"Яараад яахав дээ-2" аяныг өнөөдрөөс зохион байгуулна

Н.Баярмаа / Нүүр

Цагдаагийн байгууллагаас "Орон нутгийн зам-хөдөлгөөний соёл" нэгдсэн арга хэмжээг “Яараад яахав дээ” уриатайгаар энэ оны долоодугаар сарын 1-ний өдрөөс эхлэн улсын хэмжээнд зохион байгуулахаар боллоо. Аяны зорилго нь орон нутгийн замд үйлдэгдэж байгаа хөдөлгөөний аюулгүй байдал тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд орших аж:

Энэ жил “Яараад яахав дээ” арга хэмжээг дахин зохион байгуулахаар болж байна. Энэ удаагийн арга хэмжээнд жолооч бус зорчигчийн хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэлд ажиллах бөгөөд орон нутгийн замуудад хурд хэмжигчийг нэмэлтээр байршуулна гэдгийг ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Э.Энхболд онцлов.

Энэ оны эхний хагас жилийн байдлаар улсын хэмжээнд хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 440 бүртгэгдсэн ба зам тээврийн ослын улмаас 118 хүн нас барж, 338 хүн гэмтсэн гэдгийг мэдээллээ.

Өнгөрсөн удаагийн аяны үр дүнд тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс 50.8, нас барсан хүн 11.7, гэмтсэн хүн 49.7 хувиар, үүнээс орон нутагт үйлдэгдсэн хэрэг 63.9, нас барсан хүн 21.7, гэмтсэн хүн 59.5 хувиар тус тус буурсан эерэг үзүүлэлт гарчээ.


Сэтгэгдэл

санал [202.179.24.123] 2020-07-01 20:01:42

Танай албанаас мон ч йх олон торлийн аян з.байгуулах юм даа.Дааг ч урт настай аян болохгуй юм даа. Ухсэн хуний тоо, аваарийн тоог л гаргаж байхм даа. Танайхаас гаргаж байгаа журамнууд чинь ямар ч хэрэгжих боломжгуй бна.Жнь: Шар тэмжэглээтэй уулзварт орохийг хориглоно гэдэг ч удаан гэрел хэзээ асахийг мэдэхгуйм чинь орж д таарна шуу дээ. Уулзваруудад хугацааний редетэй гэрлууд тавиачээ. Одоо замийн тэмжэгийг дуртай албан газрууд хашааныхаа хаалганий 5метр зам дээр тавьдаг болжээ.Уг нь тэмдэг тавих нь хуулиар баталгааждаг баймаар юм.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.