Шинжлэх ухааны хялбаржуулсан цувралыг нийслэлийн боловсролын газарт хүлээлгэн өглөө

Aдмин / Технологи

Монгол улсын Шинжлэх ухааны Академи шинжлэх ухааныг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, хүүхэд залуучууд, олон нийтэд зориулсан шинжлэх ухааны хялбаршуулсан цуврал номыг 2015 оноос эхлэн хэвлүүлж, нийтийн хүртээл болгож байна.

Шинжлэх ухаан танин мэдэхүйн хялбаршуулсан цуврал номын шинэ дугааруудыг өнөөдөр Нийслэлийн боловсролын газарт хүлээлгэн өглөө.

Тус цуврал бүтээл нь шинжлэх ухааны олон салбар, чиглэлийн мэдлэгийг энгийн ойлгомжтой хэлбэрээр хялбаршуулан бичсэнээрээ онцлог бөгөөд хүүхэд, багачуудад шинжлэх ухааны мэдлэг олгох, цаашлаад шинжлэх ухаанч иргэн болгон төлөвшүүлэхэд ихээхэн ач холбогдолтой юм.

Ном хүлээлгэн өгөх ажиллагааны үеэр ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл “Шинжлэх ухааны байгууллагын үндсэн үүрэг нь нийгмийг соён гэгээрүүлэх ажил байдаг. Энэхүү өргөн асуудлын хүрээнд бид залуу хойч үедээ зориулаад орчин үеийн шинжлэх ухааныг сонирхолтой хэлбэрээр бичсэн жижиг товхимлыг ШУА 6 дахь жилдээ хэвлэн гаргаж байна. Энэхүү номоо бид Нийслэлийн боловсролын газраар дамжуулан хүүхэд багачуудын гар дээр хүргэдэг уламжлалтай. Энэ уламжлалаараа өнөөдөр 10 цуврал 300 багц номыг та бүхэндээ гардуулж өгч байна” гэлээ.

Үүнээс гадна ШУА-иас “Нэг эрдэмтэн, нэг лекц” хөтөлбөр хэрэгжүүлж энэ хүрээнд бэлтгэгдсэн 191 лекцийн жагсаалтыг Нийслэлийн боловсролын газрын дарга Ж.Гантулгад гардуулж өгсөн юм. Эдгээр эрдэмтдийн лекцийг холбогдох үйл явдлын үеэр уншуулах хэрэгцээ шаардлага гарвал манай эрдэмтэн, судлаачид хамтран ажиллахад бэлэн байна гэдгийг ШУА-ийн ерөнхийлөгч хэлж байлаа.

Харин Нийслэлийн боловсролын газрын дарга Ж.Гантулга “Эрдэмтдийн лекцээр тусгай контент хийж хамтран ажиллах саналтай байна” гэдгээ мөн энэ үеэр илэрхийллээ.

ШУА-ийн эрдэмтдийн энэ онд гаргаж буй цуврал нь “Хиймэл оюун ухаан”, “Гурван хэмжээст хэвлэл”, “Таван хошуу малын мах”, “Монгол тарвага”, “Шингэн алт үйлдвэрлэгч шидтэн”, “Чихрийн тухай ойлголт”, “Тэгш хэмийн гайхамшиг”, “Усны эрчим хүч”, “Агаар мандал”, “Удамшил” зэрэг сэдвээр бичигджээ. 2015 оноос хойш тогтмол хэвлэгдэж буй энэхүү хялбаршуулсан номын тоо өнөөдөр ийнхүү 54 болж баяжигдаж нийтийн хүртээл болж байна.


Сэтгэгдэл

Зочин [112.96.179.167] 2020-04-22 08:17:59

Nom gargaj baigaad ni bayrla erguunuude!!! Ta nar tegeed oor yu huseed baigaa yum? Sansriin holog zogion buteelgeh ni uu ain? Bitgii huuts. Ehleed oorsdoo hun shig 5 huudas nom unshij sur, huuhduudee oorsod shigee erguu dagz bolgohgui baihaa l bod. Nom gargasand bayrlalaa! Huuhduud unshij yumtai!

kkk [59.153.114.25] 2020-04-21 21:28:11

Хөөрхий дөө. Чадах юмаа л хийж байна. ЕБСургуульд багшлах хэрэгтэй. ШУ энэ тэрээ боль. Сайн хуулдаг байхад л болно. Манайхан

иргэн [202.9.46.209] 2020-04-21 21:08:26

ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДСЭН ҮҮРЭГ НЬ НИЙГМИЙГ СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭХ ГЭНЭЭ , ЭНЭ БОЛ МОНГОЛЫН ШИНЖЛЭХ УХААН ЯАЖ ДАМПУУРСАНЫ ТОДЫН ТОД ЖИШЭЭ

Зочин [192.82.69.98] 2020-04-21 20:27:29

Ном гаргаж ажил хийсэн дүр үзүүлэхээс өөр арга байхгүй

Улсын төсөв [202.21.127.161] 2020-04-21 16:42:59

Улсын төсвийн мөнгө цохих арга , арга ядсан ШУА


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.