Сингапурын шүүх анх удаа “Zoom” үйлчилгээгээр дамжуулан цаазын ял оноожээ

Aдмин / Гадаад мэдээ

Сингапурын Дээд шүүх анх удаа “Zoom” платформ дээр видео хэлбэрээр шүүх хурал явуулах замаар гэмт хэрэгтэнд цаазын ял оноожээ. Энэ тухайн тус улсын дээд шүүхийн байгууллагын албан ёсны төлөөлөгч Куань Цянь Ин мэдэгдсэн байнаа.

Сингапурын Дээд шүүх 37 настай Малайзын иргэнд 2011 онд мансууруулах бодисны хууль бус наймааг хийсэн хэрэгт оролцсоных нь төлөө ялын дээд хэмжээг оноожээ.

“Энэ нь алсаас шүүх хурал явуулж, цаазын ял оногдуулсан анхны тохиолдол болж байна. Коронавирусний тархалтын эрсдэлийг бууруулахын тулд орон нутгийн шүүгчид шүүх хурлыг алсаас явуулах болсон” гэж тэрбээр хэлсэн байна.


Эрүүгийн гэмт хэргийн материалаас дурдсанаар, иргэн Пунитан Гэнасан нь Малайзаас Сингапур руу 28 грамм героин зөөвөрлөсөн хэрэгт буруутгагджээ. Хар тамхи хууль бусаар эргэлтэнд оруулах нь Сингапурт хамгийн хүнд гэмт хэргүүдийн нэгд тооцогддог байна.

Эх сурвалж: Монцамэ


Сэтгэгдэл

Зочин [103.26.195.103] 2020-05-21 18:32:44

Хууль гэж хууль юмаа манайд яэж бна хар тамхинд холбогдсон хүн зурагтаар гараал гэмт хэрэг хийж шоронд орсон хүн мандаал од болоол явахийн

Зочин [183.177.99.242] 2020-05-21 12:02:26

энэ хуулиар бол манай элит давхарга маань үр төлгүй болох байх даа кккк

Зочин [192.82.70.159] 2020-05-21 08:27:05

Манайх 28 г. битгий хэл хэдэн зуун КГ- аар ярьдаг биш билүү ...


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.