ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал орон нутагт ажиллаж байна

Ц.Анударь / Нүүр

Онцгой байдлын байгууллага, анги, салбарын үйл ажиллагаатай танилцах, цаг үеийн шаардлагатай асуудлыг шийдвэрлэх, алба хаагчидтай уулзалт зохион байгуулах, шинээр байгуулагдах гал түймэр унтраах, аврах анги, аврах нэгж, салбарын бэлтгэл ажлын явцтай танилцах зорилгоор Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал орон нутагт ажиллаж байна.

Тэрбээр өнөөдөр Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтэс болон Архангай аймгийн Онцгой байдлын газрын үйл ажиллагаатай танилцаж, алба хаагчидтай уулзлаа.

Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтэс нь Бат-Өлзий, Баян-Өндөр, Бүрд, Есөнзүйл, Өлзийт, Хархорин, Хужирт хэмээх үйлчлэх хүрээний долоон суманд хүрч үйлчилдэг. Гамшиг, ослын дийлэнх хувийг ахуйн гал түймэр, усанд осолдсон дуудлага эзэлдэг байна.

Харин Архангай аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид он гарсаар өнөөдрийг хүртэл 64 удаагийн гамшиг осол, аюулт үзэгдлийн дуудлагаар ажиллаж 14 хүний амь нас, байгууллага аж ахуйн нэгж, иргэдийн 1.8 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.

Энэ үеэр ОБЕГ-ын Бодлого зохицуулалт, хамтын ажиллагааны газран дарга, хурандаа Л.Өлзийбаяр Гамшгаас хамгаалах тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлт, хууль эрхзүйн шинэчлэлийн талаар танилцуулгыг хийлээ. Гамшгаас хамгаалах тухай хуулийн 35 хувьд нэмэлт, өөрчлөлт оруулж, УИХ-аар батлуулсан. Ингэснээр Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн нийгмийн хэвийн үйл ажиллагаа, хүн амын аюулгүй, эрүүл, таатай орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх эрхзүйн орчин боловсронгуй болсныг онцолсон юм.

Түүнчлэн ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал Онцгой байдлын байгууллагын удирдлагын зүгээс алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, хууль эрхзүйн орчинг боловсронгуй болгоход анхаарч ажиллаж ирснийг онцлон дурьдаад алба хаагчид ч ажиллах орчин нөхцлөө сайжруулах, дотоод нөөц бололцоогоо ашиглан нийгмийн асуудлаа шийдвэрлэхэд идэвх санаачлагатай ажиллахыг үүрэг болголоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Сэтгэгдэл

Жар [203.91.115.54] 2020-06-29 07:03:52

Жаргалантын аманд том хаустай Эрдэнэтэд 16 давхар барилгатай өөр олон юм бна Ж бёнз унаж бна мэргэжилийн бус нөхдөөр ОБ ынг дүүргэсэн. Ховдын ОБГ дарга Алтанбадрал гэгчийг ашиг сонирхолоор томилсон цааш яривал их юм бий шүү.Бадрал юун элчингээр явах ганц худагт явах ёстой

Иргэн [145.14.197.81] 2020-06-29 00:35:32

Нисэхийн ажилчдын сувиллыг лобидож ОБЕГазарт авсан нэрээр өөрөө тэнд маш том хаус авсан хажуудаа дайллаганы гэр бариулж томчуудыг дуудан сувиллаас хоол авчруулан наргидаг их эр . төрөөс төрсөн тэрбумтан .гэнэт баяжсан нь үнэн

Zochin [202.126.88.142] 2020-06-28 15:50:05

Bagiin iim torhtei huuhed baisan.Gemgui ch tsaraitai gemgui l yvdaltai sain sursgch blaa..Zaluu chuudaa yrij helj bgaahiin chine tsaana hun baidag ym shuu.Yasan ih horsol ve?t aivshirch cetgelee ariusga.duu nar mine.Setgeliin hugel az jargal avchirdaggui .!!!!!

Зочин [66.181.187.147] 2020-06-28 12:59:04

Төраөс төрсөн Тэрбумтан дэндүү их баяжсан даа, ядарсан аврагчид аа харж үзээгүй дээ?

Зочин [66.181.191.89] 2020-06-28 12:23:40

Хүүк иймэрхүү ард түмний дунд нэр хүнд нь шавартай хутгалдсан нөхдүүдээс салмаар юмаа.

Зочин [66.181.191.89] 2020-06-28 12:21:55

Нөгөө хувийн унааг журамлаж автобусанд чихнэ гэж тэнэгтдэг новш уу... Ийм эргүү нөхрөөр арай юм заалгаагүй биз дээ ОНЦГОЙ БАЙДЛЫХААН ????

Зочин [202.9.46.49] 2020-06-28 12:12:50

Нөгөө Бээжинд элчин сайдаар суух хүн мөн үү!?

Иргэн [66.181.183.123] 2020-06-28 11:54:45

энэ луйварчин байгаа юмуу

Хар [203.91.115.54] 2020-06-28 11:10:56

Бадрал одоо шоугаа болио.Чи аврач гал сөнөөгчдийнхөө хоол хувцас тёхникийн мөнгөнөөс олон тэрбумаар нь хусаж тэрбумтан болсон АТГ чамайг яллагдагчаар татсан одоо чи яллагдагч удахгүй ялтан болох ёстой. Хүрэлсүхийн бөгс долоож ялтан болохгүйн тулд чи хөдөө томилолт нэрээр Хуулийн байгуулагаас зугтаж явдаг харин вирус гарч чиний АТГ аас зугтаж үргүй зардал гаргаж гадаад явах чинь зогссон түүнээс биш чи өмнө нь сардаа 1 ээс 2 удаа зугаалдаг байсан чинь баримттайгаа бна.Ямарч үр дүнгүй хуулиас зугатахаа боль чи ял эдэлж үйлийн үрээ эдлэх ёстой.хүн чанар муу гэмгүй царайлсан хулгайчийг ялтан болохыг харна банди болно.Энэ сайхан байгуулагын нэрийн ард хог болсон новш онцгой албыг үгүй хийж төрөл садангаар дүүргэжээ.жангаа очиж идэх байхаа чи.Гал сөнөөгчидийн амьдрал улам ядуурч бна. Бадрал тэргүүтэн тэрбумаар хэмжих хөрөнгөтөй болжээ.тэд 80 хувь нь албаа орхилоо. Одоо энэ албанд юугаа ч мэдэхгүй шинэ хүүхдүүд л бна.чадвармуу бна.сая их дэлгүүрийн галыг дэлгэрүүлэхгүй унтрааж чадаагүй .

[103.80.210.183] 2020-06-29 11:25:55

зугтааж яваад тэнгэрт үзэгдэж ниргүүлээсэй.


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.