Хүүхдийн бэлэгт агуулагдах сахар зохист хэмжээнээс 16 дахин их байна

Ц.Анударь / Эрүүл мэнд

Мэргэжлийн хяналтын байгууллагаас Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу эх үрсийн баярын хүрээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийгээд байна. Нийт 309 аж ахуйн нэгж байгууллага, 140 иргэнийг уг шалгалтад хамруулсан юм. 449 газрыг хамруулсан тус хяналт шалгалтаар 560 орчим зөрчлийг илрүүллээ. Иймд хүүхдийн бэлэг сонгохдоо сав баглаа боодлын бүрэн бүтэн байдал, хадгалах хугацаа, хадгалалтын горим алдагдсан эсэх, хаяг шошгыг сайтар нягтлахыг анхааруулж байна.

Мөн хүүхдийн бэлэгний сахарын агууламжид анхаарлаа хандуулахыг зөвлөж байна. Нэг ширхэг жүүс, нэг жигнэмэг, 3 төрлийн чихэр, түүнтэй төст бүтээгдэхүүн, нэг ширхэг шоколад буюу 6 ширхэг бүтээгдэхүүн орсон дундаж бэлэгний сахарын агууламжийг тооцож үзэхэд ойролцоогоор 412 грамм сахар агуулагддаг гэсэн судалгаа бий. Энэ нь ЭМЯ-аас гаргасан зөвлөмжөөр насанд хүрсэн хүний өдрийн сахарын хэрэглээ 25 грамм байдагтай харьцуулан үзэхэд даруй 16.5 дахин их байна.

Сахарын агууламж өндөртэй хүнсний бүтээгдэхүүнийг нэг дор их хэмжээгээр хэрэглэх нь хүүхдийн шүдийг өвчлүүлэх эрсдэлтэйгээс гадна хүүхдэд цатгалан мэдрэмжийг төрүүлж улмаар хоолны дуршлыг бууруулдаг. Энэ байдал удаан хугацаанд үргэлжилбэл хүүхэд шим тэжээлийн дутагдалд орох эрсдэлтэй юм.

Иймээс сахарын агууламж багатай, эрүүл, тэжээллэг, баталгаатай хүнсний бүтээгдэхүүн худалдан авахыг зөвлөж байна. СОНГОЛТ ТАНЫ ГАРТ…!


Сэтгэгдэл

Зочин [192.82.71.13] 2020-06-01 12:27:37

ene bol hor.amtatnuudad hynalt tavij anhaarah heregtei.manai undesnii uildveruud hurtel saahar bolon davs ihtei buteegdehuunuud gargaj bn.eruul mend hohirch bn.hynalt taviachee.standart gej bn u


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.