Байршил тогтоогч төхөөрөмжүүдэд Монгол орны газрын зургийг суулгалаа

Ц.Анударь / Нүүр

Онцгой байдлын байгууллагын гамшиг, ослын үед ашигладаг Garmin загварын 40 гаруй байршил тогтоогч төхөөрөмжүүдэд “Инженер геодези” ХХК-ийн зүгээс нийгмийн хариуцлагын хүрээнд 4 сая гаруй төгрөгийн үнэ бүхий Монгол орны газрын зургийг үнэ төлбөргүй суулгаж хүлээлгэн өглөө.

Байршил тогтоогч төхөөрөмжүүдэд 21 аймаг, сумдын авто замын сүлжээ, орон нутгийн чанартай зам харилцаа, газар орны нэр, төв суурин газрын барилгажилтын 2d зураглал зэргийг багтаасан хамгийн сүүлийн үеийн газрын зургийг суулгаснаар гамшгийн голомтод түргэн шуурхай хүрч, эрэн хайх, аврах ажиллагааг үр дүнтэй зохион байгуулах нөхцөл боломжоор хангагдлаа.


Мөн “Инженер геодези” ХХК-ийн зүгээс байршил тогтоогч төхөөрөмжүүдэд газрын зургийн шинэчлэлт хийх талаар богино хэмжээний сургалтыг зохион байгуулж цаашид нэмэлтээр хөгжүүлсэн газрын зургийн шинэчлэлтийг суулгах мэдлэг чадварыг алба хаагчдад эзэмшүүллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Сэтгэгдэл

ZAP [134.122.22.13] 2020-03-29 22:53:22

ZAP [134.122.22.13] 2020-03-29 22:53:21

Зочин [103.212.118.58] 2020-03-14 01:20:26

Түймрийг мэдээлэхэд ашигла

Зочин [103.212.118.58] 2020-03-14 01:19:44

Гал түймэр корона вирусээс сэргийлэхэд ашигла

ОСМАНД [202.21.108.161] 2020-02-11 01:10:47

GARMIN бол хог ш дээ. Үнэтэй, олигтой зураггүй (Монголын), дийлэнх нь цэнэглэж болохгүй, холбооны хэрэгсэл биш, навигац хийхгүй, дэлгэц жижиг. Гар утас, планшет дээр интернетгүй ажиллах Андроид хэдэн арван програм үнэтэй, үнэгүй байж байна.

RinchinOchir Ganbaatar [150.129.141.194] 2020-02-09 20:42:15

Хувь хүний байршил тогтоогч төхөөрөмжид ямар үнээр суулгах вэ

bodoo [180.149.93.14] 2020-02-10 07:56:11

хувь хүнд 10 саяар суулганаа хэрэгтэй бол

Зочин [103.10.21.25] 2020-02-09 18:10:02

Угаасаа гар утас бүр дээр GPS, хамгийн сүүлийн үеийн гүүглийн газрын зураг байхад шал илүү юм хийж байх юм даа.

Зочин [202.126.88.200] 2020-02-10 08:35:39

Яасан мундаг үхэр бэ чи ард түмэнд хэрэгтэй

Суулгачихлаа болоо юм биш үү ? [66.181.161.100] 2020-02-09 17:46:09

Хийхгүй байна гэж шүүмжлэнэ , хийчихээр бас шүүмжлэнэ ! Энэ шүүмжлэхээс ѳѳр ид шидгүй комментчид ѳѳрсдѳѳ яг юу хийчихсэн юм бол ?

Зочин [202.126.88.200] 2020-02-10 08:36:47

Яг үнэн

Иргэн [202.9.46.138] 2020-02-09 17:27:34

Дөнгөж одоо суулгаж байдаг. Хэзээ хөгжихийн.юм болдоо энэ монгол.


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.