Оскарын наадмыг хойшлуулж магадгүй

Aдмин / Гадаад мэдээ

АНУ-ын кино урлагийн академи Оскарын шагнал гардуулах 93 дахь удаагийн ёслолыг 2021 онд болгож хойшлуулж магадгүй тухай “Variety ” сэтгүүл эх сурвалжуудын мэдээллээс иш татан уламжилжээ.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, эцсийн шийдвэр хараахан гараагүй байна. Одоогийн байдлаар Оскарын наадмыг ирэх оны хоёрдугаар сарын 28-ны өдөр “ABC” телевизээр шууд дамжуулахаар төлөвлөж байгаа аж.

Коронавирусний халдвар тархсантай холбогдуулан Америкийн кино урлагийн академи онлайнаар цацагдсан кинонуудаас Оскарын шагналд нэр дэвшигчдийг тодруулахыг дөрөвдүгээр сарын сүүлчээр түр хугацаагаар зөвшөөрсөн юм. Академийн журамд заасны дагуу шагнал гардуулах ёслолоос өмнө Лос-Анжелес хотын арилжааны аль нэг кино театрт дор хаяж нэг долоо хоногийн турш гарсан кинонууд л шагналд нэр дэвших боломжтой болдог байна.

Эх сурвалж: Монцамэ


Сэтгэгдэл

h [64.119.27.46] 2020-05-21 20:18:09

madonna.ner.dewshine


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.