БАЙР СУУРЬ-2: Тавантолгойг хувьчлах нь зөв үү?

Aдмин / Эдийн засаг

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” КОМПАНИД IPO ХИЙХ ХУВИЛБАРЫГ ДЭМЖИХГҮЙ”

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: “Ийм үед IPO хийж компанийхаа хувьцааг хямд үнээр зарах нь утгагүй. Би яг одоогийн Засгийн газрын “Эрдэнэс Тавантолгой” компанид IPO хийх гээд байгаа энэ хувилбарыг доорх үндэслэлээр дэмжихгүй байна. Үүнд:

  • Зүүн Цанхид Тавантолгойн ордын нийт коксжих нүүрсний (төмөрлөгийн үйлдвэрт ашигладаг, шатаахад илчлэг өндөртэй) 70 гаруй хувь нь байгаа гэдэг. Зүүн Цанхийн ордын нүүрсний Үлдсэн 30 хувь нь хүрэн нүүрс буюу эрчим хүчний нүүрс болно.
    Коксжих нүүрс нь эрчим хүчний (хүрэн) нүүрснээсээ 4-5 дахин үнэтэй.
    Зүүн цанхийн ордын коксжих нүүрсний нөөц нь хамгийн багадаа 2.5 орчим тэрбум тн болов уу. Нэг тн дутмаас хамгийн багадаа 12 ам. долларын цэвэр ашиг олно гэвэл 30 орчим тэрбум ам.доллар болно. Үүний 30 хувь нь гэвэл үүнд оногдох цэвэр ашиг есөн тэрбум ам.доллар болж байх шиг байна. Тэгэхээр Зүүн цанхи дээр байгуулсан компанийн хувьцааны 30 хувийг нэг тэрбум ам. доллароор зарна гэвэл ес дахин бага үнэтэй болж байна. Иймээс энэ хувилбарыг дэмжихгүй.
  • "Эрдэнэс Тавантолгой”ХК-д IPO хийх цаг нь одоо биш. Э хлээд дэд бүтэцээ буюу хоёр чиглэлийн төмөр замаа тавих, нэг ордод дахиж нүүрс олборлож экспортлох эрхтэй ямар ч компани байгуулах шаардлагагүй, Эрдэс баялагийн бирж байгуулж бүх ашигт малтмалыг дэлхийн зах зээлд ойрхон ханшаар борлуулах нөхцлийг бүрдүүлэх, Тавантолгойн ордын Зүүн Цанхийн орд бол "Эрдэнэс Тавантолгой”ХК компанийн хамгийн чухал орд гэдгийг ухамсарлах, Засгийн газар "Эрдэнэс Тавантолгой”ХК-ийн 80 хувийн хувьцааныхаа хэд хувийг бирж дээр зарах нь илүү үнэд хүрэхээр байгааг маркетингийн аргаар тогтоох (test marketing хийх), 2.5 сая иргэнийхээ хувьцаанаас борлуулахдаа тэднээсээ асуухгүй бол хүний өмчинд хууль бусаар халдсан болно. Иргэдийнхээ хувьцааг хэрхэхийг өөрсдөөр нь шийдүүлэх үүднээс нээлттэй орхисон нь дээр дээ...”

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН 30 ХУВИЙГ ОДООГИЙН НӨХЦӨЛД IPO ХИЙЖ БОЛОХГҮЙ”

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:Дэлхийн зах зээл хямралтай, хөрөнгийн нөхцөл байдал хэцүү үед сандарч, тэвдэж байгаа мэт байгаа зүйлээ зарж, үнэгүйдүүлж болохгүй. Би үүн дээр хатуу байр суурьтай байгаа. Монгол Улс хүнд байдалд орчихоогүй байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 30 хувийг одоогийн нөхцөлд IPO хийж болохгүй. Яг одоогийн байдлаар зах зээлд гаргах юм бол хэн худалдаж авах вэ гэдэг асуулттай тулгарна. Сул мөнгөтэй буюу оффшорт мөнгөтэй хүмүүс дүрээ хувиргаж, 30 хувийн эзнээр суучих гээд байна. Жинхэнэ зах зээлийн үнээр авах боломж бүрдэхгүй. “Чоно борооноор” гэдэг шиг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 30 хувийг зарах гэж улайрах нь буруу. Огт болохгүй. IPO гаргах нь зөв үү гэвэл зөв. Гэхдээ одоогийн нөхцөл байдалд IPO гаргах нь буруу юм. Улс төрийн хүчний харьцаа дараагийн сонгуулиар ямар байх нь тодорхойгүй байгаа үед улайрах хэрэггүй. Ямар ч компани IPO хийж болно. Гэхдээ одоо цаг нь биш. Нэг тэрбум ам.доллароор юу ч хийж чадахгүй”

“ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД ХУВЬЦААНЫ ҮНЭ УНАЖ БАЙХАД ЗАРНА ГЭДЭГ ХАМГИЙН МУУ МЕНЕЖМЕНТ БОЛНО”

АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан Л.Эрхэмбаяр: IPO хийж болно, гэхдээ одоо цаг нь биш. Арван жил олох ашгийг IPO-гоор шууд олох боломж байгаа. Гэхдээ 30 хувийг сонирхох улс байхгүй л болов уу. Энэ тохиолдолд 30 хувь нь огт үнэ хүрэхгүй гэж ойлгож байгаа. Гадны компаниуд Монголын төрд итгэхгүй. Хэдэн тэрбум ам.доллар оруулчихаад хяналтаа тавиад байж чадах уу гэдэг дээр итгэл байхгүй. Манай төр өөрөө тогтворгүй учраас ямар ч шийдвэр гаргаж магадгүй. Одоо IPO хийхээ болих хэрэгтэй. Ерөнхий сайд У.Хүрэлсүх манай Засгийн газар IPO хийхгүй гэдгээ зарлачих шиг боллоо. Нэг тэрбум ам.доллароор зарахыг эсэргүүцэж байгаа. Ингэж зарсны оронд Монголдоо байж байсан нь дээр гэсэн байр суурьтай байгаа. Харин үнэхээр сайн, үнэ цэнэ хүргэж чадвал зарж болно. Хямд бол зарж болохгүй. Дэлхийн зах зээлд хувьцааны үнэ унаж байгаа үед зарна гэдэг хамгийн муу менежмент болно”

“ТАВАНТОЛГОЙ БОЛ ДЭЛХИЙН ХУРУУ ДАРАМ МАШ ҮНЭ ЦЭНЭТЭЙ ОРДЫН НЭГ”

УИХ-ын гишүүн асан Р.Раш: Тавантолгой бол дэлхийн хуруу дарам маш үнэ цэнэтэй ордын нэг. Коксжсон нүүрс бол Гангийн үйлдвэрийн зайлшгүй шаардлагатай түүхий эд гэдэг шүү дээ. Тэгэхээр энэ асуудалд маш нарийн чамбай, хариуцлагатай хандах нь ойлгомжтой. 30 хувь гэдэг чинь коксжсон нүүрсний баялагтай Зүүн цанхийн нь асуудал юм гэж сонссон. Энэ чинь ёстой хөөрүүлсэн сүүний шаргалтсан өрөм нь гэж би мунхагладаг.

Ил уурхай ашиглах туршлага манайд байгаа. Багануурын уурхай, Шарын гол, Эрдэнэт гээд бүгд ил уурхай шүү дээ. Тэгэхээр ил уурхайн туршлага бидэнд бий. Ил уурхай дээр хуримтлуулсан өөрийн туршлага нөөцөө бас ашиглах хэрэгтэй юм. Тэгэхээр хувьцаа оруулсан оруулаагүй монгол хүн бүр л Дэлхийд гайхагдсан ийм баялаг нөөцтэй орд газраа үеийн үед бидний амьдралд наалдаж үлдээсэй билээ гэж бодолгүй яахав. Энэ чинь Монголын асар их баялаг. Тэгээд Монголын ард түмэн эзэн нь байх ёстой.

“АРД ТҮМЭНДЭЭ ЯДАЖ ТАВАНТОЛГОЙГ НЬ ҮЛДЭЭГЭЭЧ”

УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай: Тавантолгойн IPO буюу Тавантолгойн 30 хувийг зарна гээд байна. Тавантолгойн 30 хувийг зарна гэдэг бол хүний өмч болгож байгаа хэрэг шүү дээ. Таван тэрбум ам.доллар байна уу, нэг тэрбум ам.доллар байна уу хамаагүй, 30 хувийн ногдол ашгийг худалдаж авсан хүмүүс нь авна. Хувьцаа эзэмшигч нь авна. Монголын ард түмэнд ямар ч хамаагүй болно. Тэр байтугай багцаар нь авсан хүн тус компанийн бодлогыг тодорхойлох хэмжээнд очно шүү дээ. Ингэж ард түмний өмчийг үрэн таран хийж болохгүй ээ. Бүх хувьчлал, бүх IPO чинь дандаа “Нохойн зам”-аар орсныг мартаа юу. Одоо болимоор юм. Монголын ард түмнийг дээрэлхэж, доромжилж ханахгүй юм. Ямар ард түмэн гэхээр ингэж дээрэлхүүлж, хамаг юмыг нь зарж үрэн таран хийж байхад хараад сууж байдаг юм бэ. Үнэхээр харамсалтай байна. Монголын ард түмний бүх олигтой, өнгөтэй бүхнийг зараад, хуваагаад авчихлаа. Энэ ард түмэндээ ядаж Тавантолгойг нь үлдээгээч.


Сэтгэгдэл

ZAP [134.122.22.13] 2020-03-29 23:12:18

ZAP [134.122.22.13] 2020-03-29 23:12:17

Зочин [103.206.193.66] 2020-03-26 12:06:15

хэдэн зуун жилдээ ард түмнээр нь амар амгалан байх их хувийг өвөг дээдсээс үлдээсэн байхад хэдхэн хүн ийм хөгийн юм яриад байхийн хөх тэнгэрийн гэсгээлээс айх хэрэгтэй

Зочин [103.10.23.89] 2020-03-26 18:29:03

Тэнэг минь чи хэний өмчийг дур мэдэн хувчил гээд байгаа юм Газарын баялаг Үпсэн хуулиар хамгаалагдсан бүх ард түмний өмч чиний ч өмч мөн Чиний миний та бидний өмчийг төр мэдээд хувьчлах эрх байхгүй тэнэг минь

Зочин [66.181.182.229] 2020-03-25 02:51:06

зах зээлийн зарчмаар хувьчил

зочин [66.181.161.77] 2020-03-24 22:38:55

сонгууль дөхөхөөр ийм ярьдагаа боль.Одоо ойлгомжтой болсон.одоо ойлгомжтой болсон бна

Зочин [176.63.29.85] 2020-03-24 19:14:50

БУРУУ. Улсын мэдлийн гэсэн цөөн ч гэсэн юмтай байх нь ямар их хэрэг болдогийг одоогийн энэ онц байдал зарласан үeд харж байгаа биз дээ. Ганц ч гэсэн юм төр арл түмэнд үлдээ бирдүүд ээ. Яасан их цаддаггүй шунал гээчив

иргэн [107.167.104.148] 2020-03-24 14:17:56

бурууг та нар өөрсдөөсөө хай та нар бүгд төрд бсан эх орон ард түмэнд хэрэгтэй юу ч хийгээгүй дуугай холд

иргэн [107.167.104.148] 2020-03-24 14:17:46

бурууг та нар өөрсдөөсөө хай та нар бүгд төрд бсан эх орон ард түмэнд хэрэгтэй юу ч хийгээгүй дуугай холд

Иргэн [66.181.181.207] 2020-03-24 13:47:15

Эзэнтэй юмыг зарж мөнгө олохыг намынхан хичээдэг. Байгалийн баялаг ард түмний өмч. Та нар зарчихдаг эд биш. Наад намынхаа муу санааг зар. Тэгээд мөнгөө ол!!!

иргэн [107.167.107.21] 2020-03-24 11:52:37

рашиин хулгайг мэдэхгүй нөгөө 2 төрөөс хулгай хиигчид мөн

ахмад эмч [192.82.76.231] 2020-03-24 10:56:51

Та нарыг мэдэмхийрхэн хэрэлдэж байх хооронд ОРОС нүүрсээ төмөр замаар зарж дэлхий нүүрснээс татгалзаж үнэгүйдэх аюул холгүй болж байхад Гүнбалай мэтийн хүмүүс юу яриад байгаа юум бэ

хүн хүн [103.10.23.89] 2020-03-24 14:26:34

Тэнэг минь чи юу мэддэг юм IPO хийгээд зарлаа гэхэд хэн их хувийг худалдаж авч чадах вэ тэр хүний л өмч болно хувь авсан хүн өөрийн ашигаан авнаа Ард түмний өмчийг зарах эзнээс нь ийм аргаар өмчийг нь булаах нь хуульд ба шудраг ёсонд нийцэх үүлдэл мөнө үү Төрд үүрэлсэн хулгайч нар хэт даварч байна Газарын баялаг үнгүйдэх гэж байхгүй нүүрэс хэлбэрээр хэрэгүй болооч өөр хэлбэрээр ашиглах үнэд орох нь цаг хугцааны л асуудал

Зочин [64.119.20.210] 2020-03-24 10:23:17

Хамгийн хэрэггvй юм ярьдаг гаруудыг тvvж яриа авчээ!! Гvнбалай, Баастай хvv , Долио мэтийн шизотууд юу ярих нь тодорхой ш дээ.

Зочин [66.181.178.74] 2020-03-24 10:16:19

Үхвэл таарна пизда нар

irgen [202.55.191.130] 2020-03-26 01:06:47

Zarsan ni deer gesen ug uu!?

зочин [202.9.46.151] 2020-03-24 10:11:06

Үнэхээр манайхан хэцүү болжээ. Таван толгойн орд эд нэрт ямар хамаа байна, гүйх нохойд гүйхгүй саад гэгчээр сонгууль дөхөөд ирэхээр бүгдээрээ ичээнээсээ гарсан тарвага шиг болох юм. Уул уурхайн талаар мэргэшсэн байж танар наад асуудлаа ярилдаа .Аман доорхи хагархай гэгчээр амандаа орсон болгоныг бураад байж болохгүй биз дээ ай

Буруу Цолмон [103.10.23.89] 2020-03-24 14:41:35

Таван толгойн орд бол ард түмний өмч шүү хулгайч нарт зарах эрх байхгүй Газарын бүхийл баялаг Үндсэн хуулиар олгогдсон ард түмний өмч Ард иргэд одоо өмчөөн мэдэж дуугарах цаг болсон Үндсэн хуулийн цэц юу хийж суудаг байгуулаг вэ Үнсэн хуулийг хамгаалаж манаж чадахгүй Эрх мэдэлтэй хулгайч нарын томилгооны уяны нохой нь болсон ийм үндсэн хуулийг цэцээр юу хийх юм Энэ нохойнууд Үндсэн хуулийг манах биш гадаад дотоодод хүүхэний бөхс иргүүлэж сагсуурч томорч явдаг янхан ноход болсоны Үндсэн хуулийн цэцийн дарга хэмээх золивон нохой Гадаад улсад хийсэн хэргээн хүлээж тод харуулсан шүү дээ

1234 [103.26.195.253] 2020-03-24 09:58:36

Ipo гаргана гэдэг нь, хувьчилах гэсэн үг биш байхаа, зүгээр л эргэлтийн мөнгийг олох гэсэн үг биз дээ.

БЦ [103.10.23.89] 2020-03-24 14:47:36

Гэнэн байна даа чи IPO гэргэж зараад эцэстээн хэний өмч болох вэ Хэнд үүнийг ихээр авч чадах их мөнө байгаа вэ тэр хүний тэр байгуулаг тэр улсын өмч болно Хэн их ашиг хүртэж чадах вэ Хэн их хувь авсан нь их ашиг хүртэж чадна Энгээд ард түмэн өмчөөн үүрд алдана гэсэн үг

Zochin [202.126.89.180] 2020-03-24 11:25:05

Chi hamgiin teneg uher b.na da bolovsroh heregtei

Зочин [192.82.69.155] 2020-03-24 10:35:53

Эргэлтийн мөнгийг зүгээр өгчихдөг гэж бодож байна уу lpo гаргах,хувьчлах,зарах чинь угтаан бол нэг л юм шүү дээ

Зочин [103.57.95.13] 2020-03-24 09:37:28

БӨХ ХҮН ОНОО АВАХАА Л МЭДЭХ БАЙХ.

ZOCHIN [66.181.161.53] 2020-03-24 08:48:17

BUX XUNIIG SONGOSONII GAI BOLOBSROLGUI BUX XUNII AMAAR L YABJ BAIGAA SHDEE TSAASHID BUX DUUCHIN NART XUBI ZAYAGAA DAATGAXAA BOLIY

Зочин [202.21.108.168] 2020-03-24 08:28:43

МАХАН ТОЛГОЙТОЙ БӨХ ЮУГАА МЭДЭХ ЮМ ХА ХА

Зочин [103.10.23.89] 2020-03-24 14:51:12

ЮУЧ МЭДЭХГҮЙ ХҮНИЙГ САЙД БОЛГОХ НЬ ГАДНИЙ ЛУЙВАРЧИН НАРЫН АРГА ЮМ *МАНАН* ЗҮСЭЭН ХУВИРГАЖ ЗҮҮЛЬ БҮРИЙГ ЭРХ АШИГД ӨӨРИЙН ГАРААН ШУРГУУЛАЖ АМЬ БӨХТЭЙ ОРШИГ БАЙГААН ИЛРЭЛ ЭНЭ ЮМ

Zochin [202.126.89.180] 2020-03-24 11:27:18

Yag unen bolovsrol baihgui

Зочин [202.126.89.4] 2020-03-24 08:15:20

ард түмний өмч л гэнэ зарна л гэнэ ойлгохгүй юм .Нэг асар том луйвар л явахд байна даа

БЦ [103.10.23.89] 2020-03-24 15:02:55

ҮНДСАН ХУУЛИЙГ ҮЗ Л ДЭЭ АРД ТҮМНЭЭС АСУУЛГҮЙ ЗАРАХ ЭРХ ТӨРД БАЙХГҮЙ ТӨРИЙН ЭЗЭН БОЛ АРД ТҮМЭН БОЛХООС ИХ ХУРЛЫН ГЭШҮҮН САЙД ДАРГА БИШ ТЭД БОЛ АРД ТҮМНИЙ ЭТГЭЛИЙГ ДААЖ ЗАРЦЫН ҮҮРЭГ ГҮҮЦЭТГЭЖ ЧАДНА ГЭЖ АМЛАЖ АРД ТҮМНИЙ СОНГОЛТООР СОНГОДСОН ЗАРЦ ШҮҮ ДЭЭ СОНГУУЛААР ҮНИЙГ ХАРААРАЙ ОЛОН Ч УДАА ҮҮНИЙГ ХАРСАН ДАА ЭНЭ ХУЛГАЙЧ НАР ЯАЙЖ ҮҮНИЙГ МЭДЭРЧ АРД ТҮМНИЙ ӨМНӨ ДОЛДОЙДОЖ АМ ТАНГАРАГ ӨГЧ БАЙДАГИЙГ ДАХИН ОДОО ХАРНА ТЭР ЦАГТ МИНИЙ ЭНЭ ҮГИЙН ҮНЭНИЙГ УХААРАХ БОЛНО ХУЛГАЙЧ НОХОЙ НАРТ ДАХИН ДАХИН БҮҮ ХУУРТАЖ СОНГООРОЙ ДОО


29 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
29 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.