Одоогийн байдлаар 23235 тонн сайжруулсан түлшийг нөөцөлжээ

Н.Баярмаа / Нийслэл

Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргалаар ахлуулсан ажлын хэсэг түлш үйлдвэрийн үйл ажиллагаа, сайжруулсан түлш нөөцлөх агуулахын байр, түлш нөөцлөлтийн ажлын явцыг шалгаж ажиллажээ.

Ажлын хэсэг сайжруулсан түлш нөөцлөх, хадгалах , ачиж буулгах, хураах шаардлагад нийцсэн агуулахуудын байршилд нэг бүрчлэн ажиллаж, 22,176 тонн түлш нөөцлөх боломжтой 11 агуулахыг сонгож гэрээ байгуулахаар ажиллаж байна.

Энэ жилийн хувьд нийт 39100 тонн сайжруулсан түлш нөөцлөх боломжтой 30 агуулахын судалгааг төвийн зургаан дүүргээс ирүүлжээ.

Одоогийн байдлаар 23235 тонн түлшийг нөөцөлсөн бол долдугаар сард 45411 тонн түлш нөөцлөх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж.

Сайжруулсан түлшний хоёрдах үйлдвэр ашиглалтад орсноор төвийн зургаан дүүрэг бус алслагдсан гурван дүүргийн агаарын чанарыг сайжруулах юм. Энэ хүрээнд “Тавантолгой” түлш компанийн удирдлагууд болон дүүргийн Засаг дарга нарыг хамтран сайжруулсан түлшний нөөцлөлт хадгалалтад онцгой анхаарч ажиллахыг нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан үүрэг болголоо. Тэрбээр хэлэхдээ “Сайжруулсан түлш үйлдвэрлэлийн явцыг доголдолгүй явуулах, ажилтан албан хаагчдын аюулгүй байдалд анхаарч ажиллах ёстой. Өвлийн бэлтгэл ажлыг сайтар хангаж ажиллах хүрээнд халаалтын зуух, төвлөрсөн дулааны шугамд холбох ажлуудыг эрчимжүүлэх хэрэгтэй” хэмээлээ.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.