COVID-19: Эмнэл зүйн 94 хувийн үр дүн үзүүлсэн вакцин туршигдаж байна

Н.Баярмаа / Эрүүл мэнд

COVID-19 халдварын эсрэг дэлхий дахинд туршигдаж буй вакцины талаар ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл мэдээлэл өглөө.

Уг мэдээлэлд дурьдсанаар "ДЭМБ-ын мэдээлснээр дэлхий дахинд коронавирусийн эсрэг 17 вакцин эмнэл зүйн туршилтад амжилттай явж байгаа.

Тэгвэл өчигдрөөс 18 дахь вакцин буюу Япон улсын Анжис үйлдвэрийн вакциныг судлаачид Осака хотод туршиж эхэлжээ. Уг вакцины үр дүнг нь сайн судлахын тулд нэг хүнд хоёр удаа тарих юм байна.

Түүнчлэн АНУ-ын Иваново компанийн коронавирусийн эсрэг эмнэл зүйн туршилтад орж буй вакцин нь нэгдүгээр шатны эмнэл зүйн туршилтаас 94 хувийн үр дүнтэй байна гэсэн дүгнэлт гарсан гэх таатай мэдээ байна.

Энэхүү вакцин нь РНК агуулсан вакцин учир нийтийн дархлаажуулалтад ашиглахад үр дүнтэй бөгөөд тасалгаатай температурт хадгалж болдгоороо онцлогтой” гэлээ.


Сэтгэгдэл

aa [66.181.160.119] 2020-07-01 17:33:38

tasalgaatai temperatur gej yu gesen ug ve


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.