Эрүүл мэндийн үйлчилгээг хялбараар хүртэх нөхцөл бүрджээ

Н.Баярмаа / Эрүүл мэнд

Эрүүл мэндийн даатгалын Е даатгал аппликейшн шинээр нэвтэрчээ. Ингэснээр эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ иргэдэд ойртож, илүү хялбар боллоо. Иргэд тус аппликешнийг ашигласнаар хөнгөлөлттэй эмийн жагсаалт, эрүүл мэндийн даатгалын тухай хууль, тусламж үйлчилгээний жагсаалт, өөрт хамгийн ойр байрлах эмнэлэг, эмийн сангийн хаяг байршлыг харах боломжтой. Мөн эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлөх, хянах аж.

“Иргэд даатгуулагчид дээрх аппликейшнийг гар утсандаа татаж авахын тулд Play store-ээс эрүүл мэндийн даатгал гэсэн хайлтыг хийж, татан авна. Бүртгүүлэхдээ бүртгүүлэх хэсгийг сонгож өөрийн мэдээлэл, хаяг, утасны дугаараа бичиж бөглөсний дараагаар иргэний цахим үнэмлэхнийхээ 2 талын зургийг зааврын дагуу тод гаргацтай авч, үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрч, 133103 дугаараас баталгаажуулах код ирснээр шинээр нууц дугаараа оруулан хадгалах товчийг дарах юм. Улмаар 24 цагийн дотор таны бүртгэлийг шалгаж эрүүл мэндийн даатгалын хэрэглэгчид үйлчлэх төвөөс бүртгэл баталгаажсан тухай мессеж ирсэнээр тус аппликейшнийг бүрэн ашиглах боломж үүсэх юм.


Сэтгэгдэл

zochin [66.181.171.26] 2020-05-20 12:50:45

gemtiin emneleg ix mungu shaarddag


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.