Зам тээврийн ослоор нас барах тохиолдол буурахгүй байна

Н.Баярмаа / Хууль

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 7 хүн гэмтсэн, үүнээс 3 нь хүүхэд, Ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 1, орон нутагт 6 хүний амь нас хохирсны 2 нь хүүхэд байна.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

Өчигдөр буюу 2020.05.20-ны өдрийн 08 цаг 30 минутын орчим ХУД –ийн 3-р хороо Чингисийн өргөн чөлөө, “Бармаш” ХХК-ийн баруун замд Toyota Allion маркийн автомашин Toyota Prius маркийн автомашинтай мөргөлдөж, Улмаар Toyota Prius нь зорчих хэсгийн гадна зогсож байсан явган зорчигч 46 настай эрэгтэй, Э-г мөргөж амь насыг нь хохироосон,

Мөн өдрийн 20 цаг 30 минутын орчимд Архангай аймаг, Их тамир сум Бугат баг “Ахитын давааны ар” гэх газар шороон замд, улсын дугааргүй бага оврын трактор онхолдож, жолооч 26 настай эрэгтэй, О-гийн амь нас хохирсон,

Мөн 20:00 цагийн орчимд Завхан аймаг, Яруу сум “Загастайн даваа” гэх газар шороон замд Toyota Raum маркийн Д жолоочтой автомашин онхолдож, зорчигч 72 настай эмэгтэй С, 13 настай эрэгтэй, Б-гийн амь насыг хохироосон,

Мөн өдрийн 20 цаг 15 минутын орчимд Хэнтий аймаг, Цэнхэр мандал сумын 1-р баг “Цэнхэрийн голын гүүр” гэх газар асфальтан замд Nissan Advan маркийн Ц жолоочтой автомашин онхолдож, зорчигч 56 настай эмэгтэй Ц, 6 настай эрэгтэй Ц, одоогоор нэр, хаяг нь тодорхойгүй 30-35 орчим насны эрэгтэй нарын 3 хүн амь нас хохирсон хэргийг тус тус шалгаж байна.

Иймд замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцохгүй байх, орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.


Сэтгэгдэл

Зочин [64.119.25.169] 2020-05-22 11:54:22

Автораллид явж байгаа юм шиг баруун согойгүй гүйцэж түрүүлэн хурдалдаг далдагнасан нөхдүүд л их осол аваар гаргаж байна.Тухайн замын нөхцөл байдалд хурдыг тохируулж явна гэсэн ойлголт тархинд нь байхгүй нөхдүүдийг ёстой орк гэхээс өөр юу гэхэв.

ЖОЛООНЫ ҮНЭМЛЭХ [202.179.13.130] 2020-05-21 16:42:37

Жолооны күрс ийм муу байдах яаж буурах вэ? Жишээ. Миший охон хямдхан сураад муу жолооч болоод осол орвол надад том гарз болно. Түүний оронд би 1 , 2 сая төгрөг төлөөд сайн жолоо барьдаг охинтой болсон дээр биздээ дарга нарааа!!! 1 . Жолооны күрсийн үнийг хангалттай өсгө, 2. Буруу үрүүлтэй машин дээр давхар дадлага хийлгэ. 3. Өөр юугаар сайжруулж болхоор байна? Чи сайн жолооч байж болно, өөдөөс чинэ ирж яваа машины жолооч 250 мянгаар үнэмлэхээ авсан хүн гэдгийг бүү март. Тэр машин чиний хэд наслахыг тодорхойлж байдаг. ИЙМ Л БАЙНА НИЙТИЙН АМЬД ЯВАХ ЭРХ.

Зочин [182.160.35.144] 2020-05-21 16:33:37

Энэ Тээврийн Цагдаагийн АЛБА ӨӨРӨӨ МАШ МУУ АЖИЛЛАЖ БайгааГИЙН Илрэл Л ШДЭЭ

Зочин [202.9.47.28] 2020-05-21 15:22:27

Роботоор жолоодуулдаг болчвол оркуудын эрин үе дуусна

би [202.70.44.46] 2020-05-22 11:05:36

үхсний чинь робот

Зочин [203.91.115.50] 2020-05-21 14:37:16

Huduu oron nutag taa jolooch bolj bgaa humuus mashin barij chaddaj bnu !? duremee medej bnuu !?

Зочин [202.126.88.142] 2020-05-21 14:30:36

Замаа оргон болго голоор нь хашлага хий !!!

zochin [202.9.46.241] 2020-05-21 14:04:23

khotod khurdiig 50 km/tsag bolgokh kheregtei.

Зочин [213.108.105.184] 2020-05-21 13:30:25

ОЛОН АРВАН ЖИЛ ДАЙНЫ ХӨЛД НЭРВЭГДСЭН СИРИ, АФГАН, АФРИКИЙН ОРНУУДЫН ЗАМ МАНАЙХААС ДЭЭР БАЙХ ЮМ. ЭНЭ МОНГОЛД БОЛЖ БАЙГАА ЮМ НЭГ БАЙНА УУ? УЛСААРАА ДАМПУУРЛАА. СОНГУУЛИА ӨӨРӨӨР ӨГӨӨД БОЛДОГГҮЙ ЮМ БОЛ ЗАСАГЛАЛЫН ХЭЛБЭРЭЭ ӨӨРЧЛӨХ ХЭРЭГТЭЙ. ХААН ЯДАЖ ХҮЧТЭЙ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАСАГЛАЛ ХЭРЭГТЭЙ.


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.