Зам тээврийн осол хамгийн их гардаг 50 хар цэгт анхны тусламжийн цэг байгуулна

Н.Баярмаа / Эрүүл мэнд

Зам тээврийн осол хамгийн их гардаг 50 хар цэгт анхны тусламжийн цэг байгуулах, мэдлэг олгох ажлыг эхлүүлжээ.Осол хамгийн их гардаг 50 цэгт анхны тусламжийн цэг байгуулнаУлсын хэмжээнд жилд дунджаар 500 орчим хүн ослын улмаас амь насаа алдаж байна. Зам тээврийн ослоор амиа алдсан хүний 50 хувь нь анхны тусламж авч амждаггүйн улмаас нас бардаг гэсэн судалгаа байдаг.

Иймд иргэдийн амь насыг авран хамгаалах зорилгоор Монголын Улаан Загалмайн нийгэмлэг, Зам, тээврийн хөгжлийн яам, Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний зөвлөлийн ажлын алба, Тээврийн цагдаагийн алба, Онцгой байдлын байгууллага, Монголын авто холбоотой хамтран улсын хэмжээнд хамгийн их зам тээврийн осол гардаг авто замууд дагуу "Анхны тусламжийн цэг"-үүдийг эхний ээлжид Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн чиглэлд зорчих авто замд байгуулж байна.

Мөн осолд өртсөн иргэдэд тусламж үзүүлэх мэдлэг олгох сургалтыг зохион байгуулж байна хэмээн Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.