МАН ба бие даагчид

Aдмин / Улстөр

Ямар ч үнэ цэнээр хамаагүй ялалт байгуулах гэсэн бүлэг хүмүүс сонгууль гэх сунгаанд хүч үзэцгээж байна. Тэр, энэ нам гэлтгүй бүгд өрсөлдөгчөө харлуулсан утга агуулгатай зүйлс олон нийтийн сүлжээгээр цацах болж. Сонгуулийн дараа амьдрал үргэлжлэхгүй юм шиг санаж, өнөөдрөөрөө амьдарч буй тэд хууль, дэг тогтоох үндсэн үүрэгтэй хууль тогтоох байгууллагын гишүүнд өрсөлдөхдөө хуульгүй, дүрэмгүй юм шиг аашилцгааж байна.

Эрх баригч намын 65 гишүүний 40 гаруй нь ЖДҮХС-гаас бизнес эрхлэгчдэд очдог бага хүүтэй зээлийг өөрийн хамаарал бүхий компаниараа дамжуулж авсан “хэрэгт” орцгоосон. Иймд намын дарга нь уг сангаас зээл авсан, ямар нэг байдлаар нэр холбогдсон гишүүдээ нэр дэвшүүлэхгүй гэсэн ч хэлсэн, ярьсандаа байж чадсангүй.

Олны ярьж заншсанаар ЖДҮ-чдээ бүгдийг нь нэр дэвшүүлэхгүй гэхээр танигдаж амжаагүй хүмүүсээ сонгуульд сойх шаардлага үүссэн учир арга буюу иргэдийн боломжийг хулгайлсан хууль тогтоох байгууллагын зарим гишүүндээ мандат өглөө. Тэд сонгуулийн пиараа хэрхэн явуулахаас МАН-ын сонгуулийн амжилт шалтгаална. Хэдий ЖДҮ-д нэр холбогдсон зарим гишүүнээ нэр дэвшүүлээгүй ч сонгуулийн үр дүнгээр байгуулагдах Засгийн газар сонгуульд өнжсөн ЖДҮ-чдээс бүрдэхээр харагдаж байна.

Бие даагчид сонгогдоод улстөржиж, талцсаар сонгогчдынхоо төлөөлөл сонгодог утгаараа болж чадахгүй байна. Ийм үед намууд нэр дэвшигчдээ ард түмний төлөөлөл болохуйц нэр цэвэр хүмүүсийг “сойх”-ыг цаг үе шаардах болж.

Дараагийн нэг асуудал бол МАН мэдлэг, боловсролтой, төрийн албаны туршлагатай хүмүүсээ өнжөөсөн нь нэр цэвэр СV-тэй хүмүүсээ өрсөлдүүлж, бодлогын түвшинд улс орны хөгжлийг тодорхойлоход түүчээлнэ хэмээж байсан амлалтаасаа буцсан үйлдэл болов. Энэ нь АН-д сонгуулийн гол тактикаа болгох өгөөш болж орхив. АН-ын нэр дэвшигчдийн 71 хувь нь шинэ хүмүүс. Энэ талаар тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баатархүү “Манай намаас нэр дэвшигчдийн 46 хувь нь эдийн засагч, санхүүч, 33 хувь нь эрх зүйч, 7.6 хувь нь инженер мэргэжилтэй. Мөн нийт нэр дэвшигчдийн 71.4 хувь өмнө нь төрийн өндөр албан тушаал хашиж байгаагүй хүмүүс. Эдний дотор 50 орчим хувь нь залуус байгаа” гэж байв. Харин МАН нэр дэвшигчдийнхээ талаар дорвитой мэдээлэл хэвлэлийнхэнд өгсөнгүй. Ямар боловсролтой, ажлын туршлагатай хүмүүс нэр дэвшиж байгаа талаарх прогноз өгөөгүй нь ихэнх хууччуулаа сонгуульд “сойсон”-той холбоотой байж болох.

Харин МАН нэр дэвшигчидтэй хариуцлагын гэрээ байгуулсан нь анхаарал татав. ЖДҮХС-гийн зээлд нэр холбогдсон, мөн бусад асуудалд орооцолдож байсан нэр дэвшигчдээсээ “Нэгдүгээрт, ёс зүйтэй, эх орноо гэсэн итгэл сэтгэлтэй. Хоёрдугаарт, мэдлэг боловсролтой, гуравдугаарт, төр түших туршлага чадвартай байгаарай” гэсэн нь иргэдийн боломжийг хулгайлж, эрх мэдэл, албан тушаал, мэдээлэлд ойр байдлаа ашиглан, өөрийн хамаарал бүхий аж ахуйн нэгжүүддээ давуу байдал олгож байсан гишүүдээсээ ёс зүй, эх орноо гэсэн сэтгэл нэхэж байгаа нь өөрөө үнэнтэй хэр нийцэх ойлголт юм бол гэх асуулт гарч ирж байна.

Сөрөг хүчин АН-ын хувьд ч ялгаагүй хууль хяналтын байгууллагаар шалгагдаж буй цөөнгүй хүн нэр дэвшиж байх. Ерөөс УИХ-ын гишүүн болчихвол халдашгүй бүрэн эрхээрээ хаацайлж, хэргээ хаалгах, даруулах, хуулийн байгууллагаас зугатах, орогнох газар нь парламент болжээ. Иймийн учир улс төрийн намуудаас нэр дэвшихээр улайран зүтгэж, квот авч чадаагүй нэг нь намаа муулах, эсрэг ажиллагаа явуулж өс санах хэвийн үзэгдэл болж, муугийн жишээнд зүй ёсоор ортлоо хөгжжээ.

Улс төрийн намуудын босго ийм намхан байгаа учир төрийн түшээгийн зөөлөн сэнтийд залрах гэсэн бие даан нэр дэвшигчид сонгуулиас сонгуулийн хооронд нэмэгдэх болжээ. Заримыг нь намуудын өрсөлдөгчид санал хуваах зорилгоор зардлыг нь төлөөд нэр дэвшүүлж буй ч бие дааж улс төрийн сонгуульд үзэх сонирхолтой хүмүүс буурахгүй байна. Тухайлбал, өнгөрсөн 2016 оны сонгуулиар хамгийн олон буюу 69 бие даагч нэр дэвшиж байсан бол энэ удаа 208 хүн өрсөлдөхөөр Үндэсний Аудитын газарт мөрийн хөтөлбөрөө хянуулахаар өгөөд байгаа юм. Тэднээс зарим нь АН болон жижиг намуудад орж, нэр дэвшихээр болсон ч бие даагчдын тоо өмнөх сонгуулиас нэмэгдэх хандлагатай байна.

Энэ нь бие даагаад ч болтугай УИХ-д сонгогдчихвол гишүүний товчлуураа ашиглан, амар хялбар аргаар баяжих сонирхол, эрх ашиг нуугдаж байна.Учир нь, өнгөрсөн долоон удаагийн парламентад бие дааж сонгогдож байсан түшээд тойргийнхоо төлөөлөл, дуу хоолой болж, олигтой ажиллаж чадаагүй. Тийм боломж ч хуулиар хомс. Тойрогтоо ахиу төсөв төсөвлүүлэх гэхээр дэмжлэг авдаггүй. Энэ удаагийн парламентад С.Жавхлан бие даан УИХ-д сонгогдсон ч дорвитой ажиллаж чадаагүйгээр үл барам чуулган, Байнгын хороогоор хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөлд завсарлага авах эрх зүйн орчны талаар ямар ч ойлголтгүйгээ мэдэгдэж, гишүүдийн элэг доог болж байв. Тиймээс бүрэн эрхийнхээ хугацааны төгсгөлд АН-д элсэж, тэндээс нэр дэвших эрхээ аваад байна. Түүний өмнөх парламентад Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун, С.Ганбаатар нар бие даагч гишүүн байсан ч мөн л парламентад төдийлөн байр сууриа бэхжүүлж чадаагүй учир бүрэн эрхийн хугацааныхаа төгсгөлд намд элсэж байсан билээ. Нэгэнт улс төрийн намаар дамжуулж төрийн эрх барьж буй учраас төрийн эрх барих дээд байгууллагад намуудын төлөөлөл жин дарж ирсэн.

Товчхондоо, бие даагчид сонгогдоод улстөржиж, талцсаар сонгогчдынхоо төлөөлөл сонгодог утгаараа болж чадахгүй байна. Ийм үед намууд нэр дэвшигчдээ ард түмний төлөөлөл болохуйц нэр цэвэр хүмүүсийг “сойх”-ыг цаг үе шаардах болж. Өнөөдрийнх шиг намын даргад тал зассан эсвэл ойрын итгэлтэй хүнээ нэр дэвшүүлдэг байдал ирэх сонгуулиудад хэвээр үргэлжилж болохгүйг цаг үе, шинэ үеийн залуусын хандлага харуулах болжээ. Үүнийг дагаад улс төрийн намууд төлөвшиж, энэ талаарх хууль, эрх зүйн орчиндоо “салхи” оруулахгүйгээр өнөөдрөөрөө маргаашийг төсөөлж болохооргүй түвшинд сонгогчдын боловсрол хүрч ирсэн байна.

Эх сурвалж: www.npost.mn


Сэтгэгдэл

Zochin [192.82.68.41] 2020-05-21 22:45:06

Oyunchimeg hereggvidee shal hudalch gar

Зочин [202.9.47.14] 2020-05-21 17:48:12

МАН-АН 2-оос ганц 2сайн хүнээ аваад энэ2 намд засаг барих эрх олгохгүй б.х хэрэгтэй.Зөвхөн хяналт тавих хэмжээнд байхад болно.

зочин [103.14.37.4] 2020-05-21 14:47:19

Коммунистууд үеийн үед худлаа гэрээ байгуулж дүр эсгэдэг

Zochin [202.126.89.165] 2020-05-21 13:20:23

Za za zaaa yamarch bsn huukiig namaar ni demjij oroltsono. Uchir bn.

Шудрага иргэн [64.119.19.59] 2020-05-21 12:20:13

монголчуудаа бид 30 жил эд нарыг толгой дээрээ шээлгэлээ юу өөрчлөгдөв ард иргэдийн амьдрал улам доошилсоор өөрсдөө ханаж цадахгүйгээр баяжсаар хувалз болцгоосон тэгээд худлаа шудрага царайлсан жүжигчид хамгийн их хулгайч нар ан ба ман-с дэвшээд бгаа хүмүүс нэг иймэрхүү Одоо ЭХ Орончдоо л гаргамаар бна Худалч гаруудыг зайлуулаад өгөөч миний Ард түмээн гуйж бна

Зочин [66.181.183.189] 2020-05-21 12:07:52

УРЬХАН ГЭЭД ДАРХАНЫ ЗАМД БАЙДАГ ХООЛНЫ ГАЗРЫН ЭЗЭН УЛААН ЧИНБААГИЙН ОХИН НЬ ЭНЭ УНДРАМ БОЛЖ ТААРЧ БАЙНАА ДАА . НӨХӨР ХҮҮХЭДГҮЙ АН-ЫНХАН БАЙЖ ЯАЖ ХУДЛАА ХЭЛЖ ЧАДАВ АА . НҮҮРС ЗӨӨГӨӨД СҮҮЛИЙН ҮЕД ИХЭД МӨНГӨЖСӨН ДӨӨ

Зочин [202.126.89.147] 2020-05-21 12:06:05

Oyunchimegiig zailuulaad Davaasuren gekh busguig devshuulekh baisiin

ДУЛМАА [64.119.19.59] 2020-05-21 11:59:08

МАН САРАНГЭРЭЛ ОЮУНЧИМЭГ ХОЁРООС БУСАД ЭМЭГТЭЙЧҮҮДЭЭ БОЛИО ГАНДИ ОЛОН ЯАМНЫ САЙД БАЙСАН ТӨР АРД ТҮМЭНД ХЭРЭГТЭЙ ЮУ Ч ХИЙГЭЭГҮЙ ОДОО ЭМЭЭШДЭЭ ЦОГЗОЛМААС ӨӨДТЭЙ ЮМ ГАРАХГҮЙЭЭ ХӨГШИН ХҮН МӨНХЦЭЦЭГ 4 ЖИЛ ЮУ ХИЙСЭН ЮМ ӨӨРТЙНХӨӨ ОРЛОГЫГ 5 ДАХИН НЭМЭГДҮҮЛСЭН ХЭЛГҮЙ ДҮЛИЙ ЦАРАЙЛЧИХААД БОЛОВСРОЛГҮЙ ШАХУУ ӨНӨРБОЛОР ЧОНОТОЙ НИЙЛСЭН ГЭРИЙН НОХОЙ ЭРЛИЙЗЖСЭН БҮР АЮУЛТАЙ МОНГОЛЫН ТӨЛӨӨ ЮУЧ ХИЙХГҮЙ АШИГ СОНИРХОЛЫН ТӨЛӨӨ УИХ РУУ УЛАЙРАН ЗҮТГЭЖ БГААШДЭЭ АНУЖИН ЖАРГАЛМАА НАР БҮР ЦААШАА УУЛАНД АДУУ ЯНЦГААХАД ТАЛД ИЛЖИГ ТУРГИАД ЯАХАВ ӨӨРСДӨӨСӨӨ ИЧДЭГГҮЙ ЮМ БАЙХДАА АРАЙ АРАЙ МАН.-Д ӨӨР ХҮМҮҮС БАЙДАГГҮЙ БОЛЧИХСОН ЮМУУ ХҮРЭЛСҮХ ХЭЛСЭН АМАНДАА БИШ ЗҮГЭЭР ПОП НӨХӨР БНАДАА ӨНӨӨХ СЭЛЭМ ЭНЭ ТЭР НЬ ХААЧСАН ХИЙ ХУДЛАА ХООСОН СҮРЖИГНЭЛ БАЙЖЭЭ ШУДРАГЫГ ХҮССЭН МОНГОЛЧУУДЫН ХҮСЭЛ ДЭЭР ТАВЬСАН ЖҮЖИГ МАН.-С ДЭВШСЭН ЭРЧҮҮД НЬ БОЛОХООР АЛДАРТ ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИНГУУД ШУДРАГА ЦАРАЙЛСАН ЖҮЖИГЧИД БЯМБАЦОГТ СҮ.БАЬБОЛД РАДНААСЭД ГЭЭД Л ЦААШ ХӨВӨРНӨ СОНГУУЛИАР ХУВЬСГАЛ ХИЙЁЭЭ ЭХ ОРОНЧ ОЮУНЫ ӨНДӨР ЧАДВАРТАЙ ЗАЛУУСАА ДЭМЖ

Зочин [202.126.89.147] 2020-05-21 12:05:15

Oyunchimeg shig khogiin khudalch gar bur zailakh kheregtei

Зочин [202.179.21.236] 2020-05-21 11:54:10

Энэ жилийн Сонгуулийг Сонгуулийн хувьсгал хийнэ гээд байгаа шинэ шижгэр залуусаа сонгоод үзье гэж уриалмаар байна.Ингэж л бид Монголчууд урьдах 30 жилийнхээ алдааг нэг засаж чадаха эсэхээ сорих сонголт ирээд байна гэж харж байгаа шүү.Сонголтоо зөвхийж Эх оронч,Эрдэм боловсрол тэгш,Авлигаас хол,Шудрага залуусаа л гаргах хэрэгтэй шүү Сонгогч олон түмэн минь ээ?

иргэн [64.119.25.122] 2020-05-21 11:45:11

Ядуурталаа та нарийг харсан.Одоо ёстой та нарийг хэн ч сонгохгүй.та нар ичээч .ичих булчирхайгаа эмчлүүлээд зайлцагаа.Одоо болно.Гэртээ суух ямар байхийг мэдэж - ав - Ард түмэн тэнэг биш,Хөдөөний хүмүүс ч та нарийг сонгохгүй Горд!!!!!!!!!!!!

MOGEUH [202.55.188.34] 2020-05-21 11:07:49

Mongolin anhni Ontsgoi Gamshgin Ersdel unlegchdin holboo ard irged ta buhen gaduur baga yavaj garaa saitar ugaaj gertee agaar solij maska zuuj hevshih MOGEUH

Нил Нууц месэжүүд илгээчих юм аа. Кх! [202.131.225.53] 2020-05-21 11:27:58

"Гадуур бага явж" - гэртээ сууж элдэв нам, нэр дэвшигдийн ЯТГАЛГАНД бага өртөх, уламжлалт хэвшмэл намынхаа төлөө саналаа өгөхөд бэлтгэх."Гараа сайтар угаах" - элдэв шинэ зүйлийг барьж авахгүй, гар буюу санаа сэтгэлээ намдаа ҮНЭНЧ, тогтуун байлгаж байх. "Гэртээ агаар сольж" - намынхаа нэрийг унагаасан хүмүүсийг сольж оронд нь ШИНЭЭР орж ирсэн намынхаа хүмүүсийг сонгох. "Маскаа зүйж хэвших" - тухайн намыг дэмжиж байгаагаа МАСКНЫ хойно нууж нууцлах. Нэг иймэрхүү мессеж сонгуулийн үеэр илгээгээд байгаа юмаадаа! Кх-кх-кх!

Bathurel [124.158.120.82] 2020-05-21 11:03:14

AN zalyychyyd garch ireed shydraga ajillana geh batalgaa bhgui bur l.byjignyylana shuude toriin ajil gedeg chini meregshsen tor zasagt olon jil ajilasan asyydlaa meddeg humuus hiine uu gehees haa hamaagui humuus hiideggui um aa! Odoo mongol ard tumen dahin byjignyylj dampyyryylhiig daah noots bololtsoo bhgui

Зочин [103.229.120.184] 2020-05-21 10:37:52

Бие даагч нэртэй урвагчдыг сонгох хэрэггүй

Зочин [192.82.65.51] 2020-05-21 11:36:29

Шодрогос гишууниийг дахин сонгох байсан юм даа.

Зочин [202.126.88.197] 2020-05-21 10:58:41

Чг үнэн. Ганбаатар МАХН-д, Жавхлан АН-д урвалаа штээ. Харин З.Алтай ёстой шийр зааж ямар нэгэн намд урваагүй.


17 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
17 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.