СУРВАЛЖЛАГА: “Ядаж та нар ясыг нь хурдан гаргаж өгөөч”

Түгээх    
2017-11-17 08:37:54 - Нийслэл

nalaih

Өвлийн хүйтэн хаяанд ирсэн энэ өдрүүдэд нийслэлийнхнийг түлээ түлшээр хангаж, хэд гурван төгрөг олж амьдралаа залгуулах гэсэн нүүрс олборлогчид Налайхын уурхайн гүн рүү амь насаа үл хайрлан орсоор байна. Энэ сарын 14-нд өдрийн 15 цагийн үед Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрлалтай иргэн Э-гийн эзэмшлийн 120 метрийн гүн уурхайд нуралт үүсч, дөрвөн хүн дарагдсан осол гарав.

Азаар хүний амь эрсдээгүй бөгөөд ослын газарт Уул уурхайн аврах ангийн аврагчид гурван цаг гаруй хугацаанд ажиллаж, тэднийг эсэн мэнд гаргасан юм. Тэд одоо Налайх дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд хэвтэн эмчлүүлж байна. Гэтэл хоёрхон хоногийн дараа буюу өчигдөр өглөө үүрээр мөн л эл уурхайн цооногт нуралт үүссэнээс хоёр залуу амиа алдлаа.

nalaih

-ОН ГАРСААР УУРХАЙН ЦООНОГТ ТАВАН ХҮН АМИА АЛДЖЭЭ-

Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Уул уурхайн аврах ангийн аврах бүлэг хүч нэмэгдүүлэн өчигдөржин ажилласны дараа эхний хүнийг цогцсыг 12 цагийн дараа буюу 16:19 цагт гаргаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн юм.  Харин 18:15 цагт уурхайн нурангид дарагдсан хоёр дахь осолдогчийг олж гарган, холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн. 

Бид аврах ажиллагаа явагдах үеэр газар дээр нь очиж сурвалжилснаа та бүхэнд хүргэж байна. Биднийг өдрийн 13 цагийн орчимд ослын газарт очиход цагдаагийн алба хаагчид хэргийн газрыг хамгаалалтад авсан байлаа. Налайх дүүргийн цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн дарга Л.Чинбат хэлэхдээ “Цагдаагийн байгууллага дуудлагын дагуу хэргийн газарт 04:30 цагт ирсэн. Урьдчилсан байдлаар хэргийн газрын үзлэг хийж, холбогдох хүмүүсээс тайлбар аваад байж байна.
Аврах ажиллагаа дууссаны дараа хэргийн газрын үзлэгээ үргэлжлүүлнэ. Энэ уурхайн амны хувьд зөвшөөрөлгүй. Хууль бусаар, хувиараа нүүрс олборлож байсан. 2017 он гарснаас хойш уурхайн осолтой холбоотой долоон хэрэг бүртгэгдсэн. Энэ ослын улмаас амиа алдсан хоёр хүнтэй нийлээд таван хүн амиа алдлаа. Гурван хүн бэртэж гэмтсэн. Холбогдох шалгалтууд, мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдэж байна” гэв.

Тэнд нүүрс олборлогч иргэд эл ослын улмаас айж балмагдсан бололтой бөөгнөрөн зогсоцгоож байв. Тэдний дунд нурангид дарагдсан хоёр залуугийн нэгийнх нь эгч бололтой бүсгүй “Онцгой байдлынхан хэзээ хүн аварч байлаа. Ингэж ажилладаг юм уу. Уурхайчид өгөөд өөрсдөө аварчих боломж байсан. Гэтэл онцгой байдлынхан бид өөрсдөө орно гэж орчихоод одоо хүртэл байхгүй. Арваад цаг өнгөрчихөөд байхад дотогшоо орох боломжгүй байна гээд гарч ирчихээд байж байна. Би дүүгээ алдчихлаа. Ядаж та нар ясыг нь хурдан гаргаж өгөөч” хэмээн бачимдан уйлж байлаа.

nalaih

Түүний хажууд мөн л нурангид даруулсан нөгөө залуугийн аав Д.Эрдэнэбилэг зогсож байв. Тэрбээр “Хоёр хүн уурхайн нурангид дарагдаад үхсэн амьд нь мэдэгдэхгүй байхад энэ онцгой байдлынхан эрж хайхын оронд орох боломжгүй байна гээд гадаа нь сууж байна. Ийм чадваргүй онцгой байдлын газраар юу хийх юм бэ. Тоож байгаа ч хүн алга.

Хүн хайж байгаа юм уу, адгуус хайж байгаа юм уу.  Миний хүү уурхай руу гарч ирээд, хоёр гурван долоо хоног болж байсан. Жилийн жилд л уурхайгаас нүүрс олборлож амьдралаа залгуулдаг байсан. Онцгой байдлынхан маш удаан ажиллаж байна. Өглөө дөрвөн цагт дарагдсан хүмүүсийг одоо хүртэл гаргаж ирээгүй. Маш их гомдолтой байна” хэмээж байв.

nalaih

Г.БУЯНТОГТОХ: УУРХАЙН ЦООНОГТ АГААРЫН НАЙРЛАГА ӨӨРЧЛӨГДСӨНӨӨС АЖИЛЛАХАД ХҮНДРЭЛТЭЙ БАЙЛАА

nalaihБид аврах ажиллагаа ямар нөхцөл байдалд өрнөсөн талаар Онцгой байдлын ерөнхий газрын харъяа Уул уурхайн аврах ангийн захирагч, хурандаа Г.Буянтогтохтой ярилцлаа.

-Нурангид дарагдсан иргэдийг уурхайчид өөрсдөө аврах боломж байсан. Гэтэл онцгойгийнхон оруулаагүй гээд ар гэрийхэн нь яриад байна. Юу болсон юм бэ?

-Онцгой байдлын алба хаагчид янз бүрийн нөхцөл байдалд маш олон янзын аврах ажиллагаа явуулдаг. Энэ үед ар гэрийнхнээс янз бүрийн зүйл ярьдаг. Яг энэ ослын тухайд уурхай руу баг, хамгаалалттай хүн орохоос өөр ямар ч арга байгаагүй. Тиймээс бид агаарын найрлагын хэмжилт хийж, аюулгүй байдлыг бүрэн хангасны дараа ажиллагааг эхлүүлсэн. Бид тактикийн хувьд ямар ч алдаа гаргахгүй ажилласан. Манай аврах ангийнхан ослын газарт зургаан минутын дотор ирсэн. Ослын голомтод хүрэлцэн ирж ажиллагаа явуулахад эхний осолдогч уурхай дотор тухайн үеийн клиник шинж тэмдгээр амь насаа алдсан байдалтай байсан. Энэ талаар уурхайн эзэн Батболдод ч бид хэлсэн. Шүүх шинжилгээний байгууллагын шинжилгээгээр хэдэн цагт амиа алдсан нь тодорхой гараад ирэх байх. Ингээд аврах ажиллагааг үргэлжлүүлэхэд нөхцөл байдал хүндрэлтэй байсан тул хүч нэмэгдүүлж ажилласан. Манай Уул уурхайн аврах ангийн алба хаагчдаас гадна дүүргийн онцгой байдлын хэлтэс, дүүргийн цагдаагийн газар, мэргэжлийн хяналт, дүүргийн Засаг даргын тамгын газраас 60 гаруй албан хаагч 10-аад техник хэрэгсэлтэй ажиллаж байна.

-Аврах ажиллагаа хийхэд ямар хүндрэлүүд гарсан бэ?

-Энэ уурхайн цооног 140 метр гүн, 35 градус налуутай. Банз бэхэлгээнүүд нь норм нормативын дагуу тавигдаагүй байсан учраас тухайн нөхцөл байдлыг үнэлээд, уул уурхайн дөрвөн бүлгээ хоёр хоёр цагийн зайтай оруулж ажиллуулсан. Тухайн хоёр осолдогчийн 7-8 удаа татаж гаргах боломж бүрдсэн ч яг энэ үед дээрээс юм уу, хажуу талаас нуралт үүсээд байсан учраас цаг хугацаа маш их шаардлаа. Мөн нүхэн доторх агаарын найрлага өөрчлөгдөөд, эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн. Энэ үед аврагчид маань дотогш орох нь амь нас, аюулгүй байдалд нь эрсдэлтэй байсан. Агаарын найрлага өөрчлөгдсөн үед хамгийн түрүүнд бид аврагчдынхаа аюулгүй байдлыг хангах үүрэгтэй.

nalaih

-Уурхайн цооногт тухайн үед хэдэн хүн ажиллаж байсан юм бол?

-Энд байсан хүмүүсийн өгч буй мэдээллээр уурхайн цооногт нийт найман хүн ажиллаж байсан юм байна. Уурхайн бүр гүнд байсан хоёр хүн нурангид даруулчихсан. Дунд хавьд байсан дөрвөн хүн, дээр нь байсан хоёр хүн энд бидэнтэй хамт аврах ажиллагаанд туслалцаа үзүүлсэн.

-Уурхайчдад аюулгүй ажиллагааны санамж өгч ажилладаг байсан уу?

-Өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш Налайхын уурхайд холбогдох байгууллагуудаас шалгалт эхлүүлсэн. Яг энэ уурхайн хэсэгт урьдчилан сэргийлэх арга хэмжээг арваннэгдүгээр сарын 3-ны өдөр зохион байгуулж, энд нүүрс олборлож байгаа нийт 110 гаруй уурхайн цооногт ажиллаж буй 860-900 гаруй иргэнд аюул ослоос урьдчилан сэргийлэх яриа таниулга хийсэн. Энэ хүмүүс хөдөлмөрийн аюулгүй байдлын шаардлага, норм норматив биелүүлдэггүй, холбогдох хууль тогтоомжийг хангалтгүй биелүүлдэг байсан. Улмаар зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй иргэдийг үйл ажиллагаагаа зогсоохыг шаардсан албан бичгийг мэргэжлийн хяналтын байгууллагаас тухай бүрт нь өгч байсан. Гэвч харамсалтай нь иргэд бидний өгч байгаа мэдээ мэдээллийг огт ойшоодоггүйгээс энэ мэт харамсалтай ослууд гарсаар байна. Аргагүй амьдралын хэрэгцээ шаардлагаар амь өрссөн ажил хийж байгааг нь ойлгож байгаа. Гэхдээ өөрсдийн болон ард нь байгаа ар гэрийнхнийхээ төлөө аюулгүй байдлаа хангаж ажиллах ёстойг уурхайчид маань ойлгох хэрэгтэй байна.

nalaih

Д.СУМЪЯАБАЗАР: ГАЗАР ДООГУУР ХӨНДИЙЛЖ УХСААР ЗЭВСГИЙН АГУУЛАХАД ТУЛСАН ТОХИОЛДЛУУД ГАРСАН БАЙНА

Биднийг хэргийн газарт сурвалжлага бэлтгэж байх үед Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар болон НИТХ-ын дарга С.Амарсайхан нар Налайх дүүргийн Засаг даргын тамгын газрын байранд холбогдох албаны хүмүүст Налайхын уурхайн үйл ажиллагаатай холбоотой, цаашид яаж ажиллах талаар үүрэг чиглэл өгч байгаа гэх мэдээлэл ирэв. Тиймээс Налайх дүүргийн Засаг даргын тамгын газарт ирэхэд уг хурал дуусч байхтай таарлаа.

Энэ үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазартай иргэд уурхайн гүнд осолдож, амиа алдаж буй энэ байдалтай цаашид хэрхэн тэмцэж ажиллах талаар цөөн хором ярилцлаа.

-Налайхын уурхайд маш олон хүн амь насаа алдлаа. Уурхайн үйл ажиллагааг зогсоовол олон хүн хоолноосоо сална гэдэг үндэслэлээр өдий хүртэл явсаар ирсэн. Амьдралыг нь бодож байна гээд ард иргэдээ үхэл рүү нь явуулаад байж боломгүй болчихлоо. Та сайдын хувьд ямар шийдвэртэй арга хэмжээ авах гэж байна вэ?

-Налайхын уурхай дээр үүсээд байгаа нөхцөл байдлын талаар мэдээллийг өнөө өглөө /өчигдөр/ авсан. Нүүрс олборлож байгаад дарагдаж, хоёр хүний амь нас эрсэдсэн байна. Маш харамсалтай. Мөнгөнөөс илүү хүний амь нас чухал. Монгол Улс гуравхан сая гаран хүн амтай. Үүнээс хөдөлмөрийн насны нэг сая гаруйхан хүн байна. Тиймээс хүнээ хайрлаж байж бид цаашлаад хөгжилд хүрнэ. Налайхын далд уурхайд малталт хийж байгаа улсуудад мэргэжлийн хяналтын байгууллагаас хууль бус үйл ажиллагаа явуулахаа зогсоо гээд сануулаад байхад төрийн байгуулага нь хуулиа зөрчиж, тог цахилгаанаар хангаж байгаа нь байж болохгүй асуудал.

-Төрийн байгууллагууд тогоор хангаж байсан юм уу?

-Манай төрийн албан хаагчдын хариуцлагагүй байдал бас харагдаж байна. Тухайлбал, зөвшөөрөлгүй нүүрс олборлож буй иргэдийг эрчим хүчээр нууцаар хангаж, хулгайгаар нүүрс олборлох ажиллагааг нь дэмжиж ажиллаж байсан нь ил болж байна. Тиймээс өнөөдөр энэ мэт байдлыг таслан зогсоох, тодорхой есөн үүрэг даалгаврыг холбогдох хүмүүст өглөө.

nalaih

-Налайхын уурхайн нөхцөл байдал хүндэрч суурьшлын бүс рүүгээ орсон. Тэр ч бүү хэл хэд хэдэн зэвсгийн агуулах руу тулчихсан гэсэн ноцтой мэдээлэл байна. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Налайхын нүүрс олборлогчид газар доогуур хөндийлөн ухсаар суурьшлын бүс рүү орж ирсэн асуудал яригдаж байна. Тиймээс бид энэ байдалтай газар дээр нь танилцаж, хор хөнөөлтэй, ард иргэд амьдрахад төвөгтэй нөхцөл байдал үүссэн бол эхний ээлжинд анхааруулж, дараа нь сануулж, шаардлага биелүүлэхгүй бол лиценз, тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна гэдгээ ярилцсан. Саяхан л гэхэд суурьшлын бүсэд амьдарч буй айлуудын хашаанд цөмрөлт явагдсаныг та бүхэн мэдэж байгаа. Гэтэл суурьшлын бүс рүү орохдоо Монгол Улсын чухал объект болох зэвсгийн агуулахын доогуур хүртэл ухаад орчихсон тохиолдлууд гарсан байна. 

-Налайхын уурхайн үйл ажиллагааг зогсоох боломж бий юу?

-Засгийн газрын хүрээнд гаргасан шаардлагыг хангаж, осол авааргүй ажиллаж, хуулийн хүрээнд зохион байгуулалтад орж ажиллан, орлогоо нэмэгдүүлж, хөдөлмөрийн төлөө явж байгаа иргэдээ бид хааж боож ерөөсөө болохгүй. Хууль зөрчөөд, хууль бус олборлолт хийж байгаа, дээрээс нь улсын төсөвт татвар төлдөггүй, орон нутгийн хөгжилд анхаардаггүй, уурхайн цооног руу орсон ажилчныхаа аюулгүй ажиллагаанд анхаардаггүй улсуудтай хатуу тэмцэнэ. Энэ тухайгаа би УИХ-ын чуулган дээр ч хэлсэн. Одоо ч хэлнэ. Цаашдаа ч ийм байр суурьтай байх болно. Энэ уурхайд нүүрсний цооногт үйл ажиллагаа явуулж, ажиллаж  буй 1000 орчим иргэд бий. Налайх дүүргийн 40 гаруй мянган иргэний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг биелүүлэх үү, энэ 1000 орчим хүний хууль бус үйл ажиллагаатай эвлэрэх үү гэсэн том зааг дээр байна. Энэ асуудал олон жил яригдаж байна. Тиймээс би энэ асуудлыг шийдвэрлэхээр өөрөө ажлын хэсгийг ахалж, Нийслэлийн ИТХ-ын дарга болон Налайн дүүргийн удирдлагууд, мэргэжлийн бүх байгууллагуудтай хамтраад тодорхой үүргүүд өгч, Засгийн газарт асуудлыг танилцуулахаар шийдвэрлэлээ. Эхний ээлжинд хууль бусаар нүүрс олборлож байгаа уурхайн амнуудыг цэгцлэхээр боллоо. Мөн олгосон лицензүүдийн асуудлыг дахин эргэн харах болно.

Б.ЦЭЛМЭГ

nalaih

nalaih

nalaih

nalaih

nalaih

nalaih

nalaih

nalaih



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 78

Зочин (150.129.*.*)
2017-11-20 17:15:24
АН ЫН МЛНГОЛД БАЙГУУЛСАН АЖИЛ НЬ ҮР ДҮН НЬ

Батсүх (202.9.*.*)
2017-11-20 16:38:19
Налайхийн энэ цооногуудыг шууд хаагаад цэрэг цагдаагаар хамгаалуулж болдгүй юмуу тэдэн хүн тэгж үхлээ гээд үхсэн хүний тоог гаргаж суухын ороонд шууд хаа

zochin (103.254.*.*)
2017-11-20 15:40:43
Ontsgoi baidliinhand buruu uguh yosgoi. Yamar ch tohoildold sudalgaa hiisnii daraa ajil ni yavagdana shuu de

Зочин (103.57.*.*)
2017-11-20 13:19:16
АН МАН даа талархаж амьдардаа монголчууд минь...

999 (138.68.*.*)
2017-11-20 10:12:40
iim tokhioldold khariutslagiig ter khuuli busaar ukhaad bgaa tsoonogiin ezentei toots ter nukhriig uuriig ni oruul...khuuli busaar khun oruulchikhaad avarsangui ch gekh shig bolomjgui bol yaj avrakh yum be...ontsgoigiinkhon ch gsen khun sh dee...mod chuluu ayatai...

Иргэн (66.181.*.*)
2017-11-20 09:48:42
Ийм л хїмїїс дээ Монголчууд аа гэж амь насаа єєрсдєє хайрлахгїй байж аврах гэж яваа хїмїїсээ буруутгадаг, нэгэнт тийм аюулд орсон їед тэр онцгойгийнхон гээд байгаа хїмїїс чинь хїн ш дээ аюул ослыг судлахгїйгээр ороод л адилхан амиа алдах уу єєрийнхєє амийг єєрсдєє хайрладаг болмоор юм даа

Зочин (66.181.*.*)
2017-11-20 08:48:18
налайхын далд уурхайг хөрнөгө оруулалтаар сэргээж хотыг амь оруул.Эс тэгвээс бид нэгнээ алдсаар байна

БЯМБАА (49.0.*.*)
2017-11-19 23:34:56
ОНЦГОЙ БАЙДЛЫНХНЫ БУРУУ БИШ АРААС НЬ ОРЖ ҮХЭХ ЮМ УУ ДУРААРАА ХУУЛЬ БУС ЮМ ХИЙЧХЭЭД ХҮН ЗАГНАЖ БАЙДАГ БУРУУТАНГААР НЬ ГАРСАН ЗАРДЛЫГ НЬ ТӨЛҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ ХЭН ХАРИУЦЛАГАГҮЙ ХҮНИЙ ӨМНӨӨС УЛСЫН ХӨРӨНГӨ ҮРЭЭД Л ОМОГТОЙ УЛСААР НЬ ТӨЛҮҮЛ ОРОХ БОЛОМЖТОЙ БОЛ ТЭД ЮУ ГЭЖ ЗОГСОХ ВЭ ДЭЭ

эээээ (103.212.*.*)
2017-11-19 20:04:58
1995 оноос хойш 240 хүн үхсэн гэсэн ш дээ энд. Төр засаг үүнийг даруйхан шийдэхгүй бол хүмүүс үхсээр байх нь ойлгомжтой, нэг бол бүрмөсөн хаагаад устгаад хая, нэг бол хөрөнгө зарцуулаад, ном ёсоор нь олборломоор юм

Зочин (202.131.*.*)
2017-11-19 15:07:33
олигтойдоо газар шургаж халтар нүүрс ухсан уу

Зочин (202.55.*.*)
2017-11-19 15:00:40
олигтойдоо газар шургаж халтар нүүрс ухаж яваа ч юм шиг. үгүй болсон хүнийх нь амь сүнс холдоогүй дэргэд нь эргэж байхад яасан их омогддог монголоо алдсан тэнэгүүд вэ

Байдраг (66.181.*.*)
2017-11-19 12:47:02
Онцгой байдлынханы цалин, хангамжийг нэмэгдүүлмээр юм. Гал, Ус,Уурхайн осол гээд амь дүйсэн ажил шүү дээ

zochin (202.9.*.*)
2017-11-19 12:13:37
Avragchid avrax ajil yavuulaxaas bish tsotsosnii araas gargaj avaxaar orox gej ami nasaa aldax xereggvi sh dee. Xvmvvsee xamgaalax arga xemjeegee avdaggvi ene baidliig bii bolgood baigaa ezdiig ni buruutgaldaa

зочин (27.123.*.*)
2017-11-19 08:05:23
Хүн та боль, өөрөө хууль зөрчиж орсон та нарын төлөө Онцгой байдлынхан яагаад бурууддаг юм, та нарыг дагаж үхэх ёстой юм уу? Заавал хориотой цооногт орж үхэхийн оронд өөр ажил хийхгүй юу? Онцгой байдлынхан боломж бүхнийг ашиглаж дандаа хүний алтан амьны төлөө явдаг юм, та нар биш та нар нүүрс зарах гэж л орсон ш дээ. Түүнийгээ дэвргэж хүний өмнөөс үхэж байгаа юм шиг, төрийн төлөө олны төлөө явсан юм шиг бахираад яахын.Монголын Онцгой байдлынхан ард түмний хайртай үрсүүд шүү, тэд бусдын төлөө хөлдөж,шатаж,унаж ар гэр ахуй амьдралаа сүйрүүлдэг бурханы элч нар шүү!

Зочин (103.10.*.*)
2017-11-19 00:49:50
Энэ хумуус аль аль нь буруугуй Энэ улсыг ийм болгосон улс терч гэх малууд л буруутай

Зочин (212.139.*.*)
2017-11-19 00:42:45
Зөвшөөрөлгүй, хууль бус ажиллагаа явуулчихаад байдал эвгүйтэхэд Төр лүүгээ дайрдаг оркууд яшиг л байна.

zochin (120.142.*.*)
2017-11-18 18:26:59
2 honogii omno 4n hun daragdaad avragdsan baihad surgamj avaad behelgee ed naraa sain hiigeegeed ajillaj bolno doo heneggui zangaasaa bolj ami nasaa ih aldaj bnaa tegeed terendni tor zasag buruutai bolno bolgoomjtoi baya ldaa

Зочин (66.181.*.*)
2017-11-18 14:34:12
арчалсан нам ааа танар энэ зовлон бүхний төлөө ялтай шүү

Зочин (182.160.*.*)
2017-11-18 11:32:27
Монголын эмгэнэл.3 хан сая хүнтэй асар их байгалийн баялагтай,60 гаруй сая малтай улс гэтэл ядуурал туйлдаа хүрсэн хийх ажил нь олдохгүй гадны улс руу гарч боолын хөдөлмөр эрхэлбэл дээдийн заяа.Дээшээ гарсан цөөн олигархууд нь мянган жил амьдрах юм шиг хамаг баялагийг нь хамаад авчихна,төрийн байгууллагуудын орон тоон дээр тэдний үр хүүхэд хамаатан садан түрүүвч нэгтнүүд нь ажиллана.

өж (66.181.*.*)
2017-11-18 10:40:11
үхэн үхтлээ ажилсаныхаа төлөө хэвтэй төмрөөр мялаалгана

Онцгойг өмөөрөгч (202.9.*.*)
2017-11-18 09:39:07
ҮХСНИИ ЧИНЬ ЯСЫГ ГЭЭД ХУЦААД БАЙГАА ДУРТАЙДАА ОРОХ МӨРӨӨРӨӨ ҮХНЭ БИЗ .ОНЦГОЙ ЦАГДААГИИНХАН ЧИНЬ ХҮН БАЙДАГ ЮМ .ТА НАР Ч БАС ХҮН АВРАХ ГЭЖ БАЙГАА ГЭЭД ӨӨРСДИИНХӨӨ АМЬ НАСЫГ ХАЙРЛА . ТА НАР САЙН ҮЙЛС БҮТЭЭЛЭЭ ГЭЭД ҮХЛЭЭ ГЭХЭД САЙНДАА Л УЛСААС ОРШУУЛНА АР ГЭРТ ЧИНЬ ТЭТГЭЛЭГ ШУДРАГА НӨГӨӨ МЕДАЛИА ӨГНӨ БОЛОО ХҮҮХДҮҮДИИН ЧИНЬ ИРЭЭДҮЙ БУДББ АВАРСАН ХҮМҮҮС ЧИНЬ ХАРНАА ТҮЙ МАЙ Ш ДЭЭ ИНГЭЭД БОД ЗАРИМ ЮМАН ДЭЭР БҮҮ ТЭНЭГТ ЧИНИИ АМЬ НАС ХЭНИИХЭЭС Ч ИЛҮҮ ЭН ТЭРГҮҮНД ЗАЛУУС АА! ДУРТАЙ ДАА ОРЧИХООД БҮҮ ДАВАР ЗӨВШӨӨРӨЛЧ ҮГҮЙ Л ЮМ БАЙГАА БИЗ

Ганаа (66.181.*.*)
2017-11-18 09:34:29
Өөрсдөө очиж орчихоод одоо болхоор яс ч гэх шиг,анхнаасаа ясаа орж байхад н хаана байсийн

ontsgoigiinhon sono (66.181.*.*)
2017-11-18 02:21:02
ontsgoigiihon lag baitlaa bvhel bvten hvn dor ni bhad der ni ineegeed dooshoo orson ch ajlaa hihgvi hodolj ydad neg udrin tsalinga awah gj bvhel bvten hvnii amiig awsanuu ashiglaj bga bagaj tehnik bhgvi vneheer nowshin hvmvvs ter darga nar vhwel taarna negl ih karmanda garaa hij alhsan hvmvvs

Зочин (202.9.*.*)
2017-11-18 01:19:39
Онцгойгийнхон хүн биш үү. Үхвэл хамаагүй юу. Арай дэндүү юм аа зарим хүмүүс. Монгол залуусын сор нь юм шүү эд чинь

Зочин (62.232.*.*)
2017-11-18 00:15:40
Deeree suudlaa olohgui bol dooroo guidlee olohgui gedegdee

zochin (182.251.*.*)
2017-11-17 23:21:13
ug ni bol iim gazar.g haaj ersdel garguulahgui baih uureg ter zasag hiih yostoi yah gej ard tumnii dundaas songogdoj tednii erh ashig.g hamgaalna gej garsaniin ...

Овоо муу гар (104.236.*.*)
2017-11-17 21:08:46
Махгүй зөвхөн яс нь хэрэгтэй юм уу? Овоо муу гарууд уу?

зочин (150.129.*.*)
2017-11-17 20:47:36
Онцгойгийнхэн чинь бас л адилхан бие бүтэцтэй хүн шүү дээ. Үхэх магадлалтай учраас лорж Болохгүй гэсэн бгааг хүмүүс ойлгох ёстой. онцгойгийнхон ойлнуулах ёстой юм болов уу

иргэн (66.181.*.*)
2017-11-17 20:40:23
Манайхан битгий ор гээд байхад орчих юм. Битгий уул руу гар гаад байхад гарчих юм. Төр засагаа ажилтай болгох, орчны эрүүл тайван болгох талаар олон аргаар тэмцэж болноо. Тэмцэл цуглаан болохоор ирэхгүй. Тэгээд онцгой гээд хэдэн хүүхдүүдийн махыг барах юмдаа.

Зочин (27.123.*.*)
2017-11-17 20:39:34
Сумяабазаар энэ нинжа нараас монгол улс хэзээ салах вэ ажилаа эндээс эхлүүл яаасын

зочин (202.179.*.*)
2017-11-17 20:09:08
Манай төр 3-хан сая иргэнээ ядууралд оруулж иргэд нь амьдархын эрхэнд амь насаа алдаад удаж байна.Налайхын уурхайн бүх амыг нь хааж иргэдээ ажлын байраар ханга өөрсдөө хагартал баяжаад иргэд ингэж үхсээр байх юмуу.Ард иргэдээ гэсэн төрийн бодлого үгүйлэгдэж түмэн олон улам ядуурч дээдэс маань сэгэн дээр эргэлдсэн хэрээ шиг хэрэлдэж байна. Зэрлэг капитлизмын үр шимийг монголчууд 27-н жил хангалттай амслаа.Эндээс хожсон хүмүүс нь хахуулиар төрд шургалагачид.

зочин (202.179.*.*)
2017-11-17 20:09:08
Манай төр 3-хан сая иргэнээ ядууралд оруулж иргэд нь амьдархын эрхэнд амь насаа алдаад удаж байна.Налайхын уурхайн бүх амыг нь хааж иргэдээ ажлын байраар ханга өөрсдөө хагартал баяжаад иргэд ингэж үхсээр байх юмуу.Ард иргэдээ гэсэн төрийн бодлого үгүйлэгдэж түмэн олон улам ядуурч дээдэс маань сэгэн дээр эргэлдсэн хэрээ шиг хэрэлдэж байна. Зэрлэг капитлизмын үр шимийг монголчууд 27-н жил хангалттай амслаа.Эндээс хожсон хүмүүс нь хахуулиар төрд шургалагачид.

хурандаа (103.10.*.*)
2017-11-17 20:00:00
уулнаас осолдсон нөхьийн өмнө ч уурхайд осолдогчдын өмнө ч краакуль захтай савхин дээлээрээ гангарч нүдний хар шил зүүн гайхуулж яваа энэ дарганцрууд удахгүй хэдэн сая төгрөгийн тэтгэврээ аваадл санаа амар амьдрана даа цагын хэцүүд зүдэрч цалин цагаа нь олдохтой үгүйтэй байсан хэд нь өнөөдөр архины мухлаг хэсч түцнээс хоолоо залгүүлж байна даа

Зочин (202.131.*.*)
2017-11-17 19:35:23
belenchleh setgelgeenii l gai yum daa

Онцгойгыхонд буруу байхгүй (66.181.*.*)
2017-11-17 19:10:13
Онцгой байдлынхан ч бас хүн шүү дээ. Ялгаагүй ар гэртэй, үр хүүхэдтэй, хөнь ижилтэй.Арай ч ингэж хэлж болохгүй байх. Цагдаа онцгойгыхон нуралт үүсгэсэн биш. Тэр нүүрсний амны эзэн гээд байгаа хүнд энэ үгээ хэлэх естой байлгүй дээ.

Saihana (150.129.*.*)
2017-11-17 17:23:53
Urid odor ni osol garchad baihad margaash ni gvnrv orj l baifag ooroor aidsrch bno shde onzgoinhon chin hvn bish yumu hoorhiis min zalin hangamj muutai bvh l yumand ni hvnii ami abrah geel gvij bna shd tegj helj bolohgvi shv gvnii uurhai chin ugada ami soridon azaa vzsen l ajil bizde barag vhsen ch gomdolgvi gesen ajil

Зочин (202.131.*.*)
2017-11-17 16:32:26
хаалттай ам луу өөрсдөө орчоод юу гээд хуцаад байнаа. хөдөө гараад малаа маллаад амьдраач.албатай юм шиг орчоод

зочин (103.9.*.*)
2017-11-17 16:11:10
Дураараа орчихоод юу гээд байнаа. тэгж орилж байхаар өөрөө ороод дүүгээ авахгүй юу? Манай онцгойгийнхон ёстой мундаг юм байналээ.Би нүдээрээ үзсэн.

zochin (202.55.*.*)
2017-11-17 15:26:58
Улс өөрөө энэ нэг замбараагүй тэрний уурхай, энэний уурхай гэсэн баталгаагүй нүхнүүдийг бүр хааж, устгах хэрэгтэй шүүдээ. Дураараа, баталгаагүй уурхай ухаж байгаа эрсдэлээ тооцох хэрэгтэй хүмүүс өөрсдөө. харин ч Онцгой байдлын аврагчид хөөрхий маш хүнд нөхцөлд, өөрсдөдөө эрсдэл үүрч ажилладаг ууланд ч хүн осолдсон ч тэд явцгаадаг, уурхайд хүн дарагдсан ч тэд бурууддаг юу гэсэн үг вэ? Ийм байж болохгүйээ. Улс тэр хүнд нөхцөлд ажилладаг хүмүүсийн цалин хангамжийг нэмэгдүүлэх талаар эргэж харах хэрэгтэй

Зочин (103.229.*.*)
2017-11-17 14:34:04
Монголд зэрлэг капитализм ЖИЖИГХЭН МОНГОЛД минь газар авчхаад байна шүү дээ. МАНАЙД ХҮЧТЭЙ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАСАГЛАЛ ХЭРЭГТЭЙ байна. Үндэсэн хуулиа яаралтай шинэчлэх шаардлагатай. Ард олон минь төрөө шинэчлэе.

Зочин (182.160.*.*)
2017-11-17 13:10:22
дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэдэг ардчилсан гэх сөнөсөн цаг үе. улс орныг ийм эмх замбараагүй болгосон тавагадорж баабар нарыг дүүжилж хүзүүтэй болгоод нийгмээ цэвэрлэе

ард түмэн (103.10.*.*)
2017-11-17 12:33:09
УТАА ДҮҮРСЭН УЛААНБААТАР ЛУУ ЧИХЦЭЛДЭЖ БАЙХААР УУДАМ САЙХАН ОРНООРОО НЭГ ТАРАН БАЙРЛААД МӨНГӨ БОДОЛГҮЙ ТАЙВАН САЙХАН АМЬДАРЧ БОЛНО ДОО МОНГОЛЧУУДАА 3 ХАН САЯ ХҮН ЗӨВ АМЬДАРВАЛ ЗӨӨЛӨН ЗАМБУУЛИН ХҮЛЭЭЖ БАЙНА ХҮМҮҮС ЭЭ

Хүн (66.181.*.*)
2017-11-17 12:17:37
Бараг бааж байгаад баасан дээрээ унаад босож чадахгүйбол онцгой байдлын албаныхны буруу блох нь

иргэн (43.228.*.*)
2017-11-17 12:08:26
Энэ нүүрсчид даварсан шаарууд.Бид нарын баялгийг дураараа олон ч жил хулгай хийлээ.Олон жил ухаж болохгүй гээд байхад ухаад ухаад олон хүн нас барлаа даа.Сүүлдээ онцгой алба буруутай бол байна

zochin (182.160.*.*)
2017-11-17 11:54:22
mergejliin xvmvvsiig ingej xelj boloxgvi ee. medeej ar geriinxend xetsvv l baigaa.

лусын хорлл (103.26.*.*)
2017-11-17 11:36:04
тэр их чадагч хэл амтай АНЯ г н орула. Ам бүлэцүлх хар цай тамхиг нч болохно бариад зогсж байдгүй юм бхда? ямрч амьтнд тамир тасарч ядрн гж бдг?.Хайрн цаг хүн хүч..? 1 амаар н гаргад авхд нөгө амар н ород дарулад бга юмбшү? газр сэндийлэд лусын хорлол хая цааш н.Сонсхд ч хэцү амь дүйсн байлдан шаху юманд л онцгйгинхн явж бга дуулдна.. Обьекто сайн үнэлхгүй бол Эд чн өрсдө гарч ирэх эсх н эргэлзэтй бха? Залу насн дээрэ + бэлн гоймн нэмэд л явдг юм гэсн шү.?????

Зочин (202.179.*.*)
2017-11-17 11:03:37
Онцнойхонд буруу гэж юу байхав. Хүний амь аврах гэж л байна. Уурхайн амнуудыг дэлбэлчихээч дээ.

Зочин (66.181.*.*)
2017-11-17 10:59:05
ҮҮнд ийм байдалтай улс орноо авч яваа улс төрчид л буруутай. Хүн ардаа ажилтай орлоготой сайхан амьдруулах бүрэн чадал боломж байхад ингэж арчаагүй амьдруулж байгаа болохоор хүн амьдрахын тулд юу эсийг хийхэв дээ. Манай Монголчууд ямар азгүй юм бэ. САйхан амьдармаар л байх юм.

Зочин (122.201.*.*)
2017-11-17 10:58:53
2 өдрийн өмнө нуралт үүсээд байхад дахин дахин орж л байдаг хэнэггүй хүмүүс тэгээд энэ уурхайнуудыг хаавал таарна өөр хийх ажил зөндөө л байна

Зочин (66.181.*.*)
2017-11-17 10:56:16
Huurhii min ymnii tvrvnd sain muu bvh l zvild Ontsgoigiihon yawj bdag tednii buruu geed orilood bhaar irhees ni umnu uursduu orson bol tsug l vheh bsan biz amiig ni awarsand bayrlahiin orond

Зочин (103.229.*.*)
2017-11-17 10:55:27
Уурхайн эзэнтэй хариуцлага тооцмоор юм. Урин дулаан цагт цооногтоо бэхэлгээ хийлгэсэн байсан бол хvний амь эрсдэхээс хамгаалах л байсан даа. Эзэн нь гэж шуналтай юм менгее харамласны гайгаар хvний амь эрсдэж байгаа

САНАЛ (202.179.*.*)
2017-11-17 10:51:42
ХУУЛЬ БУСААР АЖИЛ ХИЙЖ ҮХЧЭЭД ТӨРӨӨС ЮУ ХҮСЭЭД БАЙГАА ЮМ БЭЭ АДГАЛААД АМИА АВЧ ҮЛДЭЭЧ ТА НАР

Зочин (43.242.*.*)
2017-11-17 10:45:51
Дандаа л онцгойнхон тэгсэнгүй гэх.

Зочин (43.242.*.*)
2017-11-17 10:44:17
Энэ талаар эртнээс л хэлээд сануулаад байсан. Тэхэд заавал ийм юм хийж амиа алдаж байдаг. Заавал ингэж амьдрах ёстой юм уу? Тэгээд л хавийн хүн амьтаныг буруутгаж байх арай байна.

Зочин (203.91.*.*)
2017-11-17 10:42:48
bolonjgui nuhruu ontsgoigiihon orood uheh yostoi yu. ontsgoigiihon hun bishuu. teneg yum yarih yum. tiim sain yum bol oorsdoo orood avaachdee

Зочин (122.201.*.*)
2017-11-17 10:34:43
Awragchidruu dairakh dowtlokh khereggvi .Ted chine alib osoltoi amia dvin ajilladag mash khvnd ajiltai khvmvvs baikh.Kheblel medeelliinkhen ch gesen yu yunii tukhandgvi eldeb medee taraaj vimvvldegee bolikh kheregtei

зочин (202.179.*.*)
2017-11-17 10:26:55
Онцгой байдлын албан хаагч гэхээр хүн бишүү? Өчигдөр гэхэд л урьд өдөр нь ээлжтэй хоноод өглөө буунгуутаа аяга цай ч ууж амжихгүй л уурхай дээр өнжсөн.Тэд ч бас үр хүүхэд хань ижилтэй өөрөө ядарч сульддаг хүн ш дээ ямар тогоор ажилладаг робот юмуу? харанхуй шөнө болж байхад л буугаад ядарч унах гэж байгаа хүн ирж байсан.Бас галын аюулаас урьдчилан сэргийлэх гээд л өдөр болгон явна амарч ч чаддаггүй дээр нь цалин хангамж маш муу. морь уралдах, хүн усанд живэх, төөрөх, цасанд суух гээд л бараг баахдаа дуудах нь холгүй байдаг.бас дээр нь өөрсдөө аюулгүй байдлаа хангаж ажиллаагүй байж гаргах гэж очсон албан хаагчдыг буруутгаж зогсдог юу вэ? тэр аврагчдын өмнөөс уурхайд ажиллаад байгаа юмуу? бүр дургүй хүрчихлээ. Тулаанд зөвхөн шонхорууд л нисдэг юм хүссэн нэг нь энэ албанд ороод өөрийнхөө биш хүний төлөө ажиллаад цалин хангамж муутай удаан явж чадах ч үгүй шүү.

Зочин (66.181.*.*)
2017-11-17 10:20:50
Хүн түлхээд оруулсан биш өөрсдөө аюултайг нь мэдсээр байж орчихоод эрсдэлд орохоороо онцгойгийнхонд буруу өгөх хэрэггүй

Зочин (150.129.*.*)
2017-11-17 10:10:10
Etssin dunde ene zolgui yavdal n tuhain tsoonogig hariutsagch ezentei holbotoi. ajillagchdinha ayulgui baidlig buren yostoi. Ontsgoigihon bol yamarch ued hoyorgui setgelere avrah ajillagag hiideg gej boddog. Avragchid chin adilhan mahan bietei hun shude. Basersdeltei ued amiach aldah magadlaltai. Times uursdudu dugnelt hiihgui busadru dairaha bolih heregtei. Bi engin irgen huni ami ersdsend haramsaj ar gerinhend n emgenel ilerhiilie.

мрл (150.129.*.*)
2017-11-17 10:04:10
Сумяа г хүмүүсээ.биигии.тоо.Т үнииг.лицэнзнии.найм ачин.болсон.гэдгииг.л .тогтоож.ав.

Men (66.181.*.*)
2017-11-17 10:01:07
Ontsgoi baidliin alban haagchdig buruutgah undeslel baihgui sh dee. Huvi hun uuriin ayulgui baidlaa hangaj ajillah heregtei sh dee.

Men (66.181.*.*)
2017-11-17 10:01:06
Ontsgoi baidliin alban haagchdig buruutgah undeslel baihgui sh dee. Huvi hun uuriin ayulgui baidlaa hangaj ajillah heregtei sh dee.

Буурал шинельтэй саарал найз (202.21.*.*)
2017-11-17 09:55:28
Амь аа гайгүй даатгуулаад ийм эрсдэлтэй ажлаа хийх хэрэгтэй юм шиг. Үхсэн ч үлдэгсэдэг овоо гэнэтийн орлого болно. Данч үхэр царайлсан оркууд тэгэхгүй л дээ.

Зочин (103.57.*.*)
2017-11-17 09:53:28
ОБЕГ-ЫН АВРАГЧИД, ЦАГДАА НАР ХҮН БИШ ҮҮ? ЭХНЭР, ХҮҮХЭД, ЭЭЖ ААВТАЙ Л ХҮМҮҮС ШҮҮ. АВЮУЛГҮЙ БАЙДАЛ ХАНГАГДААГҮЙ НӨХЦӨЛД ХЭЦҮҮ Ш ДЭЭ. ӨӨРСНӨӨ АМИА ЭРСДЭЛД ОРУУЛЧИХААД АЛБАТАЙМ ШИГ БУСДААС БҮҮ ШААРД.

Zochin (27.123.*.*)
2017-11-17 09:48:29
Ontsgoi baidliin avragchid chin BA's l hun shu de yu gj ersdel ruu humuusee zuger oruulah ve de uursdiinhuu buruug medehgui avragchidiig buruutgaj suudag haashaa yanziin setgedeg humuus ve uurhaichid orvol ersdelee tootsoolj chadahgui hichneen CH hun ersdeh yum bilee jaahan uhaantai amidartsgaay humuusee

Зочин (103.26.*.*)
2017-11-17 09:40:16
Ug zohiodogoo bolioch nural gej yamar ug baidag um

зочин (103.10.*.*)
2017-11-17 09:31:18
ард олноо өөрсдөө амьдралаа залгуул гээд хаясан ардчилал нэрт багтай анархист төр түүнийг бүтээгч элбэгдорж батүүл нар энд хариуцлага хүлээх ёстой.

Зочин (202.131.*.*)
2017-11-17 09:16:20
ЗХУ, ОХУ, СНГ-д 5 жил сурч төгссөн хүмүүст магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. утас: 88671597

Зочин (103.10.*.*)
2017-11-17 09:10:32
Сэтгэлийн хөөрлөөр аливаад битгий хандацгаал даа. аврагч ч гэсэн хүн ш дээ төмрөөр хийгээгүй...

Зочин (103.10.*.*)
2017-11-17 09:07:13
Аврах ажиллагааг тактикийн ямар ч алдаагүй явуулсан. Уг уурхай маань өөрөө хуучин ашиглаж байсан газар үйл ажиллагаа явуулдаг учир эргэн тойрон нь битүү нуралтай , бэхэлгээ муу байснаас дахин дахин нуралт үүсч аврагчид эрсдэх магадлал маш өндөр байсан.Бид шаардлагатай газар нь дахин бэхэлгээ тавьж ажиллагааг үргэлжлүүлж байсан. 1 минут ч зүгээр зогссон аврагч байхгүй.хуучин малталтаас нь хорт хий шүүрч, угаарын хий ялгарч, дээрээс нуралт үүсэх гээд их хүнд нөхцөлд ажиллсан. Аврагчид амь хайргүй ажиллаж байхад ийм зүйл ярьж байдаг муу л бна даа. гэхдээ бид эх орондоо өргөсөн тангарагтай ,үнийхээ төлөө зүтгэдэг эрчүүд .цаашид ч зүтгэх болно. Монгол улсын төлөө зүтгэе.

Зочин (202.21.*.*)
2017-11-17 09:05:18
Ямарч тооцоогүй ухах аюултай. Түннел барих инженерийн тооцоо байхгүй биз.

Зочин (27.123.*.*)
2017-11-17 09:04:21
Хаалттай амруу дур мэдэж орчихоод юу ярьдаг бнаа.

Зочин (119.40.*.*)
2017-11-17 09:01:36
ontsgoi tsagdaa yamar huuguud nuh ruu oruulsan bish de ted ch adilhan hun sh de harin ene ruu oruulsan hunteigee l sain zargaldmaar yum da

irgen (122.201.*.*)
2017-11-17 09:01:19
nuralt vvseed hvnii altan ami vregdeed bhad Tur zasag ni yamar ch arga hemjee avahgvi bna, shuud l haaval taarna.

Зочин (202.131.*.*)
2017-11-17 08:58:51
oo za odoo avrachid buruutai ain

Зочин (43.242.*.*)
2017-11-17 08:58:38
Миний бие 1996 онд Налайхын цагдаад ажиллаж амьдарч байж билээ. Хүн үхдэг л юм. Дарга нар ирж, сүржигнэдэг л юм. Шийдвэрлэгдэггүй юмаа. Яая гэхэв амьдрахын тулд үхээд л байхаас.

Зочин (66.181.*.*)
2017-11-17 08:54:04
Дураараа нүх руу орж үхчээд . Энэ хогийн жижиг уурхайнуудыг хаавал таарна.

Зочин (103.9.*.*)
2017-11-17 08:45:38
зөвшөөрөлгүй ам руу орж нүүрс авах гэсэн энэ ажлыг зохион байгуулсан хүмүүсдээ уураа гаргамаар юм онцгой, цагдаа ямар буруутай юм, наадуул чинь зүгээр зогсоод бн гэж байхгүй ш дээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2017-12-18 10:57:15 - Эдийн засаг
Олон улсын валютын сангаас 79.1 сая ам.долларын санхүүжилт олгоно
2017-12-18 10:54:08 - Эрүүл мэнд
М.Даваабат: Ниргэсэн хойно нь хашгирах биш эрсдэлээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэхэд анхаарч ажиллаж байна
2017-12-18 10:35:04 - Хууль
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Он гарсаар зам тээврийн ослоор 58 хүүхэд амиа алджээ
2017-12-18 10:27:23 - Хууль
АТГ-аас төрийн албаны сонгон шалгаруулалтын явцыг хянажээ
2017-12-18 09:41:53 - Байгаль Орчин
Монголын ой өвчин, хортон шавжид улам бүр өртөмтгий, эмзэг болж байна
2017-12-18 09:26:20 - Хууль
Г.Номуундарь охины бичлэгтэй холбогдуулан Эрүүгийн цагдаагаас шалгалт хийж эхэлжээ
2017-12-18 09:22:55 - Улс төр
УИХ дахь АН-ын бүлэг хуралдана
2017-12-18 09:20:00 - Байгаль Орчин
Улаанбаатарт өнөөдөр 10-12 хэм хүйтэн
2017-12-18 07:18:01 - Улс төр
С.Жавхлан: 2020 онд сонгууль болохгүй, наана нь том өөрчлөлт болж ч мэднэ
2017-12-18 07:09:11 - Улс төр
С.Батболд: Энэ хотод амьдрах гэж байгаа бол хууль, дүрэмд захирагдах ёстой
2017-12-18 07:01:53 - Нийслэл
З.Ундармаа: Ядруухан л амьдарч байна. Гэхдээ хүний өмнөөс гурван ихэр хүүхэд төрүүлсэн биш дээ
2017-12-18 07:00:52 - Эдийн засаг
Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ирэх онд ямар байх вэ
2017-12-18 06:57:25 - Хууль
Монголд сурдаг гадаад оюутнууд нэгнээ зүсч сийчсэн хэрэг гарчээ
2017-12-18 06:55:42 - Энтертайнмент
Өнөөдөр туулай өдөр
2017-12-17 13:16:29 - Улс төр
АЗХ-ны ерөнхийлөгчөөр С.Эрдэнэболдыг батламжиллаа
2017-12-17 13:07:38 - Энтертайнмент
“Зуун дамнасан өв” үзэсгэлэн олны хүртээл боллоо
2017-12-17 13:07:01 - Нийслэл
Тэрэлжид мөсөнд авиралтын тэмцээн болж байна
2017-12-17 12:59:03 - Спорт
Богдхан уулын хишиг Улс аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаантай
2017-12-17 12:52:30 - Улс төр
Шадар сайд Стандарт, Хэмжил зүйн газарт ажиллав
2017-12-17 12:47:31 - Байгаль Орчин
Бага зэргийн цас орж, явган шуурга шуурна
2017-12-17 12:41:16 - Спорт
Д.Сумъяа "World Masters"-д завсаргүй дөрөв түрүүлсэн дэлхийн анхны бөх боллоо
2017-12-16 15:51:36 - Шар
68-тай Ричард Гир 34-тэй дурлалт бүсгүйдээ гэрлэх санал тавив
2017-12-16 15:18:19 - Шар
Канадын тэрбумтан, түүний эхнэрийн цогцсыг байрных нь хонгилоос олжээ
2017-12-16 14:12:20 - Хууль
Чингис хааныг доромжилсон залууд Хятадын шүүх нэг жил хорих ял оноожээ
2017-12-16 13:56:42 - Спорт
“World masters” тэмцээн өнөөдөр 16:00 цагаас эхэлнэ
2017-12-16 13:51:42 - Хууль
Хар тамхичдыг баривчиллаа
2017-12-16 13:11:27 - Нийслэл
Төв талбайн сүлд модны гэрлийг асаав
2017-12-16 12:52:06 - Байгаль Орчин
БОАЖЯ-ны 30 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлж буй бүтээлч 30 ажил
2017-12-16 12:42:36 - Улс төр
Ардчилсан залуучууд чуулж байна
2017-12-16 12:33:27 - Улс төр
Ерөнхийлөгч үндэсний аюулгүй байдлын асуудлаар мэдээлэл хийлээ
2017-12-16 12:18:22 - Хууль
АТГ-аас Зам, тээврийн хөгжлийн сайдад зөвлөмж өглөө
2017-12-16 12:14:40 - Эрүүл мэнд
Өрхийн эмнэлгүүд ажиллаж байна
2017-12-16 12:09:25 - Орон нутаг
ОХУ-ын шилдэг компаниуд Монголын газар тариалангийн салбарт техник, тоног төхөөрөмж нийлүүлэх сонирхолтой байна
2017-12-16 11:38:11 - Улс төр
Тавантолгойн бүлэг ордоос нүүрс ачилтыг түр зогсоож, газрын тосны үйлдвэр барих асуудлаар уулзалт зохион байгуулав
2017-12-16 11:32:41 - Эрүүл мэнд
Б.Сэргэлэн: Эх үрийн амийг аварч бүтэн 49 цаг 33 минут зогссоны төлөө 18 мянган төгрөг авсан
2017-12-16 11:26:39 - Гадаад
Япон улс Монголоос ажиллах хүч авах бүрэн боломж бий
2017-12-16 11:11:37 - Энтертайнмент
Ордуудын 2018 оны зурхай
2017-12-16 10:56:22 - Нийслэл
АТГ байгуулагдсанаасаа хойш 127 хэрэг шийдвэрлэж, 80-аад тэрбум төгрөг зарцуулжээ
2017-12-15 21:33:34 - Энтертайнмент
“Болор цом 35”-ын тэргүүн байрын шүлэг: ИЖИЙДЭЭ НАС ГУЙЛАА
2017-12-15 21:25:00 - Энтертайнмент
“Болор цом 35”-ын эзнээр яруу найрагч М.Отгонбаяр тодорлоо
Их уншсан
Их сэтгэгдэлтэй