Л.Ганбат: Шалгуулагч шалгалт өгсний дараа 10-20 минутын дараа дүнгээ шууд харах боломжтой

Н.Алтанцэцэг / Боловсрол

2020 оны Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр 10:00 цагт Монгол Улсын түүх хичээлээр эхэлсэн.

Боловсролын үнэлгээний төвийн хэлтсийн дарга Л.Ганбат “Энэ жил Элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр 30,902 шалгуулагч бүртгүүлжээ. ЭЕШ өнөөдөр улс орон даяар 10:00 цагаас Монгол Улсын түүх хичээлээр эхлэн явагдаж байна. Хуваарийн дагуу өнөөдөр 14:00 цагт Англи хэлний хичээлийн шалгалт болно. Энэ жил ЭЕШ-ыг улсын хэмжээнд 85 байранд зохион байгуулж байгаа. Хөдөө орно нутагт 42 шалгалтын байр, нийслэлд 43 шалгалтын байранд шалгалт зохион байгуулж байна. Шалгалтыг энэ жил улс оронд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан УОК, ЭМЯ-наас гаргасан заавар, зөвлөмжийн дагуу шалгуулагчийг нэг дор бөөгнөрүүлэхгүй байх, халдваргүйжүүлэлт өндөр түвшинд хийх зэрэг зохион байгуулалтын дагуу хийж байна. Мөн шалгуулагч хүүхэд тус бүрд цаг минутаар шалгалтын байранд ирэх хуваарийг тодорхой зааж өгсөн. 14:00-д эхлэх шалгалтын шалгуулагч 13:05 минутад шалгалтын байрны гадаа ирсэн байх ёстой гэдэг байдлаар зохицуулсан.

ЭЕШ-ын журамд шалгалтын байранд авч орж болохгүй зүйлсийн жагсаалтыг тодорхой зааж өгсөн. Тухайлбал, гар утас, тооны машин, ухаалаг цаг зэрэг багтана. Өнгөрсөн жилүүдэд хамгийн ихдээ 50 байранд ЭЕШ-ыг зохион байгуулдаг байсан. Энэ жил нэг шалгалтын байранд 200-300 орчим хүүхэд шалгалт өгнө. Нэг ангид 1.5-2 метрийн зайтай 12 хүүхэд суухаар хуваарилж зохицуулалт хийсэн.

Шалгалтын дүнг шалгалт дууссан даруйд гаргах үйл ажиллагааг онлайнаар зохион байгуулж байна. Шалгуулагч шалгалт өгсний дараа 10-20 минутын дараа дүнгээ шууд харах боломжтой. Шалгуулагч бичиг баримтын бүрдүүлэлт, хоцролт гарах гээд байдаг учраас үүнд анхаараарай” гэлээ.


Сэтгэгдэл

Зочин [174.195.149.207] 2020-07-03 12:01:40

Ter onoo ni tegeed hed baival tentsdeg yum bol

Зочин [66.181.161.16] 2020-07-02 21:24:52

Дүн оноо 2 өөр юмууу

bb [139.5.217.32] 2020-07-02 19:04:03

harj bolohgui bna

Гар тоолого хийхгүй бол [66.181.185.32] 2020-07-02 18:55:00

Бөөн луйвар шаанааа харж байгаарай

Зараа [202.55.188.45] 2020-07-02 17:28:44

Худлаа шаагаад байгаач. 3цаг өнгөрч байхад линкүүд чинь гацаастай чигтээ л байнадаг


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.