Ховд голын усанд өчигдөр гурван иргэн осолджээ

Н.Алтанцэцэг / Орон нутаг

Ховд голд өчигдөр гурван хүн осолдсон харамсалтай хэрэг гарчээ.Тодруулбал, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Их булан багийн “Ховд” голд гурван иргэн живсэн тухай дуудлагыг Онцгой байдлын байгууллага тавдугаар сарын 20-ны өдрийн 10:30 цагт хүлээн авжээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчид 10:40 цагт очиж, мөн өдрийн 10:55 цагт тус аймгийн Өлгий сумын харьяат иргэн 70 настай, эрэгтэй А, 33 настай, эрэгтэй Е, 18 настай, эрэгтэй М нарын цогцсыг “Ховд” голын уснаас гаргасан байна. Цогцсыг аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн хошууч Д.Мөнхдөлд шилжүүлэн өгчээ.

ЗӨВЛӨМЖ

  • Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх тухай мэдээ мэдээлэл, дохиог хүлээн авсан даруйдаа бусдад дамжуулах, түгээх,
  • Хүүхдийг хараа хяналтгүйгээр орхилгүй, гол мөрөн, нуур, цөөрөм, тогтоол усны орчимд тоглуулахгүй байх,
  • Амралт, аялал, зугаалгаар явахдаа усны ойролцоо амарч зугаалахгүй байх, нэгдсэн зохион байгуулалттай явах,
  • Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, нуурын усанд орохгүй байх,
  • Баталгаагүй зам, гүүрээр зорчихгүй байх,
  • Гэр, хашаа, саравч, орон байрыг гуу жалга, голын ойролцоох эрэг, татамд барихгүй, суурьшихгүй байх,
  • Үерийн ус зайлуулах суваг шуудуу, далан хашлага барих зэргээр өөрийн болон гэр бүлийнхээ амь нас, эд хөрөнгийг хамгаалж, гол усны ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.


Сэтгэгдэл

bataa [202.126.89.225] 2020-05-22 00:00:55

vmhii hasaguud hvvree hiij usand orosin

Hhhhhh [66.181.161.32] 2020-05-21 21:24:03

Hairan 2 zaluu huuhduud estoi denduu haramsaj bn

Зочин [64.119.23.177] 2020-05-21 17:58:51

Um mani badme hum


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.