Аврагчид автомашин ариутгалын төхөөрөмж хийжээ

Н.Алтанцэцэг / Орон нутаг

Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн аврагчид автомашин ариутгалын төхөөрөмжийг хийж, Мал эмнэлгийн газарт хүлээлгэн өгчээ.Төхөөрөмжийг хийх төсвийг Гамшгийн эрсдлийг бууруулах орон нутгийн сангаас шийдвэрлэж өгсөн байна.

Ариутгалын төхөөрөмж нь мал, амьтны гоц халдварт өвчин, дэлхий дахинд хурдацтай тархаад байгаа коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор үүрэг гүйцэтгэж байгаа автомашиныг хоёр хажуу тал, дээд, доод талаас мананцар үүсгэж, шүршиж ариутгахаар бүтээгдсэн ба таван хэсэг болгон зөөвөрлөн, тээвэрлэж байрлуулах зориулалттай аж.

Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар


Сэтгэгдэл

Иргэн [66.181.184.183] 2020-07-04 06:55:24

Сайн байна санаачилга.Шбос гэж их л зүйл санаачилдаг байсан одоо сэргээх бэлэн хоол идэхээ болих хэрэгтэй.сэтгэ бод хий залуусаа.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.