ТОЙМ: Бодитой бүтээн байгуулалт хийж чадаагүй, бодлогогүй ажилласан ДӨРВӨН ЖИЛ

Ц.Анударь / Улстөр

Өнгөрсөн долоо хоногт Улс төрд өрнөсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Д.ЭРДЭНЭБАТ: БОДИТОЙ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙЖ ЧАДААГҮЙ, БОДЛОГОГҮЙ АЖИЛЛАСАН ДӨРВӨН ЖИЛ БАЙЛАА

2016-2020 оны Улсын Их Хурал завсарлаж байгаатай холбогдуулан Ардчилсан намын бүлгийн зүгээс УИХ болон Засгийн газрын үйл ажиллагаанд дүгнэлт өглөө.

image

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат: "АН-ын бүлгээс УИХ, Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдэд цаг үеийн асуудлаар нийт 32 удаа асуулга тавьж, бүлгийн гишүүд дангаараа 58 хуулийг санаачилсан.

Үүнээс онцлох нь: Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай, Жолоочийн даатгалын зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох тухай хуулиуд УИХ-ын босгыг давж, зарим хуулиуд нь батлагдан зарим нь хэлэлцүүлгийн шатанд явж байна. Үлдсэн бүх хуулиудыг эрх баригчид УИХ-аар хэлэлцүүлээгүй. Мөн хугацаанд

АН-ын бүлгээс уих-ын даргад есөн удаагийн шаардлага, Монгол Улсын ерөнхий сайдад 22 удаагийн шаардлага хүргүүлсэн

УИХ-ын чуулганд хууль батлах, хууль тогтоомжийн төсөл 26 удаагийн санал дүгнэлтийг бичгээр өгч, чуулганы хуралдаанд танилцуулсан байна. Өнгөрсөн дөрвөн жилийн үйл явцыг та бүхэн маш сайн мэдэж байгаа.

УИХ-аар шийдэгдсэн хамгийн гол зүйл бол Үндсэн Хуулийн нэмэлт өөрчлөлт. Үндсэн Хуулийн нэмэлт өөрчлөлт оруулахад АН-ын бүлэг ардчиллын баталгаа, ардчилсан парламентыг үгүй болгох үйл явц бий болох вий гэдэг болгоомжлолын үүднээс нэлээд хатуу байр суурьтай ажиллалаа.

Эдийн засаг, төсөв, орон нутгийн бие даасан байдал, эдийн засгийн төвлөрлийг бууруулах тухай асуудал бидний санасан хэмжээнд Үндсэн Хуулийн нэмэлт өөрчлөлтөд сууж чадаагүй. Харин бидний гаргасан зарим нэг гол саналууд дэмжигдсэн.

УИХ-ын гишүүний ёс зүй, хариуцлагын тухай асуудал Үндсэн Хуульд бодитоор тусгагдсан. Ерөнхий сайдын бүрэн эрхийг нэмэгдүүлэх, УИХ-ын гишүүн давхар дээлтэй байхыг бууруулах болон орон нутгийн бие даасан байдлыг нээх, шүүхийн шударга тогтолцоог бий болгох зэрэг тодорхой саналууд дэмжигдсэн.

Бүхэлд нь дүгнээд үзэхэд, АН-ын бүлгийн гишүүд хэдийгээр цөөн байсан ч ардчилсан Монгол Улсаа хамгаалах үйлсэд өөрсдийн хувь нэмрийг бодитой оруулсан. Үнэмлэхүй олонхийг бүрдүүлсэн МАН 65 суудал авсны дараа хэд хэдэн үйл явц тодорхой боллоо.

  • Бодитой бүтээн байгуулалт хийж чадаагүй, бодлогогүй ажилласан дөрвөн жил байлаа.
  • УИХ-ын гишүүд болон төрийн бүх шатны албан хаагчдын ёс зүй алдагдсан дөрвөн жил байлаа.
  • Эдийн засгийн өсөлт ард иргэддээ хүрч чадаагүй, үнэмлэхүй олонхиороо хуулийг өөрсдийнхөө эрх ашигт нийцүүлсэн, ард олонд ашиггүй хуулиудыг санаачилсан, төсвийн алдагдал хэмжээнээсээ хэтэрсэн, хөрөнгө оруулалтын үр дүн огт байгаагүй дөрвөн жил байлаа" гэв.

2020.05.18

ҮНДЭСНИЙ ӨВ СОЁЛ, ТҮҮХ, УЛАМЖЛАЛЫГ ИЛЭРХИЙЛСЭН ШИЛДЭГ БҮТЭЭЛИЙН ХОЁРДАХЬ УРАЛДААНЫГ ЗАРЛАВ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн санаачлагаар түүний ивээл дор хоёрдахь удаа энэхүү уралдаан зохион байгуулагдах гэж байна. 300 орчим сая төгрөгийн санхүүжилт бүхий тус уралдааны гол зорилго нь Үндэсний их баяр наадмыг угтаж, Монгол үндэсний өв соёл, түүх уламжлал, ёс заншил, өвөрмөц онцлогийг илэрхийлсэн, ард иргэдэд эх оронч үзэл, бахархлыг төлөвшүүлэхэд чиглэсэн радио, телевизийн бүтээлийг арвижуулах, үндэсний бүтээлийг олон нийтэд хүртээмжтэй хүргэхэд төрөөс дэмжлэг үзүүлэхэд оршиж байгаа юм.

2020.05.19

ЭРСДЭЛТЭЙ НӨХЦӨЛД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БАЙГАА АЛБАН ХААГЧДЫГ ОРОН СУУЦЖУУЛНА

image

Төрийн үйлчилгээний болон төрийн тусгай албан хаагчдыг түрээслээд өмчлөх хэлбэрээр орон сууцаар хангах тухай Засгийн газрын тогтоол баталлаа.

Тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Коронавируст халдварын цар тахлын үед эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа төрийн үйлчилгээний болон төрийн тусгай албан хаагчдад зориулсан түрээслээд өмчлөх хэлбэрээр орон сууцтай болгох тусгай хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэх аргачлалыг нарийвчлан гаргаж батлахыг БХБ-ын сайд Х.Баделхан, НЗД С.Амарсайхан нарт үүрэг болгов. Хөтөлбөрийг цаг алдалгүй боловсруулан хэрэгжүүлж, алба хаагчдыг богино хугацаанд орон сууцанд нь оруулахыг Монгол Улсын Ерөнхий сайд онцгойлон үүрэг болгосон.

Зах зээл дээр борлуулагдаж байгаа ашиглалтад орсон орон сууцнаас 1300-1500 хүртэлх айлын орон сууцыг худалдан авч тус орон сууцнуудад гэрээний дагуу албан хаагчдыг оруулна. Үүнд шаардагдах төлбөрийн эх үүсвэрийг хэрхэн шийдвэрлэх талаар Сангийн яам, Монголбанк, НОСК хамтран төсөл боловсруулж, шийдвэрлүүлэхийг даалгав.

2020.05.20

МАНАЙ УЛС ОХУ-Д НЭГ САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНЭ БҮХИЙ МАХНЫ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛНЭ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар, ОХУ-д нэг сая ам.долларын үнэ бүхий махны тусламж илгээхээр шийдвэрлэсэн тухай Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар мэдэгджээ.

Тэрээр "Манай улс хоёр хөрштэйгээ иж бүрэн стратегийн түншлэлтэй, ижил түвшний харилцааг хөгжүүлэх гадаад бодлогын үзэл баримтлалтай. Энэ хүрээнд аль аль талдаа ижил тэгш хандсан бодлого явуулах ёстой. Үүнээс өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д шинэ коронавирус эрчимтэй дэгдэж байсан хүнд үед тус улсад айлчилж, 30 мянган толгой хонь хандивлаж байсан. Коронавирусын халдварын нөхцөл байдал сайжрахгүй байгаа хэцүү цаг үед дэлхий нийт бие биедээ харилцан тусалж цар тахлын нөхцөлөөс гарна" гэдгийг онцоллоо.

2020.05.21

С.ЭРДЭНЭ: АН ХУУЛИЙН ХУГАЦААНД НЬ БҮХ МАТЕРИАЛАА 100 ХУВЬ БҮРДҮҮЛЖ ӨГЛӨӨ

Ардчилсан нам 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийнхээ нэрсийг Сонгуулийн ерөнхий хороонд албан ёсоор хүргүүллээ.

Энэ талаар Ардчилсан намын дарга С.Эрдэнэ: "Сонгуульд оролцох эсэх асуудлыг СЕХ 76 нэр дэвшигчийн материалыг судалж үзсэний үндсэн дээр шийдвэрлэнэ. АН бүх материалаа хуулийн хугацаанд нь 100 хувь бүрдүүлж өгсөн. Манайд ямар нэгэн дутуу зүйл байхгүй. Нэр дэвшигчдэд өөрчлөлт ороогүй” гэлээ.

2020.05.21

МОНГОЛ УЛС ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМАА ХИЙНЭ

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурлаар Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмаа цаг үеийн байдал, шинэ нөхцөлд тохируулан зохион байгуулах нь зүйтэй хэмээн хуралдаанд оролцогчид 100 хувийн саналаар шийдвэрлэв.

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн байгаатай холбогдуулан бүх нийтийг хамарсан томоохон арга хэмжээг зохион байгуулах эсэх талаар эргэлзээтэй байсан. Тэгвэл ийнхүү Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны гишүүд түүх соёл, уламжлалын дархлаа болсон Үндэсний их баяр наадмаа зохион байгуулж, олон сар хорио цээрийн дэглэмд амьдарч буй ард иргэдээ хүндэтгэхийн зэрэгцээ сэтгэлзүйн дэмжлэг үзүүлж, уламжлалаа тасалдуулахгүй байх нь зүйтэй. Иймд иргэдийн бөөгнөрөл, цугларал үүсгэхгүйгээр, халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдөн Үндэсний их баяр наадмаа цомхон зохион байгууулах нь зөв хэмээн үзлээ.

2020-05-22


Сэтгэгдэл

Зочин [103.212.116.219] 2020-05-24 09:11:31

Юм хийгээгүй бол МАН-ын буруу биш хийлгээгүй АН-ын буруу .

Иргэн [59.153.113.76] 2020-05-24 07:32:13

МАН олон тvмэндээ vзэгдэж мэдрэгдсэн олон сайхан бvтээн байгуулалт хийсэн ба хийж ч байгааг vгvйсгэх аргагvй.

хийсэн бүрийг харлуулж болохгүй. [66.181.178.204] 2020-05-24 05:55:39

Ардын нам ардын засаг мандтугай.Хүний хийж бүтээсэн бүрийг үгүйсгэж болохгүй.Хүрэлсүхийн засаг сүүлийн 1 жжил 9 сарын хугацаанд улс төр болон э/з чамлалтгүй өөрчлөлт хийсэн.Замын ажлыг унагаж улс төржсөн хүмүүс бол Эрдэнэ болон түүний гар хөл болсон ТББ хийсэн ажил шүү.Бид хятад 100 замын мэргэжилтэнг өндөр шалгуураар үзлэгд хамруулан авчирсан бол замын ажил 50% орчих байсан та АН болон комент бичигч нар хариуцлагаа хүлээ.

иргэн [66.181.183.53] 2020-05-23 21:15:20

АРДЫН НАМЫНХАН ТӨР ЗАСГИЙН ТОЛГОЙД БАЙСАН ЦАГТ ЭНЭ НИЙГЭМД БУГШСАН МУУ МУУХАЙ БҮХЭН ХЭЗЭЭЧ АРИЛАХГҮЙ,100 ЖИЛИЙН ӨМНӨ МОНГОЛЫН АРД ТҮМЭН ХАМГИЙН ХОЦРОГДСОН ОРНЫ НЭГ БАЙСАН БОЛ ОДОО МӨН Л ХОЦРОГДСОН ОРНЫ НЭГ ГЭЖ НЭРЛЭГДСЭЭР БАЙГАА ШҮҮ ДЭЭ.АРДЫН НАМЫН ШУНАХАЙ АВИЛГАЛЧИД,ХУУРАН МЭХЛЭГЧИД,ТЭДНИЙГ УХАМСАРГҮЙГЭЭР ДАГАН СҮЖРЭГЧ НАРЫГ ЭРЛЭГИЙН ЭЛЧ АВЧ ЯВААСАй!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Зочин [66.181.182.181] 2020-05-23 21:56:02

Ан, ман ялгаагүйг ард түмэн мэдлээ.

Зочин [202.9.46.201] 2020-05-23 14:47:32

АН ёстой хуцваа Муу хужаагийн эрлийз Д.Эрдэнэбат ҮГ ын 4 жилийн ажлыг үнэлж дүгнээд бдг хэн юм бэ өмхий хужаа чинь Олигтой бүтээн байгуулалт хийгдээгүй гэнэ үү ёстой хуцваа Юмыг харлуулахдаа муулахдаа л сайн бх энэ муу хужаа Хужаа эрдэнэбатаа сохойсон п...да худэн дээр чинь Нефтийн үйлдвэрийн бүтээн байгуулалт дэд бүтэц нь баригдаад дуусаа биз дээ Одоо 5 н толгой Сайн-шандын төмөр зам тавигдаж бна,хэдэн арван шинэ сургууль цэцэрлэг баригдлаа,ард түмний цалин тэтгэвэрийг 2 удаа нэмлээ, танай намын хоосортол хулгай хийсэн улсын сан хөмрөгийг 5 тэрбум доллартай болголоо Энэ бүхэн бүтээн байгуулалт бишүү Хамгийн гол нь энэ ЗГ аас МАНАН гийн эсрэг тэмцэж эхэлсэн тодорхой амжилтад хүрч бгаг ард түмэн харж дэмжиж бга шүү Өмхий хужаа мэдэж ав Харин эсрэгээрээ АН ын үед өмхий хужаагийн сайд бх үед улс орныг минь самраа биз дээ та нар ёстой нэг ч бүтээн байгуулалт хийгээгүй ЗГ бол АН ын ЗГ шүү ард түмэн сайн мэдэж бгаа

иргэн [66.181.183.53] 2020-05-23 21:05:51

Ардчилалын хүчинд улс орон,нийгмийн амьдралд гарсан асар их өөрчлөлтийг мэддэггүй ,оюуны хомсдолтой нөхөр байхаа даа чи!!!! Эсвэл ардын намын луйварчдын нэг байх!!Аль ч талаас нь аваад үзэхэд иймэрхүү амьтныг "хүн сурэг" гэж нэрлэдэг . Улсын их хурал,засгийн газрын удирдах бүрэлдэхүүний хэдэн хувь нь ЖДҮ-ээс мөнгө тэрбум тэрбумаар нь мөнгө луйвардлаа!!! Аль намынхан хүүхэн хүчинддэг билээ???Аль намынхан Хадгаламж банкны мөнгөөр мөрийтэй тоглож дампуурууллаа?

Зочин [203.91.115.40] 2020-05-23 14:46:10

Сайжруулсан түлшний үйлдвэр утаагүй болгосон бас нефтийн үйлдвэр төмөр зам дэд бүтэц бас эрдэнэт салхитын мөнгөний ордын луйврыг зогсоосон гээд их юм хийлээ. АН-ы бүтээн байгуулалт гэдэг нь хулгай луйвар бонд хогны ногоон уут мэт л байхаа

Иргэн [64.119.24.147] 2020-05-23 11:59:54

АН бүтээн байгуулалт нэрээр баахан мөнгө идсэн. Зарим нь түүнийхээ төлөөсийг төлж шоронд орохоор .... Би намын гишүүн биш, МАН -д балиашигдаагүй, гэхдээ утаанд бага хордож энэ өвлийг давсан УБ- чууд.

Зочин [202.9.40.125] 2020-05-23 09:48:51

Kasinochid udirdaj baigaabtsagt bodloggui l yum hiine. Oron garan poporson 4 j

Нямсүрэн [202.126.88.37] 2020-05-23 09:24:13

Хоорондоо хэрэлдээд яах вэ энэ 4 жил өнж өнгөрсөн 30 жилийн алдаа ард олныг үгээгүй ядууруулж монгол орноо гадаадын Э.З ийн алуурчдад, мөнгө хүүлэгчдэд тонон дээрэмдүүлж өөрсдөө хамтран хөлжсөнөө нэг бодоцгоо дахиад буруу алхвал түүх өршөөхгүй...нэгэнт өнгөрсөн б.а...

Зочин [202.9.46.173] 2020-05-23 08:19:58

АН энэ жил дахиад мулт, яагаад гэвэл намын дарга нь манай хороололлыг хөгжүүлсэн гэж улайм цайм худлаа гуцдын. Хороолол ид хөгжиж байхад Эрдэнэ гуай чинь хүн алчихаад шоронд амарч байсан билээ. Аав ээж нь 14 р байранд байсан үнэн биздээ

Иргэн [202.179.26.62] 2020-05-23 08:19:17

Их зөв үнэн сайхан ярьжээ

Иргэн [202.179.26.62] 2020-05-23 08:14:32

АН Өмнөх сонгуульд үсгүй хусуулсандаа өширхөж үймүүлж түйвэргэсэн 4 жил байлаа. МАН энэ 4 жилд үнэхээр их юм хийлээ. Их хурлаа, хууль хяналтын байгууллагыг, намынхаа эгнээг хүртэл цэвэрлэн ариусгаж, болж бүтэхгүй болгоныг ил гаргасан үнэхээр ардчилсан Их хурлын жишгийг тогтоосон 4 жил байлаа

Yu hiisiin? [103.229.121.172] 2020-05-23 10:26:21

nalaih hurtel zam tavisaniigaa ih yum bolgoj yarij bga bol AH huvsgul hurtel zam tavitsan yum shuu lalar min

haha [192.82.71.6] 2020-05-23 08:32:12

MAN tegeed hun alaad huchin hiigeed yvah ni zov uu malaa


16 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
16 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.