Ш.Болд: Байгаль орчны яам байгуулагдсан даруйдаа байгалиа хамгаалах бодлогоо тодорхойлсон

Түгээх    
2017-11-18 10:28:48 - Байгаль Орчин

Ш. Болд

Байгаль орчин, аялал жуулчлын яамны 30 жилийн ойг тохиолдуулан энэ салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан ахмад зүтгэлтнүүдтэй цувралаар ярилцлага бэлтгэж байгаа билээ. Энэ хүрээнд Ой модны аж үйлдвэрийн яамны анхны сайдаар ажиллаж, тус салбарт анхдагч олон ажлыг эхлүүлж байсан Ш.Болдтой ярилцлаа.

-Анх хэдэн онд ямар мэргэжлээр сургуулиа төгсөж энэ салбартай холбогдсон талаар тань хоёулаа ярилцлагаа эхлүүлье?

-Би Архангайн хүн. 1962 онд бага сургуулиа төгсөөд тэндээсээ дунд сургуульд суралцахаар хот руу явж байлаа. Дараа нь томилолт авч, ЗХУ-ын Ойн техникийн академид ойн аж ахуйн инженер технологич мэргэжлээр суралцаж төгссөн юм. Төгсч ирээд Ойн модны аж үйлдвэрийн сайд нарын дэргэдэх удирдах газарт ажилд орж байлаа. 1967 оноос гурван сар дагалдан хийгээд, гурван жил Сэлэнгэ аймаг руу томилолтоор явж ажилласан. Туслах ажилтнаас мастер, ерөнхий технологич хүртэл ажилласан даа. Эндээс л миний ажлын туршлага хуримтлуулах, ажлын дөртэй болох анхны алхам эхэлсэн юм. 1973 онд Ой модны аж үйлдвэрийн яаманд үйлдвэр технологийн хэлтсийн даргаар ажиллаж эхлэв. 1981 онд Москва хотын Намын дээд сургуульд улс төрийн мэргэжлээр сурч төгсөөд 1983-1986 он хүртэл Увс аймгийн намын хорооны даргаар ажиллаж байгаад Засгийн газрын шийдвэрээр Ой модны аж үйлдвэрийн яамны сайдаар ирж ажиллаж байлаа. 1986-1989 он хүртэл гурван жил ажиллаж байтал өөрчлөн байгуулалтын ажил хийж, 1987 оноос Байгаль орчныг хамгаалах яам байгуулагдаж байлаа. Ой модны аж үйлдвэрийн яам, Ус цаг уурын удирдах газрыг нэгтгэж тал талаас бүрдүүлж анх Байгаль орчныг хамгаалах яамыг байгуулж байлаа шүү дээ. Монголын байгаль орчныг хамгаалахаар тал талаасаа цугласан учраас анхнаасаа л сууриа сайн тавьж, бодлогын түвшинд нэгдсэн гэсэн үг.

-Байгаль орчныг хамгаалах яам байгуулагдсаны дараа та ойн аж ахуйн инженерийн хувьд энэ салбарт ямар бодлогыг нэн тэргүүнд хэрэгжүүлж байв?

-Нэн тэргүүнд салбарын гэхээсээ илүүтэй нийт улсын хэмжээнд байгаль орчныг яаж хамгаалах вэ гэдэг бодлогыг тодорхойлж эхэлсэн. Ингэхдээ үүнд усаа хамгаалах, ой ургамлыг хамгаалах, ан амьтдыг хамгаалах, газар түүний хөрсийг хамгаалах, агаарын бохирдлыг хэрхэх вэ гэдэг нэг цогц бодлогыг нэгтгэж суурийг нь тавих ажлыг эхлүүлсэн юм. Өмнө нь ийм цогц бодлоготой байгаагүй учраас эхэндээ олон асуудалтай тулгарч байсан. Иймээс хууль эрх зүйн актуудыг шинэчлэх шаардлага мөн тулгарч байлаа. Байгаль орчинтой холбоотой зөрчлүүд мөн их гарч байсан учраас эдгээрийг шийдвэрлэх бодлогууд гаргаж эхлэх хэрэгтэй болсон юм. 1990 он гарсны дараа Ардчилалд шилжсэнээр маш олон үйлдвэр баригдаж эхэлсэн болохоор байгаль орчноо хамгаалах асуудлыг улам эрчимтэй тавих болсон. Агаарын хууль, Ан амьтан ургамлыг хамгаалах хууль, Газар, байгаль уул усаа хамгаалах хуулиудыг санаачлан боловсруулж байлаа. Ингээд өнгөрсөн жилүүдэд эдгээр хуулиудаа улам сайжруулсаар иржээ. 1990 оноос хойш хуулиуд гаргах болсон шалтгаанд хүмүүсийн сэтгэхүй өөрчлөгдөж байгаа нь их нөлөөлсөн л дөө. Байгалиа хамгаалах иргэдийн бодол санаа өөрчлөгдөж, байгалиа сүйтгэх зөрчлүүд ихээр гарч эхэлсэн.

-Таныг яаманд ажиллаж байхад ойжуулах, ойн сангийн бодлогыг улсын хэмжээнд хэрэгжүүлж ажилладаг байжээ дээ?

-Бидний үед ойн санг 10 жилд нэг удаа тоолж, судалдаг байсан юм. Ойн сангийнхаа хэмжээ, нөөцийг гаргадаг байсан. Нийт нутаг дэвсгэрийн 10 хувьд ойн сан бий гэсэн дүн гарч байлаа. Өнөөдөр монголын хэмжээнд ургаж байгаа ой мод бол маш эрс тэс байгальд ургаж байгаа хайрлах ёстой ой мод юм шүү дээ. Улсын хэмжээнд энэ ой модоо хамгаалах бүхэл бүтэн цогц систем хэрэгжиж байсан. Ингээд байгаль хамгаалагчид олноор түрэн гарсан. Үүнээс өмнө ойн цагдаа гэж байлаа шүү дээ. Хэдийгээр цалин хангамж бага байсан ч ойн цагдаа нь чин сэтгэлээсээ ажилладаг байсан. Ойн цагдаагаас айдаг хүртэл байлаа шүү дээ. Харин одоо тоо нь нэмэгдсэн ч сэтгэл жаахан дутаад байна уу даа гэж анзаарагддаг. Өнөөдөр яам бодлогоор зангидаж ажиллаж байгаа ч жир иргэд өөрсдөө ой мод руугаа сүх бариад ордог баймааргүй байгаа юм. Үүний араас төр засаг олон шийдвэр гаргаж ажилласан ч ард иргэд нь өөрсдөө сэтгэлгүй байвал хэцүү л дээ. Одоо иргэд мод тарих тухай яриад л байна. Гэхдээ ойн хэмжээнд тарихын тулд мэргэжилтнүүдээс зөвлөгөө авч, зөв тарих хэрэгтэй. Монгол шиг эрс тэс уур амьсгалтай газар нэг зулзаган мод 10 жил ургаж байж мод болдог. Тэгэхээр зөв тариагүй мод тийм амархан ургахгүй. Арчилгаа, усалгаанаас эхлээд бүх үйл явц нь арга технологи байдаг. Түүнчлэн ойн санд нөлөөлдөг гол муу үр дагавар бол хүний тавьсан гал түймэр. Өнөөдөр улсын хэмжээнд ойн түймэр хавар, намартаа их гарч байгаа нь энэ ойн санд сөргөөр нөлөөлж байгаа. Тэгэхээр эндээс дүгнэхэд яам л ойн санг хамгаалж, байгаль орчноо хамгаалах үүрэгтэй гэж харж болохгүй. Иргэн бүрийн оролцоо хамгийн чухал шүү гэдгийг би онцлон хэлье.

Ш. Болд

-Яамны бодлогууд урт хугацаатай үргэлжлэхэд удирдлагын болоод бүтцийн тогтвортой байдал маш чухал. Ялангуяа энэ салбарт илүүтэй чухал гэдэгтэй та санал нийлэх үү?

-Улс төрийн тогтвортой байдал гэдэг салбаруудад маш их мэдрэгддэг. Тиймээс өмнөх сайдынхаа бодлогыг үргэлжлүүлэх нь байгаль орчны салбарт маш чухал. Түүнчлэн болж өгвөл олон жил ажилласан туршлагатай мэргэжилтнүүдээ тогтвортой байлгаж чадвал бодлогын залгамж сайн үргэлжилнэ. Байгаль орчны салбар бол улс төржиж болдоггүй салбар юм л даа. Тиймээс улс төрөөс ангид байлгах хэрэгтэй. Гол нь үндсэн зорилт, бодлогуудаа хэрэгжүүлэх л хэрэгтэй. Үе үеийн сайд нар энэ салбарт өөрийн хувь нэмрээ оруулсан гэж бодож явдаг. Тиймээс нэг гаргасан бодлогоо хэрэгжүүлэх, үргэлжлүүлэх тогтолцоог нь төр өөрөө бүрдүүлж өгдөг байх хэрэгтэй.

-Байгаль орчноо хамгаалахын тулд хатуу бодлого баримтлах хэрэгтэй гэдэг асуудлыг та хэрхэн хардаг вэ?

-Байгалиа хамгаалъя гэвэл зарим тохиолдолд хүний эрхийг зөрчихөөс аргагүй байдал үүсдэг. Зөрчиж байж хамгаалахаас аргагүй тохиолдолд зөрчих л болдог. Голд машинаа угаагаад, модоо тайраад, ундны ус руугаа химийн бодис асгаад байвал хатуу бодлого баримтлахаас яах вэ дээ. Төрийн төмөр нударга гэдгийг энд л харуулах хэрэгтэй. Хууль нь чанга байж байгалиа хамгаалахдаа хүрвэл чангалах л болно. Хэрвээ иргэн байгаль хамгаалахдаа ухамсаргүй, сэтгэлгүй хандаж байгаа бол төрөөс хатуу бодлогоор зохицуулахаас өөр аргагүй.

-Агаарын бохирдолтой тэмцэх олон хөтөлбөрүүд хэрэгжүүлж эхлээд байна. Та энэ салбарт 40 шахуу жил ажилласан хүний хувьд хамгийн үр дүнтэй арга нь юу гэж харж байгаа вэ?

-Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас утааны эсрэг олон үр дүнтэй арга хэрэгжүүлэхээр эхнээсээ ажиллаж байгаа гэж би ойлгож байна. Миний хувьд би ойн инженер мэргэжилтэй хүний хувьд ойн сангийн нөөцийг нэмэгдүүлэх, ой моджуулах ажлыг эрчимтэй хийвэл утааг багасгахад тун үр дүнтэй юм. Хүн бүр нэг мод тариад яваад байхаас гадна ойжуулах ажлыг эрчимтэй хийх хэрэгтэй. Гэхдээ дандаа мэргэжилтнүүдийн зөлвлөмжөөр зөв тарих хэрэгтэй. Иргэд мод тариад л байдаг, тариад л байдаг тэгээд эргээд хэд нь сайн ургаж байна вэ гэдэгтээ өөрсдөө байнга хяналттай байх хэрэгтэй. Ганцхан яам л энэ ажлыг хийх хэрэгтэй гэж битгий хойш суугаасай. Улаанбаатар хот өөрөө дөрвөн уулын дунд оршдог. Тэгэхээр хаана мод тарих вэ, хаана ойжуулалт хийх вэ гэдгээ сайн судлах ёстой юм. Мод ургадаг бүс, ургахгүй бүс гэж бий. Богд хан уул л гэхэд мод ургадаг газар бий. Зулзаган мод ургахгүй шалтгаан ч бий. Хэт их нарны гэрэл өгөөд байвал ургахгүй. Тэгэхэд арчилгаа цэвэрлэгээний огтлол шаардлагатай төдийгүй нэг дор хэтэрхий ойрхон их тарьж болдоггүй. Бие биенээсээ ус, гэрлээ булаацалдаад ургахгүй байх тохиолдол бий. Тиймээс нарийн тооцож, яг ургах боломжтой газар нь л модоо тарьж чадвал агаарын бохирдол багасахад нөлөөтэй юм шүү.

Ш. Болд

-Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 30 жилийн түүхэн ой энэ жил тохиож байна. Таны хувьд энэ салбарт цаашид ямар бодлого хэрэгжүүлж ажиллаасай гэж бодож байна вэ?

-Удирдлагууд тогтвортой байж бодлогуудаа сайн үргэлжлүүлээсэй. Гэр хорооллын асуудлыг нэгдсэн бодлогоор шийдвэрлэхгүй бол хөрсний бохирдлын асуудал хүндэрч байна. Энэ мэт ажлууддаа яамны зүгээс олон бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа болов уу. Салбарын мэргэжилтнүүдийн гаргасан үр дүнтэй төсөл хөтөлбөрүүдийг дэмжээд хэрэгжүүлээд яваасай. 30 жилийн түүх гэдэг энэ салбарын хувьд ихийг хийж бүтээсэн цаг хугацаа. Тэгэхээр цаашид ч гэсэн олон ажлыг бодлогын түвшинд хэрэгжүүлээсэй гэж харж байгаа. Мөн Байгаль орчны салбарт УИХ, Засгийн газрын зүгээс төсөв мөнгө битгий харамлаасай. Байгаль орчин гэдэг хамгийн чухал салбар шүү гэдгийг онцолмоор байна.

-Гучин жилийн хугацаанд ололт амжилт нь олон байсан болов уу?

-Олон байлгүй яах вэ. Энэ салбарт олон талаасаа нэгдэж нийлж байж өнөөдрийн Байгаль орчин, аялал жуулчлалын яамыг байгуулсан нь өнөөдөр ерөнхий чиглэлийн яам болтлоо өргөжсөн байна. Уул ус, ан амьтан, ургамлаа хамгаалах хуультай болсон байна. Байгаль хамгаалах хуулиас гадна Байгаль орчинд нөлөөлөх нөлөөллийн үнэлгээний тухай хууль гэж гарсан. Энэ нь байгаль орчны үнэлгээний нарийвчилсан үнэлгээ хийдэг байсан бол хуримтлах нөлөөллийн үнэлгээ, стратегийн үнэлгээ гэж хийдэг болж эхэлсэн. 1996 оноос хойш олон улсын туршлагуудыг судалж, нэвтрүүлж эхэлсэн. Сүүлийн 20 жилийн хугацаанд байгаль орчинтой холбоотой маш олон хууль батлагдсан шүү дээ. Сүүлийн жилүүдэд байгаль орчинтой холбоотой шийдвэрүүдийг ч гэсэн тэр даруйд нь гаргаж байна. Мөн эко хөгжлийн тухай бодлогууд ч гэсэн яригдаад эхэлсэн зэрэг нийт дүр зургаар нь харвал ололт амжилт бишгүй л байлаа. Тиймээс ч цаашид энэ амжилтуудаа нэмээд явах нь чухал юм.

-Ярилцсанд баярлалаа.

Ц.ТАМИР



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 8

Иргэн (103.57.*.*)
2017-11-19 11:40:17
Нэг л их бодлого стратеги хурал зөвлөлгөөн гадны хурал семинар мэргэжилтнүүд тогтвортой ногоон хөгжлийн бодлого зөвлөмжүүд гээд мөнгө л идэж уусан худлаа хэлбэрдсэн презентаци хийсэн нөхдүүд яг үнэн хэрэг дээрээ Монголд байгаль орчин гээд байх юм бнууу

Зочин (103.10.*.*)
2017-11-19 10:03:22
Юун гучин жилийн ой.

Рщщз (27.123.*.*)
2017-11-18 18:31:12
Монгол байгаль хамгаалах яамтай ч. байгаль нь .ан амьтан нь устаж дууссан улс.

Зочин (27.123.*.*)
2017-11-18 14:09:43
Бусад яамд бодлогоо тодорхойлох юмсан.

анчин (66.181.*.*)
2017-11-18 12:00:49
яривал олон түүх бий дээ. ойн баярын мэнд ээ

төмрөө (202.9.*.*)
2017-11-18 11:19:52
Энэ мундаг хүн миний анхны сайд шүү, Хөвсгөлийн Долоон ууланд бугын АА байгуулахаар хамт явж байлаа.

анчин (66.181.*.*)
2017-11-18 10:41:10
энэ салбарт ажилласан мундагчуулын нэг дээ

Зочин (103.9.*.*)
2017-11-18 10:36:16
бага сургууль төгсөөд шууд гадаадын дээд сургуульд явжээ. Үнэн болов уу?

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2017-12-18 10:57:15 - Эдийн засаг
Олон улсын валютын сангаас 79.1 сая ам.долларын санхүүжилт олгоно
2017-12-18 10:54:08 - Эрүүл мэнд
М.Даваабат: Ниргэсэн хойно нь хашгирах биш эрсдэлээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэхэд анхаарч ажиллаж байна
2017-12-18 10:35:04 - Хууль
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Он гарсаар зам тээврийн ослоор 58 хүүхэд амиа алджээ
2017-12-18 10:27:23 - Хууль
АТГ-аас төрийн албаны сонгон шалгаруулалтын явцыг хянажээ
2017-12-18 09:41:53 - Байгаль Орчин
Монголын ой өвчин, хортон шавжид улам бүр өртөмтгий, эмзэг болж байна
2017-12-18 09:26:20 - Хууль
Г.Номуундарь охины бичлэгтэй холбогдуулан Эрүүгийн цагдаагаас шалгалт хийж эхэлжээ
2017-12-18 09:22:55 - Улс төр
УИХ дахь АН-ын бүлэг хуралдана
2017-12-18 09:20:00 - Байгаль Орчин
Улаанбаатарт өнөөдөр 10-12 хэм хүйтэн
2017-12-18 07:18:01 - Улс төр
С.Жавхлан: 2020 онд сонгууль болохгүй, наана нь том өөрчлөлт болж ч мэднэ
2017-12-18 07:09:11 - Улс төр
С.Батболд: Энэ хотод амьдрах гэж байгаа бол хууль, дүрэмд захирагдах ёстой
2017-12-18 07:01:53 - Нийслэл
З.Ундармаа: Ядруухан л амьдарч байна. Гэхдээ хүний өмнөөс гурван ихэр хүүхэд төрүүлсэн биш дээ
2017-12-18 07:00:52 - Эдийн засаг
Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ирэх онд ямар байх вэ
2017-12-18 06:57:25 - Хууль
Монголд сурдаг гадаад оюутнууд нэгнээ зүсч сийчсэн хэрэг гарчээ
2017-12-18 06:55:42 - Энтертайнмент
Өнөөдөр туулай өдөр
2017-12-17 13:16:29 - Улс төр
АЗХ-ны ерөнхийлөгчөөр С.Эрдэнэболдыг батламжиллаа
2017-12-17 13:07:38 - Энтертайнмент
“Зуун дамнасан өв” үзэсгэлэн олны хүртээл боллоо
2017-12-17 13:07:01 - Нийслэл
Тэрэлжид мөсөнд авиралтын тэмцээн болж байна
2017-12-17 12:59:03 - Спорт
Богдхан уулын хишиг Улс аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаантай
2017-12-17 12:52:30 - Улс төр
Шадар сайд Стандарт, Хэмжил зүйн газарт ажиллав
2017-12-17 12:47:31 - Байгаль Орчин
Бага зэргийн цас орж, явган шуурга шуурна
2017-12-17 12:41:16 - Спорт
Д.Сумъяа "World Masters"-д завсаргүй дөрөв түрүүлсэн дэлхийн анхны бөх боллоо
2017-12-16 15:51:36 - Шар
68-тай Ричард Гир 34-тэй дурлалт бүсгүйдээ гэрлэх санал тавив
2017-12-16 15:18:19 - Шар
Канадын тэрбумтан, түүний эхнэрийн цогцсыг байрных нь хонгилоос олжээ
2017-12-16 14:12:20 - Хууль
Чингис хааныг доромжилсон залууд Хятадын шүүх нэг жил хорих ял оноожээ
2017-12-16 13:56:42 - Спорт
“World masters” тэмцээн өнөөдөр 16:00 цагаас эхэлнэ
2017-12-16 13:51:42 - Хууль
Хар тамхичдыг баривчиллаа
2017-12-16 13:11:27 - Нийслэл
Төв талбайн сүлд модны гэрлийг асаав
2017-12-16 12:52:06 - Байгаль Орчин
БОАЖЯ-ны 30 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлж буй бүтээлч 30 ажил
2017-12-16 12:42:36 - Улс төр
Ардчилсан залуучууд чуулж байна
2017-12-16 12:33:27 - Улс төр
Ерөнхийлөгч үндэсний аюулгүй байдлын асуудлаар мэдээлэл хийлээ
2017-12-16 12:18:22 - Хууль
АТГ-аас Зам, тээврийн хөгжлийн сайдад зөвлөмж өглөө
2017-12-16 12:14:40 - Эрүүл мэнд
Өрхийн эмнэлгүүд ажиллаж байна
2017-12-16 12:09:25 - Орон нутаг
ОХУ-ын шилдэг компаниуд Монголын газар тариалангийн салбарт техник, тоног төхөөрөмж нийлүүлэх сонирхолтой байна
2017-12-16 11:38:11 - Улс төр
Тавантолгойн бүлэг ордоос нүүрс ачилтыг түр зогсоож, газрын тосны үйлдвэр барих асуудлаар уулзалт зохион байгуулав
2017-12-16 11:32:41 - Эрүүл мэнд
Б.Сэргэлэн: Эх үрийн амийг аварч бүтэн 49 цаг 33 минут зогссоны төлөө 18 мянган төгрөг авсан
2017-12-16 11:26:39 - Гадаад
Япон улс Монголоос ажиллах хүч авах бүрэн боломж бий
2017-12-16 11:11:37 - Энтертайнмент
Ордуудын 2018 оны зурхай
2017-12-16 10:56:22 - Нийслэл
АТГ байгуулагдсанаасаа хойш 127 хэрэг шийдвэрлэж, 80-аад тэрбум төгрөг зарцуулжээ
2017-12-15 21:33:34 - Энтертайнмент
“Болор цом 35”-ын тэргүүн байрын шүлэг: ИЖИЙДЭЭ НАС ГУЙЛАА
2017-12-15 21:25:00 - Энтертайнмент
“Болор цом 35”-ын эзнээр яруу найрагч М.Отгонбаяр тодорлоо
Их уншсан
Их сэтгэгдэлтэй