УБТЗ "ТОП-100 аж ахуйн нэгж”-ийн наймд шалгарчээ

Н.Алтанцэцэг / Эдийн засаг

Монгол Улсын шилдэг, ТОП-100 ААН-үүдийг 19 дахь удаагаа шалгаруулж байгаа. Энэ жил "COVID-19"-ийн нөхцөл байдлаас шалтгаалж ТОП ААН-үүдийг өргөмжлөх, эрэмбийг цахимаар зарлаж байгаа бөгөөд ТОП ААН-үүдийг:

  • Тухайн жилийн орлого,
  • Улсын төсөвт оруулсан татвар,
  • Нийгмийн даатгал төлсөн, ашиг, хөрөнгийн хэмжээ болон
  • Ажилтнуудын тоо гэсэн үндсэн 5 үзүүлэлтээр дүгнэн Сангийн яам, ГЕГ, Татварын ерөнхий газар, НДЕГ, Улсын бүртгэлийн газар, Статистикийн үндэсний хороо болон МҮХАҮТ-ын төлөөллүүдийн хамтарсан ажлын багийн албан ёсны мэдээ, тайлан, тоон үзүүлэлтэд тулгуурлан эрэмбэлдэг юм.

Тус шалгаруулалтад Монгол-Оросын хувь нийлүүлсэн "Улаанбаатар төмөр зам" нийгэмлэг “ТОП-100 ААН”-ийн найм дугаарт шалгарчээ.

image

Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэг ийнхүү гурав дахь жилдээ “ТОП-100 аж ахуйн нэгж”-ээр шалгарч байгаа юм. “УБТЗ” ХНН нь өнгөрсөн жил 28,1 сая тонн ачаа тээвэрлэж түүхэндээ байгаагүй амжилт гаргасан нь манай улсын нийгэм эдийн засгийн өсөлтөд томоохон түлхэц болжээ. Мөн өнгөрсөн онд Монгол Улсын нутгаар 1454 чингэлгийн галт тэрэг дамжин өнгөрсөн нь тус нийгэмлэгийн хувьд урд өмнө байгаагүй амжилт байлаа. Түүнчлэн УБТЗ-ын хамт олон Монгол Улсын томоохон бүтээн байгуулалт болох Дорноговь аймгийн нутагт баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрийн төмөр замыг барих ажлыг хариуцан ажиллаж, ашиглалтад оруулахаар байгаа.


Сэтгэгдэл

Иргэн [64.119.16.89] 2020-05-20 20:10:00

Эко д хэдхэн мэргэжлийн инжнёр өрлөгчин 10 хүрэхгүй байдаг гэсэн бусдыг 100 айлын би чаднаш дээ хүмүүсээс олж авч бгаа тул бхрилга чанаргүй нурж унах аюултай байдаг.жишээ голдён пөрк 1 .2 гранд вилла хотхон дутуу хиигээд оршин суугчдыг хохироосон гээд тоочоод байвал зөндөө.хулхины компани.

Зочин [103.229.123.48] 2020-05-20 17:18:16

Эко констракшен гэж барилгын хамгийн хамгийн адгийн муу ком 5 жил дараалан шилдэг боллоо гэх юм, барилга барих гэж дэндүү муу шүү дээ!!


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.