Мөрөнчүүд Япон, Солонгостой ижил шилэн кабелийн дэд бүтэцтэй боллоо

Aдмин / Технологи

Юнивишнийн гайхамшигт гурвалсан үйлчилгээг Гэр хорооллын бүс нутагт нэтрүүлэх “Юнивишнтэй гэр хороолол” төсөл өнгөрсөн жил Эрдэнэт хотод амжилттай хэрэгжиж, энэ жил 7 байршилд гурвалсан үйлчилгээ нэвтрүүлэхээр төлөвлөөд байгаа юм байна. Хөвсгөл аймгийн Мөрөн хотод гэр хорооллын онцлогт тохируулж, метал агуулаагүй буюу цахилгаан дамжуулдаггүй материалаар хийгдсэн шилэн кабелийг сонгон суурилуулсан нь цахилгаан дамжих, гал түймэр гарах эрсдэлийг хаах юм.

Энэхүү стандарт нь Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын шилэн кабелийн дэд бүтэцтэй ижил стандарт юм байна. Ийнхүү Мөрөн хотын айл өрхүд гадаад дотоодын 180 гаруй суваг, оюуны өмчийн зөвшөөрөлтэй 10,000 кино контент болон өндөр хурдны интернэт, суурин утсыг гэрээсээ авах боломжтой боллоо.

Юнивишн 280 мянган өрхөд гайхамшигт гурвалсан үйлчилгээг хүргэж, Дэлхийн болон Монголын шилдэг кино контентыг гэрээсээ хүлээн авах, өндөр хурдны интернэтэд холбогдох боломжийг олгодог. Ийнхүү гэр хорооллын бүс нутагт сүлжээгээ улам өргөтгөж Хөвсгөл аймгийн Мөрөн хотын гэр хорооллын 1-9 болон 11-14 дүгээр багуудын 6500 өрхөд сүлжээгээ оруулаад байна. Мөрөн хотын шинэ хэрэглэгчдэд нээлтийн урамшуулалтай гэдгийг дуулгахад таатай байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.