Хан-Уул дүүргийн 257 малчин өрхөд өвс олгожээ

Н.Алтанцэцэг / Нийслэл

Хан-Уул дүүргийн захын хороодод цас их орсноос хаваржилт хүндэрч мал төллөлтийн үеэр мал хорогдох нөхцөл байдал үүсэж байгаатай холбогдуулан дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгөөс малчдад өвс олгожээ.

Тус дүүрэгт мал аж ахуй эрхлэхийг зөвшөөрсөн бүс 12, 13, 14 дүгээр хорооны цөөн малтай, бага орлоготой 257 өрхөд ХУД-ийн Засаг даргын нөөц хөрөнгөөс өвс олгож туслалцаа үзүүлсэн байна.

Ташрамд дуулгахад, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны тогтоолоор мал аж ахуй эрхлэхийг зөвшөөрсөн болон хориглосон бүсийг зааглаж өгсөн байдаг. Тодруулбал, хотоос алслагдмал буюу БЗД-ийн 11, 20, СХД-ийн 21, 32, ХУД-ийн 12, 13, 14 дүгээр хороонд мал аж ахуй эрхлэхийг зөвшөөрчээ.


Сэтгэгдэл

зочин [66.181.161.91] 2020-03-30 05:13:46

Туслаад байгаа тѳрийн албан тушаалтангуудын ѳѳрсдийнх нь мал хотын орчимд байдаг гэсэн шүү ! Тийм бол иргэдийн татварын мѳнгѳѳр битгий тоглооч гэж хэлмээр байх юм.

ZAP [134.122.22.13] 2020-03-29 23:12:00

ZAP [134.122.22.13] 2020-03-29 23:11:59

MOGEUH [202.55.188.86] 2020-03-25 20:53:31

Mongolin Ontsgoi gamshgin ersdel unlegchdin holboo ard irged ta buhen gaduur baga yavaj garaa saitar ugaaj gertee agaar solij maska zuuj hevshih MOGEUH

зочин [64.119.21.28] 2020-03-25 16:01:51

Ер нь хотод мал байлгадаг аюул авчрах өндөр магадлалтай. Хот суурин газар бол өөрийн журамтай байх хэрэгтэй. Нийслэл шүүдээ. Галзуу ,шүлхий гээд зоонозын өвчин байна. Биокомбинат яг хажууд нь байдаг. Тэнд нөгөө өвчиний чинь вакцин хийж байгаа. Аюултай бүс биш үү.

Зочин [66.181.182.204] 2020-03-25 15:23:06

МАЛАА ХОТООС ГАРГААЧЭЭ.

зочин [192.82.65.180] 2020-03-25 15:15:08

мал чинь хувийн өмч биз дээ биднийг идэх махгүй гэвэл нөөцөөсөө мөнгөгүй өгөх үү

Зочин [103.111.68.3] 2020-03-25 14:57:04

ИНГЭЭД Л ТЭНЭГТЭЭД ЭХЭЛЛЭЭ


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.