М.Энхболдын улс төрийн циклд намаа аврах эргэн ирэлт байхыг үгүйсгэх аргагүй

Түгээх    
2017-11-17 13:18:27 - Улс төр

enhbold

Яг үнэндээ Ж.Эрдэнэба-тын Засгийн газар огцорсноос хойш төрийн ажил яаж явагдаж байсныг хэн хүнгүй мэдэж байгаа. Ялагчдын уухайн дуу, гомдогсдын хорсолт үгэн дунд УИХ ажиллалаа. Сөрөг хүчнээс сонгогдсон Ерөнхийлөгч Х.Баттулга ирэх оны төсвийг хэлэлцэх үеэр хоёр ч удаа хориг тавьж, УИХ дахь МАН-ын бүлгийн дунд гарсан ангалыг улам гүнзгийрүүлээд авсан. Нэг намын туган дор яваа гишүүд, сайдууд чуулганы танхимд хулгайч, бацаанаараа дуудалцаж, орон шорон ярьж  зодолдохоос бусдаар нэг нэгнээ “гэмтээлээ”. Энэ бүхнийг харсан хүмүүс “Ийм үед М.Энхболдоос өөр хүн УИХ-ыг даргалж байсан бол юу болох байсан бол” гэж уулга алдахтай ч таарав.

Ердөө л жил гаруйн өмнө нэг хүний тааллаар чанга яригчаа унтраалгадаг, үгэн сумаар нүдүүлдэг байсан улстөрчдийн хувьд УИХ-ын дарга М.Энхболдын удирдсан чуулган яах аргагүй аядуу зөөлөн өрнөсөн байх талтай. Мэдээж энэ нь гишүүдийн муу, муухай үгэнд бус М.Энхболдын тэвчээр, бодолд байсан гэдгийг хэлэх хэрэгтэй. Үнэхээр л аль нэг талын сэлэмчин хурал даргалж байсан бол юу болох байсныг таах аргагүй юм. Төрд ажиллах, төрийн хүн болох хоёрт их л хол зай байдаг аж. Энэ хүн өнгөрсөн хэдэн сард төрийн төв цэг, ноён нуруу нь болон харагдаж байна. Тэгж ч амьдарч байна.

Хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуучин Г.Ариунбаатар “ВВС Cardiff singer of the world” тэмцээнээс хүртсэн цомоо УИХ-ын даргад гардуулсан. Улсынхаа нэрийг гаргасан дуучин төрийнхөө өндөрлөгт шагналаа хадгалуулж буй нь гайхаад байх ч явдал биш л дээ. Гэхдээ энэ үйл явдлыг харсан хүмүүс дуучин залуугийн хүн чанарыг бахдаж байна. Энэ хэрээр дуучны нэр хүнд ч өслөө. Яагаад ингэж байна вэ гэвэл МАН-ын дарга М.Энхболд гэдэг хүний өсгөж, тэтгэсэн улстөрчид нь, өнөөдөр чуулганы танхимд өөдөөс хараад сууж байгаа дүү нар нь нулимж байгаад ард иргэд дургүй байгаагаас тэр юм. Сонгуулийн дараа хариуцлагаа хүлээж намын даргын албан тушаалаа сайн дураараа өгнө гэж мэдэгдчихээд байхад нь элдэв үгээр дэвсэлж байсан хүмүүс үнэхээр дур гутмаар байсан л даа. Өнгөрсөн зуны сонгуулийн өмнө, хойно хоёрт намынх нь гишүүд хэрхэн дүрээ хувиргаснаа өөрсдөө анзаараагүй байж болох ч олон түмэн харсан. Түүнийг тугаа болгож, улс төрийн өндөр тавцанд гарсан хүмүүс одоо М.Энхболд гэдэг улстөрчтэй холбоотой болж харагдах вий, цуг зураг хөрөг авахуулчих вий гээд цэрвэж явна. Урлаг соёлд ёс жудаг нь хадгалагдаж байгаа бол улс төрд алга гэдэг нь харагдаад байгаагаас л энэ явдал ам дамжин яригдаад байгаа юм.

Тэгвэл М.Энхболд гэдэг хувь хүн өмнө ч ийм байдал орж явсан гэдгийг мартах аргагүй. 2007 онд тухайн үеийн МАХН-д “Элсний 13” хэмээх жигүүр байгуулагдаж, М.Энхболдыг МАХН-ын ХХV Их хурлаар намын даргаас нь, Ерөнхий сайдаас нь буулгаж байлаа. Зарим судлаачид түүний ард Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг байсан ч гэдэг. Хамгийн гол албан тушаалаасаа буугаад тэрбээр зүгээр л яваад өгсөн юм. Өчигдөр сайдаас буучихаад өнөөдөр чуулган дээр үг хэлэх бүртээ өс өвөртөлсөн үг хэлж суугаа гишүүдтэй огт адилгүй байлаа. 2008-2012 оны хэл амтай УИХ-ын хугацаа өнгөрч, 2012 онд МАН ялагдлаа. Намынх нь аль өнгөтэй лидерүүд нь сурах нэрээр гадагшаа зугтаж, далайн эрэг хавиар казино эргүүлсэн. Бизнесийн томчууд МАН-ыг хялайж харахаа ч байв. Жирийн залуу гишүүд нь ч МАН-ынх гэж хэлэхээсээ ичиж, нуудаг байлаа. Тусгаар тогтнолын ордон ажилчдынхаа цалинг тавьж чадахгүй, цахилгаан, дулааныхаа мөнгийг өгөөгүй хуримтлагдсан өрөнд орчихоод байхад М.Энхболд намдаа ирсэн. Энэ нь гишүүдийнх нь дуудлага ч байлаа. Тухайн үед МАН Их хурлаар даргаа сонгоход Чингэлтэй дүүргийн Засаг даргаар түр ажилласнаас өөр туршлагагүй Т.Аюурсайхан л түүнтэй өрсөлдөхөөр гарч ирж байв. Өнөөдөр гялалзсан гуталтай, толийсон пиджактай намынхаа лидер нь хэмээн улаан хивсэн дээгүүр зөөлөн гишгэлэн яваа хүмүүсээс хэн нь ч ачаа үүрэхийг хүсээгүй. Том жижиг сонгуульд тав дараалан ялагдчихсан намын дарга болно гэдэг улс төрийн амьдралдаа цэг тавина гэсэн үг хэмээн тооцсон ч байж магад. Гэвч ялагдсан, орхигдсон нам өнөөдөр УИХ-д 65 суудалтай үнэмлэхүй хүчин болжээ. Олныхоо зовлонг ч амсаж, нэг нэгнээ дэгээдэж, элдэвлэж, занаж, зүхэж байна. Харин М.Энхболд намаа босгодог дараа нь адлуулдаг тэгээд чив чимээгүй явчихдаг тэр цикл дээрээ эргээд иржээ. Эндээс харвал тэр эргэж ирэхийг ч үгүйсгэх аргагүй. Ингэхдээ намаа аврах гэж шүү. Түүх, намтар нь тийм учиртай юм.

Г.ИТГЭЛ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 26

Зочин (202.21.*.*)
2017-11-17 19:55:04
ene durak heregguiee , zailsandaa zail ,bur hytadruugaa dald oroh heregtei

Зочин (202.9.*.*)
2017-11-17 17:30:56
Ямар ч болхи үг үсэг вэ? "Эргэн ирэлт" гэнэ үү. Ми овогтыг арай хувилгаан болж эргэн төрнө гээгүй нь яамай.

Зочин (49.0.*.*)
2017-11-17 17:30:31
enhboldiin arga baril mon doo ooriigoo magtuulaad busdiig muuluulaad. ystoi zailj bhdaa taarsan amitan. dahin uls toroos uurd arilah boltugai. um sain amgalan boltugai.

зочин (66.181.*.*)
2017-11-17 17:27:39
Бодож тунгаах л асуудал. Хүний ноён нуруу, тэсвэр тэвчээр, ёс жудаг гэж хүний амьдралд байх ёстой асуудал монгол түмний минь дийлэнх нь ийм байгаа. Яахав олон хүний дотор атаа жөтөө хорсолоор амьдардаг, удам судар нь ч тийм байж ирсэн хүмүүс байна аа байна. Эх орон орилж хашгирдаг хэсэг бүлэг хүмүүсийн тоглоом болж дуусч байна да бид. Жирийн иргэн бид яахав дээ яриад хэлээд дийлэх биш

Ugui!! (182.160.*.*)
2017-11-17 17:22:44
Odoo TURd bolovsroltoi, medlegtei, shunal bagatami humuus l heregtei baina shuu!!! Ur huuhdedee Mongoloo butneer ni avch ulmeer baina! Ene M.Enkhbold,N.Enkhbayar, S.Bayar geed l balai shunaluud Uls turuus holdoj, hulgailsan munguu idehee bod!!!

khhhhh (182.160.*.*)
2017-11-17 17:19:02
Yoyo.Yun NAMaa avrah ve, EH ORNOO avrah hun heregtei baina!!!!!! Bitgii iim balai yum bichij bai! Odoo ene Turuus tursun terbumtanguud, Gazriin naimaachid, Lizenziin naimaachid, Tenderchid geed zavaan shunaltai humuusees salah tsag bolson! Yun tsikl mikl, Mongoliig idej hanaagui yu???? Bidniig taivan orhi!!!!

Зочин (103.206.*.*)
2017-11-17 16:15:05
Пээ, бүү үзэгд, захиалгат мэдээ байна. Миеэ ба түүний нөхдөөс Монгол улс хэзээ ангижрах вэ?

Зочин (202.179.*.*)
2017-11-17 15:24:53
ААЯЯАЯАЯ .... ХЭДЭЭР БИЧИХ ҮҮ . ИЙМ ЮМ ...

Зочин (66.181.*.*)
2017-11-17 15:24:38
гуцваа

зочин (202.179.*.*)
2017-11-17 14:50:44
энэ муу итгэл бөгс сайн долоодгын долоо долоо

иргэн (66.181.*.*)
2017-11-17 14:35:52
Энэ одоо яасан долдой амьтан бэ.Энхболдыг монголчууд муу талаар нь мэддэг болсон

Зочин (182.160.*.*)
2017-11-17 14:09:04
за даа энэ хүн олон жил төрд байлаа элбэгдорж энэ хоёр одоо төрөс зайлах болсон. улс орон муу муухай бүхний намагт живчихээд байна. хотыг хар. утаа бөөгнөрөл түгжрэл хамаа намаагүй газар олголт

Зочин (43.228.*.*)
2017-11-17 13:59:49
ZOV zov nuruutai humuus l garahgui bol samraad duuslaa

Зочин (124.158.*.*)
2017-11-17 13:59:30
Төр түшиж төрийн ачаа үүрч явна гэдэг одоогийн залуучуудаас арай л өөр байх

иргэн (103.50.*.*)
2017-11-17 13:52:44
МАН-н даргадаа өрсөлдөх бүрэн эрх энэ хүнд байгаа.Өрсөлдөх хэрэгтэй ахиад дарга болоод ЗГ-аа авч энэ Хүрэлсүхтэнгүүд энэ Батулгатангуудыг ангайтал асуудлыг шийдээд цэг тавих хэрэгтэй.Амжилт ахиж нэрээ дэвшүүл харинч МАН-хан сонгох байлгүй.Заалнаас ч хамаагүй нэрээ дэвшүүл таньд боломж байна.Энэ муу хэлээд байгаа нөхдүүд хэлж л байг ам нь чилэхгүй бол ярьж л байг.Эд нар хол явахгүй.Зоригтой бай арай дэндүү дуугай байна.Тэгэхдээ зөөлөн нь хатуугаа иддэг гэдэг үнэн.Энэ онгироод байгаа Аюурсайхан Ж.Энхбаяр Оюунэрдэнэ нарыг зайлуул.Хүрэлсүх Амарбаясгалан 2 угаасаа цаашаа.

Зочин (103.26.*.*)
2017-11-17 13:48:20
Mi ovogtniig mongolchuud hyleej avahgui .itgel golog heden haltar togrog avaad hudlaa bicheed icheech golgoo......

ИЧЭЭЧ??? (202.9.*.*)
2017-11-17 13:44:47
ЭНЭ М.ЭНХБОЛД ИЧНЭ ЗОВНО ГЭЖ БАЙДАГГҮЙ ЮМ УУ?? АРД ТҮМЭН М.ЭНХБОЛДОД ХОЁР УДАА ҮГҮЙ ЧИ БИШ ЧИ ЗҮГЭЭР ЗАЙЛААД ӨГӨӨЧ ГЭЖ ХЭЛЧИХЭЭД БАЙХАД ЯМАР НҮҮРЭЭРЭЭ ИНГЭЖ ХУДЛАА ЗАХИАЛГААР ЮМ БИЧҮҮЛЭЭД ТҮНШЭЭД ДОТОР ЗАН ГАРГААД СУУДАГ ЮМ БЭ???

zochin (182.160.*.*)
2017-11-17 13:37:10
Icheechee!!!M,Enhboldiig hujaa bolohoor chin songoogui um!!!!Uur nuguu ulaan halzan uhna b,san ch songoh b,laa!!!Ene hulsnii bugs doliogch chi baasniihaa unert samuurch solirchihoj!!!!Miovogt mongol turd hereggui!!!!

Зочин (202.131.*.*)
2017-11-17 13:36:31
цалингаа нэмүүлье.э та ерөнхиилөгч болоогүич их хуралд сууж л бага баих шүү. амьдрал үнэхээр хүнд бна.та нар төсвиинхнии цалинг нэм лдээ .яалгах гээд бга юм бэ

Зулаа (103.229.*.*)
2017-11-17 13:36:19
Бүх хорыг өөрөө хутгачихаад л имижээ цэвэрхэн бүрдүүлээд суудаг жинхэн Хятад санаатай шүү энэ нээрээ.

толгой (202.179.*.*)
2017-11-17 13:31:13
Гадгаад улсаас баг ацарч улсаа удирдуулбал арай дээр байхаа, арай учиртай нулих байхаа

зочин (180.149.*.*)
2017-11-17 13:29:27
За юу гэж ийм байдын.Тоглоод байна уу тохуурхаад байна уу тийм юм байхгүй.МАНАН,60 тэрбумынхан аль эрт баяртай болсон.

mongolchuud (59.153.*.*)
2017-11-17 13:28:17
YOSTOI BOLIYOOO HUU

mongolchuud (59.153.*.*)
2017-11-17 13:28:10
YOSTOI BOLIYOOO HUU

mongolchuud (59.153.*.*)
2017-11-17 13:27:46
YOSTOI BOLIYOOO HUU

Зочин (202.5.*.*)
2017-11-17 13:20:20
За болиорой доо. Ми овогтыг монголчууд хүлээн авахгүй байх даа

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2017-12-18 10:57:15 - Эдийн засаг
Олон улсын валютын сангаас 79.1 сая ам.долларын санхүүжилт олгоно
2017-12-18 10:54:08 - Эрүүл мэнд
М.Даваабат: Ниргэсэн хойно нь хашгирах биш эрсдэлээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэхэд анхаарч ажиллаж байна
2017-12-18 10:35:04 - Хууль
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Он гарсаар зам тээврийн ослоор 58 хүүхэд амиа алджээ
2017-12-18 10:27:23 - Хууль
АТГ-аас төрийн албаны сонгон шалгаруулалтын явцыг хянажээ
2017-12-18 09:41:53 - Байгаль Орчин
Монголын ой өвчин, хортон шавжид улам бүр өртөмтгий, эмзэг болж байна
2017-12-18 09:26:20 - Хууль
Г.Номуундарь охины бичлэгтэй холбогдуулан Эрүүгийн цагдаагаас шалгалт хийж эхэлжээ
2017-12-18 09:22:55 - Улс төр
УИХ дахь АН-ын бүлэг хуралдана
2017-12-18 09:20:00 - Байгаль Орчин
Улаанбаатарт өнөөдөр 10-12 хэм хүйтэн
2017-12-18 07:18:01 - Улс төр
С.Жавхлан: 2020 онд сонгууль болохгүй, наана нь том өөрчлөлт болж ч мэднэ
2017-12-18 07:09:11 - Улс төр
С.Батболд: Энэ хотод амьдрах гэж байгаа бол хууль, дүрэмд захирагдах ёстой
2017-12-18 07:01:53 - Нийслэл
З.Ундармаа: Ядруухан л амьдарч байна. Гэхдээ хүний өмнөөс гурван ихэр хүүхэд төрүүлсэн биш дээ
2017-12-18 07:00:52 - Эдийн засаг
Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ирэх онд ямар байх вэ
2017-12-18 06:57:25 - Хууль
Монголд сурдаг гадаад оюутнууд нэгнээ зүсч сийчсэн хэрэг гарчээ
2017-12-18 06:55:42 - Энтертайнмент
Өнөөдөр туулай өдөр
2017-12-17 13:16:29 - Улс төр
АЗХ-ны ерөнхийлөгчөөр С.Эрдэнэболдыг батламжиллаа
2017-12-17 13:07:38 - Энтертайнмент
“Зуун дамнасан өв” үзэсгэлэн олны хүртээл боллоо
2017-12-17 13:07:01 - Нийслэл
Тэрэлжид мөсөнд авиралтын тэмцээн болж байна
2017-12-17 12:59:03 - Спорт
Богдхан уулын хишиг Улс аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаантай
2017-12-17 12:52:30 - Улс төр
Шадар сайд Стандарт, Хэмжил зүйн газарт ажиллав
2017-12-17 12:47:31 - Байгаль Орчин
Бага зэргийн цас орж, явган шуурга шуурна
2017-12-17 12:41:16 - Спорт
Д.Сумъяа "World Masters"-д завсаргүй дөрөв түрүүлсэн дэлхийн анхны бөх боллоо
2017-12-16 15:51:36 - Шар
68-тай Ричард Гир 34-тэй дурлалт бүсгүйдээ гэрлэх санал тавив
2017-12-16 15:18:19 - Шар
Канадын тэрбумтан, түүний эхнэрийн цогцсыг байрных нь хонгилоос олжээ
2017-12-16 14:12:20 - Хууль
Чингис хааныг доромжилсон залууд Хятадын шүүх нэг жил хорих ял оноожээ
2017-12-16 13:56:42 - Спорт
“World masters” тэмцээн өнөөдөр 16:00 цагаас эхэлнэ
2017-12-16 13:51:42 - Хууль
Хар тамхичдыг баривчиллаа
2017-12-16 13:11:27 - Нийслэл
Төв талбайн сүлд модны гэрлийг асаав
2017-12-16 12:52:06 - Байгаль Орчин
БОАЖЯ-ны 30 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлж буй бүтээлч 30 ажил
2017-12-16 12:42:36 - Улс төр
Ардчилсан залуучууд чуулж байна
2017-12-16 12:33:27 - Улс төр
Ерөнхийлөгч үндэсний аюулгүй байдлын асуудлаар мэдээлэл хийлээ
2017-12-16 12:18:22 - Хууль
АТГ-аас Зам, тээврийн хөгжлийн сайдад зөвлөмж өглөө
2017-12-16 12:14:40 - Эрүүл мэнд
Өрхийн эмнэлгүүд ажиллаж байна
2017-12-16 12:09:25 - Орон нутаг
ОХУ-ын шилдэг компаниуд Монголын газар тариалангийн салбарт техник, тоног төхөөрөмж нийлүүлэх сонирхолтой байна
2017-12-16 11:38:11 - Улс төр
Тавантолгойн бүлэг ордоос нүүрс ачилтыг түр зогсоож, газрын тосны үйлдвэр барих асуудлаар уулзалт зохион байгуулав
2017-12-16 11:32:41 - Эрүүл мэнд
Б.Сэргэлэн: Эх үрийн амийг аварч бүтэн 49 цаг 33 минут зогссоны төлөө 18 мянган төгрөг авсан
2017-12-16 11:26:39 - Гадаад
Япон улс Монголоос ажиллах хүч авах бүрэн боломж бий
2017-12-16 11:11:37 - Энтертайнмент
Ордуудын 2018 оны зурхай
2017-12-16 10:56:22 - Нийслэл
АТГ байгуулагдсанаасаа хойш 127 хэрэг шийдвэрлэж, 80-аад тэрбум төгрөг зарцуулжээ
2017-12-15 21:33:34 - Энтертайнмент
“Болор цом 35”-ын тэргүүн байрын шүлэг: ИЖИЙДЭЭ НАС ГУЙЛАА
2017-12-15 21:25:00 - Энтертайнмент
“Болор цом 35”-ын эзнээр яруу найрагч М.Отгонбаяр тодорлоо
Их уншсан
Их сэтгэгдэлтэй