Эмийн үнийн хөнгөлөлт, хяналт, үйл ажиллагааны талаар уулзалт хийлээ

Aдмин / Эрүүл мэнд

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга Л.Зэндмаа, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дэд дарга Б.Пүрэвсүрэн болон дүүргүүдийн Эрүүл мэндийн төвийн дарга нарын төлөөлөл энэ сарын 19-нд эмийн үнийн хөнгөлөлт, хяналт, үйл ажиллагааны талаар уулзалт хийж, тулгамдсан асуудлуудыг хэлэлцлээ.

Энэ хүрээнд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас нийслэлийн Өрхийн эрүүл мэндийн төвүүд болон эмийн сангуудад хийгдсэн хяналт, үнэлгээний дүнг танилцуулсан юм. Хяналт, шинжилгээний дүнд үндэслэн цаашид хэрэгжүүлэх зарим ажлыг харилцан тохиролцож шийдвэрлэлээ.

Уулзалтын үр дүнд иргэдээс эмийн үнийн хөнгөлөлтийн талаар ирдэг гомдол саналыг бууруулах, Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн гэрээнд үнэлэлт дүгнэлт өгөх, бүртгэл хяналтыг сайжруулах чиглэлд ихээхэн анхаарч, үйл ажиллагаагаа эрчимжүүлж, хамтран ажиллахаар болсон байна.

Эх сурвалж: НЭМГ


Сэтгэгдэл

Нямсүрэн [202.21.120.102] 2020-05-22 11:56:11

Ахмад настны тоо монголд хэдээр бүртгэгдсэн хэд нь хөнгөлөлттэй эм уудаг судалгаа тооцоо байгаа мөртлөө яагаад сар бүрийн 1-нд эмийн сангийн эм лимит дууссан гээд очер дараалал үүсгээд байдаг юм болоо яг тэр өдрөө өглөөн дараалал аваад үйлчлүүлэхэд эмчийн бичсэн зарим үнэ өртөг өндөртэй эм байхгүй байна гэж явуулчихаад үдээс хойш оройхон орхоор үнэтэй эмээ гаргаад хөнгөлөлтгүй өгөөд байгаа юм бол үүнийг хаа хаанаа бодох, хянах хэрэгтэй байна. Ядарсан хүмүүст энэ үйлдэл чин хүнд тусаж байна шүү Эрүүл мэндийн сайд нар, МХЕГ-ын тухайн асуудлыг хянаж байгаа эрхэмүүдээ ажлаа үүнээс л эхлэх хэрэгтэй байна шүү .Эмийн апетекууд эмний үнээр ард иргэд, ахмадууд, хүүхдэд дэндүү гэхээр үйлчилгээ үзүүлээд байна шүү. ҮҮнийг болиуулаач сайд минь.

Зочин [202.9.46.3] 2020-05-20 19:39:52

ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЭМИЙН САНХҮҮЖИЛТЭД БУРУУ ГАР ОРДОГ БАЙХАА. ЭРХ БҮХИЙ ГАЗАР ЭДИЙН ЗАСГИЙН ЦАГДАА НУХАЦТАЙ ШАЛГААЧЭЭ

зочин [66.181.185.120] 2020-05-20 16:37:13

санхүүжилт дууссан гэдэгээ зохицуулж байгаа юу, амьсгаануудаа

MOGEUH [202.55.188.90] 2020-05-20 13:28:23

Mongolin Ontsgoi gamshgin ersdel unlegchdin holboo ard irged ta buhen gaduur baga yavaj garaa saitar ugaaj gertee agaar solij maska zuuj hevshih MOGEUH olon niiteer tsuglahgui baih


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.