АНУ: Бид 15 мянга орчим хиймэл амьсгалын аппаратыг дэлхийн 60 оронд илгээнэ

Н.Баярмаа / Гадаад мэдээ

Манай улс дэлхий даяар 60 гаруй оронд 15 мянга орчим хиймэл амьсгалын аппарат илгээнэ гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео лхагва гарагт “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

Өнгөрсөн лхагва гарагт 50 хиймэл амьсгалын аппарат ачсан цэрэг тээврийн С-17 нисэх онгоц Чарлстон цэргийн баазаас Москва руу нисжээ. ОХУ руу илгээх аппарат болон дагалдах хэрэгслүүд, хүргэлтийн нийт өртөг нь 4.7 сая ам.доллар болж байгаа аж.

“COVID-19”-н халдварт өвчинтэй тэмцэхэд нь ОХУ-д туслах зорилгоор АНУ тус улс руу 200 хиймэл амьсгалын аппарат үнэгүй илгээнэ. Үүнээс гадна бид 60 гаруй улсад нийт 15 мянга орчим хиймэл амьсгалын аппарат илгээж, цар тахлын эсрэг тэмцэлд дэлхийд тэргүүлэгч байхаа амласан” хэмээн тэрбээр хэлжээ.


Сэтгэгдэл

MOGEUH [202.55.188.34] 2020-05-21 11:19:55

Mongolin anhni Ontsgoi gamshgin ersdel unlegchdin holboo ard irged ta buhen gaduur baga yavaj garaa saitar ugaaj gertee agaar solij maska zuuj hevshih MOGEUH


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.