger bvleer chn hvis temter i shvv

Зочин (182.160.*.*)
2017-11-15 11:53:49
Яана даа улс орон минь.Хамаг баялагийг нь ухаж аваад газар шороог нь хордуулаад дууслаа.Дээрээсээ доошоо бага тушаалын түшмэлүүд,хууль хяналтынхан хүртэл бүгд авилгад идэгдээд улс орон сүйрлээ.Улс орноо гэсэн сэтгэлтэй эх оронч хүмүүс хүчин мөхөсдөж байна.

mmmm (66.181.*.*)
2017-11-15 11:53:32
tor zasag mongo l baiwal eh oron ni hereggvi golognvvd shdee bvgd vheesee muusai golognvvd vhehgvildee ydj haraachii

арл (66.181.*.*)
2017-11-15 11:10:36
Энэ Хятадыг муулахаа болиочээ Ямар нэг хятадын ард нэг монгол улс төрч бүр заавал байгаа шүү дээ Худлаа хятадаар бамбай хииж ард нь.ашиг хиидгээ одоо боль.Бид ямар тэнэг хүмүүс биш

Хөөж яьуул (219.142.*.*)
2017-11-15 10:55:26
Нутагтаа бол наадуул чинь шууд цааз авна. Манайхан яачихсий ингэхэд

Хөөж яьуул (219.142.*.*)
2017-11-15 10:55:16
Нутагтаа бол наадуул чинь шууд цааз авна. Манайхан яачихсий ингэхэд

Зочин (122.201.*.*)
2017-11-15 10:51:57
энд хяналт байхгүй. лицензийг хураагаад ч ухаад л байна. Бид ийм төртэй.Цагдаа хахууль авсан учраас үхтэл хамгаална. Ард нь эрлийз дарга зогсож байгаа

Иргэн (122.201.*.*)
2017-11-15 10:42:54
Монгол ЧОГ!!!

Зочин (103.14.*.*)
2017-11-15 10:42:42
Шууд лецензийг нь хурааж авах, торгууль тавих, улмаар Монголоос хөөж гарга.

Зочин (202.70.*.*)
2017-11-15 10:12:17
Бүх хохирлыг мөнгөн дүнгээр барагдуулж хөөгөөд гаргах хэрэгтэй

иргэн (66.181.*.*)
2017-11-15 10:07:54
Ерөнхийлөгчийн засаглалтай болж байж монголын төр цэгцэрнэ

Зочин (122.201.*.*)
2017-11-15 10:07:35
Төрд гарах гэсэн хүн маш их худлаа ярьж гарч ирдэгийг мэдэхгүй юу? хууртжээ

Зочин (122.201.*.*)
2017-11-15 10:06:46
Төрд улсынхаа төлөө хүн байхгүй, хувиа яаж борлуулж илүү яаж ашиг олох вэ? гэсэн хүмүүс л төрд байдаг Монгол улс хамаагүй байхаа.

p (202.9.*.*)
2017-11-15 09:59:48
Хужаануудыг үхтэл нь торгоод өшиглөөд хөөгөөд гаргаачээ.

p (202.9.*.*)
2017-11-15 09:59:47
Хужаануудыг үхтэл нь торгоод өшиглөөд хөөгөөд гаргаачээ.

Зочин (66.181.*.*)
2017-11-15 09:58:20
Уул уурхай ашигт малтмалын замбараагүй ашиглахаа больёо нутаг орныг самарч дуусоаа. Хүн амьтан байгалийг тэр чигээр нь дуусгах нь дээ хятадууд. Тэнэг амиа бодсон арчаагүй төр ингэж л ажиллаж бна даа

Зочин (103.26.*.*)
2017-11-15 09:48:51
Davarsan hujaagiin gar hol bolson novshnuudiig tasdaj hayah heregtei . Hayanhyarvaagiin balgaar hongoriin tejeever mal amitad yhej baisan bol odoo zerleg hovordson amitad yhej yregdej bna . HYANALT SHALGALT HAA BNA

Ezengui Mongol (103.9.*.*)
2017-11-15 09:48:36
Монгол орон ийм л байна, хаана ч очсон эзэн алга. Яах бэ? Нөгөө том яриад байсан Ерөнхийлөгч, Ерөнхий сайд яасан бэ? Ийм юмыг шууд л таслан таслан зогсоох хэрэгтэй, тэгээд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэрэгтэй, 1921 он шиг байсан бол Монголчууд аль хэдийн нууц бүлгэм байгуулж, хөдөлгөөн өрнүүлж, гадаадын хөлсний алуурчид, тэдний гар хөл бологсдыг хөөн зайлуулах байлаа

ДҮЛЗЭН (104.131.*.*)
2017-11-15 09:45:29
ДАРААЧИЙН СОНГУУЛИАР 76 МОНГОЛ МОДОН ТОЛГОЙТЫГ 76 ХЯТАД ХҮДЭР ТОЛГОЙГООР СОЛЬЁО. ХЯТАД ТОЛГОЙ АРАЙ ЭНГЭЖ ДАВРААХГҮЙ, ХАРИН Ч ХУУЛЬ МӨРДӨӨД ЯВАХ БАЙХ ШҮҮ. ОДОО ЦАГТ ГАДААДЫН ДАЙСАНААС ДОТОООДЫН ДАЙСАН ИХ АЮУЛТАЙ БОЛСОН ШҮҮ. МОНГОЛЫН ХҮН АМААС 500 ДАХИН ИХ ХҮН АМТАЙ УЛСЫГ АВЧ ЯВЖ ЧАДДАГ ДАРГА НАРААС УРЬЖ АВЧИРААД УЛСАА УДИРДУУЛБАЛ ЗҮГЭЭР ЮМ БИШ ҮҮ.

зочин (66.181.*.*)
2017-11-15 09:41:19
Юуны хүдэр олборлоод бгн.Алт уу,мөнгө үү юу юм.Газрын мухарт хэдэн хужаа яг юу ухаад бгн.Хэн нэг томчуудын оролцоо заавал бга.Эзэнгүй айл шиг л болжээ.Лиценз гэдэг барууны балай луйврын технологоо болиочээ.Хууль гаргаад хурааж ав.Газар нутагтайгаа байхад болхол байлгүй.Газар бол улсын үндэс.

иргэн (202.72.*.*)
2017-11-15 09:36:00
хужаа нарыг давруулахаа болиоч ээ тєр засаг хууль дїрэм гэж бна уу энэ улсад

Зочин (202.131.*.*)
2017-11-15 09:28:04
ЗХУ, ОХУ, СНГ-д 5 жил сурч төгссөн хүмүүст магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. Утас. 88671597

Зочин (103.10.*.*)
2017-11-15 09:11:53
Женко чинь Хужаа нарыг хөөнө гээ биздээ. Яасан бэ???

Зочин (103.10.*.*)
2017-11-15 09:11:53
Женко чинь Хужаа нарыг хөөнө гээ биздээ. Яасан бэ???

Зочин (103.10.*.*)
2017-11-15 09:11:52
Женко чинь Хужаа нарыг хөөнө гээ биздээ. Яасан бэ???

Зочин (103.10.*.*)
2017-11-15 09:11:52
Женко чинь Хужаа нарыг хөөнө гээ биздээ. Яасан бэ???

Зочин (103.10.*.*)
2017-11-15 09:11:51
Женко чинь Хужаа нарыг хөөнө гээ биздээ. Яасан бэ???

Зочин (66.181.*.*)
2017-11-15 09:09:28
Шинжээравдан гэж шивтэртэй бөөс асуудал шийддэг хүн мөнүү битгий ингэж хууль зөрчсөн дураар дургигчидыг хөөсрүүлээд бгаарай

Зочин (103.212.*.*)
2017-11-15 09:07:01
ерөнхийлөгч болон удирдлагуудаа одоо ухаж түнхэхээ бүрэн зогсоо. хайгуул ийг зогсоо одоо байгаагаа л шударгаар ашиглахад ард түмэн ээ хангалттай сайхан амьдруулах бүрэн боломжтой шүү дээ ариун Байгал нутгаа хайрлаж хамгаалцгаая ард түмэн минээ

чоно (27.123.*.*)
2017-11-15 08:49:42
манай шинжээравдан мэтийн улсуудыг төрөөс дарамталсаар байгаад дуугай болгоод авсан манай төр бол хятадын төрийн салбар нэгж болсон нь даруй үнэн аууу хүн байна уу энэ монголд

Зочин (203.169.*.*)
2017-11-15 08:48:41
Ямар хүдэр баяжуулаад гаргаад байгааг энэ сэтгүүлч огт асуусангүй юү? Монголчууддаа томроод байдаг олон хяналтынхан хаана байна?

Зочин (103.9.*.*)
2017-11-15 08:43:25
ene arai dendej bna har tuglag geed baisan odoo bolhoor huder geed baidag ene gazar nutagt ezen bna uu esvel hunii gazar amidraad bna uu

irgen (150.129.*.*)
2017-11-15 08:42:46
udridaj bgaa hvmvvs ni shunalaasaa bolj shiidej chadahgvu bol baigal delhii, an amitnii horsol hariug ni hatuu awna daa. Odoo yaay gehew.

Зочин (66.181.*.*)
2017-11-15 08:35:03
Ene bol ter ayara avilga n todorhoi bnada.

Mgl (150.129.*.*)
2017-11-15 08:23:55
Ene kompaniig lizenziig ni huraagaad huuguud gargah zorigtoi aaviin huu , udirdagch, darga zahiragch bna u ta minee . ard olon ,baigal delhii amar taivan amidarch , orshij chadahaa boliloo.

Зочин (202.179.*.*)
2017-11-15 08:21:53
gadaadgiin irgeded l licence geed bgaa ymaa zarhaa bolichih za yu

Зочин (202.179.*.*)
2017-11-15 08:21:06
naad company chine tsagdaa shuuhiig ne hudaldaad avchihsan YM bishvv tegeed nuguuduul ne hahuul avaad amaa tagluultsan huuj yvuul naaduulaaa

Хөөгөөч (202.9.*.*)
2017-11-15 08:10:38
Зогсоогоод нөхөн төлбөр аваад хөөгөөчээ,даварсан хужаанууд,

Зочин (202.21.*.*)
2017-11-15 08:08:31
Муу нэрийг хусавч арилахгүй. Цианит натри, Хонгор, хордлого, Хаянхярваа г.м

Зочин (202.179.*.*)
2017-11-15 08:08:08
kayanhirvas khongoor-n zamaar uhel oodo tui chert novshiin ....

Зочин (202.179.*.*)
2017-11-15 08:07:09
shuud horidog zogsoodog bmaar bn.

Зочин (207.244.*.*)
2017-11-15 07:52:05
баяжмал л гээд байх юм. алт уу? зэс үү? мөнгө үү? ...монгол орон ч эзэнгүйдэж дээ.

Saras (66.181.*.*)
2017-11-15 07:51:26
MOngolian tsagaan bullion baiguullaga Hondii submission diverged bhaas dotoodoo GOLoG ShUuDee.

Зочин (66.181.*.*)
2017-11-15 07:47:25
ХАЯНХЯРВААГИЙН ( ХОНГОРЫН ) ЗАМААР УРАГШАА ...,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2017-12-18 11:04:37 - Нийслэл
БОАЖЯ-ны 30 жилийн ойн хүндэтгэлийн хурал болж байна
2017-12-18 11:03:21 - Нийслэл
НӨАТ-ын баримтаа арванхоёрдугаар сарын 23-ны дотор бүртгүүлнэ үү
2017-12-18 10:57:15 - Эдийн засаг
Олон улсын валютын сангаас 79.1 сая ам.долларын санхүүжилт олгоно
2017-12-18 10:54:08 - Эрүүл мэнд
М.Даваабат: Ниргэсэн хойно нь хашгирах биш эрсдэлээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэхэд анхаарч ажиллаж байна
2017-12-18 10:35:04 - Хууль
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Он гарсаар зам тээврийн ослоор 58 хүүхэд амиа алджээ
2017-12-18 10:27:23 - Хууль
АТГ-аас төрийн албаны сонгон шалгаруулалтын явцыг хянажээ
2017-12-18 09:41:53 - Байгаль Орчин
Монголын ой өвчин, хортон шавжид улам бүр өртөмтгий, эмзэг болж байна
2017-12-18 09:26:20 - Хууль
Г.Номуундарь охины бичлэгтэй холбогдуулан Эрүүгийн цагдаагаас шалгалт хийж эхэлжээ
2017-12-18 09:22:55 - Улс төр
УИХ дахь АН-ын бүлэг хуралдана
2017-12-18 09:20:00 - Байгаль Орчин
Улаанбаатарт өнөөдөр 10-12 хэм хүйтэн
2017-12-18 07:18:01 - Улс төр
С.Жавхлан: 2020 онд сонгууль болохгүй, наана нь том өөрчлөлт болж ч мэднэ
2017-12-18 07:09:11 - Улс төр
С.Батболд: Энэ хотод амьдрах гэж байгаа бол хууль, дүрэмд захирагдах ёстой
2017-12-18 07:01:53 - Нийслэл
З.Ундармаа: Ядруухан л амьдарч байна. Гэхдээ хүний өмнөөс гурван ихэр хүүхэд төрүүлсэн биш дээ
2017-12-18 07:00:52 - Эдийн засаг
Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ирэх онд ямар байх вэ
2017-12-18 06:57:25 - Хууль
Монголд сурдаг гадаад оюутнууд нэгнээ зүсч сийчсэн хэрэг гарчээ
2017-12-18 06:55:42 - Энтертайнмент
Өнөөдөр туулай өдөр
2017-12-17 13:16:29 - Улс төр
АЗХ-ны ерөнхийлөгчөөр С.Эрдэнэболдыг батламжиллаа
2017-12-17 13:07:38 - Энтертайнмент
“Зуун дамнасан өв” үзэсгэлэн олны хүртээл боллоо
2017-12-17 13:07:01 - Нийслэл
Тэрэлжид мөсөнд авиралтын тэмцээн болж байна
2017-12-17 12:59:03 - Спорт
Богдхан уулын хишиг Улс аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаантай
2017-12-17 12:52:30 - Улс төр
Шадар сайд Стандарт, Хэмжил зүйн газарт ажиллав
2017-12-17 12:47:31 - Байгаль Орчин
Бага зэргийн цас орж, явган шуурга шуурна
2017-12-17 12:41:16 - Спорт
Д.Сумъяа "World Masters"-д завсаргүй дөрөв түрүүлсэн дэлхийн анхны бөх боллоо
2017-12-16 15:51:36 - Шар
68-тай Ричард Гир 34-тэй дурлалт бүсгүйдээ гэрлэх санал тавив
2017-12-16 15:18:19 - Шар
Канадын тэрбумтан, түүний эхнэрийн цогцсыг байрных нь хонгилоос олжээ
2017-12-16 14:12:20 - Хууль
Чингис хааныг доромжилсон залууд Хятадын шүүх нэг жил хорих ял оноожээ
2017-12-16 13:56:42 - Спорт
“World masters” тэмцээн өнөөдөр 16:00 цагаас эхэлнэ
2017-12-16 13:51:42 - Хууль
Хар тамхичдыг баривчиллаа
2017-12-16 13:11:27 - Нийслэл
Төв талбайн сүлд модны гэрлийг асаав
2017-12-16 12:52:06 - Байгаль Орчин
БОАЖЯ-ны 30 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлж буй бүтээлч 30 ажил
2017-12-16 12:42:36 - Улс төр
Ардчилсан залуучууд чуулж байна
2017-12-16 12:33:27 - Улс төр
Ерөнхийлөгч үндэсний аюулгүй байдлын асуудлаар мэдээлэл хийлээ
2017-12-16 12:18:22 - Хууль
АТГ-аас Зам, тээврийн хөгжлийн сайдад зөвлөмж өглөө
2017-12-16 12:14:40 - Эрүүл мэнд
Өрхийн эмнэлгүүд ажиллаж байна
2017-12-16 12:09:25 - Орон нутаг
ОХУ-ын шилдэг компаниуд Монголын газар тариалангийн салбарт техник, тоног төхөөрөмж нийлүүлэх сонирхолтой байна
2017-12-16 11:38:11 - Улс төр
Тавантолгойн бүлэг ордоос нүүрс ачилтыг түр зогсоож, газрын тосны үйлдвэр барих асуудлаар уулзалт зохион байгуулав
2017-12-16 11:32:41 - Эрүүл мэнд
Б.Сэргэлэн: Эх үрийн амийг аварч бүтэн 49 цаг 33 минут зогссоны төлөө 18 мянган төгрөг авсан
2017-12-16 11:26:39 - Гадаад
Япон улс Монголоос ажиллах хүч авах бүрэн боломж бий
2017-12-16 11:11:37 - Энтертайнмент
Ордуудын 2018 оны зурхай
2017-12-16 10:56:22 - Нийслэл
АТГ байгуулагдсанаасаа хойш 127 хэрэг шийдвэрлэж, 80-аад тэрбум төгрөг зарцуулжээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй